Би өөрөө түүнд үнэхээр хайртай л даа

Сайн уу, бүсгүйчүүд ээ? Нэг зүйлийг шийдэж чадахгүй, сэтгэл бөгчимдөөд байхаар нь та бүхнээс зөвлөгөө авахаар бичиж байна.

ДЭЛХИЙН НОМЕР НЭГ БЭЛЭГ ЭРХТЭН ТОМРУУЛАГЧИД

Би гэр бүлтэй хүнтэй харилцаа үүсгэчихээд явж байна. Энэ маш муу, муухай зүйл гэдгийг нь өөрөө сайн мэдэж байгаа ч яаж ч чадахгүй тэр хүнд итгэх итгэл төрөөд, хайрлаад байх юм. Анхандаа зүгээр л ганц нэг уулзаж, бие биенийхээ хэрэгцээг хангах төдий л явсан юм. Гэтэл байдал өөрчлөгдөөд, сэтгэлээрээ гүнзгий холбогдож, бүр нэг хэсэг хамт амьдарч хүртэл үзлээ. Гэхдээ удалгүй гэр бүл рүүгээ буцсан л даа. Би ч ийм юм болно гэдгийг мэдэж байсан болохоор чимээгүй л явуулсан.

Удалгүй өнөөх залуу маань дахиад л над дээр хүрээд ирсэн. Би энэ хэрэггүй харилцааг болихоор шийдээд өөр газар ажиллахаар явтал, намайг эзгүйд тэр өөр эмэгтэйтэй хүртэл харилцаа үүсгэчихсэн байсан. Тэрнээс нь болоод бид хоёрын харилцаанд цав сууж, би ч түүнд “Одоо болио, гэр бүл рүүгээ буцаж очоод сайхан амьдар” гэж хэлээд харилцаагаа тасалсан юм. Гэтэл одоо “Би чамайг үнэхээр их санаж байна, хайртай юм байна, өөр эмэгтэйтэй холбогдсон нь зүгээр л хоног өнгөрөөсөн төдий зүйл байсан” гээд салж өгөхгүй, эргэж хургаад байна.

Би өөрөө түүнд үнэхээр хайртай. Гэхдээ яг одоо сэтгэл минь үнэхээр их өвдөж, маш хэцүү байна. Би одоо энэ харилцааг бүрмөсөн таслах уу, эсвэл яах ёстой вэ? Надад туслаач.

2 Comments

  1. Thh says:

    Boovnii zugaa gargah gej l cham dr irj baina. Gants neg hudla ug heleheer huhuud ugdug bolohoor chini shaaj bh gj l uulzaj baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.