Над шиг мангар хүн байдаггүй байх

019

Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 27 настай. 4 жилийн өмнө нэг залуутай цуг ажилд ороод танилцаж байсан юм. Тэр манай нутагт ирээд удаагүй таних хүн бараг байхгүй бид нас чацуу болохоор их сайн найзууд боллоо. Тэр анхнаасаа л надад сайн байсан тэр нь илт байдаг байсан. 3 сарын дараагаас бид дотносож тэр надад сэтгэлээ илчилж би ч гэсэн түүнд их дассан. Халамжтай ч гэж жигтээхэн бас их романтик залуу. Гэхдээ хөнгөн хийсвэр бишээ их буурь суурьтай амгалан сайхан монгол залуу. Эхэндээ ч бөөн аз жаргал хайр дурлал дунд сайхан л байсан.

Нэг өдөр ажил дээрээ ирээд мэнд асуух гээд өрөөнд нь ортол нэг жоохон охинтой царай нээх сонин болчихсон байж байсан. Би ч дүү нь юм болов уу гээд юм бодолгүй гараад явсан. Тэгтэл хэдэн өдөр таг чиг алга болчихсон. Би гайхаад үхэл хагацал ямар нэгэн муу юм болсон юм болов уу яагаад хэл сураггүй болчихвоо гэж бодоод хүлээж байсан. Тэгээд хэд хоногийн дараа орой гэртээ байж байтал намайг уучлаарай надад их гомдсон уу гээд мэссэж ирдэг юм байна. Яагаад таг чиг болов, юунд уучлалт гуйж байгаа юм бэ гэсэн чинь тэр өдөр өрөөнд байсан охин миний салсан найз охин жирэмсэн болчихсон гэнээ гэдэг байгаа. Би их бардам өөртөө итгэлтэй нэгэн: өө тиймүү чамд аав болсонд чинь баяр хүргэе та 2-т аз жаргал хүсэе гээд утсаа унтраасан. Зөндөө их уйлж, зөндөө их гомдсон.

Тэр охин нь 94 оных анагаахад сурдаг тэгээд тэрэнтээ нэг нутаг болохоор ээж эгч ахтай нь уулзаад жирэмсэн болсон гэдгээ хэлчихээд ирсэн байсан. Би ч дотроо шаналж байгаа ч гэсэн гүрийгээд л ажлаа хийгээд л. Тэр байнга гэмшсэн харцаар намайг ширтээстэй, ажил тарсан үед байнга утсаар залгаад юу ч ярихгүй чагнаад л эсвэл хайрын тухай дуу сонсгоод л, өглөө эртээ цонх тоншоод инээж мэндэлчихээд л яваад өгнө. Зөндөө их шаналж хоёр талд явсан. Тэр архи уудаггүй манай хамт олон дунд ямарч баяр ёслол арга хэмжээ болоход тэр бүгдэд ордог хэрнээ ганцаараа цоо эрүүл сайхан дуулдаг бүжиглэх дуртай их цоглог залуу л даа. Тэгээд хэсэг хугацаанд хоёр талд шаналж явж байгаад сайн найзууд байхаар тохирсон. Сайн найз минь гараад ирээч найз нь ганцаараад байна гээд дуудна овоо юм яриад сууж байгаад нэг мэдэхэд л хайрын харцаар ширтэлцээд л…

Нэг өдөр тэр шал согтуу ирээд би чамаас салж чадахгүй нь би тэр охинтой суухгүй ээ хүүхдээ төрөхөөр бор хоолонд оруулаад хүүхдээ аваад сална. Намайг жоохон хүлээгээч гээд л уйлсан. Тэр хүүхэн ч цуг байдаггүй байсан өөрийнхөө аав ээж дээр байдаг байсан юм. Тэгээд л би гэдэг хүн чинь хайртай хүнийхээ хайр нь ч юм шиг нууц нь ч юм шиг болсон доо. Тэгээд хүүхэд нь гарсан чинь төрөлхийн зүрхний гажигтай хамгийн хүнд хэлбэр нь гэсэн 2 ой хүрэхээс нь өмнө гадаадад хагалгаанд оруулахгүй бол амьдрах үгүй нь тодорхойгүй гэсэн. Гэхдээ их азтай хүүхдээ ой гарантай байхад нь солонгосын эмнэлэг хагалгаа хийхээр сонгосон гээд бөөн баяр тэгээд солонгос явахад аав ээжийн гэр бүлийн баталгаа юу юу ч гэнэ үү баахан л бичиг баримт хэрэгтэй гээд тэр 2 гэрлэлтээ батлуулсанаар би албан ёсны нууц амраг болчихсон.

Одоо охин эдгээд ирсэн эмчийн хяналтанд байдаг. Би ч нөгөө залуугаасаа салж ч чадахгүй байж ч чадахгүй одоо 4 жил болж байна. Энэ хугацаанд мэдээж зөндөө л салах гэж оролдсон би ажлаасаа хүртэл гараад өөр ажилд орсон. Одоо бүр залхаад байхын гэхдээ л салж чадахгүй хэвээрээ ямар нэг залуу гарч ирээд энэ залууг хайралсан шигээ түүнийг хайрлаад, түүнээс мэдэрсэн тэр их хайрыг мэдрээд сайхан гэр бүлтэй сайхан амьдармаар байхын…

Амьдрал үнэхээр тааж хэлэхийн аргагүй миний амьдрал миний бодож төсөөлж байснаас тэс өөр тэгэхгүй дээ гэсэн бодлыг минь баталж байгаа юм шиг…

Би гадаадруу ч явдаг юм билүү гэж бодох юм тэгж байж л энэ утгагүй амьдралаас холдох байх…

12 Comments

  1. Lovely says:

    энэ захиаг бичиж суухдаа дэндүү шаналсан дэндүү гутарсан дэндүү эргэлзсэн их хэцүү байсан. Одоо бол асуудлыг шийдэж чадсан хайрттайгаа дэндүү амгалан амьдарч байна даа. Амьдрал үнэхээр тааварлашгүй ….

  2. smile says:

    Хэдэн жил ч амьдрах юм билээ дээ чамд зориулах цагаа хүүхдэдээ зориулах хэрэгтэй ш дээ. хэчнээн эдгэсэн ч гэсэн эв эрүүл болоогүй байлгүй дээ. чи их л хатуу эмэгтэй юм даа. үнэхээр чамд уур хүрч л байна. энэ бүхнийг мэдсээр байж ингэж удаан эцгийн хайрыг хүүхдээс хумсалж байгаад.

  3. smile says:

    чамд хайр дахиад таарна харин тэр хүүхдэд аав ахиад олдохгүй ш дээ. чи л ухаалаг байж цаад залуугаасаа холдоо. тэр залуу чинь аяндаа тэгээд хүүхдээ бодоод эхнэртээ очно. чамд бүхэл бүтэн 3 хүний ирээдүй хамаатай байхад тэгээд яваад байж болохгүй. тэр бяцхан хүүхдэд аавыг нь үлдээ. чамаас гуйчихая.

  4. hatan says:

    huuchin nz ohin lav bish bn dag harin shine gevel taarna da 

  5. Hi says:

    Hi? Oilgododguie hu salah geed 4 jil bolj baina gej uu tegehed ter ohin 94-oniih gesen baihaa tegeheer ter 16-tai baisan yum uu? ohinoo hezee ni gargasan yasan yum boldoo minii tolgoi hurehgui yum baina uuchlaarai buruu oilgoson baij magadgui yumaa!!!

  6. zax says:

    ЛОЛ-д.Тэр залуутай 4 жил болсон.Тэр охин 94 оных одоо 20-той.Хүүхэд нь ой гарантай гээд байгаа юм биш үү? ойлгож уншаач.Захидлын эзэнд.Чам шиг мангар хүн зөндөө байгаа.Чи тэдний 1 болох хэрэг байна уу? Зүгээр л больчих.Эр эм хөгшин залуу хэнд ч бай өөрийгөө зөвтгөх 1 л арга байдаг. Тэр нь ХАЙР. Тэр хайр гэдэг бүх юманд таарч таглаж бөглөж байдаг сунаж агшидаг таглаа юм уу?

  7. балбар says:

    Шал тэнэг хонь ямаа 2 байна даа.

  8. lol says:

    94oni ohin 4jilin umnu tursimu biti hudla zohiol bichelde

  9. Busgui says:

    Ish busgui mini bi ch bas cham shig amidraliig tuulaad bur huuhed gargaad amidralaa tam bolgoson.Minii duu yasan ch huuhed gargaj bolohgui shuu.Naad novsh chin saihan ehnertei huuhedtei amidral n yavdgaaraa l yavna.Chinii zaluu nas naad muu novshiin chin sex zugaa gargagch bolood l duusna.Zaluu nas ih bogino odoo shuud ehnert n medegdeed hend n hairtai hentei n amidrahiig erthen medeed erthen amidralaa bod.Ehner n medeed irheer l naad novshiin chin unen nuur tsarai garna.Yaj ehneriinhee tald orj golog boloh boldoo.Chi bur gaihna geed boddoo.Chinii amidralaar toglosniih n hariug changahan ogoh heregtei.tegehgui bol dahiad neg joohon ohinoor togloh biz.boldog yum baina ohiduudiin zaluu nas unegui yum baina gej bodno.Ohiduudaar toglovol yadgiig muusain erchuuded changahan oilguulah heregtei.

  10. zochin says:

    odoo hvvhedtei bolj bolohgui shvv. Tegwel tom aldaa bolno

  11. Er hun says:

    чам шиг мангар хүмүүс everywhere

  12. xxx_zaluu@yahoo.com says:

    Ene ynzaaraa yvaad bval nuuts amrag ni heveeree l bgaad baih boliishdee chi salahgui bol ter hun chin salahgui yvaad l bna chi salj uuriinhuu amidarliig haisan ni deeree

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.