Энэ ээжийг яах вэ?

98952250

Би одоо 3-р курсд сурдаг 20-той оюутан. Айлын ганц хүүхэд л дээ, 15-тай байхад манай аав нас бараад ээж өрх толгойлсон эмэгтэй болсон юм. Надад юу тохиолдоод энд хандах болсон бэ гэхлээр одоо манай ээж нэг хүнтэй хамт амьдардаг юмаа. Тэр хүнтэйгээ 4 жил найзлаж байгаа юм гэхдээ суугаагүй, бас дундын хүүхэдгүй, яагаад бэ гэхлээр би аавыг нас барахад 15-тай байсан болохоор миний ирээдүйн төлөө л хийсэн хэрэг л дээ. Тийм болохоор ээждээ би их талархдаг. Би өөрөө одоо том болсон болохоор тэр 2-н асуудлыг нээх буруу гэдэггүй. “Ааваас өөр хүнтэй ниллээ тэнэг авгай” эдр гээл зарим хүмүүс шиг тэгэж би ээжийгээ ганц удаач бодож байгаагүй. Би ээжийгээ их дайчин хүчирхэг эмэгтэй гэж боддог. Ээжийг хань болох хүнтэй байвал харин ч сайн хэрэг гэж боддог.

Гэтэл хэд хоногийн өмнө тэр 2 ер нь бол ээжийн буруугаас болж муудалцаад, манай ээжийг тэр найз залуу нь өөрийнх нь гэрээс нь хөөсөн байгаа юм л даа. Тэгээд янз бүрийн үгээр хэлж доромжилсон байгаа юм. Хичнээн тэр хэрүүл ээжийн буруугаас болж үүссэн байлаа ч, би хэзээ ч ээжийгээ буруушааж чадахгүй, хичнээн ээж буруу юм хийсэн ч би ээжийгээ өмөөрө л хүн. Ээж ч би одоо ахиж энэ хүнтэй амьдарч чадахгүй эдр гээд салах дээрээ тулаад бүх юмыг нь баглаж өгөөд гэрээсээ явуулсан.

Гэтэл манай нэг хамаатны эгчийн хурим дээр нь тэр ээжийн найз залуу нь хүрч ирээд ээжтэй хамт бүжиглээд, хамт суугаад яриад байх юм. Би тэгэхийг нь хараад  ээжид битий нүүр өгөөд бай дахиад нийлвэл юу болохыг мэдэж байгаа биздээ гээд шивнэсэн чинь ээж хүмүүсийн дэргэд муугаа үзүүлээд яахав дээ өнөөдөртөө чимээгүй өнгөрөөдхий гэсэн. Гэхдээ надад маш хэцүү байна л даа. Энэ ээж, ээжийн найз залуу 2 маш олон удаа салж нийлж байсан, тэр болгонд нь би болилдоо наад хүнээсээ салаач гэж маш нухацтайгаар хэлсэн ч ээж миний үгэнд хэзээч орож байгаагүй.

Одоо бүүр давраад гэрээс нь хөөсөн гэхээр минь бас дургүй хүрээд одоо ингээд л нэг мөр цэг тавиасай гэж бодох юм. Ээжид маш олон удаа сал гэж хэлж ойлгуулах гэсэн боловч саяны хурмын дараа тэр 2 буцаад л нийлчих юм шиг надад санагдаад байна. Ер нь бол би айлын ганц болхоор ээжийг би нэг хүүхэд дахиад залуу байгаа дээрээ гаргачихаа гэж хэлдэг л дээ гэхдээ энэ хүнээс хүүхэдтэй болвол ээжийг маань их зовоох юм шиг санагдаад байх юм. Тийм болохоор өөр хүнтэй танилц суу гэхээр буцаал хуучин найз залуутайга нийлчээд байх юм.

Ядаж байхад энэ 2 хоюулаа маш түргэн ууртай, хэрүүлч, айгүй бухимдуу бас их невртдэг болохоор би маш их санаа зовж байна ээждээ. Нэг л өдөр бухимдлын эцсийн цэгт нь хүрэх вий л гэж айгаад байх юм.  Би яаж ээждээ ойлгуулах бэ? Хүний үг ерөөсөө нэг чихээрэ оруулаад тэгнээ гэчээл амлалтаасаа няцчихаад байх юм. Энэ хүн ээжид тохирох хүн биш гэдгийг ухааруулмаар байна. Манай ээж хэзээ ч миний үгийг авахгүй буцаж байнга нийлэх юм энэ хүнтэй? Яаж энэ явдлыг зогсоох бэ?

26 Comments

  1. otgoo says:

    Neg tiim hvn bdiimaa. Aimshigtai gomdoj bgaga gaihaad l.. dahij niilkv salna barina. Jinken zewuun bna gecheed bucaad l niilchihdeg. Tgd dahia l hervvl zodoon bolno. Hvn heleheer za, harin tmee l gene. Odo yostoi ergej bucahgvi gene. Tgl hudlaa boldog. Ene eejtei ni yag adilhan sanagdaad gaihaad ord yumu jildee bdag bj medeh yum gj bodloo.. mr.wooyoung@yahoo.com

  2. Bataa says:

    Yu be chi chin soliotoi yumuu, er emiin hoorond eljig buu jorool hooye, ter 2 chin bie dee sain bas hairtai bolood l hamt baigaad bga shuu dee, eejiin chin buruu zov bsan ch ter 2-n hoorondoh l asuudal chamd hamaa baihgui sh dee, hedii eej chin ch gelee chi huvi hunii asuudald oroltsoj bn za

  3. naiz says:

    TANAIHAND NOLOO BYHI ER HYN BDAGYY?CHI OHIN HYUHED?OORINH NI BAIRNASS HOONO GEJ YU VE?DAVARSAN HOG VE.EEJ CHINI BIEN DEEREE ZODYYR AMSAJ BJL OILGOH YUM BNDAA.BAIRAA L ZALIDYYLAV!CHI YAJ CH CHADAHGYI TYL YGIN SONSOH HYNEER YARIYLAH.ESVEL ZOND NI ORHI

  4. mongol hun says:

    ohin huuhed bol hetsuu l yum bn huu baisan bolgood uguhgui yu bi 15 nastai baihdaa erchuudiig bolgoj ugdug bailaa eej maana ehleed hun allaa geed l uildag baisan manaihaar egui garudd uzegdehgui bolson yum daa chi hereldeed muutsaldad ehleh uyd ni shuud tsagdaa duudchih oir oirhon duudaad bai udahgui zugeer bolno

  5. mr.wooyoung@yahoo.com says:

    Отгоо туулай жилтэй нумын орд байхаар яадын хаха 

  6. dantes says:

    2uulang n baixad shuud xelee.chaduul amidst ugui bol zai bol geed. Yadaj eejid chine namaig bas omgoolox sun bii shuu gej omogshix setgel torno bas sanaa n baga ch bolob zobox bailgui de

  7. tuya says:

    Бас гэрээс нь хөөж байгаа гэхээр тэр эрэгтэй бүтэхгүй л нөхөр байна даа! Байртай, орлоготой, эрч хүчтэй эмэгтэйчүүдийн хажуу бөөрөнд наалдсан арчаагүй эрчүүд олширсон! Тэдний нэг байж болох юм! Тэгэхээр ээжиийгээ “Та илүү сайн сайхан хүнтэй учрах ёстой сайн сайхан эмэгтэй шүү!” гэж ятгах хэрэгтэй!

  8. tuya says:

    Харин ч миний дүү их ухаантай хэрсүү сайн охин байна! Ээж нь эмэгтэй хүн болохоороо зөөлөн сэтгэл гаргаад тэр хүнээсээ салж чадахгүй байгаа байх! Цаг хугацаа буруу зөвийг ялгана. Харин тэр үед оройтсон байх вий, илүү алдсан байх вий! Тэгэхээр шаардлагатай үед ээждээ хэлж зөвлөж л бай! Айл гэрт ядахдаа нэг нь хүлээцтэй тэвчээртэй байхгүй бол цаашаа хэцүү! Бас хэрэлдэж муудалцаж байна гэдэг цаашдаа хэцүү л гэсэн үг!

  9. ака says:

    Энэ зарим этгэгдэл бичиж байгаа хүмүүс ямар сонин юм бэ? наад охин чинь ээждээ  санаа зовсондоо бид нараас зөвөлгөө хүсжаахад бага байна, эр эмийн хооронд илжиг бүү жороол  гэж шаахын. Та нар өөрсдөө оронд байна гээд боддоо зүгээр хажуунаас нь хараад байж чадах болвуудаа. Би ер нь бол наад зүйлийг чинь мэдэрч үзсэн үнэхээр хэцүү байдаг. Өмнөөс нь бачимдаал,уур хүрээл заримдаа бүр уйлна. Би лав сүрдүүлдий шт угаасаа аль алинд нь хэлж байх л зүгээр.Ямар  байсан ээж чинь ганц,хоёр хэлүүлээд тэгж чадахгүй л байх. Ямартай  ч сэтгэлийн тэнхээтэй байгаарайю

  10. Gal says:

    Zugeer zunguur ni orhichihoo, gehdee neg yumiig hatuu anhaaruul. Minii zuwluguug huleej awahgui uuriihuuruu bh yum bol nadad yamr ch asuudlaa bvv hel. Hereldsen ch duugui bai gj hel. Ingej hereldej zodoldloo gecheed boli geher bolihgui bwal yuch sonsmoorgui bna gj helku yu

  11. tami says:

    ene zarim hvmvvs ymar teneg com bichdgiin bee.hen ch gesen eejdee sanaa n zowno bizdee.uuriinh n gerees huunu gedeg chn bj bolohgvi yavdal.minii bodloor chi nuguu hvntei n shuud yariltssan deer.dahij minii eejiig zowoohiin bol zailaarai ene ter geed joohon ailgachihgvi yu daa.

  12. Cynical Man says:

    Том болоочээ 20 хүрч байж. Ээжид чинь хувийн амьдрал гэж бий, түүнийгээ эдлэх ч эрхтэй. Тэр нь хэрүүлтэй уруултай байнуу, ямар байнав чамд падлийгүй. Битгий улай хайсан цөөвөр шиг ээжийнхээ сэтгэлийн ариун нандин орон зайруу шиншлээд бай. Оронд нь өөрийгөө хэрхэн аятайхан авч явхаа бод. Өөртөө дүгнэлт хийхгүй бол, ирээдүйд хүүхдүүдийнхээ амьдралд оролцоод,  хүү охиноо хүргэн бэрээсээ салгаж, ач зээ нарыгаа өнчрүүлж мэдэх, бүхний анхаарлыг өөр дээрээ байлгах гэсэн шулмас л өсөж яваа юм байна.

  13. zaluu says:

    yun murdlugu veeeee tosoor gooj gej

  14. A says:

    Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг. Энэ үг чамд ч хамаатай. Хоюулаа түргэн ууртай, хэрүүлч бол хэрэлдээд л муудаад л, тэгж байгаад сайндаад л амьдраад л байна шүү дээ. Өөрсдөө энэ бүхэндээ нээх түүртэлгүй, нервтэхгүй байхад, чи нервтээд юүхэв. Хүний хань гэж нийлэнгүүт хамаг юм сайхан болоод, нэг ч үг өөд өөдөөсөө хэлэхгүй амьдрах хүнийг хэлдэггүй юм шүү. Бурхан заримдаа бие биенээсээ юм сурах ёстой хүмүүсийг учруулдаг гэдэг. Танай ээж, найз залуутайгаа аль аль нь тэвчээртэй, тайван, хүнийг байгаагаар нь хүлээж авахыг сурах жамтай ч юм билүү.. хэн мэдлээ, тийм биз дээ?
    Ямар ч байсан хоёр том бие даасан хүмүүс учраа олсон олоогүй болж л таарна. Чи харин өөрийн хичээл ном, ирээдүйн ажил мэргэжлээ бодсон нь дээр байх шүү

  15. zizi says:

    эр эмийн хооронд илжиг бvv жороол..

  16. br7 says:

    Minii aaw namaig 8-n nastai bhad osloor tengert odson. tuunees hoish odoog hurtel eej mini oor hani ijiltei boloogui odoo tiim yum boloh ch ugui bh. Zarimdaa eejiigee ih orowddog buh talaas ni. 

    Chinii huwid hetsuu bgaag oilgoj bna. bi ch iimerhuu yum bodoj bsan gehdee setgeld bagtdaggui bsan l da. chamd yag tiim l bga bh.Herwee eej chini ter huntei niilwel chi tusdaa amidarsan ni deer. Chi sain bodoh heregtei bh. 

  17. Monroe says:

    Huniig uuriinh n ger ornoos huuj bgaa uym bol ternii bair bsan bol bur alah uymbn l daa. Huniig hairlaj chaddaggui zawaan uymnaas uhsendee salj yadaad bdgiin. Eejiin chin gantsaariig ashiglaad bgaa nowsh bn daa. Eej chin zoduulj nuduj bj oilgoh uym bn l daa. 

  18. rayray says:

    eejiin nz zaluu ntr hahaha shaah yumaa batsaanuuud

  19. зочин says:

    өөрийнх нь гэрээс хөөнө гэж юу гэсэн үг вэ? муугаар бодвол танайх байртай тэрэнд чинь л шунаад байгаа бололтойдог тиймээ. уул нь гайгүй эр хүн бол муудалцвал өөрөө л явна биздээ тэгтэл гэрээс нь хөөсөн гэхээр нэг юм байна даа, ээжийн чинь хувьд хайртай бол чиний үгэнд орох л болуу даа, тэхдээ чамайг өсвөр насанд чинь нэг хар юм авчирч хэвтчээд зовоогоогүйд нь үнэхээр баярламаар юм. одоогоор бол ээжийн чинь трлгой эргэдэг дээрээ л явж байна даа.

  20. MglausCom says:

    Ganc biye eej nar utsaartai buhimduu boldog ashgui harin hagaslah huntei bolj yadaj bhd n chi bas iluu shd. Eejiinhee nasan deer ochihoos naash uhaarq l bhdo chi mini. Duugai l naad eejdee uuriinhuuruu shiidehed n demjleg uzuuleed dutaj surval chini iluu uzemjtei bh.

    Sallaa geed sav l hiivel chamaar buhimdlaa taildag bolchuul chi mini yanaa kk. Aash zan tohirohgui ch uur chinii medq ter 2-g holbodog tatdag yum bga bolool salj niileel yavaa n todorhoi haashdaa chi bid hed teriig n guicelduulj ugch chadq-geed caash muruur n orhi hosuudiig.

    Hicheel hunartaa iluu anhaaraad uuriin gesen buten amidral bosgoh sain suuritai bolohdoo l anhaar haashdaa eceg eh chini ulgerlej amjsangui uurt chini surah sudlah biye daaj uhaarch turshih yum ih l uldeejdee

  21. Tessy says:

    Baad hvntei n yariltsahgvi shuud, minii eejig jargaaj chadval suu chadahgvi bol zail gj

  22. nana says:

    aawdaa awgai awahiig zaana gegch boloh niee, eej chin amidral uzsen nasand hursen hun shuu dee chi salj niilehiig ni zaah arai boloogui l bmaar ym. uuruu ydaj huntei suuj jargal zowlongii ni uzej bj olon ym yri daa

  23. Мөнх says:

    Ээжийнхээ хэрэгт битгий оролц. Тэр хүнтэйгээ сайндана уу муудна уу өөрсдийнх нь л асуудал.Чамд ядаргаатай байгааг ойлгож байна. Гэхдээ ээж чинь бас эмэгтэй хүн болохоор сайдаж муудсан ч тэр хүнтэйгээ жаргалтай байдаг юм бишүү. Чи ээжийгээ ойлгох болоогүй байна. Бас харамлаад байгаа юм байна. Удахгүй чи ч бас нэг хар юм дагуулаад л ирнэ. Ээж чинь чамайг байн байн одоо салахгүй юмуу наадхаасаа, хэзээ салах гэж байна гээд байвал ямар санагдах билээ. Хүүхдээсээ болоод насаараа хорвоог ганцаар барж байгаа ээж нар их өрөвдмөөр санагддаг. Чи ээжийгээ битгий тийм болгоорой.

  24. otgoo says:

    tanai eej tuulai jiltei numiin ord baihaa..

  25. Tsetsgee says:

    Миний бодлоо тэр хүн ээж хоёр чинь бие биедээ хайртай байхаа. Харин тэр хоёрын дунд шийдэж чадахгүй асуудал л байгаад байгаа байх. Чи харин дүүтэй болмоор байгаагаа хэлсэн юм уу

  26. minjee says:

    hetsuu l yum daa.iim humuus hezee ch saldaggui,herekdeed l  butsaj hiileed l bdg taltai.eej chin ugeer heleed oilgohguiee.bieeree mederch bj l oilgodog yumdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.