Яавал би түүнийг аврах вэ?

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Юуны өмнө та бүхэнд энэ өөдрийн мэндийг хүргэе. Би нөхөр охины хамт амьдардаг. Нөхөртэйгөө хамт амьдраад 10 дахь жилтэйгээ золгож байна. Бусдын адил энгийн амьдардаг. Эхэндээ нөхөр маань надад хайртай дуртай гээд бөөн л юм болдог байлаа. Бид хүүхэд байхаасаа үерхэж эхэлсэн учраас би түүндээ маш их итгэдэг байлаа. ГЭтэл охин ч 3 нас хүрээд нөхөр ч намайг нэг их анхаарахаа байсан. Ажилтай байна, завгүй байна гээд л хааяадаа зав гарахаар найзуудтайгаа ойрд уулзаагүй өнөөдөр уулзана гээд л гараад явна. Оройтно заримдаа ирж хонохгүй.

Ингэж явсаар бараг би гэж хүн нөхрөөс хайр халамж гэдэг зүйлийг мэдрэхээ байсан. Тэгээд хааяа ярилцахаар чи өөр хүнтэй унтаж үзий гэж боддог уу? Чи нэг удаа үзвэл үзээрэй гээд сонин юм ярина. Одоогоос 2 жил гараны өмнөөс нөхөр маань мэргэжил дээшлүүлэхээр сурч эхэлсэн юм. Хичээл ихтэй гээд бараг утсаар ярьдаггүй байлаа. Дараа хавраас нь би хамт ажилладаг нэг залуутай мессежлэж эхэлсэн юм. Уг нь урд зүгээр сайхан найзууд байсан юм. Тэр ганц бие байдаг л нэг залуу. Сүүлдээ мессеж маань өөр тийшээ ороод тэгээд уулздаг болсон. Бид дотно харилцаанд орсон. Тэрнээс хйош бид байнга уулзаж учирдаг болсон. Надтай уулздаг болсноос хойш 6 сарын дараа тэр нэг бүсгүйтэй гэрлэсэн.

Гэвч бид уулзсаар л байсан. Тэр надад үнэн сэтгэлээсээ ханддаг бас нөхрөөсөө хэзээ ч авч байгаагүй хайр, халамж, таашаалыг өгдөг. Гэтэл тэр маань хөөрхөн хүүтэй боллоо. Бид уулзсаар л.. Саяхан харин би нөхрийнхөө өөр 1 биш нэлээд хэдэн хүүхэнтэй учиртайг нь мэдээд бүр барьсан. Нэгтэй нь бүр 2 жил гаруй болсон байсан. Тэрэндээ надад хэлж үзээгүй үгсээ хэлж надад анхаарал тавьж байгаагүйгээрээ анхаардаг байсныг нь олж мэдсэн юм. Би их шаналсан гэсэн хэдий ч би өөрөө яг адилхан гэж бодохоор бүр хэцүү байсан. Тэгээд нөхөртэйгөө муудаад бөөн юм болж болж дахин тийм зүйл гаргахгүй, түрхэн хугацаанд би тэнэгтсэн гээд нөхөр бууж өгч амлалт өгснөөр бид эвлэрсэн.

Гэвч би нөгөө залуудаа бүгдийг хэлж ингээд одоо дуусгая, чи амьдралаа бод би ч мөн адил гэсэн. Харин тэр үүнийг хүсээгүй. Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай, чамгүйгээр байж чадахгүй, намайг битгий орхиоч гээд байгаа. Би чи бид 2 алдсан, миний буруу. Гэхдэ би одоо ч болов алдаагаа засмаар байна дахин чамтай  уулзаж чадахгүй гэдгээ хэлсэн. Иүүнээс хойш бид уулзаагүй. Гэтэл тэр өдөр бүр архи ууж, нэг ч инээхгүй нэг л бүрсгэр байдаг болсон. Ааш нь ч их хурц муухай болоод ойр тойрныхон нь гайхаад бүр болохоо байлаа. Надад түүнийг тийм явааг харах хэцүү байна. Тийм байлгахгүй гээд эргээд хажууд нь бас очиж чадахгүй байна. Яавал би түүнийг аврах вэ? Би түүнийг гэр бүлтэйгээ аз жаргалтай байхыг нь хармаар байна. Харамгүй зөвлөгөө өгөөч гуйя

12 Comments

  1. Monroe says:

    ehnertei huniig taiwam orhi 

  2. lil says:

    Ta 2 hoyor talaasaa bair avaad gold n suuhiimuu?  uneheer hairtai bsiin bol yah gj  uur neg busguig gergiigee bolgodog muu hun be ter chin odoo hervee chi gandaj gundaad bn gd ergeed ochloo ghd ehner huuhedtei tiim bolohoor setgel zuich dr ochuulsan n dr bh 

  3. Bichsen emegtei says:

    Hooe bi bantan mantan hiij uzeegui tegleech nohor huuhed maani durgui moogii bitgii doromjlood bgaarai tgd bh yum bol nohorteichin yvnashuu bur serel hodolchlooo kk

  4. Зочин says:

    Zailoo chi har ynkan

  5. munkvvsh says:

    bi ehnerdee aimar itgedeg gehdee ene saitad orood iimerhvv ym unshhaar bvr ehnnertee hardah setgel turuud uur hvreed yawchhiin kkk ehner maani hvntai yawdag bol erthen barih ymsan

  6. hira says:

    zulaa chamtai sanal neg bna bi gants bie emegtei getel nohor huuhedtei humuus dahiad nuuts amragtai bh gej neeree tsarailag bgaad hereg algaa

  7. Chonongoo says:

    Ter zaluug bish ooriin nohor ur huuheddee Sanaa tavi. Yunch zavtai DURTAI huuhen be

  8. nar says:

    CHI AZ JARGAL HYSJ BVAAL 0 ZYGEER ORHI ZA BITGI GYNGINAAD BAI

  9. moogii says:

    Бөөн бантан хутгаад л. Одоо нэг нэгнийхээ нүүрийг харахаас ч халшрам байгаа биздээ. Ингэн ингэн амьдрах хэрэг байна уу? Хайран үр хүүхэд, гэр бүлийн хийморь, хувь заяа. Хайрлаж хамгаалах ёстой улсууд нийлж байгаад баллаж байх ч гэж дээ. Өөрийнхөөгөө болохгүй байж бас хүний амьдрал бодчихжээ. Хажууд чинь байвал нөхрийг чинь шанаадаж унагаад чамайг алгадаж орхимоор санагдаж байна. Сэрээч 2 малаа!

  10. saihnaa says:

    uuriinhuu amidraliig bod ,uuriiguu uurchil ter hyn tegeed cag hugacaa unguruud zygeer bno,chi uurtuu archaatai yr hyheddee sanaa zob

  11. Gunjee says:

    Busgui min dee hunii amidrald sanaa zovoxoosoo turuuleed ooriihoo amidraliig zasaj av l gej xelmeer baina. Exner xuuxedtei xun yaxavdee xesej tegej baigaad taivshirna biz. Xarin chi ter xuniig xairladag xalamjildag shigee nohroo xairla, xalamjil. Noxor chin chamaas salahiig xuseegui l bol xairiin chin xariug barijil taaraa. Xund sanaa zovj baigaad ooriinhoo amidraliig busnuilchiv. Ter zaluu exnereesee salaad chamtai suuhgui shuu dee.

  12. zulaa says:

    zarim ni ger bulgvi naiz zaluugvi single yabj bhad zarim nohortein bj oor huntei uulzaldaad yavah yumdaa.shudarga bus  yumaa.tsarailag ayataihan bgaad ch hereg alga.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.