Амьдралд бүү сөхөр залуусаа!

141765406

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энд сургамж болоосой гэж өөрийн амьдралын харанхуй хүнд цаг үеийн тухай бичлээ. Би бусдын л адил соц нийгэмийн үед төрж  ардчилалтай нүүр тулж картын бараанд зогсож, бусадтай л адил өсөж хүмүүжсэн жирийн нэг залуу. 1999 онд  санамсаргүй анхныхаа хайртай танилцаваа хөөрхий /хань гэвэл илүү зохих байх хожим түүнтэйгээ гэрлэсэн/ дөнгөж арван жил төгссөн дээд сургуулийн шинков хүүхэд байж дээ. Тэр үед нүдэнд дулаахан тэр охинтойгоо 3 сар хэртэй үерхэж анхны хайр бүтдэг юм байна гэж хөөрж догдолж байлаа.

Гэтэл нэг л өдөр таг чиг алга болчихвоо ямар одооных шиг утас энэ тэр элбэг байсан биш  гэрт нь очиход байраа зараад нүүсэн гэсэн сураг л олж сонлоо. Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхэд 2 жил болж  үнэнг хэлэхэд энэ хугацаанд би түүнийг мартаагүй юм шүү хэзээ нэг өдөр хүрээд ирнэ гэж итгэсээр хүлээсээр. Тэр маань гэнэт алга болсон шигээ намрын нэг орой хаалганы маань гадаа ирчихсэн зогсож байсан даа. Мэдээж бид 2 удалгүй нэг гэрт орсон ээж аав маань дургүйцсэнгүй яахав миний хүү уг нь сургуулиа төгсөөд хүнтэй суувал дээр бишүү гэж нэг л удаа хэлж байлаа.

2 жил хүлээж хайрлаж бодож явсан би юу гэж тэсэхэв дээ хурдхан л эхнэрээ болгож авахаар зүтгэсэн. Манайх тийм боломжтой айл бишээ яахав хэдий байранд байдаг ч гэсэн надыг тусдан гаргаад байр аваад өгч хараахан чадахгүй л дээ ямар ээж аав дүүтэйгээ байрын булаацалдаад байлтай биш харин гэр хороололдох өвөөгөөс үлдсэн хуучин байшинг буулгаж шинээр барьж орлоо. Эхний хэдэн сар гал түлш энэ тэр гээд жоохон асуудлууд гарч байлаа. Гэхдээ яахав амархан дасаж Т гэдэг нэг айл голомтоо бадраалаа. Эхний 1 жил гаран сайхан байлаа бие биенээ халамжлаж хайрлаад шинэхэн хосууд сургуулиа ч төгсөж  ажилдаа гүйж гэр орноо өөд татах гээд завгүй байв. Харин тун удалгүй энэ бүхэн маань хар дарсан зүүд шиг болно гэж төсөөлөөгүй юмдаа ажил гэж гүйсээр л…

Авснаа эхнэртээ тоо ёсоор авчирсаар гэтэл хаа нэг найз нөхөдтэйгөө уулзахад найз нөхдийн маань амнаас эвгүй үгс унах боллоо шүү. Яасан гэхээр танай хүн тэнд нэг залуутай явж байна лээ тэнд сууж шоудаж байна лээ гээд л эхэндээ итгэсэнгүй битгий балай юм яриад бай гээд өмөөрөөд найз нөхөдтэйгөө муудалцах үе гарч байлаа. Мэдээж шүү дээ орой ажлаасаа тараад ирэхэд эхнэр гэртээ хоолоо хийгээд сууж байхад хэн гадуур хэсэж байна гэж итгэхэв. Гэвч шууд асуувал гэмгүй хүний сэтгэлд нь юм хийчих вий гэж бодсоор хэлж зүрхлээгүй юм даа.

Харин ажиглах болсон гэтэл сүүлийн үед нэг өөр болоод байгааг нь анзаарлаа эхэндээ тэгэж байгаад болих байх гэж бодож байсан ч талаар болж 7 хоногт 2-3 удаа оройтож гадуур тэнэж архи пиво үнэртүүлж ирэх боллоо доо эхэндээ тэрний төрсөн өдөр энэний баяр гэж байсан бол сүүлдээ чамд хамаагүй мөнгө байвал өгчих гэж улаандаа гарсан архичин шиг нэхдэг боллоо. Мэдээж эр хүн тул дургүй хүрэх боловч бие барьсаар гар нэг л хүрвэл байнга хүрчих гээд байдаг юм гэсэн хөгшүүдийн үгийг бодсоор бас хөлд дээр нь босгож байгаа амьдралаа тараахыг хүссэнгүй. Мэдээж хайраа алдахыг хүсээгүй болохоор их тэвчээр гаргасандаа сүүлдээ цагаандаа гарна гэдэг нь болж хонууд өнжүүтээр алга болдог боллоо. Нэг өдөр биш 2-3 өдөр шүү иймэрхүү байдлаар 1 жил хэртэй  болсондоо. Эхнэртэй ч юм шиг үгүй ч юм шиг сэтгэл санаа авах юмгүй ажил төрөлдөө анхаарал хандуулахаас илүү ар гэрийн байдалдаа санаа зовно. Мэдээж хааяа гутралаа тайлж архи уудаг боллоо.

Үнэнг хэлэхэд ингэж амьдрахыг би хүсээгүй түүний хэрүүл нэхэх болгондоо надаас салаад өгөөч гэдэг үг тархинд орж ирсээр нэг л дөр би түүнийгээ явуулахаар шийдсэн. Над шиг түүнийг гадуур зугаацаж тэнэж архидахыг нь хориглодог над шиг эргүү нөхөр хэрэггүй бололтой гэдгээ ухаарсан тэгээд салсандаа. Харин сүүлд нь энэ бүхний учир олдсон юм шүү экс эхнэрийн маань багын найз хүүхэн нэг өдөр хүрч ирдэг юм байна болоогүй ээ бас нэг шил архи барьчихсан халамцуухан орж ирлээ. Тэр үед хоорондоо муудалцсан байсан бололтой эндээс л бүх учир тайлагдсандаа. Тэр үед үнэнг хэлэхэд би зоохон ууж байсан үе эхнэрээсээ салаад удаагүй сар хэртэй болж байсан санагдана.  У гэх тэр бүсгүй яагаад эхнэрийн маань ааш зан өөрчилөгдөж  гэнэт хувирснаас авахуулаад урьд нь амьдралтай байсан талаар нь миний огт мэдэж байгаагүй зүйлсийг хэлж өгсөн дөө.

Дээр өгүүлсэн  гэнэт 2 жил алга болсон тэр үед манай хүн албан ёсоор гэрэлтээ батлуулаагүй ч хамт амьдардаг залуутай байсан юм байна лээ. Гэтэл тэр нөхөр нь авто аваар хийгээд шоронд оржилдээ тэр хойгуур нь надтай амьдарсан байдаг. Тэгэхээр би хүний эхнэр булааж авсан өөдгүй эр болж таарч байгаа биз бас тэрнийгээ иргэж тойрдог байсан гэж байгаа харин намайг  бол найз нөхөд бүртээ маш их хартай өдөр бүр зоддог гэж ичихгүй худлаа ярьж явдаг байсан байгаа юм даа. Хөөрхий  айхтар хүүхэн шүү нээрээ бас нэг сонин нь сүүлэрч гүйгээд байсан хүн нь хэн байсан гээч миний оюутан цагийн галзуу ганц найз маань байсныг тэгэхэд би мэдсэндээ. Миний итгэж явсан найз маань миний амьдралыг сүйрүүлэхэд гол байр эзэлж байсан юм шүү юм гэдэг сонин яахав хөрөнгөтэй боломжтой айлын ганц хүү найзийнхаа эхнэртэй явалдаж зугаагаа гаргадаг байж. Гэтэл би гэж тэнэг тэр 2-н зугаа цэнгээнийхэн мөнгийг бэлдэж өгөх гээд ажилдаа гүрийж байдаг таарсан хорвоодоо.

Хэрвээ өнгөрсөн үедээ очиж болдог бол би өөрийгөө цохихоод авмаар санагддаг юм ямар их итгэл тэвчээр вэ. Эхнэрийнхээ нэхсэн мөнгийг өгөөд сууж байдаг байсан юм даа мэдээж бид 2 салж тэр 2 хурим найраа хийж нэг гэрт орсон. Гэхдээ муу сайн 3 жил гаран хамт амьдарчихаад түүнийхээ бүтэн жил гаран эр нөхрөө араар нь тавьж хуурчихаад гэрээсээ гарахдаа хэлсэн үг нь миний голыг зурж байсан юм шүү. Тэр нь уучилаарай биш харин танай ээж аав байраа өгсөн бол би ингэхгүй байсан юм. Би байр машинтай хүнтэй суух гэж байгаа чи амьдралаа бод насаараа би гэр хороололд гуйлгачин шиг амьдармааргүй байна гэж хэлсэн үг байсан юм. Хөөрхийдөө миний анхны хань ийм л арчаагүй өнгө мөнгө хөөсөн хүүхэн таарсныг би дэндүү хожуу ухаарсандаа гэхдээ яахав алдсны эцэст онодог гэж бүх хүч хөдөлмөрөө ажилдаа зориулж зүтгэснийх би одоо хэнээс дутахааргүй боломжтой амьдралд хүрсэн.

Нэг нь цагт ядуу гуйлгачин гэж гологдож байсан тэр хүн өнөөдөр 3 өрөө байртай 40 гаран саяын үнэтэй машинтай хэрдээ таарсан зуслангын байшинтай, жижигхэн гэсэн хувийн орлого сайтай бизнестэй давхар үндсэн ажилдаа нэр хүндтэй албан тушаал хашидаг 33 хүрсэн залуу болжээ. Харин нэг л юм дутуу тэр нь хань ижил үр хүүхэдтэй болж амжаагүй л явна харин экс эхнэр маань айл гэр болж тоглосоор байгаа сурагтай багын найз баян андаас маань салсан яагаад гэвэл тэжээгчээ алдсан манай хүн амьдрал нь уруудсан учраас гологдсон гэж сонссон билээ. Би энүүгээр юу гэж хэлэх гээд байнаа гэвэл эрчүүд минь хэзээч бүү бууж өг хаяад явах нэг нь байхад хайрлаад ирэх хүн эрт орой хэзээ нэг өдөр  ирнэ гэдэгт итгээрэй. Хэдий надад одоохондоо ирээгүй байгаач гэсэн тун удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Хажуудах хань ижил чинь ядуу ч бай баян бай сэтгэлээсээ хайрлаж байгаарай залуусаа. Сэтгэлээ хэзээч битгий хувиргаарай чиний голоод явсан амьдрал хэн нэгэнд хайгаад олдохгүй аз жаргал болдог юм шүү бүсгүйчүүд минь…

39 Comments

  1. бичсэн залуу says:

    Сайн байна уу та бүхэндээ баярлаа Би энэ захиан эзэн байна Зарим нэг хүн үг хэлэх гэсэн юмаа Би улсын байгуулагт ажилдагүй ээ авилгач биш хувийн барилгын компанид ерөнхий инженер хийдэг зарим нэг хүн чи ийм хурдан томорч байгаа юм чинь нэг авилга авдаг төсөвийн хөрөнгө иддэг гэж бодож үгүй дээ найзуудаа би энэ амьдралыг босгохын тулд амьдралынхаа 9 жилийг зарцуулсан юм шүү солонгост 3 жил хараа ажиллаж хүний нутгын чулуу хатуу болохыг мэдэрсээн үнэнг хэлэхэд бүхэл хар бор ажилыг голохгүй хийж байсан юм шүү хэзээ нэг өдөр сайхан амьдрахын төлөө зүтгэсэн мэдээж монголдоо инженерээр төгссөн болохоор мэргэжилдээ хэрэг болох шинэ технологи энэ тэрийг бас суралцаж мэдэж авсан тэрийгээ ч монголдоо ирээд хэрэгжүүлж ажилсан юм баяралаа та бүхэнд сэтгэлээ харамгүй ярилцсанд

  2. tutu says:

    Pooh ymr gajig gajig humuus bn ve burhan min nadtai bitgii ttaaraldag hunii amidrald bair mashin geh met biet hurungunuus iluuteigeer itgel oilgoltsol hair husel muruudul chuhal gdgiig humuust heljaahad uurtuu tusgaad avahiin orond shuumjiltsgeegeel bnuu segeech ta nar 

  3. busgui says:

    bi 10 jil amidarsan huuhedtei nuhurtee hayagdsan ,,,, hurungu mungunii horvood erchuud ch yalgaagui l aimaar yum bna lee…. baisan heden tugruguuruu nuhuruu demjeed bsan chini hamagiig ureed duusgaad uuruu hul deeree zogsoj avaad l arilsan daa, ingeed bodohoor bi ter hunii uuduu garah zam dundiin neg damjluur l bolj taarsan daa, harin yah gej huuhed garguulsang odoo ch oilgodoggui yum daa… amid hun argatai geed l amidaraad l bna, gomddog l yum har zaluugaaraa 22,23 tai hutsulduud guij yavsan gants itgel naidvar hugaraad unahad hund l yum bna lee…Butsaad uuchilaarai gej irsen, negent tsav suusan setgeld erguuleed gesgeeh hetsuu yum bna lee,…

  4. Nominzul says:

    Hun yur n hayagdahaaraa uhaajdag yum bn. Bi ch gesen 6 jil amidarsan nuhruusuu 2 huuhedtei hayagdaj bsan. Ene hugatsaand suuya gesen hun bsan ch umnuh gomdol salj uguhgui gantsaaraa l yavj bn. Setgeld taarah hun bas alga. Hunii nuhur salgaj suultai bish esvel nadaas hol duu 5 6 duu hun taarah yum. Uuruu ovorgui haragddag bolhoor ter yum bhdaa. Neeh saihan hani ijiltei eleg buten amidrah yumsan gj l bodoh yum. Unen setgeleesee hairlah huntei uchrah yumsan. Zaluus saihan emegteig hani bolj chadahgui gj boddoguu? Sex l hiihiig huseed bh shig. Bas huuhedtei geheer hunii huuhed tejeeh asuudal hund tusdag uu? Bi zarimdaa gantsaardahaaraa huuhedgui geed helchdeg. Tegeed medeheeree zugataachih yum. Nuhruu hairaar dutaaj bsanii hariu shiitgel yum boluu? Ingej l yavah hubi tuurugtei tursun hun yumdaa 

  5. TATUD says:

    hov hoosnoosoo ehelsen deeeer bdiiiiiiin malaaaaaaaaaaaaa ,, tegj ehelsen humuuus amidraliin yavtsad aldaa onoo gargaj bie bieniigeeeee gomdooh uil hiisen ch ! yaaaaj ene amidralaa bosgosnoo ergej sanaaad bie bieniigee uruvduj hairlaj uuchilj urshuuj gemshij uhaarch ger buleee nuraachihgui uldeej chaddagiiin , chinii huvid belen yuman deeer ochood bolohgui ued n salaad daraagiin buleen dulaan bairand ochood tuhlaad hevteed yavaad bhar yum bn munuuu??

  6. tgs says:

    neg l ih bair mashinaaraa bayrhsan humuus baih yumaa nadad ch bas bna gehdee bi emegtei l dee saihan hani ijil ur huuhed mini bna zahidliin ezen, monica 2-s yalgaatai ni ter…………….

  7. sadgirl says:

    Зохиолч бай үнэнч бай хамаагүй ээ залуу хүмүүст үнэхээр сургамжтай нийтлэл байна.

  8. sadgirl says:

    Зохиолч бай үнэнч бай хамаагүй ээ залуу хүмүүст үнэхээр сургамжтай нийтлэл байна.

  9. otgoo says:

    Ter ehneriig chin Soyoloo gedeg v? Yaaaaashkatai suuj bgaga medeegvi yumu? Umnuh hoidhii ni ch medkv suuj l bdag. Anhnaasaa l 2jil or suraggvi alga bolj ntr tiim teneg ehlesen amidral oilgomjtoi bgagvi gejv? Yamar ni iim genen itgemtgii yamar ni mal shig hartai bdag bnda…

  10. zochin says:

    suuldee ene bicheed bga humuusiin zahia geed bga ym n zugeer hudlaa  setguulchiin zohiol ym shig sanagdaad bhiin 

  11. Мөнх says:

    Тэр хүүхэнд хаягдсандаа байрлаж яв. Чи жоохон өширхөөд байдаг юм шиг байна. Гэр бүл болж тоглосон хэвээрээ ч гэх шиг. Бах нь ханаад байдаг юмуу. Санхүүгийн хувьд арай гайгүй л болсон юм байна шдээ. Тэрнээс сайхан хайртай учраад жаргалтай явсан юм алга л байна. Тэр хүүхнээ дотроо уучилсан цагт л чи сайхан хайртай учирна.

  12. NEGEN BUSGUI says:

    MUNDAG ZALUU BNA. BI CH GESEN AMIDRAL ZOHIOJ AMJAAGUIL L YVNA.  BI CHAM SHIG UURIIN GARAAR BUGDIIG BOSGOSON. HEN NEGEN UHAALAG BUSGUIGEER TUTAJ BGA TIIM L ZALUUTAI UCHRAHA GEJ BODDOG. TIIM ZALUUTAIGAA UCHIRANA GEDEGTEE UURTUU MASH IH ITGELTEI BDAG. CHAMD CH GESEN CHINII SETGELD NIITSEH SAIHAN BUSGUI GARCH IREH L BOLNO. GAGTSHUU ITGELEE L BITGII ALDAARAI…

  13. New zochin says:

    Ene site deerh niitleluudiig unshdag, endees yu olj harsan be geheer hun ur huuhdee l bagaas ni zov humuujuuleh heregtei ylanguya huniig hairlaj surgah estoi, niigemd hun bolj tolovshihod suuri humuujil ih chuhal. 

  14. Амьдрал сайхаан says:

    Надтай тун адилхан амьдрал туулсан байна. Гэхдээ би байр,сайн эхнэртэй болж амжаагуй л байна. Бусад нь бол байгаа.

  15. MglausCom says:

    Ehnert hayagdaagui bol ger horoolold uurd uldeh bsn ch yum biluu. Hamtdaa bair avax bolomj erelhiilehed yu dutaj baiv?
    Bi lav ger bul zohioh geed tusdaa garahdaa tulbal halaasnii uruunuus ch dooshoogoo songoltuud setgeld bagtah hemjeenii dooguur tuvshind l ehelj bsan bh shw. Harin huduu muduu, ger horoolold bj uzsen zaluu taarsan tuldaa arai deerees ehleh bolomj garch bsn bh. Ternees haranhui l yavaad orchih bsn

  16. Naran says:

    Сайн залуу байнаа. Ухаантай хань үнэхээр амьдралын багана шүү. 

  17. Monica says:

    Tsagtaa yaduu guilagchangaaraa duuduulaad hayagdaj b.san. Odoo Bol Ted nadaas ilvv amidarch b.gaagaa haruulj Chadsanch.     
    SEtgel neg l hunduur  neg l sharkhtai ter heveeree l vlddeg yum b.ndaa. 
    Hvnii setgel gej yamarch emzeg yum bedee. 

  18. Monica says:

    Ugnu mungiig tuluu emegtei chvvdees gadan Eregtei hvn ch yavdag yum b.naleee. Hvn hvnee see l shalt galah b.h.Bas hvn bolgon iim bish b.hoo yaahav chamd Muu ni taarch. Bi Bol bvvr azgvi ee 2 iin 2 iim amidral vzen. Chi arai nadaas Deeree. Sanaa zovoltgvi chamas azgvi ni bas b.dag shvv gedgiig sanaarai.

  19. Monica says:

    Bi nutagtaa ireed 2 Jil hodoo gadaagvi mori nohoi shig zvtgesen. 
    Odoo bi 80 saying bairand tansag horoolold. Shewrolet mashin unaad. Kanad baishin bariulsan aav eej dee.   Dutah yumgvi gantsaarAa Saihan l amidarch b.nadaa. Hvntei l suugaagvi . Yaagaad ch ahiad hvnd itgeh setgel Tvi ch vldsengvidee . Yavaltai ch bilee dee. Ingeel yavj b.na muudsan yum algadaa

  20. 39тэй аав says:

    Тэр бүсгүй чамд амьдралын маш том ухааныг ойлгуулсан байна гэж бодож байна. Доромжлогдсон хүн ,доромжлогдсон сэтгэл, доромжлогдсон зүрх л хамгийн их шазуур зууж сайн сайханлуу тэмүүлдэг гэж боддог ш дэ.
    Татугын бодол арай л биш ээ.

  21. Monica says:

    Kkk chi ch neg hvnd hayagdjee bi 2 iin 2 zaluud hayagdsan. 1. Saidiin ohintoi suuna geed 4 jiliin amidralaa yuman chinii bodoogvi. Bi hayagdsan.
    2. Daraa giin zaluu maani nam.g Mongold bair mashintai hvvhen hvleej b.na chi Mongold ochood yu ch Boloh yum bileee geed nam.g hvnii nutagt shuud hayaj b.laa. (2jil ) hamt amidarchaad).

  22. Hi says:

    Ene deedeh chinii ed hurungund shunasan huuhen bn. Iim bdlaar huntei taniltsah hereggui zayani hani zam deer gdg shuu zaluu min

  23. uhaalag mundag jinhen er hun. says:

    Chi uneheer mundag zaluu bn. chamd ajilt husey iim sain zaluu sain ehner oldnoo. chi zaluu bn. Dunguj 33. Bi bas uuruu amidralaa bosgoson. Gehdee bi huntei suuh zaluutai boloh ed nar deer zorisondoo hurtlee neeh yardaggui sanaand taarsantai ni uchirj bgaagui. Odoonii zaluuchuud hudlaa helber bolson ym shig sanagddag . Hoyulaa taniltsval tohiroh ym shig bn. Amidraliin tuluu zutgedeg, unench sain humuus ni hooronodoo suugaad muunuud ni hoorondoo suuval ene amidral chini shudraga boloh busuu 🙂 MAil bicheeree xganbold@node.mendelu.cz

  24. oyu says:

    Cekc.mn ih gaigui admintai boljee. Suuliin uyed dandaa buten mongol heleer bichsen bichveryluud tavigddag bolson bna. 

  25. Сүхээ says:

    2 сэтгэл нийлж байж сайхан гэр бүл болж сайхан амьдардаг байх шүү. Бие биенээ танина гэдэг том асуудал. Гэхдээ сүүлийн үеийн хүүхнүүд эдийн шунал ихтэй байгаа ажиглагддаг. Хамтдаа зовлон жаргалаа туулж эцэст нь хангалуун эсвэл чинээлэг биш ч гэлээ сэтгэл өөдрөг амьдралыг бүтээж болно шүү дээ Юм бүхнийг эд хөрөнгөөр үнэлэх нь туйлширсан буруу зүйл юм

  26. siilen says:

    гайхуулах биш зүгээр өөртөө тохиолдсон зүйлээ бичсэн байна ш дээ. Манайхан яах гэж нэгэндээ атаархаж байдаг юм бэ. Одоо сайхан амьдарч л байгаа юм байна ш дээ. Өөлж гоочилуулах гэж захиа бичдэг хүн байхгүй адилхан Монголчууд учираас нэг нэгэндээ зөвлөгөө өгч сэтгэлийн тэнхээ хайрлах байтал хараал ерөөл урсгах нь дэмүү гэж би боддог юм.
    Амжилт хүсье. Сайн хүнтэй учраад сайхан амьдрахыг хүсье.

  27. 895 says:

    чи өөрийгөө магтуулахыг хүссэн юм уу, юм үзээгүй хоосон хүн жаахан юмны бараа хархаараа сагана гэдэг болж байгаан биш биз. тэгээд одоо байгаадаа сэтгэл ханаад бүх юмыг чадчихсан юм шиг санагдаад гайхуулмаар санагдаад байгаа юмуу. Эр  эм болсон хүмүүст аль алинд л буруу зөв байдаг байх. Өндөг шиг өөгүй хүн байдаггүй гэж чи ч бас тийм сайн хүн мөн үү. Одоо ингэж бичиж байгаа чинь таалагдахгүй байна.

  28. oyunbileg says:

    ymar mundag yum be bzs yasan oodgvi bvsgvi we ene ih hugatsaand hairiinhaa toloo tesch chadsan ymar ih tewcheer we bi ooriig chine vneheer il vnellleee bas nadad taalagdlaa kkkk 

  29. rdfghjk says:

    iim niitlelees iluu nuglee gemshdeg erchuudiin niitlel iluu sonirholtoi yum.

  30. vnen says:

    bi iim khurdan bair mashintai zuslantai bolchikhson khvmvvsiig gaikhaad l baidag yum mongold shudraga biznes khiigeed iim khurdan khorongojikh bolomjgvi chi alban tushaaltai gekheer toriin alband suuj avilga avch l bayjsan bnadaa

  31. jz says:

    Taty yamar sonin utgagvi yum yaridiin be. Chi ch bas yalgaagvi teneg huuhen bn daaa.. ugaasaa yaj ch bodson mungunii hoinoos yawsan teneg arhichin huuhen l bn shdeee. Hun unuudruuruu bdaggvin margaash yag yamar boloh ne l chuhal. Sain hanitai uchitaarai amjilt

  32. ttttttt says:

    Tegeheer ungu mungunii tuluu ywdag yduu setgeltei hvvhen gdg n shuud harafdaj bn taty chi ch bs ylgaagv hvvhen bh

  33. ttttttt says:

    Odoo hen bh n chuhal bish ireeduid hen boloh n chuhal тату min dee herwee chi nuhurtei bolwol etseg ehee bairnaas n hooj gargaad nuhurteiguu bairtaigaa amidrah bsnuu er hvn ch gsn eh etsgee hairlah setgel gj bdgiim shuu tr hvvhen bairtai zaluutai suusan ch bairaa aldahad n salsan bn 

  34. mojojo says:

    Ogloonii mend …bi 26 nastai busgui l dee.chinii zahidaliig unshaad  setgegdel bichmeer sanagdlaa.amidral gdg sonin yum shuu…bi lav bolj uneheer hichergeed bolj butehgui yumiig miniih bish yum bn daa tsag ni bolooguin bn daa gd l taiwshirhiig hicheedeg..(medeej l hun l yum hoino bas jaahan gomorhoj tunij sharalhalguil yahaw…yamar saindaa l burhan nadad neg hun hadgalchihsan gj bn lee gd togloom hiigd suuj bhav) ter ch yahaw.zarim humuus neeree uneheer huuramch yum daa ungu mungu haraad l yuch hj chadah bolj dee.er ch ter em ch ter.hamgiin bayan huniig setgeltei huniig l heldeg bh gj bi huwidaa boddog.ugui yagaad  gert amidraad geree bair bolgood  oorsdoo bugdiig bosgoh setgeliin tenheegui bolchdiin bol amidraliig bagaas ni bosgoj zowlon jargaliig ni dawj bj l amidral gdg ner bolmoorson.torohdoo erh muujgai uhehdee ch tiim l bval enr amidral gjuu.yagaad mgl gertee amidrahaar guilgachin bolchihdog gj hunii hamgiin yaduu zuil bol uhamsariin doroitol. mgl gertee amidrah saihan shd.bi law bagaasaa hodoo argal tuuj us zooj amidarsan ch odoo gadaadad ajillaj amidardag.haayaahan bituuhen ter amidralaa sanadag shuu. yag yug heleh gd bn geheer huniig odoo baigaagaar ni haraad boginohon uhaanaar ni bitgii dugne.sharilj hurtel urgaad sarnainaas ch uzesgelentei bolohiig uguisgehgui shd.genet oldson saihan buhen genet oldson shigee alga boldog l yum.etsest ni helhed ergeed harhad hiisen buteesen yumtai hund yarih jargal zowlon bugdiig dawaad garsan bval chi uhehdee ch gsn haramsahgui shuu dee.harin chamd l gj helhed zaluu mini burhan chamd hen negen saihaniig bas sainiig hadgalchihsan gj bn leeee kkkkk(((zugeer l bi tegj boddog bolhoos burhan shashind itgedeggui shuu)))))

  35. zochin says:

    jargaltai gazar hvn togtdoggui gej vnen ymaa.bairgui bailaa geed zawhaar ch ywah n zuw ymuu.teneg l hvvhen bna daa.1.shorond orloo geed uur hvnte suudag2.bairgui geed zawhaaraad salaad ywdag3.bairtai hvnte suusan ch dahiad l saldag ugaasaa ywdaltai teneg hvvhen bna daa.zaluu min salsan chin zuw bolj teneg ymnuudiig bitgii dawraaj bai

  36. Baatar says:

    Bi hanitaigaa taniltsaad 5jil, hamt amidraad 4 jil bolj bn. Anh biden 2 ger awahch mungugui niitiin huiten bairand jil amidarsan, tud udalgui 2laa tsalingin zeel awch bolomjin aytaihan biznes hij ihelsende. Harin odoo bid mash amjilttai ywaa biznesmen negen ger bul bolj huwirsan odoogoor zeelgui 3 oroo bairtai tus tusdaa unaa teregtei bolomjin sxn amidarch bnda. Hair bga tsagt buh ayandaa sxn butdeg yum bilee. Muuch sain ch ywsan bai biye biye ymarch ued urgelj hairlah heregtei 

  37. тату says:

    анхнаасаа хаана амьдрахаа та хоёр тохиролцоогүй юмуу хаашаа юм. голдуу хүүхнүүд гэр хороололд гарахгүй л гэдэг. гэхдээ эмэгтэй хүний хувьд хэлэхэд нөхөр нь ээж ааваа хайрлаад эхнэрээ хашаа хороонд юмуу түрээсийн байр дамжуулаад яваад байхлаар зэвүү хүрдэг юм. чи ээж аавтайгаа яриад эр хүн байж өөрийн хувиийг байрнаасаа авах ёстой байсан гэж бодож байна. монгол заншлаар эрэгтэй хүүхэд эхнэр авахад  хадмууд  өмч хөрөнгөнөөсөө тасалж өгөх үүрэгтэй байдаг юм даа. эхнэр чинь чамд дургүй нь хүрсэндээ баян найзтай чинь явчихсан юм байна. хүний эхнэр болсон хүн дулаан бүлээн байранд хүн шиг амьдрах гэснийг нь чи яагаад өнгө мөнгө хөөсөн гэж буруу ойлгоод байгаа юм. тэр байоанд чинь чиний үр хүүхэд өсдөг юм байгаа биз дээ. байр орон чинь болоогүй байсан юм бол чи үхсэнээ хийж айлын охин авч сууж 3 жил хэрэглэсэн юм. чи энэ янзаараа мөд авгай авахгүй. ийм буруу бодолтой байвал ямар эхнэр чамтай суух юм. ЭЭЖ ААВ ЧАМАЙГ БАЙГААГААР ЧИНЬ ХАЙРЛАНА ХАРИН ЭМЭГТЭЙ ХҮН ЭРИЙГ  НӨХЦӨЛТЭЙ ХАЙРААР ХАЙРЛАДАГ ГЭЖ  ҮГ БАЙДГИЙГ ТОГТООЖ АВ. 

  38. хххх says:

    хахах дээр нэрээ буруу бичсэн шү

  39. Хөөх ямар мундаг ах вэ…………..ёстой л ухаарал хайрлах захиа байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.