Гэр бүл салалтаас болж хохирсон хүүхдийн өмнө төр хариуцлага хүлээх ёстой

527-1402456599салалт

Гэр бүл салалт ихсэж, залуужихын хэрээр хүүхдийн тэтгэлгийн асуудал хурцаар тавигдах боллоо. Хэдийгээр хүүхдийн тэтгэлэг төлөлт сүүлийн үед сайжирч байгаа ч мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нэг жилийн өмнө хүүхдийн тэтгэлгийн 53 хувь нь огт төлөгдөж байгаагүй бол энэ жил 38 хувь болж буурчээ.

Сүүлийн 5 жилд улсын хэмжээнд нийт 98.000 гаруй гэр бүл гэрлэлтээ батлуулсан бол 17000 гаруй гэр бүл гэр бүлийн баталгаагаа цуцлуулжээ. Үүнээс шинэ гэр бүлийн 24 хувь нь эргээд гэр бүлээ цуцлуулжээ. Шүүхээр тэтгэлэг төлүүлэхээр тогтоосон хүүхдүүдийн 86 хувь нь нэг, 13 хувь нь хоёр, үлдсэн нь гурав болон түүнээс дээш хүүхэдтэй байсан гэр бүлийнх байгаа аж. Эндээс гэр бүл салалт ганц хүүхэдтэй залуу гэр бүлийн дунд ихээр тохиолдож буй харагдаж байна.

delgeen-121555-2034940259

Монгол Улсад хүүхдэд олгох тэтгэлгийг насыг нь харгалзан 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоосон. Харин зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ бол хүүхэд амьд мэнд явах наад захын хэрэгцээг хангахад л чадан ядан хүрэлцэх мөнгө гэдэг нь ойлгомжтой. Гэвч энэ мөнгийг сар бүр үр хүүхэддээ шилжүүлэх чадамжгүй, эсвэл хүсэлгүй эцэг эхчүүдийг хэрхэх талаар өнөөдөр Хуульзүйн Үндэсний хүрээлэн /ХЗҮХ/-д хэлэлцлээ. “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдэвт уг хэлэлцүүлгийг ХЗЯ, ШШГЕГ хамтран зохион байгуулсан юм.

Манайд хүүхдийн тэтгэмж эцэг эхчүүдээс албадан гаргуулах үүргийг ШШГЕГ хүлээдэг. Өнгөрсөн хугацаанд шүүхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тогтоосон шийдвэрийн 77 хувьд гүйцэтгэх хуудас бичигдэж тус газар иржээ. Энэ дагуу тэтгэлэг төлөхөөр үүрэг хүлээсэн эцэг эхчүүдэд ШШГЕГ-аас шахалт үзүүлдэг ч санхүүгийн боломж, орлогын эх үүсвэргүй эцэг эхчүүд цөөнгүй байгаа нь асуудал үүсгэдэг байна. Өндөр хөгжилтэй улс орнууд, тухайлбал Япон улсад энэ цоорхойг төрөөс нөхдөг аж. Тус улсад хүүхдийн тэтгэлэг төлөлт 20 хувьтай байдаг бөгөөд “Хүүхдийн тэтгэмжийн тухай хууль” болон “Бэлэвсэн болон өрх толгойлсон эцэг эхийг дэмжих нийгмийн халамжийн тухай хууль” гэсэн хуулийн хүрээнд асуудлыг зохицуулдаг аж.

Манайд яг энэ төрлийн хууль дутагдаж буй талаар өнөөдөр ХЗҮХ-гийн бодлогын судлаач Г.Цагаанбаяр онцоллоо. Нийгмийн дам харилцааг нарийн зохицуулсан процессын хууль болон түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албадыг байгуулах нь нийгмийн халамжийг хүнд хүргэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг өндөр хөгжилтэй орнуудын туршлага баталж буйг тэрбээр ярьж байв. Австрали улсад л гэхэд хүүхдийн тэтгэлгээ урт хугацаанд төлөөгүй нөхцөлд ажил олгогчтой нь хамтран өр үүсгэж, төлүүлэх, тэтгэлгээ төлөхгүй байгаа иргэдийн орлогыг тодруулах зорилгоор татварын мэдээллийн санд нэвтрэх, гадаад улсад зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг үр дүнтэй хуулийн заалтууд үйлчилдэг аж.

Харин Монгол Улсад энэ талаарх асуудлыг зөвхөн “Гэр бүлийн тухай хууль”-аар зохицуулж байна. Хуулийн хэрэгжилтийг хангахаар зөвхөн ШШГЕГ-ынхан ажилладаг ба энэ нь мэргэжил, арга зүйгээс эхлээд харилцааны зөрчил үүсгэдэг байна. Зүй нь энэ үйл ажиллагаанд хороод бүрт байдаг нийгмийн ажилтан, хэсгийн дарга нар, орон нутагт бол багийн засаг дарга идэвхийлэн оролцмоор байгааг Хууль сахиулахын их сургуулийн багш Б.Эрдэнэ-Очир өгүүлж байв. Тэрбээр, манай улс нийгмийн халамжийн асуудлыг цогцоор шийдэж чадсан орнуудын жишгээр төрөөс хүүхдийн тэтгэлгийг барагдуулж, зөрчил гаргасан эцэг эхийг албадан ажил хийлгэх зэргээр буцаан төлүүлэх арга зам сонгосон нь дээр гэсэн санал дэвшүүлсэн юм. Зөвхөн хууль сахиулах албаны зүгээс энэ асуудалд гар дүрэх биш нийгмийн үйлчилгээний тусгай нэгж, түүний үйл ажиллагааг зохицуулсан хууль үгүйлэгдэж буй нь эндээс харагдаж байна.

Манай улсад хүүхдийн тэтгэлэг төлөөгүй иргэдэд эрүүгийн хуулийн “Шүүхийн шийдвэр биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийх” гэсэн заалтаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамруулж, эрүү үүсгэдэг байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэнгийн мэдээлснээр энэ чиглэлээр ШШГЕГ-аас ирүүлсэн гомдлын дийлэнх нь нотлох баримт, үндэслэл дутуу гэсэн шалтгаанаар хэрэг үүсгэгдэлгүй буцдаг аж. Мөн эцэг эхчүүд тэтгэлгийн асуудал дээр зохицож, гомдол буцах нь их учраас энэ төрлийн хэрэгт шүүхээс ял оноосон тохиолдол бараг үгүй ажээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүүхдийн тэтгэлэг олгох 9700 шүүхийн шийдвэр хэрэгжиж байна. Үүний цаана багаар бодоход 20 мянган хүүхдийн эрх зөрчигдөж буй юм. Хүүхдийн 21 мянган төгрөгийг олгоход сардаа улсаас 50 хол илүү тэрбум төгрөг зарцуулдаг. Харин эцэг эхийн зүгээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүүхдийн тэтгэлгийг олгоход жилдээ 20 тэрбум гаруй төгрөг шаардагдах тооцоо байна. Гэр бүл салалтаас болж хүүхдийн эрх юу юунаас илүү зөрчигддөг. Иймээс эцэг, эсвэл эхээсээ тусдаа амьдрах сонголтыг ухамсартайгаар хийгээгүй хүүхдүүд төрийн анхаарал халамжид байх нь зайлшгүй хэрэг юм. Нэн ялангуяа зах зээлийн ороо бусгаа цаг үед хөл алдаж, хамтын амьдралаа бусниулсан залуу гэр бүлийн өмнө төр хариуцлага хүлээх цаг нь болжээ.

Я.Баяр

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

13 Comments

  1. Onna says:

    Hamgiin zob sanaliig bichijee , gebch unshcangui nud obdchihloo. Yagaad gedgiig medehgui.
    Europad bol toroos huuhdiin mongon deer nemeed etsegui huuhdiin mongo buyu etsegtei baisan orlogiin dood tobshind bol mongo olgodog. Enend zaabal ooriin ulsiin tseber huuhed gehgyi Buh ulsiin tuhain ulsad amidarch bui huuhded. Manaih eniig heregjuultel ch odii baihoo. 

  2. Адайр аашт says:

    Зууны хамгийн тэнэг нэртэй нийтлэл ккккк

  3. Годзилла says:

    дурандаа гаргасан хүүхдийг төр тэжээгээд суухуу одоо битгий хуц. Харин тэрний оронд хүүхдээ хаяад явсан аав, ээжүүдийг шүүхээс ДНК-н шинжилгээ хийлгээд батлагдвал 18 нас хүртэл нь сар бүр хөдөлмөрийн доод хэмжээний тэтгэмж, ЕБС-тай холбоотой зардал, Мөн их сургуульд орсон бол их сургуулийн зардлыг албадан гаргуулдаг ХУУЛЬ хэрэгтэй байна. Тэгээд хэрэгжээд ирэхэд араа бодоод бацаанууд бэлгэвч хэрэглэдэг болоод эхлэнэ. Шаалцах нь багасна гэж байхгүй юм чинь. 

  4. Нараа says:

    Төр яахаараа хариуцлага хүлээх ёстой юм бэ? Хүүхдийн тэтгэмжийг эцэг юмуу эхээс нь гаргуулаад хүүхэддээ яг очиж байна уу гэдгийг хянаж өгвөл болоо биз дээ. Төр төр тэр чинь бид өөрсдөө шүү дээ. Ер нь хариуцлагагүй гэрлэлтийн бурууг хүүхэд л үүрдэг гэхдээ залуучуудыг ийм хариуцлагагүй алхам хийлгэхгүй байхад анхаарч гэр бүлийн гэрээ зэрэг хууль эрхзүйн үндэслэл, зохицуулалтуудыг л төр бүрдүүлж өгөх хэрэгтэй ш дээ.

  5. Manaihaaa says:

    Gerlelte batlulagui bol shuuhes ymar shiidver gargadag ve? Etseg togtolgi gesn ch etseg ni bultad bval yahu? Er ni huulindaaa sard hedn tug ugdug ym? 

  6. GegeenCom says:

    Huuhdiig dooroosoo unagasan n eh n bh magadlal 100%, ecgiig bol harin yostoi sry shuud huuhdiig ecegt n naahiin umnu olon shalguur shalgalt davah heregtei shuu kk.

  7. suuder says:

    end dandaa salsan bol erchuud buruu ugdugig bolih heregte bna.zarim neg teneg huuhnuudees bolj ger bul saldag.tgd shuuh n ym l bol huuhdig eejd n uldeedeg mash tom tsoorhoitoi huulias bolj ur huuhde sanaj betgerch yvaa sain aavuud zunduu bdg.tetgelgin mungu eej n avad huuhddee ch zoriulahgui budag shun tamhind ugdugiig battai bdg.huuli humuusiin oilgolt 2 arail uruusgul bgad bnada humuuse.

  8. davar says:

    Ta 2iin  cekc hiisnii hariutslagiig tur ug chanartaa bol tatvar tulugchid yahaaraa hariutsdag yum

  9. zochin says:

    UNEN DAVARCHIHSAN ULS SHUU,DURANDAA GARGASAN HUUHEDIIG NI TUR USGUJ UGUH UU? AJIL HIIJ SURAAGUI BJ HUUHED HIIJ SURSAN,EEJ AAVAARAA TEJEELJ,SHALGAN BJ DEED SURGUULID SURAAD YAG TUGSUUD SHUUD ZALGAAD HUUHED GARGAAD GERTEE SUUSAN TENEG HUUHENUUDIIN HUUHDIIG ULS USGUH UU BITGII DAVAR TA NAR! CHADAHGUI BOL ASRAMJIIN GAZAR UGUUCH. ESVEL GAIHAAD BGAA BARUUNII UNDUR HUGJILTEI ORNUUD SHIG UHTELEE AJIL HIIJ OLSON MUNGUNUUSUU 30-35% IIG TATVART UGCHIHUUD TURUUS YUM NEH ZA YU? TER JAPAN CHUUD CHINI AJIL HIIJ TATVAR TULUHIIN TULD YAJ SUNAJ UNATALAA AJIL HIIDEG GEJ BODOJ BNA? BARUUND BOL AJILAAS 1 TSAG BITGII HEL 1 SEC CH HOTSOROH YOSGUI BDGIIN ZA?

  10. sainaa says:

    Ym l hol tur tur. Ter japan chin ugaasaa bayan oron. Oyutnii mungunii orond harin teriig ni hvvhdvvded ug. Avtobusiig ch bas , oyutnuud tuluh estoi. Hugshchvvd yahav . Hiih ymaa hiisen uls

  11. buruu says:

    huuhdiin tetgemj uls omnoos n toloh buruu. tiim huuli hereggui. chadvargui humuusiig albadan ajil hiilguulehgui yu. hognii tseg haana hun heregtei bna tend albadan ajilluulj gargasan huuhdiinh n tetgemjiig toluul.minii neg tanidag gadaad hun huuhdiinhee tegemjiig tolj chadahgui bolood tednii uls 1-2 sariin tetgemjiig n omnoos n tolson . gehdee ter mongoo uls ter hunees butsaaj avah ord tootsdog gej duulsan. tegeed mash hurdan dahiad ooroo sanhuugiin chadvartai bolj tetgemjee tolood ulsiin omnoos n tolson mongiig bas butsaaj tolson gesen. yer n bol shuud mongoor l barih heregtei. iim gazriin humuus manaihan shig ooriin medelgui huuhedtei boldoggui yum yalanguya erchuud n. huuhedtei boloh mash durgui. daraa n ooriinh n sanhuutei yarih uchraas.

  12. Nice says:

    Маш хэрэгтэй мэдээлэл нийтэлсэнд баярлалаа.

  13. zochin says:

    huuhdiin tetgemj geheer ger buliin huulia changatgaach huuhdee hayj yavj chadahgui boltol ni erchuuded zoriulsan zaad zuuralddag yanhanuudad ni ail uimuulj chadahgui boltol ni hariutslaga huleelgeh heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.