Эргэцүүлэл /Бодит амьдралаас эргэцүүлэв/

200331447-001

     Би эхчүүд эмэгтэйчүүдийг хайрлаж хүндэлж явдаг нэгэн. Саяхнаас эргэн тойрноо анхааралтай ажиглаад байсан чинь шүүмжилмээр, бусдад хэлмээр, уншуулмаар асуудлуудыг олж харлаа. Эрч бай эм ч бай эргэцүүлэн бодоосой гэж амьдралаас ажигласан, ойлгосон, олж авсан зүйлээ хуваалцаж байна.

     Эр нөхөртэй байж бусадтай аальгүйтэн, анхаарлыг нь татах гэсэн хүүхнүүд байх юм. Уг нь цаана нь нөхөр хүүхдүүд нь байгаа шүү дээ. Эмэгтэй хүний төрөлхийн, байгалиас заяагдсан чанар мөн гэдэг боловч үүнийгээ байнга гаргаад явах нь зөв үү? Ихэнхдээ энэ нь эрчүүдэд нэг оронд ороход амархан юм байна гэсэн бодол төрүүлдэг. Ингээд л хамагг хэрэг эхэлнэ дээ. Гэр бүлдээ худал ярих, утсаа хямгадах, дуудлага, мессэжээ цэвэрлэх гээд л. Энэ нь 2 гэр бүлд өрнөнө. 

        Хоногоор найзуудтайгаа нийлсэн нэрээр эрчүүдтэй нийлж архидан гэрээсээ дайжиж явах нь олон болж. Нэг удаа бол яахав дээ гэхсэн. Удаа дараа тэгэж явахаар юу гэж ойлгох вэ? Тэгэж явахаар хүүхдүүд нь хүртэл сонин болчхдог юм билээ. Тийм хүүхнүүдийн нөхөр нь гар хүрдэггүй юм байна лээ. Цаанаа маш үнэтэй зүйлээ алдаж байгаа гэдгээ тийм хүүхнүүд ойлгохгүй яваад байдаг. Нэг өдөр хүүхэд чинь хэрэлдэх, хаалгаа саваад гараад явах, нөхөр чинь өөр хүнтэй болох, салаад явах гэх мэт үр дагаварын үндэсийг тариад байнаа гэсэн үг.

        Нөхрөө архи уудаг болохоор ингэж яваа юм гэж ярьдаг хүүхнүүд олон болж  хүний өвөрт хэвтэж байхдаа. Би л ганцаараа амьдралынхаа төлөө явж байна, тэр хар юмны нэмэр алга гээд л. Гэтэл үнэн хэрэгтээ нөхөр нь архичин болсон уу үгүй юу, хэнийх нь орлого илүү вэ гэдэг нь эргэлзээтэй. Яг жинхэнээрээ архичин эсвэл бага орлоготой нөхөртэй хүүхнүүд хүний өвөрт хэвтэж, нөхрийнхөө талаар элдэв юм бусдад ярьж явдаггүй л байхгүй юу даа. Тэдний эмзэг сэдэв болохоор аль болох нөхрөө гоёчилж бусдад харуулдаг юм. Нөхөр нь жинхэнээсээ бага орлоготой, архичин байсан бол үр хүүхдээ тэжээх гээд хоолтой хонуулах гээд тийм хүүхнүүд чинь маш завгүй явж байдаг юм байна лээ.

        Гэр нь нохойн хороо шиг байхад чих хуруугаа алтаар гоёод, fitness-т яваад, нүүрэндээ будаг нялаад, өөртөө үнэтэй хувцас аваад явдаг хүүхнүүд олон байнаа. Гэрээ цэвэрлээд, гял цал болгоод хөдөлгөөнтэй идэвхтэй амьдарч, эрүүл саруулаар нүүр царайгаа толийлгоод явж байвал юу ярих вэ дээ. Ийм хүүхнүүд ихэнхдээ ганцаараа өссөн байнга бусдаар /аав ээж, эмээ өвөө/ бүгдийг хийлгээд сурчихсан дураараа хүүхнүүд байдаг.

        Бусдыг эд хөрөнгө хараад нөхрөө голдог хүүхнүүд бас байнаа. Чи тэрийг хар даа тийм машинтай болчихож, тэднийх шинэ байранд орж, тэд тийшээ явж амарч байна гээд. Ийм хүүхнүүд бол багадаа их дутуу байсан, ядмагхан гэр бүлд өссөн, найз нөхөдгүй байдаг. Яагаад найзгүй гэхээр гэртээ хүн оруулж чадахгүй, гэр бүлээсээ, гэрээсээ ичдэг байсантай холбоотой биз.

        Хүмүүс амьдралдаа дурлаж л байдаг, өөр хүнд сэтгэл алдарч л байдаг, хэн нэгэнтэй өвөр түрийдээ орж л байдаг. Гэхдээ эмэгтэй хүн нөхрөөсөө өөр хүнд дурлаж, амраглаж явах шиг адгийн юм байхгүй гэж би хэлнээ. Зүгээх нэг секс биш, хайрлаж дурласан амрагийн харьцаа. Ийм харьцаанд ороод ирэхээр хүүхнүүд сексийн дараа “Чамтай ингээд л байгаад баймаар байна. Чи таарсан нв их аз завшаан … бла бла…” иймэрхүү юм яриад хэвтэнэ. Эрчүүдээ ийм хүүхэн өвөрт чинь байгаа бол цаана нь байгаа нөхөр хүүхэд, гэр бүлийг нь  нэг бодож үзээрэй.  Хүүхдүүд нь цаанаасаа хайр халамжийг нь үгүйлээд, нүднийх нь гал цог бөхөж байгаа юм шиг болчихно. Нөхөр нь өвчин эргүүлээд, ажил төрөл нь уруудаад. Хийморь нь доройтдог. Аргагүй шүү дээ, эхнэр нь цаад амрагтаа бүхнээ зориулаад хоолоор бол шавхруугаа нөхөртөө өгч байгаа юм чинь.

    За ингэсгээд өндөрлөе. Эмэгтэйчүүдийг гутаах гэсэнгүй. Эрчүүд ч бас үүнийг уншаад юм бодно биз. Комментод анхаарал хандуулахгүй! Би энд эргэцүүллээ бичлээ. Та бүгд ч өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлнэ биз. /Магадгүй дараагийн удаа эрчүүдийн тухай эргэцүүлэл бичих ч юм билүү/

Гэр бүл амгалан тайван байг!

31 Comments

  1. Zaluu says:

    Yag ijilhen dur zurgiig philiphine thailand zurag ulsuudaas harj bolno. Mongol huuhnuud shig ehneruudn bar savand baigaad baisan bol onoodriin ondor hogjiltei japan solongos baihgui baih bailaa harin oor neg philiphine thailand baih bailaa. Sain ehnertei er hun urgelj oodoo yavdag muu bol hichneen mundag bailaa geed uruugaa yavdag. Erh choloonii oron geed baigaa americad ch ailiin ehneruud mongol shig show daj chadahgui buur tald n ch hurehgui tehuu.

  2. Zaluu says:

    Unenshdee mongold erchuud hogiin adgiin shaar gesen uzel l noyoldog unendee yag aziin busad uls ornuudtai haritsuulahad tiim bish l baigaamdaa. Harinch esregeeree ajlaar mongold ochson japan zaluugiin nud n oroi deeree garch baigaa yum chine zahiin neg bar pub ruu orood harldaa hen ih baina huuhnuudl olon baigaashd. Ter odor ikh mongol ruu daguulaad orson chine neeree yamar olon huuhnuud baidiin be 60 huvi n lav huuhnuud haashaa ch orson adilhan huuhnuud olonh n baigaa. Sport barnaas busad n shuu. Za tegeed tegej ih uuj baigaa huuhnuud yu yarihuu garaad yu hiihuu. Nohruudee muulna nuuts amragtai bol gej negniigee sumlana. Mongol emegteichuudiin niitleg torh shuu hudlaa gevel zahiin pub ruu shagaigaad uz. 

  3. Ss says:

    Iim huuhnuud hovorhon baihaa, herev olon baidag bol emgeneltei l yum. Minii l medeh emegteichuud dotor iim hun baihgui gej naidaj baina. Ail geruud amgalan az jargal duuren amidraasai, ene hunii bichsen shig humuus buu baigaasai. 

  4. nixon says:

    Hi nzud boli add higere pls

  5. Xalgai@yahoo.com says:

    Ene olon huuhnudes gants l emegtei oilgoj unshsan ymshige. Erchudiin talaar sain shuumjilj, bodushtai uharushtai surgamj hairalval huleej avalguil yahav.2 taltsaj muudaltsaj erchudiin huuhnudin buruu gej bga humuus ger bulde yg ijilhen chini buru gej hereldej suuj bga bhda. Gehde ehled niitlelee zuv tailj unshilda.Deer bichsen Emegtei setgegdel talagdlaa. Avah ym bval avad uldseniin xayj suray. Sanaa niilchmer busgui bnshuu

  6. man says:

    Ooroo em hun ym shig ba bur nohor ni oor emegteitei yvad yaj ch chadahgui bga ym shigee buh emegteichud chini dugnelt shig bish er ni emegtei hun ihevchlen naiz zalu er nohroso blj l ynz bur bolj bur urvalt gargadag ym ihenh tohioldold 

  7. ariuka says:

    hvn bolgon adilgvi neg hewend tsutgatsan ym shig bna gej yu bhawde zawhairch ywaa negn bhad nuhruu hairlaj hvndelj ywani bn ymig ylga salga daraa ni tsetserheech 

  8. Sonin-d says:

    Sonin bas unen heljee

  9. sonin says:

    Хараад байхад иймэрхүү хүмүүс байна шүү байна.Ганц бие эмэгтэй найз нар маань маш итгэл дааж чаддаг, манай нөхөртэй яг найз шиг харьцаж чаддаг, харин гэр бүлтэй найз хүүхнүүд маань итгэл алдчих гээд манай нөхрийг ашиглах, цаагуураа нээх санаатай харьцаад байга юм шиг санагддаг. Тэгээд дандаа өөрийнхөө нөхөртэй харьцуулж ярина, манай нөхөрт болохоор дандаа зовсон ярьж өрөвдүүлэхийг хичээнэ.

  10. mongolman says:

    Эмэгтэй хүн эмэгтэйчүүдийнхээ тухай хатуу боловч үнэнийг бичжээ гэж ойлгож байна. Уг нь бол энэ амьдралд гэр бүлийн аз жаргалаас илүү аз жаргал байдаггүй байх гэж бодох юм.Хүн хүний бодол хүсэл өөр болохоор яалтай үнэнг өгүүлсэн байна…

  11. Emegtei says:

    энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст бас асуудал байнаа. Дутуу уншаад байгаа юмуу хаашаа юм. 1-рт энэ хүн хорвоогийн бүх явдлыг бичээгүй байна. Дүгнээгүй байна. 2-рт, эмэгтэйчүүдийг бүгдийг нь хамруулаагүй байна штээ. 3-рт, дараа нь эрчүүдийн тухай бичих юм шиг байна. Эцэст нь энд боож үхэх гээд байгаа хүүхнүүд энэ нийтлэлд бичигдсэн хүүхнүүдийн төрөл юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Миний хувьд би эндээс авах юмм авлаа, хаях юмаа хаялаа

  12. he he says:

    bas gants  neg yum dutuu helsen bna ted nar ger bul dee tavih anhaaral halamj bagsdag tiim bolohooor hairrar dutsan er yund urlaad bgaaggaa medehgui bainga buhimdaj eheldeg ene bol aimshigtai zuil il tod bish ch gesen buh muu muuhai bihnii uur uurhai baidag 

  13. yahoo.com says:

    яанаа монгол орон минь яаж хөгжнөө. залуучууд нь тулга тойрсон бөгсний хэрүүл өдөр шөнөжин хийгээд байхад. дээрх сэтгэгдлүүдийг энэ нийтлэлийг харчаарай та нарт өөр хийх зүйл алга уу?

  14. zochin says:

    Bas hair halamj dutsandaa tegj yawdag bj bolohl yum. Gehdeel tsaana n bas 1 ger buliin amidarliig suiruilj bgaagaa meddeggui yum bilee.er n ter em nch ter yalgaagui boltsiimdoo. Ur huuhduud n uil laig n edleh gej yaj zowhiig meddeg yum boluudaa.

  15. zochin says:

    Er n unenii huwitsi yum bn. Nuhurtei bj yawalddag huuhnuud ih bdiin bnlee. Henn ch ehelsen bai emegtei hun ur huuhed hani ijildee tsewer ariun bh yostoi gej boddog jiriin neg emegtei bn.humuus het erh choloo yariad tuilshirchgaadag boljdee. Odoogiin niigem deh unen dur torh l bndag. Derr bichsen negentee bas sanal niiljiin. Osson torson orchin 

  16. jims says:

    zavaarsan huuhnuud oloon

  17. MglausCom says:

    Huushee amidraldaa setgel hangaluun ar gertee az jargalaar byalhaj yavaa huuhnuud chamaig tooloo yu avaali nuhriinhuu saihniig bahdaad sait maitaar heseh ch zavgui bga. Yahav nuhruud n bolj butq gomdoloo tailah suvag haij yavaad chamtai uchirsnuudaar n horvoog dugneh hereggui.

    Teed ch uhaaraasai gej bodson target group chini iishee tooj ch shinshlehgui

  18. амир says:

    Их л олон хүүхэнд хаягдсан хүний үг байна. Бүгдий нь үзэн ядаад. Чи өөрөө мяа болоод л тэр шдээ.Хүүхний тэнгэргүй.

  19. Арабелла says:

    Нөхөртэй хүүхэнтэй явалдаж байгаад гологдоод хаягдсан юмуу даа хөөрхий. Орондоо тэгж ярьдаг гэхээр хүний оронд орж сонсоогүй л байлтай

  20. moon says:

    Tegeeed emegteichuud bol arhia uugaad huuhenee erguuleed yvaad bj bolno emegteichuud bolohgui biz ain buu davar .Ene dundaj amidraltai humuusiin dund ys yuman deeer l emegteichuud ni l ar ger amidralaa avch yvaaashdeeeee .

  21. zochin says:

    buruu oilgood iimar hun be.czy.

  22. jorj says:

    Hunii olond sain muu baigaa l baih hun hunii amidral oor buh talaaraa saihan ger bul bur olon baigaa gej bodoj bn hervee tiim bish bol mongol uls baihuu daa

  23. Hogiin niigem says:

    Hogiin niigem hogiin ardchilal.Adguusnii soyol.Nohoinii yavdaltai erchuul.Ji n ger shig huuhnuud.Mal amitnaad dor.Udahgui ih gai gamshig zovlon ireh bolno.Ene bugd tom suirliig l zugnunu…Uls undestnuud ustana.Humuus ta nar doodoohoosoo bolj urjdeg bol doodhoosoo bolj suirne

  24. your home says:

    actually they were like that themselves,cheating drnk,cleaner.

  25. Lora says:

    Hen heniigee gehev de… Uuliin mod urttai boginotoin adilaar hun hun uur shuu de…zarim neg butehgui humuusiin balagaar bugd l muu muuhai bolchih ym… 

  26. em hun says:

    hi, naad yariad bagaa zuiltei chin unendee sanal niilehgui baina. erchuud bol honoj onjij oor emegtein nuur haraad ineed aldaad ger ornoo buzarlaj bolno, eregtei humuus gertee orohoosoo omno utsaa dandaa tseverlej bolno, eregtei hun hudlaa yarij bolno, eregtei hun emegteig zodoj bolno, eregtei hun nuuts amragtai baij bolno, eregtei hun hob zooj, holion bantan gutgaj bolno, eregtei hun hudlaa yarij bolno HARIN emegtei bol bolohgui. yu gesen ug uu. er ni tanii yaraid baidag emegtei hun tun hobor bdag bhaa. eregteigeesee bolood l ted gants neg udaa aldaa hiiged baih, tegeed l emegtei hun bolidog sh dee. erchuudtei adilhan ur huuhdee gomdoodoggui, erchuudtei adil durtai bolgondoo uriin shingenee uldeej daljignadaggui baih shuu.

  27. Залуу says:

    Хаха. Эмэгтэй хүн өөртөө анхаарал хандуулахыг би хувьдаа дэмждэг эр хүн.Хүн бүрт өөрийн орон зай байх ёстой.Тэгж амьдраад15 жил  амьдрал маань хэвийн сайхан байна. Мөнгөнд шунадаг хөнгөн эмэгтэйчүүд байгаа үгүйсгэхгүй.Aнхаарал халамж дутсан эмэгтэй хүн л тийм зүйл хийж явдаг байх гэж боддын. Чиний ажигласан орчин их жижигхэн нэг тиймэрхүү эмэгтэйчүүдээр дүүрэн бололтой. Нийтлэлээ зарим эмэгтэйчүүдийн талаарх эргэцүүлэмж гэж гарчигла. Сайнтай муутай хорвоо. 

  28. hi says:

    neg umtai sanal niilehgui bna ter huruu garaa altaar chimj fitness ntr-d yavahad yu ni buruu gej ter chini hun shtee, oortoo tsag zav zartsuulahad yu ni buruu gej yamar sadar samuun yavdal bish.

  29. agii says:

    Erchuud uursduu turuulj eheldeg shu de ovoo bosgoogui bol shaazgai yund suuhav gedeg ug baidag da za yahav hungun jargal amar hilbar amidraliig haidag huuhnuud baidag baih gehdee diilenh huviig ar ger er nuhur ur huuhdiinhee tuluu yavdag emegteichuul huuhnuud ezelne shu de

  30. sanaka says:

    Unen helsen bainaa.Busguichuudee bodoj tungaah yum baina shuu tiimee

  31. medehgui dee says:

    geendee ch bii goondoo ch bii gedeg dee minii bodloor erchuud l huuhen erguulj eheldeg shde. Uuniig bichsen nohor emegteichuuded hairtai gej haragdahgui l bn daa. Harin ch uzen yaddag bh. Kommentod chi anhaaral handuulahgui baij haragdaach. erchuudiin toloo usee tsaital yavaad hoorhii heveeree bgaa huuhnuud zondoo l bn shde

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.