Адгуус амьтантай гэрлэсэн 10 сонин түүх

1. Америк эр пони морьтойгоо гэрлэв. 1992 он

Америк эр Марк Мэтью 1992 онд өөрийн хайртай Пиксель гээг донитойгоо гэрлэсэн байна. Телевизийн хөтлөгч Жерри Спринглер энэ гайхалтай хосын тухай шоу нэвтрүүлэг бэлтгэсэн ч удирдлага нь зөвшөөрөөгүй учраас эфирт хараахан гараагүй гэнэ.

1

2. Балигийн залуу эр үнээтэй гэрлэсэн нь. 2010 он

Балигийн иргэн 18 настай Нгурах Алит үнээ надад хандраад байсан хэмээн гэмт үйлдлийнхээ газарт баригдсан. 2010 оны зургадугаар сард тэднийг албан ёсоор гэрлүүлээд үнээг нь далайд живүүлэх ёслол болсон. Гэхдээ энэ нь бэлгэ тэмдгийн чанартай байж үнээ амьд үлдсэн.

2

3. Саятан бүсгүй делфинтэй гэрлэв. 2005 он

2005 оны арванхоёрдугаар сард британийн 41 настай саятан Шэрон Тендлер гэгч Синди нэртэй далайн гахайтай гэрлэж “бүх насны амьдралаа түүнд зориулахаа” амласан.

Шерон Синди хоёр 15 жилийн өмнө түүний амарч байсан Израилын нэгэн амралтын газарт “танилцсан” байна. Далайн гахай түүнд үнэхээр таалагдсан болохоор тэр жилдээ 2-3 удаа тийшээ очдог байж. Ингээд харилцаагаа хууль ёсны болгох нь зүйтэй гэж үзээд олон зуун гэрчийн өмнө, бүсгүй цав цагаан даашинз өмсөн хуримын тангараг өгч үнсэлдсэн байна. Синдид хуримын бэлэг болгож Шерон өөхлөг загасны мах ихээр бэлтгэсэн гэдэг. Синди 2006 онд нас барсан.

3

4. Энэтхэг эр нохойтой гэрлэжээ. 2007 он

Энэтхэгийн Селва Кумар гэгч 18 настай эр хараал зайлуулахын тулд ийнхүү нохойтой гэрлэсэн нь энэ. Түүний нэг хөл, гар, чих нь хөгжлийн бэрхшээлтэй учраас төлөгчид үзүүлсэн чинь “нохойн хараал” болсон байна, үүнээс зайлсхийх, хараалыг хариулахын тулд нохойтой гэрлэх ёстой гэжээ. Ингээд л тэр 10 настай Селви нэртэй нохойтой гэрлэсэн нь энэ.

4

5. Өрөвч Герман эр өвчтэй мууртайгаа гэрлэсэн. 2010 он

Немц эр Уве Мицшерлих зүрхний багтраагаар өвчилж үхэхэд хүрч байгаа хайртай муур Сесилиейтэйгээ гэрлэсэн байна. Германд хэдийгээр амьтантай гэрлэхийг хориглосон ч 39 настай Мицшерлих хуримаа ёслол төгөлдөр хийж 395 доллараар дуучин хөлсөлж авсан гэдэг.

5

6. Энэтхэгийн 9 настай охиныг тэнэмэл нохойтой гэрлүүлэв. 2003 он

Энэтхэгийн зүүн нутгийн Карнамони Хандса гэдэг 9 настай охин тэнэмэл нохойтой гэрлэж гэргий нь болсон. Энэ нь охинд агт араа ургасан нь нутгийнхны заншлаар муу ёр байдаг учраас үүнийг зайлуулах гэж ийм ёслол хийдэг байна.

6

7. Судан эр ямаатайгаа гэрлэжээ. 2006 он

2006 онд суданы Чарльз Томб гэдэг эр энэ ямаатай гэрлэхийн тулд эзэнд нь 15 мянган динар буюу 75 доллар төлсөн байна.

7

8. 75 настай балба эр аз жаргал хүсч нохойтой гэрлэв. 2004 он

75 настай балба эр яг л нутгийн хуримын заншил ёсоор нохойтойгоо гэрлэсэн байна. Тару омгийнхон нохойтой гэрлэвэл шинэ шүд ургана гэдэг болохоор залуужиж, сайн сайхан амьдрах гэж гэрлэсэн нь энэ. Харамсалтай нь хурим тус болсонгүй, өвгөн гурав хоногийн дараа нас барсан гэнэ.

8

9. 7 настай хоёр охин нэгэн зэрэг мэлхийтэй гэрлэлээ: 2009 он

Энэтхэгийн Паллипудупет тосгонд долоон настай хоёр охиныг нэгэн зэрэг хоёр мэлхийтэй гэрлүүлсэн байна. Энэ нь мөн л тосгонд нь дэгдээд байсан үл мэдэгдэх өвчнийг зайлуулах хар дом гэнэ. Охид өнгө өнгөөр чимэглэсэн хуримын сари өмсч сүмд цугларсан олны өмнө гэрлэжээ. Тосгоныхон ч нэг хэсэг нь бэрийн, нөгөө хэсэг нь хүргэний тал болон ёслол үйлдсэн байна.

9

10. Немцийн загвар зохиогч мууртайгаа гэрлэв

Германы нэрт загвар зохион бүтээгч Карл Логерфельд өөрийнхөө хайрт Шупетт муураа улам их хайрлахын тулд гэрлэхээр шийдсэн байна. Түүнийхээр бол Шуппетийн нүд нь яг л Шанелийн хөх өнгөт цуврал шиг харагддаг гэнэ. Эзнийг нь гэртээ байхгүй хойгуур Шуппет юу хийснийг гэрийн үйлчлэгч нь нэг бүрчлэн бичиж орой ирэхэд нь үзүүлдэг байна.

10

Ц.Хас
Эх сурвалж: www.assa.mn

4 Comments

  1. Тэр мууртай гэрлэсэн нөхөр.... says:

    Кккк. Тэр мууртай гэрлэсэн нөхөр  муурыгаа араар тавьдаг байх даа. Элэг татлаа. Туслаарай элэгний эм яаралтай. Муур дээд тал нь 15 жил наслана. Эрт бэлэвсэн болох “эр муур” байна даа. Ёооё элэг элэг.

  2. naraa says:

    завхарсийн

  3. Abc says:

    Kkkkkk saihan tsuurah yumaa eleg hoshloo

  4. Cynical Man says:

    нэг охин яст мэлхийтэй гэрлэвэл хөөрхий минь мөн ч олон жил бэлэвсэн явах байхдаа хохо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.