Эрчүүдийг хайр сэтгэлийн үүднээс биш, зөвхөн бэлэн мөнгө, үнэтэй машин, тансаг амьдралынх нь төлөө ашигладаг хүүхнүүдийг Америкт “алт ухагч” гэж нэрлэдэг. Тэд голдуу Майами, Лос-Анжелес Нью-Йорк зэрэг баячууд их төвлөрсөн хотуудын үнэтэй клуб, ресторанаар явж, “ёндоотой” баяжсан эсвэл хөгшин саятан эрчүүдийг онилдог. Баруунд зөвхөн баян эрчүүд болон мөнгөнд дуртай залуу охидыг хооронд нь зуучилдаг тусгай хууль ёсны танилцах сайтууд ажилладаг. Тэнд охид нь залуугийнхаа мөнгийг үрж, тансаг амьдрахын тулд өөрийн гадаад үзэмж, цаг хугацаагаа “худалддаг” цэвэр бизнесийн харилцаа тогтоодог.

Юүтүүб дээр Америкийн влоггеруудын хийдэг маш алдартай “Gold Digger Prank” гэж бичлэгүүд байдаг. Тэнд залуус эхлээд маш ядуу, энгийн хувцастай охид дээр очиж танилцах гэхээр охид тоохгүй зугтдаг. Харин дараа нь тэр залууг дэгжин хувцаслаж Ламборжини, Феррари шиг супер машин хөлөглөөд ирмэгц өнөөх хүүхнүүд зангаа шууд хувиргаж, инээмсэглээд машинд нь суудаг. Энэ нь Америкийн сошиалд өнгө мөнгөний харилцаа ямар их байгааг харуулсан бодит жишээ юм.
СОДЕРЖАНКА БУЮУ ТЭЖЭЭВЭР ХҮҮХЭН
ОХУ-д ч гэсэн зөвхөн өнгө мөнгө, баян эрчүүдийг онилж амьдардаг бүсгүйчүүдийн соёл маш хүчтэй, бүр нарийн зохион байгуулалттай хэлбэрээр байдаг. Барууны орнуудад тэднийг “Алт ухагч” гэдэг бол Оросын нийгэмд тэднийг нэрлэдэг өөрийн гэсэн хоч бий. Оросын нийгэмд зөвхөн баян эрчүүд Олигархиуд чинээлэг бизнесмэнүүдээр өөрийнхөө байр, машин, гоо сайхан, аялалын бүх зардлыг даалгаж, хариуд нь гадаад үзэмж, залуу насаа зориулдаг охидыг “Содержанка” буюу Тэжээвэр хүүхэн гэж нэрлэдэг. Орост зөвхөн ийм харилцаа үүсгэх зорилготой тусгай танилцах сайтууд болон аппликейшнүүд маш идэвхтэй ажилладаг.
Тэнд охид нь “Би тэжээлгэх эр хүн хайж байна” гэдгээ нээлттэй зарладаг гэнэ. Москва хотын бизнесийн төв бүс “Москва-Сити” болон Рублевка хавийн хамгийн үнэтэй ресторан, лоунжуудад ийм охид өдөр бүр цуглардаг. Тэд маш үнэтэй брэнд хувцас өмсөж, хамгийн сүүлийн үеийн утас бариад, баян эрчүүдийн хараанд өртөж, танилцах арга барилыг төгс эзэмшсэн байдаг. Орост охидод зориулсан “Хэрхэн саятан эрийг өөрийн болгох вэ?”, “Баян залууг яаж өөртөө дурлуулах вэ?” гэдэг тусгай төлбөртэй сургалт дугуйлан , тренингүүд хүртэл маш их байдаг. Орос охид бүсгүйчүүд сошиал медиа, тэр дундаа Инстаграм дээр өөрийгөө маш баян, дур булаам харагдуулахын тулд үнэтэй машин, хувийн онгоц дотор сууж зураг авахуулдаг тусгай студиудийг цагаар түрээсэлдэг байна. Тэдний гол зорилго нь сошиалаар дамжуулж дэлхийн өнцөг булан бүрээс үүнд Монгол залуус ч орох бөгөөд мөнгөтэй эрчүүдийг өөртөө татах байдаг. Оросын энэ соёл өнөөдөр Монголд ч яг ижилхэн хуулагдаад орж ирчихсэн байгаа.
ХЯТАД ӨМНӨД СОЛОНГОС
Хятад болон Өмнөд Солонгост зөвхөн баян эрчүүдийг хайж, өнгө мөнгөнд шунадаг бүсгүйн соёл маш хүчтэй байдаг бөгөөд тэднийг нэрлэдэг тусгай нэр томьёо хүртэл бий. Азийн эдгээр орнуудад нийгмийн өрсөлдөөн, байр, машины үнэ асар өндөр тул охид бүсгүйчүүд амьдралаа амар хялбараар босгохын тулд баян залуусыг онилох нь бүр хэвийн үзэгдэл мэт болсон.
Өмнөд Солонгост зөвхөн залуугийнхаа мөнгөөр брэнд цүнх авхуулж, тансаглах дуртай, өөрөө юу ч хийдэггүй охидыг хэвлэл мэдээлэл болон залуус нь “Кимчи хүүхэн гэж хочлон шүүмжилдэг. Солонгос охидтой танилцаад болзоход тэд залуугаас хамгийн түрүүнд “Ямар машинтай вэ?”, “Сөүлийн аль дүүрэгт байртай вэ?” гэдгийг шууд болон шууд бусаар асууж шалгадаг. Хэрэв энгийн машинтай эсвэл байргүй бол дараагийн болзоонд уулзахгүй шууд зугтдаг. Хятадын нэгэн алдартай болзооны нэвтрүүлэг дээр нэгэн охин “Би унадаг дугуйн дээр суугаад инээж байснаас, BMW машин дотор сууж байгаад уйлсан нь дээр” гэж хэлсэн нь Хятадын нийгэмд том дуулиан болж байсан. Хятадад зөвхөн мөнгөтэй эр хайдаг охидыг “Байжин Нү” буюу Мөнгөнд мөргөгч хүүхэн гэж нэрлэдэг аж. Тэд голдуу Шанхай, Бээжингийн баячуудын хүүхдүүдийг ээрч, уургалж тэдний мөнгөөр гоо сайхны хагалгаанд орж, Инстаграм дээрээ тансаг амьдрал харуулж амьдардаг.
Энэхүү Орос Солонгос, Хятад, Америк охидын брэнд хөөцөлддөг, бэлэн мөнгөнд шунадаг зан өнөөдөр Монголын сошиал медиа, ялангуяа Инстаграм дээр маш хүчтэй орж ирсэн. Охид өөрсдөө хөдөлмөрлөхгүйгээр бэлэн мөнгөтэй, байр машинтай залуу олж суугаад амьдралаа шийдэхийг хүсдэг болсон.
SOURCE: FB