Ийм нөхөр ер нь байсан нь дээр үү?

ada862c0f2bb

Сайн байнуу? Та бүгдэд өөрт тохиолдоод байгаа зүйлээ хуваалцах гэсэн юмаа. Би одоо 32 настай. Нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна. Энэ хугацаанд 2 удаа жирэмсэлж эхнийх нь дутуу төрж дараагийнх нь зулбаж аль аль нь бүтсэнгүй. Харин одоо дахиад жирэмсэн болжээ. Удаан хүлээсэн баярт мөчийг нөхөртэйгөө хуваалцах гэсэн боловч тэр нэг их баярлаж сүйд болсонгүй. Гэртээ эрт ирэх нь битгий хэл гадуур хонож өдөр бүр шоудаастай. Хамгийн эртдээ шөнө 12 цагт ирэх юм. Ер нь бол жирэмсэн болчвол ингээд шоу эхэлдэг зуршилтай гэхүү дээ. Урьдных дээр ч бас л ингэж шоудаж орон гэрийн бараа харахгүй байсаар байгаад би тэрэнд нь гомдож уйлж уурласаар байгаад л болж бүтээгүй.

Энэ удаад би дахиж алдмааргүй байх юм. Нас ч гуч гарчихлаа. Манай нөхөр ер нь гэртээ байх үедээ юу ч хийдэггүй. Хуруугаа ч хөдөлгөж үзээгүй баяр ёслол болоход би бэлэг авч ч үзээгүй 4 жил хамт амьдарч байна. Одоо бүр гомдол бухимдал дээд цэгтээ хүрсэн болтой сүүлийн үед салмаар санагдаад байх боллоо. Хамт амьдардаг байр миний байр болохоор би өөрөө явчиж чадахгүй байна даа. Тэднийд амьдардаг байсан бол аль хэдийн бүх юмаа хамж аваад явчихсан байх байлаа.

Саяхан гадуур хоноод ирэхэд нь салая чи яваад өг гэж би анх удаагаа хэлж үзсэн ч тэр явсангүй. Бас шоудахаа больсонгүй. Өөрөө олсон мөнгөө зөвхөн өөртөө зарцуулдаг надад гэртээ олигтой юм ч авч үзээгүй хүн дээ. Харин би олсон бүх мөнгөө гэртээ нөхөртөө зарцуулдаг өөртөө ч олигтой зарцуулж байгаагүй даанч миний энэ сэтгэлийг ойлгохгүй юм даа. Ийм өөртөө хайргүй халамжгүй хүндэлдэггүй хүүхэмсэг шоучин хүнтэй яаж насыг барах билээ одоо бүр яах учраа олохгүй юмаа. Зүгээр насан туршдаа нөхөртэй нэртэй ганцаардаж шаналж амьдрах уу эсвэл хүүхдээ ганцаараа өсгөөд сэтгэл амар амьдрах уу? Ийм нөхөр ер нь байсан нь дээр үү? Хүүхэд нь төрсний дараа засрах болов уу? Надад зөвлөж туслаач…

37 Comments

  1. Chi says:

    Mash goy zovlolgoonuud bna ylanguya Zochin bishiinh.busgui mini bodloo tsegtselj naad parazitaasaa sal huuhed ch toruuleh hereggui,jinhene hair amidralaa oloh ued chini gai bolno. Chi zaluu bna oortoo itgeltei bj ajildaa buh anhaarlaa handuuldaa . chi bid 2 inil zovlontoi bolohoor  chamaig sain oilgoj bnaa husvel naizuud bolj bolnoshuu, bi bas zarim ued yriltsah naiztai boloh ymsan gej ih husej gantcaarddag

  2. Chi says:

    Iim baliar ymnii huuhdiig toruulj ooriigoo nasan tursh shiitgevdee ,salaad gantcaaraa setgel taivan hania hulee . Bnashuudee saihan zaluus .nadad bas neg parzit huuhen taarlaa bas bolooguiee neg archaagui nabortoi ,hogiin boostei ni taarahgui haachihaa medehgui l bna.bid gadaadad taniltcsan nabor mgld bsan , ireed ter boostei ni taaraagui ug ni ene gert orlogo oldog ni bi ,parzituudaas salj cham shig sain huntei taarmaar bvch ah duu tanil talgui bolohoor nud uzuurlegdeed l parzituud tejeegeed bj bna ,minii ajil orlogo sainch ireed udaagui bolohoor oron gertei bolj amjaagui bgaa. Gehdee hurdan l endees holdmoor bna

  3. sonya says:

    yamar hamuursan tolgoitoi zaluu ve, chamaig ashiglaad bnaa, sal sal sal, gereesee bainga huuj bai, yavan yavtal ni huu, iim uman deer hun chanar bitgii gargaad bai, yun davruultsan um. nuhur ch gej dee, suusan batluulsan um bgaa umuu daa, naad muugaa huuj baigaad guriigeed baival tsoojoo soliulaad, huvtsasiig ni eej aavd ni avaachaad ugchih, chamaig hairlana gevel ulger shuu, nudee nee busgui mini. harin huuhdee chi uuruu usguurei, salaad setgel amar amidrahaar yamar saikhan geech. huuhed l chamd hani bolno. naad muu chini tanai bairand orognoj, belen uman deer l tarvalzaj yavaa hun baina, udur shunugui showdahdaa zugeer gemgui yavahgui shd, oilgooch!!!! yaj ingej 4 jil uuriiguu doromjluulj chadaj bainaa chi. 

  4. Jaga says:

    Za naizaa ter zaluugaas salyaaa.huuhdee harin sain teej turuulerei.hetsu met sanagdavch boldog ymaaa

  5. Tulgaa says:

    ania naraas s avna 89446192

  6. AA says:

    chamd hairgui yum bn aa. erthen zamaa bodson n deer dee.

  7. бодол says:

    Bataa2853@yahoo.com-ийн зөв. Чи гэртээ оруулах албагүйшдээ. түлхүүрээ солиулаад л болоо. ирж дарамталбал цагдаад өгчих, тэгээд л боллоодоо.

  8. zsss says:

    Zvger Sal zasrahgvi ulam dordono bodod b yu bn ssalna gdge bvr todorhoi heled hhuvtssig ni beldej ogod yyvul erthen boli udah tusam hetsvv 

  9. zovlogoo says:

    Наад хүнээсээ сал бүсгүй минь. Би эр хүн. Наад новш чинь эр хүний нэрийг гутаасан пцд байна. 

  10. sainbod says:

    Нөхөр чинь чамайг нэг юманд сургаад байна. Нөхөр чинь хамаг мөнгөө өөртөө зарцуулж байхад чи яагаад гэртээ тэгээд тэр тэнэг нөхөртөө зарцуулдаг юм? Нөхөр чинь өөртөө хайртай, та харин өөртөө хайргүй, халамжгүй хүн байна. Уйлж унжиж хүүхдээ алдана гэдэг юу гэсэн үг вэ? Нөхөр чинь засрахгүй. Тиймээс тархин дахь “эр хүн гэртээ эрт ирж эхнэрээ халамжлах ёстой” гэсэн програмаа өөрчилж “манай нөхөр шоудаж орой ирдэг” болгочих. Тэгвэл орой ирэхэд нь та тоохгүй, тайван байна. Бас гэртээ өөрийн дуртай юмаа хийгээд харин ч сайхан байна. Харин тэгж чадахгүй бол наад хүнээ хөөж явуулсан нь дээр байх даа

  11. jiriin emegtei says:

    salsan ni deer de iim hun hezeech zasrahgui 30 nas gedeg dundaj nas shuu salsanii daraa huuhdee gargaad az jargaltai bna bii uuruu iim amidarliig amssan ym odoo huuhedteigee shan amidarch bna da sallaa geed amidral zogsohgui gj l zuwulguu ugii du

  12. Salah heregtei says:

    Ertgen salsan n der, nasni huvid sana zuvuh yum bhgue, erthen salad amar taivan bj bgad huurhun uree turulsen n der, gedesend bga ur chin ireduin amidralug chin utga uchirtai bolgod ugnu. Yu ch bolj bsan sal.

  13. Naran says:

    Байрнаасаа хөөчихөд нэг их ядаад байх юм байхгүй биз. Харин өөрөө жаахан ч гэсэн хайртай болохоор нэгмөсөн сална гэхээс зориг чинь хүрэхгүй, 2-т хүүхдээ бас эцэггүй өсгөхөөр тиймхэн санагдаад байгаа байх. Наад хүн чинь засрахгүй дээ. Нас биенд хүрсэн хүнийг өөрчилнө гэдэг уул нураахаас хэцүү. 

  14. Aminaa says:

    Bodoh yu baihav dee bvsgvi min. Yun hani boloh bitgii hel vnen amidraliin sadaa bn naad zaluu chin. Odoo bvh zvil chamaas l shaltgaalna ene olon hvnii zuvluguug sain unsh erch hvch av tegeel shuud zorigtoi hay.. Chi zorigtoi erch hvchtei bhad ter salahgvi geed yadiin gol n chamaas bolon iim amar amidralaas ter tiim amar salj chadahgvi l dee salahgvi gej neleen l yu boloh bh ter ved l nvvr uguhgvi haritsahgvi bh heregtei. Hvvhdiin hyvid gantsaaraa usguh amar bish ch tiim malgai hamt  usguj uuriiguu nemeed hvvhde zovoosnoos l deer shdee. Good luck  

  15. bbadraa says:

    iim ehnertei boloh yumsan.tegvel hairiig hairaar halamjiig halamjar beleg barihsan

  16. GegeenCom says:

    Hehe za za ehleed buh tavilgaa ail ru ambaar lu ch hamaagui achuulj hooslood tureesluuleheer bolcon geed tulhuuree soliod eej aav oir dotniihonoo baraad.

    Bolq bol nuhriinhuu tanihgui uuriin meddeg hunee tur amidruulaad uuruu l gol n taivan bai. Huuhed 1 noomeriin asuudal shuu tuun deer tuvlur busdiig n daraa shiid

  17. busgui says:

    eriin buzar urd gedeg yum bna lee shuu, unen yum bna le huuhdee gargaad ehnii jil ni uvduud bsan chin nuhur gaduur guigeed bsan bga yum chin….. zuv zugeer tursen huuhed 3 sar hureed buun uvchin emch nar heleed bsan, bi ch uilaad l gaihaad l… gadaadad tursen bolohoor eruul saruul turseng ni mash sain medej bsan, bainga l nuhurteigee hereldeed tegj tegj gaigui bolson… huuhed ch ergej gadaad ruugaa yavaad l zugeer, mongold huuhentei zuuraldaad bsan holdood l zuv zugeer bolchihson ih sonin shu…

  18. Зочин биш ээ says:

    Юуны өмнө наад нөхөр гэж нэрлээд байгаа хогийн новш чинь чиний амьдрал ирээдүйгээр тоглож байгааг чи ойлгохгүй байна гэж үү. Тэгээд ч эрийн бузар үрд гэсэн үг байдаг. Би эрэгтэй л дээ. Хоёр хүүхдийн аав хүн. Наад новшийн чинь шоу цэнгээ, бас боовных нь бузар чиний хэвлий дэх үрийн чинь толгойг аваад байгааг ойлгохгүй байна уу. Эмэгтэй хүн эхний жирэмслэлт дээр дутуу төрөх эсвэл зулбаж байгаа бол дараагийн төрөлтөнд дээр ч бас тэгнэ гэсэн үг. Яагаад гэвэл зулбалт нь нэг ёсны зуршил болдог. Хэвтрийн дэглэм сахиж байж хүүхдээ төрүүлнэ дээ. Сэтгэл санаагаа тайван байлгаж байгаа төрнө  дөө. Хэрэв энэ бурхан гэж байдаг бол шударга биш байна аа. Учир нь сайн хүнд муу эхнэр өгдөг муу хүнд сайн эхнэр өгдөг ямар тэнэг бурхан бэ ккккк Яагаад хоёр сайн хүнийг нийлүүлж болдоггүй юм бэ… Би хүүхдээ төрсөн цагаас нь 5 нас хүртэл нь хүүхэд гаргасан хүүхэн шиг өсгөж хамрын ханиад ч тусгалгүй хүн болгохын төлөө зүтгэж явахад одоо манай хүний хүүхдээ харж асарч байгааг харахаар уур хүрээд байх юмаа. Манай эхнэр халамж анхаарал муутай хүн асрах, хүнд санаа тавих гэдэг ойлголт тэр хүнд байхгүйг нь бодохоор уур хүрээд салмаар санагдаад байх юм.  Хүнээр хүн хийнэ гэдэг асар их хариуцлага. Тэрнээс зүгээр өнөөдөр секс хийлээ маргааш хүүхэдтэй боллоо гэдэг тийм амархан юм биш гэж би боддог ш дэээ бүү мэд.. халамж асрамж муутай хатуу эмэгтэй хүнтэй суусан эрэгтэй хүн ч тэгээд ёстой нөгөө гадаа гарч эр гэрт орж эм болох юм байна дөө..  Бүсгүй чамд амжилт. Дахин хэлэхэд наад нөхөр гээд байгаа бузартай паразитаас хурдан сал.

  19. Bi mongol er xun says:

    Er bie e unelegch gesen ug dee xatuuxan xelvel uur uy gexev

  20. Od says:

    Er hun ger bulee hangah hangaalah uuregtei ene uurgee medehgui bol adguusnaas dor yumdaa amitan hurtel yaj ijil sureg, ur tuluu haramladag bilee. Uneheer huuhedtei bolohoor hicheesen bol ehniih yahav aldlaa 2 dahia aldaj magadgui geed chinii setgel sanaag deed zeregt bailgah gej buh talaar ( bie davhar uied) halamjlah estoi. Halamjluulsan ehner, setgel mash ondor gergii hunii huuhed eruul
    Toroh n oilgomjtoi. Amjilt

  21. Sak says:

    Bairaa zaaval zarah albagui hunguhun huuraal boloo. Uuriinhuu buh yumiig avaad tur zuur neg gazar och. Haalganii tsoojoo soliulaad 7 honog ter zaluugiinhaa tanihgui huniig bailgachih. Tegeel orood irehed ni ene bairiig hudaldaj avsiinmaa geel heluulchih. Ter zaluugiinhaa hamag yumiig uldee naanaa. Tegeed orood irehed ni nuguu huneeree ene yumaa hurdan av avahgui bol hayalaa shoo geed l heluulchih. Tegeel naad zaluu chini aigaal avaad alga bolno. Jinhene davartsan erguu tolgoi bainadaa. 

  22. Maarshil says:

    hun ter tusmaa er hun zasrana gej baidaggui yum sh de. ene emegtei humuus yaj nasand hursen er huniig humuujuulne zasna gej boddog bna aa. shuud helie ulam l dordono uu gehees hezee ch zasrahgui. hunii uuriinh ni mun chanar gej neg yum baidag yum hichneen bolovsrol emdleg olj avaad hichneen goe huvtsas umsuud ch uurchlugdudgui.

  23. 789 says:

    САЛ САЛ САЛ

  24. Dr says:

    odoo tsagt burged haalganii tsooj solih shig amarhan yum baihgui, tsoojoo soliulaad, ter hunii geh hamag yumiig ni ajil deer ni esvel etseg ehed ni tushaagaad, uuruu eej aav deeree ogt holboo barihguigeer tag alga bolchih. hervee naad hun chin chamaig geh setgeltei bol uuriiguu zasaad chamaas uuchlal guigaad irne. hervee chamd hairgui bol tegeed l yavaad ugnu doo. bitgii davruulaad gertee bailgaad bai!!! yamar neg arga hemjee av, naad hun chin ali hediin tolgoi deer chin garch suugaad baaj baina. ugaasaa teneg hun bol huuhdee garsan ch zasrahgui hezee ch.

  25. Urnaa says:

    Ямар ч байсан эхлээд биеэ бод Гэдсэн дэх хүүхдээ эсэн мэнд төрүүлэхээ л бод, Байраа зарлаа гэж хэлээд ээж аав дээрээ очоод хэвтчээч эсвэл,Одоо наад муухай гайтай нөхрөөс чинь илүү ээж чинь хэрэгтэй Чамд юу юунаас илүү нам тайван орчин ,хайр халамж хэрэгтэй юм бна,Ийм байдалтай байж л хүүхдээ төрүүлэх хэрэгтэй Хүнд хүн илүүддэггүй юмаа Нас чинь ч явлаа бушуухан гараас хөтлөх хөөрхөн үрээ төрүүлээрэй,Хүүхэд бол бидний муухай амьдралд гэрэл гэгээ оруулагч цорын ганц эрдэнэ шүү дээ,

  26. Suri says:

    Sal

  27. amidral uzesen hun bn says:

    bairaa zaraad uur gazar nuugeed naad zaluugaasaa sal chamd hani bolohgui shuu busdiin amdraliig bitgii davt setgeliin huurluur bitgii huuhedtei bol salaad yavsan ni deer gehdee chi jiremsen ym bn naadah chin asuudal shuu

  28. Захидлын эзэн says:

    иймэрхүү арчаагүй новшнууд хорвоогоор нэг байна. салж амарсан нь дээрээ надад бас нэг байна гэхдээ арай ч суучаагүй өнөөдөр шууд болье гэж хэлчээл сууж байна
    сал найз минь эртхэн хүүхэд яахав чамд хань болно. ганцаараа хүүхэд өсгөх хэцүү л дээ гэхдээ өссөн хойноо сайхан шүү

  29. eyreg setgelgee says:

    2 biynee harj suuj bgad sain yriltsaad uz yu n bolohgui yagaad ingd bdg talaar n tgd butehgui oilgoltsohgui bol ern salsan n deer dee chmg oilgodoggui hundeldeggui hairladaggui huneer chi dutna gj bgui ooriigoo taiwan blgaj huuhdee eruul osgohod anhaar er n tgd huuhedtei bolood ireheer yun ter zaluu tm yum bodoh sohoogui huuhed chn buun az jargal awchirna za hicheegeerei busgui mini emegtei hun sul doroi ch eh hun huchtei bdgiim 

  30. hervvlch emee says:

    Iim hvn zasrahgvi shvv. Yun bair zarah ve? Huuj yvuul, chi yvuulj chadahgvi bol tur tumur nudragaaraa huuj ugdiim shde.hvvhed chin bolj bvtvel gantsaaraa usguu. Bolohgvi bvl salj uur hvntei niil. 35hvrtel zai bna. Ternees umnu sain hvn ol bolku bol gen saitai hvnii vriig suulgaj uuruu usgu. Hvnii erheer jargahaar ,uuiin erheer zov gj

  31. Bataa2853@yahoo.com says:

    Байр зарж яадын тvлхvvрийг нь солиулаад, хувцас хунарыг нь аав ээж, ах дvvд нь аваачаад егчих. Тэгээд хаалга vvд нvдээд байвал гэрлэлт батлуулаагvй юм чинь гэр бvл гэж vзэхгvй учир цагдаад гомдол гаргачих. Нэг ийм хувилбап байна. Шоудах гэхээсээ илvv архины хамааралтай болчихсон бол эмнэлэгт хэвтэж еерийн хандлагаа еерчлех талаар хугацаатай амлалт аваад тvр тусдаа байж болох хувилбар байна. Эсвэл наад хvн чинь гэр бvлтэй болох нийгэмших нас нь болоогvй юм биш vv. Энэ тохиолдолд Засрахгvй гэдэгт итгэлтэй байж болно

  32. орхон says:

    Заваан юмыг хөөгөөд явуулаач. Хүүхнүүд ингээд засрана байх, хүүхдээ хараад өөр болно гэж хоосон итгэж найдсаар алддаг байхгүй юу. Одоо ийм байгаа хүн цаашдаа засрахгүй ээ. Чамд хайртай ч хүн биш байна. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд үнэхээр хайртай болсон бол үргэлж хамт байхыг л боддог юм.Тэгээд цаашдаа амьдарч сууна гэж бодож байгаа бол чиний төлөө юугаа ч хайрлахгүй л зүтгэдэг юм даа. Наад хүн чинь нэг л бишээ. Чиний суух хүн хаа нэгтээ ойрхон байгаа байхаа.Шал өөр хүн.

  33. mongolman says:

    Хүүхэд төрсөн эцэгтэйгээ хүйн холбоотой байдаг. Жирэмсэн байхад чинь архи дарс,бар цэнгээн, хүүхэн шуухантай холбогдоод байсан бол хүүхэд яаж тогтох вэ тогтсон ч өвчин зовлонгоос салахгүй. Амар амгалан өнөр өтгөн сайхан амьдръя гэж бодож байгаа бол нөхрийнхөө муу зуршлыг зас, хэрвээ тэр хүсэхгүй бол салсан нь шулуухан даа. Чиний насанд айл гэр болж тоглодог нас биш бүгд цаг хуугацаатай уралдаж байдаг үе. Эргэн тойронд чинь хүүхдээ хөтөлж инээлдсэн аз жаргалтай аав ээжүүд тэд нар шиг амьдрахыг хичээсэн дээр…

  34. zuulunmaa says:

    Nuhur bish gert chin orognoj baigaa
    yum baina . 
    Buh yumiig chin gargaad tavichihlaa 
    ireed avaad yv geech 
    Tegeed taivan uuriiguu huuhdee bodohgui 
    yu daa . 

  35. sergeesh says:

    bairaa zaraad sal.zugataa iimerhuu yumnuud salj ogdoggui yumaa ooroo l zugataa

  36. ---------Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ----- says:

    ______АНХ УУЛЗААД ДАСААД ХАЙРТАЙ ДУРТАЙ ГЭЭД СУУХДАА ТЭР ХҮНИЙХЭЭ БАЙР БАЙДАЛ САЙН МУУ САЙХАН МУУХАЙ ҮЗЭЛ БОДОЛ АР ТАЛ БОЛОХ БОЛОХГҮЙ БҮТЭХ БҮТЭХГҮЙ ГЭХ БҮХНИЙГ ЭРГЭЦҮҮЛЖ БОДОЛГҮЙ УХААРАХ СЭХЭЭГҮЙ НҮДЭЭ ТАС АНИАСТАЙ СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР СУУСАН ХЭРЭГ ҮҮ ???????? БҮХ ЗҮЙЛ ОРОЙТОЖ ДЭЭ .ОДОО ГЭР БҮЛЭЭ АСУУДАЛТАЙ БОЛОХОО БАЙЛАА ГЭЭД САЛГАХ ХЭРЭГ ҮҮ ????????

  37. deegii says:

    100 хувь наад хүн чинь хэзээ ч засрахгүй. харин ч хүүхдийг минь гаргасан энэ хаачихав л гэж харин ч шоу нь ихсэнэв тэнэн амьдрал чинь там болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.