Эсвэл би хэтэрхий ганцаардаад хэтрүүлж бодоод байгаа юм болов уу?

464161057

Сайн байцгаана уу? Өнөөдөр шинийн 1-н өнгөрөөд ядарч байгаа ч нойр хүрэхгүй толгойд элдэв бодол эргэлдээд тиймхэн байна. Энэ site-н хэд хэдэн нийтлэлийг 2 жилийн өмнө уншиж байсан учраас өөрийн эргэлзээг арилгахаар хандаж байна. Товчхон өөрийгөө танилцуулахад 40 хүрч яваа, европоос захиалгаар барилгын материал оруулдаг ажил эрхэлдэг, одоо америкт сурдаг ганц хүүтэй, нөхрөөсөө салаад 10 гаран жил болж байгаа ганц бие эмэгтэй.

Ингээд гол зүйлээ бичье. Өнөөдөр ээжийндээ цуглаад золгоцгоосон юм л даа. Тэгсэн манай том эгчийн хүү орж ирээд надтай золгосныхоо дараа надад эгчийгээ их саналаа шүү гээд тэврээд авсан. Би тэр үедээ нэг их юм саналгүй эгч нь ч гэсэн дүүгээ санасан гээд л өнгөрлөө. Дүү бараг 8 жил германд байж байгаад ирж байгаа юм. Араас нь дүүтэй гэрлэх гэж байгаа охин орж ирсэн тэгсэн тэр охин нь надтай нуруу туруу, зүс царай нэлээн төстэй. Тэгээд танилцаад сууцгааж байсан бэр болох охин маань миний тухай их юм мэддэг бололтой зөндөө л юм ярьж байна.

Тэгээд том эгчийнд очиод эгч ч бэлгэнүүдээ өглөө, дүү надад тусад нь ууттай бэлэг өгч байна. Тэгсэн эгч ямар бэлэг юм гээд дүүгээс асуугаад юу гэдгийг нь мэдэхгүй бололтой. Би ч эгч нар, хүргэн ах нараасаа ичээд бас юу вэ гээд асуусан, гэртээ хариад үз гээд цаасан уутнаас нь гаргуулаагүй. Ингээд гэртээ ирээд задлаад үзсэн чинь Сваровски шигтгээтэй цагаан алтан ээмэг, зүүлт байна. Ингээд би дүүгийнхээ 16-тай байхдаа надад хайртай, том болоод таньтай гэрлэнэ гэж хэлж байсан (тэр үед нь би юу яриад тэнэгтээд байгаа юм гээд загинаад өнгөрсөн).

Нөхрөөс маань өмөөрч байсан, хүүг маань дандаа дагуулж явдаг, нөхрөөс салаад байргүй байхад аавынхаа өвөө эмээгээс үлдсэн түрээслүүлдэг байрыг та суу гээд өгсөн, одоо эрхэлж байгаа бизнесийг маань хүртэл ийм юм хийвэл танд амар гээд европ талын хүмүүстэй танилцуулж өгсөн гээд маш их зүйлийг миний төлөө хийснийг нь бодоод эгчийн минь хүү жинхэнээсээ надад хайртай юм байна гэж бодохоор, яг ямар юм бодож яах ёстойгоо мэдэхгүй, нэг тийм байна.

Хамгийн гол нь би ч гэсэн өмнө нь эгчийнхээ хүүд татагддаг байсан минь. Ахиад уулзхаар яана. Эгчтэйгээ ч гэсэн. Эсвэл би хэтэрхий ганцаардаад хэтрүүлж бодоод байгаа юм болов уу? Надад үнэхээр эвгүй гэм хийчихсэн юм шиг санагдаад байна. Үнэхээр миний бодож байгаагаар байвал яах вэ, Ярилцах шаардлага гарвал яана. 1 сарын 10 хэднээр явна тэгэхээр заавал уулзаж байж явна гэх байх даа.

32 Comments

  1. dddd says:

    бузартай юм бэ чи одоо тэнэг авгай вэ. Тэгээд яах гээд байгаан чи нэг шаалцаж абмаар байгаа юмуу хайшаа юм. Танай хүүд чинь садангийн чинь хүний охин дуралцан гэх юмуу хүү чинь садан төрөлтэйгээ явалдвал ямар санагдах уу.Заваарсын. нэг ийм домог сонсож байсан юм байна чамд өгүүлрүүн. Нэг хаан хорвоо дэлхий дээрх хосгүй үзэсгэлэнтэй цаснаас цагаан царайтай жимсэнээс улаан уруултай сайхан бүсгүйг хатнаа болгон авч сууна гээд албатуудаа тийм үзэсгэлэнт бүсгүйг олж ир гэдэг.Албатууд буцаж ирээд энэ хорвоо дээр тийм үзэсгэлэнт бүсгүй гэж таны охиноос өөр алгаа эрээд олсонгүй гээд хэлэхэд хаан зарлиг буулгаж охинтойгаа гэрлэнэ гэдэг. Хааны энэ жигтэй зарлигийг албатууд зөрчиж чадахгүй тул хуримлуулахаар болдог. Хуримын тэр ёслол дээр хаан охиноо хатанд өргөмжлөн найр хурим хийж байтал хааны сууж байсан газар цөмөрч хаан нүхэнд унаж нурангинд дарагддаж үхдэг. Энэ нь төрсөн охинтойгоо ураг барилдсан хааны бузар нүглийг хорвоо даалгүй цөмөрсөн ажээ. Бузар бузар энэ төрөл садандаа дуралчлаа гээд ариун бус үйлээр холбогдогч нар шунал дур тачаал ёс  журмыг барьж чадахгүй байгаа нь өөрийгөө маш их нүгэл хэлэнцэд унагаж байгаа юм даа. Ийм бузар сэтгэл төрөх агшинд сэтгэлээ шинжиж хянаж болгоомж сэрэмжтэй байвал зохино

  2. zzzz says:

    hhahah ystoi hoh ineed hurchelee vain
    naiz busguigiin bas harchaad nadtai nuruu turuugaaraa tostei yum ch geh shig soliotoi amitan be, ooroos chn hed dahin goy huhen bj taarn, zaluu hsuudiig salgaj ner nuuree ballaja tenegtvee, 40 gartsan hun bj araijdee, iim yum bodoj hevtdeg, zarim humuus neeree ain, hudlaa ineesen bagiin tsaan ymar hogiin hogiin yum boddiin be

  3. tsoogii says:

    hi 2 laa tantsay bi c gantsaardsan gants bie zaluu bna.husvel tsoogii_929@yahoo.com geed orood ireerei.

  4. zowlogoo ogii says:

    Ene talaar zowolgoo awhiig huswel ene naygaar bicheed asuugaarai. bat_tsogt87@yahoo.com

  5. busgui says:

    Ta minee iim ym bichlee geed yu bolchihson ym be.yun aimaaraar huniig heldeg ym be.amidrald uchnuun l ym bolj baidag.zugeer l hun hundee handaad uuriihuu tuhai l bichij.yagaad bolohgui gej.doromjlohguigeer zugeer l sanaagaa bichchihej boldoggui ymu.yasanch hel amtai heruulch baidag ym ene zarim humuus.

  6. ти says:

    захидлын эзэн балай байна. Өөрөө нагц эгч нь юм бишүү. өөрөө солиорсон юм бишүү. Сайн л хүү байнааа

  7. jorj says:

    Setgeleeree hairlaad yvj baigaa huniig setgeleeree hairlaad yv hair zaaval sex bish shuu dee

  8. SOYOMBO says:

    Eooo bi say yu unshchihvaa. Huuy avgai min bodit baidldaa ordoo. Udahgui chavgants boloh gj bj yu soliorood bg erhuu yum be

  9. Чимгээ says:

    Цусан төрөлтөнгүүд хоорондоо дурлацгаагаад байгаа юм уу хаашаа юм. Би л тэгж ойлголоо. Энэ арай биш ээ,, БӨӨН ТОМ НҮГЭЛ, ХҮНИЙ ЁСНЫ АМЬДРАЛААС ГАЖУУД . ГАЖ ДОНТОНГУУД. Бодохоос ч толгой эргэм, тэрний оронд бааранд хүнтэй танилц гэж хэлмээр санагдчихла. Яаж ч бодсон ах дүүтэйгээ тэгж харьцдаг ёс гэж байх уу. Яаж тэгж толгойд нь орж ирдэг байна аа. Хэлэх ч муу үг олдохггүй юм байна.

  10. mongolman says:

    Ганцаардсан сэтгэл маш хэцүү өөрийнхөө тухай хэнд ч ярих аргагүй бүх зүйл болж байгаа юм шиг хүмүүст харагдахын тулд яаж хичээж олон зуун шөнө элгээ тэвэрч хэвтэх зовлонг зөвхөн ганцаардсан хүн л ойлгоно. Удмынхаа хүмүүстэй эгч дүүсийн хүнлэг сайхан сэтгэлийн холбоогоор холбогдсон нандин холбоогоо 1хан шөнийн жаргалаар солиод юу хийх вэ дээ. Тэр залууд чинь эгчийн хайр дутагддаг тэрийг нь өөрөө андуурсан бололтой сайхан гэр бүлийг салгаж насаараа муу нэртэй болоод юү гэхэв. Өөрийг чинь ойлгож хайрлах гэр бүлгүй сайхан эрчүүд байж байгаа тэднийг олж уулзсан нь дээр болов уу. Амжилт хүсье…

  11. Ану says:

    Манай нагац эгчийн хуу манай ээжид их хайртай , юм л бол ээж дээр ирдэг, утсаар байнга л амар мэндийг нь асууж байдаг , бид нараас ч илуу, эхнэртэйгээ муудалцсанаа ч ярьдаг , ийш тийш явахаараа бэлэгнийхээ хамгийн гоёыг нь ээжид л егдег . Тийм дотно сайхан ах дуус байдаг шд. Хэтруулж бодоод байгаа бишуу. Манай нехрийн дуу нь гадаадад олон жил  болоод ирэхдээ надад унэтэй ээмэг бэлэглэж л байсан бусад бэрууддээ егеегуй лдээ. Гэхдээ би тэрийг надад дурлачихаж гэж бодох байсан гэж уу. Дуу чинь еерт чинь хайртай илуу бодож явдаг юм байна. Гэхдээ эгч дуусийн хайр шуу. Бусад ах дуу нар чинь ч чамд илуу гэдгийг мэдэж л байгаа биздээ. Энэнд ихийг бодож шаналаад  яадаг юм.

  12. Tessy says:

    Naad hvn chin mongold amidardag geed bgaan bishvv

  13. sar says:

    ih l todorhoi bichsen baih um. uurtuu zovlon bitgii dyydaarai.endees eej ehner er n tanaihan bugd oilgohoor bichtsen baina sh dee.hurdan arilguulaach ee. umnuus chin aichlaa

  14. мөрөн says:

    Чи их ганцаардаж эр хүнээр дутаж яваа хүн байна. Маш их сексийн дутагдалтай юм байна. Тэгээд жоохон анхаарал тавьсан хүнийг хэтрүүлж бодоод төсөөлөөд байгаа л юм байна. Үе тэнгийнхээ эрэгтэй хүнтэй харьц. Өөрийгөө жоохон нээ. Олон жил ганц бие яваад их хэцүүдэж байгаа юм бишүү.Эрүүл саруулаар юмыг бод.

  15. MglausCom says:

    Haha nus bish nud bulaasan kk

  16. MglausCom says:

    Horvood hairluuldag humuustei bh sxn yum bgan shw. 
    Iim tom belgiig ih l nandignah heregtei bolj dee.
    Busdiin nus setgel bulaasan hundelmeer baharhmaar bishirmeer saihan ah nar mer ser bnaa bn.
    Gehdee hezee ch uvur turii baitugai unselt ch sanaand buuhgui shdee.

    Uyeiin hovguudees iluu uye multraagui ahmad ulsuud ulgerlel uil hudluluuruu gaiham bdg uuniig uuruusuu nuugaad ch hereggui. Setgel tatam zuilsiig sadar samuuntai holij oilgoh magadlaltai ulsuud iimerhuu site-r zochildog n nuuts bish.

    Haanaas yu erelhiilj bgaga bod

  17. zssss says:

    Энэ хүмүүс юу ч болоогүй байхад балиар, заваан гэж ирээд юун сүртэй юм, бас цадиг журам гээд юун номчирхуу юм…
    Нэгт,
    15, 16 насандаа хамаатныхаа ах, эгчид татагдсан, дурлаж хайрласан гэх түүх дэлхийн уран зохиолд мянга түмээрээ шдээ, бодвол зохиолчид оргүй хоосноос ургуулж зохиогүй, ортой л байлгүй дээ. Танай эгчийн хүү танд сайн гэж нэг удаа хэлсэн юм байна, дараа нь сэтгэлээ үгээрээ биш үйлээрээ илэрхийлж явсан гэж бодож болох юм байна. Хүн хэн нэгэнд сайн байгаагаа, эсвэл байсныгаа ямар нэгэн байдлаар илэрхийлдгийг хүсдэг, тийм болоод л танд онцолж бэлэг өгсөн байх. Хүний сэтгэл яваандаа өөрчлөгдөнө, мэдээж одоо эхнэр авч байгаа хүн таныг анхны хайрын эзэн гэдэг утгаар хүндэлж онцолж явдаг байлгүй дээ. Та сэтгэлд нь баярлаад, эгчийн буурь заагаад талархаж явахад болно байлгүй дээ.

    Хоёрт,
    Та ганцаардлаас болоод юмыг хэтрүүлж дөвийлгөж бодсон ч тал бий байх. Хүмүүс хамаатан садан бүгдээрэнд нь адилхан хайртай байдгүй шүү дээ, хэн нэгэнтэй нь илүү дотно байна, хэн нэгэнд илүү хандаж, илүү хайрлаж, бэлэг сонгохдоо ч нэгэнд нь гоё юм өгөх юмсан, нөгөөд нь энийг өгөхөд болно байлгүй… гэж боддог биздээ. Та тэр талаас нь бодоод бусдаасаа илүү эгчийгээ боддог байхнээ муу дүү минь гэж баярлаж талархаж явах хэрэгтэй байх, түүнээс илүүг бодоод хэрэггүй.

    Ингэхэд, энэ балиар, заваан гэсэн хүмүүүст хэлэхэд, балиартсан, заваарсан юм хаана байна? ямар учир ургуулж өвөр түрийдээ орсон биш, бодвол өөрийнхөөрөө хүнийг дүгнэдэг учраас ийм үг хэлдэг байх. бас дээр нэг хүн “бохирдсон оюун” ч гэх шиг. dirty mind-ийг ядаж онож орчуулдаг болчихоод юм бичиж байгаач.

  18. kkk MGL says:

    holoboo barij bolkuie tand taltai blaa ch gsn turul humuus shte ta 2 yanz bur bolwol burhan niiii gesgeel gj yum boloh wide
    sn bodoroi

  19. Shur says:

    Ийм тодорхой uuriiguu бичиж байгааг бодоход зориуд сайтаар дамжуулан санаснаа шууд хэлж байгаа юм биш vv. Бvх хvн уншдаг сайт шvv дээ. 

  20. Bolor says:

    За наад хүү чинь чамайг зүгээр л хүндэтгээд (өөрөө төрсөн эгчгүй ч юм билүү) бусдаас илүүгээр хайрлаж байгааг чи буруугаар бодоод байх шиг байна даа. Бохирдсон оюун гэдэг ийм аюултай. Чи эгч хүний хувьд өөрөө бодол санаагаа цэгцэлж элдэв муу бодлоо орхисон дээр биз дээ. Хачин юм бодож яаж зүрхлэнэ вэ.

  21. Zochin says:

    Nagats egchiin huviar l hairlaj amidar. Uur yu ch buu bod.

  22. hmm says:

    Denduu gantsaardaad irehleer zvgeer sain u geed zorson negen hurtel ih dotno sanagdaad ter nadad sain yum boluu ene teree boddog .zvgeer l taniig ih orowdmoor bi l tyslah estou ene met boddog bha .ternees tanind hairtai durtai bol bish shv .yagaad ch tiim yum baihawdee zaluuhan shan ohintoi yawj bhad .denduu hetruulj bodood bn

  23. Tuulai says:

    Aria lhet samurad bga yum bish v chi l tsadig jurama barival hyalh amitan yaval gejde er ni gutah setgel turlu shv vnenig helehed

  24. gjfhk says:

    yamar balai yum be? bi ch gesen aaw eejiinhee duu naraas neg negend n iluu bdag, tsagaan saraar yum uu gadaadaas ochihdoo tusgai beleg avch ogdog. arai ingej buruu oilgodog yum bish biz dee?

  25. tsetseglen says:

    Tand buruu baihgui. Oortoo buruu ogoh hereggui. Gehdee zugeer l nuden balai chihen dulii yuuu ch medeegui um shig uhen uhtlee guriih heregtei. 

  26. seki says:

    sain bainuu, tand gej helehed bi tanaas hedhen l duu gants bie emegtei baina, gehdee bi uuruusuu arvan hed duu zaluud uhaan aldtalaa durlasan, hamt baij uzsen, odoo ter mongold, bi gadaadad tus tusdaa amidarch baina, er buteltei um alga. bi ter huniig ter ued tani shig bodloosoo bolood degeedej chadsan um, odoo harin ergeed degeeneesee multalj chadah yostoy gej bodoj baigaa, heregtei ued ni tuuniigee zovoohguigeer zugeer taivan yavuulahad belen suuj baina daa. bas neg sadan turliin ch geh umuu holiin mayagiin urag turliin holbootoi bolhoor buur shal demii um baina lee, ar geriin zugees asar ih daramt irne, bid hoyor  hend ch yu ch heldeggui tas nuudag, gehdee bi setgel dotroo asar ih shanalj yavaa hun, ta tusuuluh ch ugui baikh, bas gadaadad gantsaardah gedgiig jinhene utgaar ni mederch yavna, hun amidraldaa ingej tuurulduh muuhai baidag um baina, ta ih tevcheer gargaj hicheej amidrah heregtei shuu, setgelee tataj av, ter zaluu tand setgeltei bailaa ch gesen ta tuund ni avtaj bolohgui ee, yadag ch baisan tas gurii. deer ni nemj helehed ter duu chini ehner avch baigaa um baina shd, tuuniig amidralaa ehelj baihad ni er saad bolj setgel sanaag ni uimuuleh hereggui, neree bodoj uz, hicheej uz. bi taniig bitgii tuuntei zuuraldaasai gej mash ih husch uuniig bichlee, zovlong ni medee baina. bi ter zaluutai yamar ch tsusan turliin holboogui hernee tuuntei dotnossonoos hoish asar ih setgeliin daramttai baikh bolson, hamaatnuud ger buliin zugees, naiz nuhdiin zugees, ajil hamt olnii zugees bidniig hen ch huleej avahgui geed l asuudal undarna shuu dee, bas bi uuruu tsaashdaa ingeed hamt baigaad baival hezee ch amar taivan baij chadahguigee oilgoson uchraas sayahnaas tus tas buhniig duusgahaar shiidsen, unendee iim amidral utgagui um baina lee, ter hun amidralaa bodog, bi ch bas. ta tegeheer naanaa teneg um hiiv dee, uhaan suudaggui humuus bas baih umaa tiimee? uuriiguu tolind harah met bolov.

  27. Xn says:

    … Emegteichuud iim nasan deer 1 tolgoi ni ergesen bol uneheer hetsuu uurtuu bolon oir dotnyhondoo ch lai boldog yum daa

  28. zochin says:

    ugui yaj bodohooroo tursun egchiinhee huug gej bodoj chadaj bnaa,ter ni ch tand taltai sanagdaad bna uu? sonin yumaa

  29. 27 zaluu says:

    Hunii yosnoos gajuud yum bodood ch hereggui, ah duusdee uzen yadagdaj amidralaa ulam hund bolgomoor bnuu? Gadaad dotood gj ih yawsan humuus haa gazriin sainiig ni surahiin orond muug ni suraad irsen bdag shuu bodoh l asuudal egch ee!

  30. tenegt says:

    egchiinhee huud tatagddag gene uu?.? Zaluu host bitgii gai bolooroi.

  31. jagaa says:

    ta gadaadad gantsaardaad demii um hiih gej baina shuu, zugeer zaluu hund gai bolohgui l amidarch uz

  32. goog says:

    zaas uuriig chin egchiin huviar hairlaj hvndelj, uruvduj yvdag ym bishvv. 40tei hugshin hvvhen bj iim ym bodood hevtej bh gj shijgiin ym. Muuhai sanagdchihlaa . Uuchlaarai bodsonoo l helsen shvv

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.