ТОО ТАНЫГ БОЛОН ИРЭЭДҮЙН ХАНИЙГ ТАНЬ ТОДОРХОЙЛНО

1

Нумеролог бол хүний хувь заяаг төрсөн сар, өдрийн тооны уялдаагаар илэрхийлдэг нэн эртний ухаан юм. Одон зурхайн нэг хэсэг болох энэ ухаан нь хүмүүсийн зан араншин, ирээдүйн эв эеийг урьдчилан харахад голчилон хэрэглэгдсээр иржээ. Эхлээд хувийн тоогоо олох хэрэгтэй. Таны төрсөн сар, өдөр байхад л хангалттай. Жишээ нь: Та долдугаар сарын 23-нд төрсөн бол энэ хоёр тоогоо хооронд нь нэмнэ. 7+23=30. Эндээс 3+0=3. Таны хувийн тоо 3 болох нь. Нумерлогт таны хувийн тоо ямар зан аашид тохирохыг хэлж өгнө. Үүнд:

delgeen-121555-2034940259

1. Та сэтгэлийн их тэнхээтэй, ямар ч асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэхийг хүсдэг. Аливаад хурц мэдрэмжтэй. Ханиараа бахархах дуртай. Ойр дотныхоо хүмүүсийг өөрийн хүссэнээр байлгах эрмэлзэлтэй.

2. Нарийн мэдрэмжтэй, эелдэг, мөрөөдөмтгий хүн. Тиймээс ч хүмүүстэй амархан дотносож чаддаг. Аливаад шийдвэртэй хандахыг хичээдэг ба ганцаардахаас айдаг.

3. Амьдрал таны хувьд жүжгийн тайз мэт. Хурц сэргэлэн, наргианч, аливааг ухаалгаар хүлээж авдаг, бие даан амьдрах гойд эрмэлзэлтэй хүн. Эрх чөлөөг үнэлэх нь янз бүр. Ийм хүмүүс хайр сэтгэлд үнэнч байдаг ч өчүүхэн жаахан гомдвол сэтгэлийн холбоогоо хоромхон хугацаанд үгүй хийх талтай.

4. Тохиолдлын сээтэгнэл, ирээдүйгүй учрал зэрэгт талтай ч дурлалын хувьд цэвэр ариун, итгэлтэй байдлыг эрхэмлэдэг хүн. Мэдрэмжийн хувьд үнэнч, энгийн, хэрэв үнэн сэтгэлээсээ дурласан бол гайхамшигтай үнэнч, дурлалаа амь шигээ хайрлаж чаддаг.

5. Та эрх чөлөө, адал явдал, шинэ найз нөхөдтэй болох, мөн амь сөрсөн зүйлд дуртай. Та өөрөө хүч чадал, үнэнч сэтгэл, хүсэл тэмүүлэлтэй хүний тод жишээ. Гэнэтийн тохиолдол, учралд дуртай.

6. Энэ бол зохицлын тоо. Таны романтик төрх аугаа их хайр сэтгэлийг олоход зохицсон. Хүссэн хүнээ урхидаж чадна. Эсрэг хүйсийн хүнээсээ байнгын халамж, хайрыг хүсдэг учраас хайрын харилцаа нь хэврэг байх магадлалтай.

7. Энэ бол нууцын тоо. Таны далд, нууцлаг төрхийг тайлбарлахад үнэхээр хэцүү. Өөрийн хүсэл, бодол санаагаа тэр болгон илэрхийлдэггүй. Маш ховор, юунаас ч үл хамаарах зан араншинтай хүн юм. Товчхондоо ил гаргадаггүй л болохоос биш дээд зэргийн биеэ тоосон “матери” бөлгөө.

8. Энэ тоо дарангуйллын бэлгэдэл. Асар их хүчтэй, зоригтой. Таны хувьд хайр сэтгэл тоглоом л гэсэн үг. Гэвч богино хугацаанд хүчтэй, шаргуу дурлана. Нэгэнт эхлэсэн бол харин замын дундаас буцах дургүй.

9. Энэ бол мөрөөдлийн тоо. Шулуун шударга, уян зөөлөн, ухаалаг хүн. Хайр сэтгэлд баяр хөөртэй, буурь суурьтай хандана. Хайр сэтгэлийг нөгөө хүнийхээ хэрхэн хандахаас хамаарч үнэлнэ.

Нумерлог нь зөвхөн өөрийгөө танихад туслаад зогсохгүй ямар хань тохирох, хайр сэтгэлийн холбоогоо хэрхэн бэхжүүлэхийг тань зааж өгнө. Та хайртай хүнийхээ хувийн тоог мэдэж байхад л хангалттай.

1 ба 1: Яагаад ч үл зохицох хос. Хэн хэн нь эрх чөлөөнд тэмүүлнэ. Үүнийхээ төлөө хамгийн ширүүн тэмцэлд ч бэлэн байдаг. Ийм хосуудын бүх хүч чадал бие биенээ мөхөөхөд чиглэнэ. Цорын ганц зам нь салалт.

1 ба 2: “Нэг”-ийн зүгээс ухаалаг, уян хатан, эелдэг зан чанар чухал. “Хоёр”-т шийдмэг, “нэг”-д нөлөөлдөг байх шаардлагатай. Ингэж чадвал гайхамшигтай зохицол буй болно. Гэвч “хоёр”-ын зүгээс багагүй хүч чармайлт гаргах шаардлагатай.

1 ба 3: Ийм харилцаанд “нэг” зам заагч болох тул “гурав”-т нөлөөлнө. Харин “гурав”-ын зүгээс “нэг”-д хүлээцтэй хандаж, нэгэнт тогтсон харилцааг тэнцвэржүүлэх нь чухал. Энэ хосуудын харилцаа яаж ч болох талтай. Энэ холбоо тасарвал хайр дурлалын хамгийн сайхан дурсамж үлдээнэ.

1 ба 4: Маш сонирхолтой харилцаа. “Нэг” идэвхтэй, хөдөлгөөнтэй, хурдан хувьсаж өөрчлөгдөж байдаг бол “дөрөв” хурдан өөрчлөлтөд дургүй. Ийм холбоо дурлалд биш харин ажил мэргэжилд илүү тохиромжтой.

1 ба 5: “Нэг”, “тав” хоёр учрахад зүрх нь яаж цохилдог гэж санана! Ийм холбоонд бүх юм шууд, шулуун байдаг.

1 ба 6: “Нэг”, “зургаа”-тай амьдралаа холбох бол жаргалтай байх болно. “Нэг” “зургаа”-гийн зүгээс ямагт бие, сэтгэлийн дээд зэргийн таашаал хүртэж байх юм. Гэвч “нэг” “зургаа”-гийн тэвчээрийг сэвтээчихгүй л бол холбоо найдвартай байх болно.

1 ба 7: “Нэг” амьдарлын гадаад өнгө үзэмжийг, харин “долоо” дотоод сэтгэлийг илүүд үзнэ. Иймээс энэ холбоо зөвхөн найз нөхдийн хүрээнд хангалттай.

1 ба 8: Ийм хосуудын аль аль нь тэргүүлэгч, удирдагч байхын төлөө тэмцэнэ. Товчхондоо “нэг” ба “дөрөв”-ийн холбоотой адил.

1 ба 9: Сэтгэл хөдлөмтгий нэг, есийн гайхамшигтай шинэ сэдэл санааг өөртөө ашиглахаас хэтрэхгүй. Ийм тохиолдолд тэд бие биенээ нөхөж байх юм.

2 ба 2: “Хоёр” ямагт хэн нэгэнтэй хайр сэтгэлээ хуваалцаж байхаар заяагдсан нэгэн. Ийм хосууд сайхан зохицон амьдрах магадлалтай ч бие биедээ үл итгэж, асуудлыг шийдвэрлэх туршлага ямагт дутагдана.

2 ба 3: Маш тохиромжтой. “Хоёр” хайр сэтгэлээ “гурав”-т харамгүй зориулах ба “гурав” ч тийм хариу барина. Ийм хосууд зохицон амьдарч чадна.

2 ба 4: “Хоёр”-т ухаалаг үнэнч мэдрэмж хэрэгтэй. Тэд харилцан ойлголцож бие биенийгээ үнэлж чадна.

2 ба 5: Энэ хосууд бие биенээ нөхөх хандлагатай. Гэвч “хоёр” өөртөө итгэл муутай учраас шийдвэр гаргахдаа алдах тал бий. “Хоёр” ханиасаа ямагт хамаарч байхыг хүсдэг бол “тав” үл хамаарахыг хүснэ. Ийм холбоо хайр сэтгэлийн нарийн мэдрэмжтэй хүмүүст тохиромжтой.

2 ба 6: Энэ холбоо хайртай хоёрын хувьд харилцан ойлголцол дээр тулгуурлана. Гэр бүл болоод үүрд хамт амьдарч чадна. Энэ бол бат бэх, тансаг харилцаанд тулгуурласан мөнхийн холбоо юм. Цаг үе өнгөрөх тусам тэд гоёмсог, тансаг ертөнцдөө умбасаар байх болно.

2 ба 7: “Долоо” өөрийн хүсэл бодлоо төдийлөн илэрхийлж чаддаггүй нь харамсалтай. Гэтэл энэ чанар нь “хоёр”-т таалагдах нь бүр ч хачирхалтай. Тэд хоорондоо сайн ойлголцох боловч бие биенээ хүсэмжлэх мэдрэмж нь гүнзгийрэх тусам харилцаа нь хүндэрнэ.

2 ба 8: “Найм” бүхнийг гартаа авах сонирхолтой. Ийм тохиолдолд “хоёр” түүний энэ занг тэвчих хэрэгтэй. Ийм хосуудад ямар нэг сөрөг нөлөө байхгүй. “Найм” амьдралын бүх асуудлыг гартаа авч чадвал сайн.

2 ба 9: Сэтгэлийн хөдөлгөөнтэй хосуудын холбоос. Тэд нөхөрсөг холбоо тогтоож чадах боловч хайр сэтгэлийн харилцаа төдийлөн тогтвортой байдаггүй.

3 ба 3: Хосууд хамт байх үедээ хэзээ ч уйдахгүй. Тэд нөхөрсөг, тусархаг, сайн найз нөхөд байж чадна. Харин хайр сэтгэлд ямар нэг зүйл өөрийн эрхгүй дутагдах болно.

3 ба 4: “Гурав” хөгжилтэй, урьдчилан таахын аргагүй олон ааш үзүүлж чадна. Гэтэл “дөрөв” тайван, болгоомжтой. Ийм хосуудад ямар ч харилцаа боломжийн. Харин “дөрөв” “гурав”-т хандахдаа илэн далангүй, “гурав” өөрийн сэтгэлийн илэрхийллээ эвтэйхэн барьж чадвал энэ хосууд сайхан амьдарч чадна. Гэхдээ хэн хэнээс нь их тэвчээр шаардагдах юм.

3 ба 5: Гутрахыг мэддэггүй хосууд. Хоёул зугаацаж цэнгэх, аялах, харилцаагаа шинэчилж, хөгжүүлж байх дуртай. Тэд хэн хэнийхээ сонирхолыг хуваалцдаг.

3 ба 6: Энэ харилцаа өөрөө амжилт юм. Өглөгч, уян хатан чанар, хамтын сонирхол-бат бэх харилцаа, гүн мэдрэмжид шаардлагатай бүгд хамаарна.

3 ба 7: Оюуны санааны хувьд зохицохгүй холбоо. Харин сэтгэлийн хөдөлгөөн ихтэй харилцааны хувьд тийм ч өө сэвгүй биш. “Гурав” аливааг турших, зугаацаж цэнгэх дуртай бол, харин “долоо” биеэ барьж, түгжигдмэл байх онцлогтой.

3 ба 8: “Найм” ямагт өндөрт байж, нөхцөл байдлыг гартаа авахыг хүсдэг. “Гурав” ч түүнтэй зөрчилдөхийг хүсдэггүй. Тэдний харилцаанд уян зөөлөн байдал, өөрийгөө золиослох явдал дутагдана.

3 ба 9: Сэтгэл хөдлөмтгий нэг, есийн гайхамшигтай шинэ сэдэл санааг өөртөө ашиглахаас хэтрэхгүй. Ийм тохиолдолд тэд бие биенээ нөхөж байх юм.

4 ба 4: “Дөрөв” бол өөрөө тогтвортой байдал. Харин хоёр “дөрөв” хөдөлгөөнгүй байдлын илэрхийлэл. Харилцаагаа хөгжүүлэх, оюун санаагаа баяжуулах, төлөвлөгөө зохиоход боломжгүй. Тууштай, үнэнч зан чанар, зөрүүд байдал, эзэгнэхүй нь дон болж хувирна.

4 ба 5: Огт өөр хосууд. “Дөрөв” араар тавих дургүй, “тав” тийм явдлыг чухам дээдэлнэ. “Дөрөв” ямар нэг ажилд сайн тунгаасны эцэст ордог бол “тав” эгшин зуур дайрна. Бие биенээ ойлголцохгүй зовно.

4 ба 6: Энэ холбоо сайхан боломж олгоно. Хосууд чинээлэг амьдрал, тэгш харилцааг эрхэмлэнэ. Тэд хамтдаа аз жаргалтай.

4 ба 7: Хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй байдал нь тэднийг нэгтгэнэ. Харилцаа харилцан ойлголцол, тайван уур амьсгал дээр тулгуурлана.

4 ба 8: Тэд сайн ойлголцдог хос. Хоёулаа материаллаг баялаг, сэтгэл, санааны тайван, байдлыг эрхэмлэнэ. Нэг нь нөгөөдөө захирагдах болов ч зорилгодоо хамтын хүчээр хүрвэл сайн.

4 ба 9: Хоёул харилцан сонирхол дээр харилцаагаа зохиодог. Ажилч, сахилга баттай “дөрөв”, мөрөөдөмтгий “ес”-тэй учрахад юу ч тохиолдож болно. Тэд бие биеийн дутууг гүйцээж явдаг.

5 ба 5: “Хараат бус байдал” энэ харилцааны түлхүүр юм. Тэд бие биенээ шууд хүлээн зөвшөөрч, үнэлж, цэгнэдэг. Мэдрэхүйн ханамж, эрх чөлөөнд дурлах нь тэдний мөн чанар. Гэвч тэд бие биедээ үнэнч байж чадах нь тэднээс л шалтгаална.

5 ба 6: “Зургаа” нь уян хатан, зөөлөн харилцааг үнэлэх бол “тав” тусгаар байдал, хувьсан өөрчлөгдөх байдлыг эрхэмлэнэ. Хэрэв “зургаа” “тав”-ын хувирамтгай байдлыг таалахгүй бол, “тав” шийтгэлээс айхгүй. Тэдний хооронд юу ч тохиож болзошгүй.

5 ба 7: Хосууд биеэ даасан, давтагдашгүй харилцааг эрхэмлэнэ. “Тав” эрч хүчтэй, хамт олонсог бол “долоо” ганцаардлаас хэзээ ч айхгүй. Бүх зүйл өөрт нь бий. Тэдний сэтгэл санааны холбоонд ерөнхий зан чанарууд нь сайнаар үйлчилнэ.

5 ба 8: “Тав” “найм”-ын эзэрхэг, их занд ихээр татагдана. Харилцан бие биедээ татагдах ч харилцааных нь зарим нэг зүдэргээтэй байдал хүндрэл учруулна. Хосын хэн нь ч бие даасан байдлаа хязгаарлуулахыг хүсэхгүй.

5 ба 9: Энэ хосын уриа нь хөгжөөн, зугаа цэнгэл, адал явдал, эрх чөлөөт амьдрал. Тэднийг хамтын ширүүхэн амьдрал хүлээж байх ба гэнэт дээрээс нь эд баялаг буух, эсвэл үгүйрэн хоосорч болно. Гэвч тэд эд баялагийн талаар санаа зовохгүй.

6 ба 6: Энэ хос хайр сэтгэл, гэр орон, гэр бүлийг үнэлж цэгнэж чаддаг. Гэвч төгс холбоо биш ээ. Шийдмэг бус, хэт догдломтгой чанар саад болно. Тэдний дурлал түгжигдмэл хүрээнд байх ба энэ нь хойшдоо мөхөлд ч хүргэж болзошгүй.

6 ба 7: “Зургаа”-гийн сэтгэл, “долоо”-гийн ухаан дээр тулгуурласан холбоо нь шилдэг, эсвэл бүр муу хувилбар байж болох юм. Харилцан бие биенээ ойлгож, буулт хийж, эсвэл бүр мухардмал байдалд орж болно. “Зургаа” ямагт өөриймсөг сэтгэл зүрхийг үгүйлэх бол “долоо”-д заримдаа ганцаардмал байдал хэрэгтэй.

6 ба 8: “Хангалуун байх хэрэгтэй” гэж “найм” тооцох бол “Гол нь бат бэх харилцаа” хэмээн “зургаа” бодно. Хамтдаа зүтгэнэ. Хэрэв “найм” ямагт тушаагаад байхгүй бол “зургаа” түүний зан чанарыг бишрэх болно. Харилцаанд нь тайван байдал ноёрхоно. Эсрэг тохиолдолд мэдрэмжээс эд баялагийн сонирхолыг дээгүүр тавина.

6 ба 9: Хэн хэн нь төгс хайр сэтгэлийг мөрөөднө. Ихийг амласан, ээдрээтэй холбоо. Хоёул бие биедээ их зүйлийг нотлох хэрэгтэй болно. Чадвал бие биедээ бүрэн итгэлтэй амьдарна.

7 ба 7: Ганцаардмал байдалд дуртай, түгжигдмэл холбоо. Амьдралын хувьд оюун санаа, ухааныг эрхэмлэнэ. Ажил мэргэжлийн хувьд бие биенээ хүндэтгэнэ. Гэвч хоёр тусдаа санаа бодолтой хүмүүс гэр бүл үүсгэж чадах уу?

7 ба 8: “Долоо”-гийн хувьд хамгийн гол зүйл оюун ухааны ертөнц. “Найм”-ын хувьд материаллаг орчин. Тэдний мэдрэмж хөгжиж чадахгүй.

7 ба 9: Оюуны ертөнц, давтагдашгүй амьдралын хэлбэр тэднийг өөрийн эрхгүй ойртуулна. Мэдрэмжийн салбарт тэднийг ээдрээ хүлээж байна. “Ес” нь хэтэрхий хийсвэр үзэлтэн шүү дээ.

8 ба 8: Засаглал, их зан, атаархал тэдэнд ойр юм. Тэд эзэгнэхийг амжилтад хүрэхийн үндэс хэмээн үзнэ. Эрч хүч, эр зоригийг бусдаас зээлэхгүй улс. Ажил мэргэжлийнхээ тухай их ярина. Хэрэв тэд хоорондоо өрсөлдөхгүй бол харилцаа нь бүрэн боломжтой.

8 ба 9: Энергээ харилцан хуваалцах ба “ес” янз бүрийн санаа гаргаж ирсээр байна. Гэвч мэдрэмжийн ертөнцөд тэднийг урам хугаралт хүлээх болно. Хэн хэнийх нь зорилго хэтэрхий ялгаатай юм.

9 ба 9: Тэд нэг долгионд тохируулагдсан ба харцаараа л ойлголцоно. Оюун санааны хувьд их ойрхон хүмүүс. Гэхдээ зөөлөн дулаан, мэдрэмтгий, өөрийгөө умартах шинжүүд тэднийг холбож чадахгүй.

12 Comments

  1. Sergei says:

    doen hezee ch 0 garahgui shdee. 

  2. Sergei says:

    9 yum bna gaihaltai hehe

  3. doen says:

    0 garchhaar yah yum be hudlaa yum bn

  4. batmonh says:

    10 Baihku bna

  5. Monjvvvk@yahoo.com says:

    Худлаа шаа

  6. Nambar.Enkhbayar says:

    Zail

  7. Уугий says:

    Минийх лав шал худлаа гарч байна Ийм юмыг хэн ч зохиож бичиж чаднашдээ

  8. fxchgf says:

    hudal

  9. ... says:

    4. Тохиолдлын сээтэгнэл, ирээдүйгүй учрал зэрэгт талтай ч дурлалын хувьд цэвэр ариун, итгэлтэй байдлыг эрхэмлэдэг хүн. Мэдрэмжийн хувьд үнэнч, энгийн, хэрэв үнэн сэтгэлээсээ дурласан бол гайхамшигтай үнэнч, дурлалаа амь шигээ хайрлаж чаддаг.

  10. Mmmmm says:

    Ene sonjoo chni tursun on, sar, udriig n nemdeggui bil uu? Zuvkhun sar, udriig n l nemeh yum uu? Esvel bi anduuraad bn uu?

  11. 1 says:

    8:8 genee…

  12. jhkp says:

    aimar unen garjiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.