Хайр өмч болохын цагт

028

Амттан, шар айраг, доргио хөгжмийн ая ,усан сан мөн зугаацаж цэнгэж болох бүх л зүйлс эргэн тойронд байв.  Энэ бол Сарагийн төрсөн өдрийн үдэшлэг байлаа. Хүмүүс бүгд хөгжмийн хэмнэлд бүжиглэж байхад Бэний харцанд ганцхан бүсгүй тусна. Даруухан инээмсэглэлтэй дөлгөөн харцтай тэр охин бол Жэйн байсан юм. Өөрийг нь тасралтгүй ширтэхийг анзаарсан Жэйн хааяа хааяа Бэн рүү инээмсэглэн харна. Харин Бэн харцаа буруулалгүй хариу инээмсэглэж байлаа. Үүнийг нь анзаарсан Сара 2 найздаа боломж олгож буй мэт “Бүгдээрээ тарах болохоор охидуудыгаа залуучууд нь хүргэж өгнө шүү. Бэн, чи Жэйнийг хүргээд өгчихөөрэй” гэж нийтэд хандаж хэлэх боловч Бэн Жэйн 2-г онцолж хэлж байгаа нь 2 найзынхаа шохоорхлын харцыг хайрын дөл болгох санаа нь байв.

Үдэшлэг дуусч Бэн Жэйнийг хүргэж өгөхдөө утасных нь дугаарыг тэмдэглэж авчээ. Тэр 2 зургаан сарын турш болзсоны эцэст үерхэхээр болов. Жэйний хувьд урьд нь хэд хэдэн хүнтэй үерхэж байсан ч Бэн түүний хувьд бусдаас өөр яг л өөрийнх нь хүсч хүлээж байсан хүн шиг санагдаж бүх л сэтгэлээрээ итгэж байлаа. Бэнийг багадаа өнчрил хагацлын дунд хайр гэдэг зүйлийг ховорхон мэдэрч өссөнийг Жэйн сонсоод түүнийгээ улам ихээр хайрлаж өөрт байгаа бүхнээ зориулдаг байжээ. Бэн Жэйн 2-н амьдралын түвшин өөр өөр байсан юм. Хэдийгээр Жэйн хөрөнгөтэй айлын охин боловч эцэг эх нь охиныхоо хайртай хүнийг хориглодоггүй байв. Бэн ч тэдний итгэлийг эвдэхгүй мөн өөрт нь анх удаа амьдралын сайхан бүхнийг мэдрүүлсэн Жэйнийхээ хайрыг хөсөрдүүлэхгүйн тулд  маш их хичээдэг байж. Бүх зүйл үлгэрийн юм шиг сайхан байлаа. Хуримын өдөр ч товлогдож Бэн Жэйний аавын компанид ажиллахаар болов. Нэгэн өдөр Жэйн сургуулиасаа Швейцарт оюутан солилцоогоор хагас жилийн хугацаатай явахаар болов. Бэн Жэйнийг алдахвий гэхээс үнэхээр их айж явуулах нэг л дургүй байлаа.

Харин Жэйн хайртай хүнээ тайтгаруулах санаатай бүх итгэл сэтгэлээ өгсний баталгаа болгож амьдралдаа хэний ч өмнө ам гарч байгаагүй тэр бүх нууцаа хэлж өөрт нь ямар үнэ цэнэтэй болохыг ч хэлэв. Жэйнийг ирэхээр тэр 2 гэрлэлтээ батлуулж хуримаа хийх ёстой байв. Гэвч хувь тавилан ийм боломж олгоогүй юм. Швейцарт байсан 2 дахь сараас эхэлж Бэн Жэйнийг хардах болов. Утсаар ярих үед Жэйний ард эрэгтэй хүний дуу гарахад л тэсэхийн аргагүй уур нь хүрдэг байж. Шөнө бүр Жэйнийг хэнтэй юу хийж байгаа бол гэсэн бодол түүнийг эзэмдэж байлаа. Бэний зан бага багаар өөрчлөгдөж Жэйнийг утсаар ярихгүй нэг хоноход л түүнийг алдаж байгаа мэт мэдрэмж төрдөг байлаа. Эцэст нь Жэйн ч Бэний хардалтыг тэвчихээ больж байнга уур бухимдалтай болж утсаар ярихаас ч залхах болов. Тэдний хайрын галыг хардалтын сүүдэр нөмөрч байсан юм.

Ингэж явсаар Жэйн ирэхээсээ сарын өмнө салах шийдвэрт хүрэв. Бэн Жэйнд үнэхээр их хайртай байсан учир алдахгүйн тулд бүхнийг хийж сүүлдээ хүчээр ч болов хажуудаа байлгах хүсэл төрөв. Бэн эцсийн аргаараа Жэйнийг тогтоохын тулд өөрөөс нь өөр хэнд ч хэлээгүй нууцуудыг нь ашиглахаар болжээ. Өдөр бүр Жэйн Бэнээс ирэх сүрдүүлгэнд итгэж ядан гунигт автан гарц хайж сууна. Өдөр бүр Бэн түүнийг алдахгүйн тулд хэрэглэсэн өөрийн арчаагүй аргаа хараан зүхэж яах учраа олохгүй архи ууж сууна. Жэйн бүхнийг хаяхаар шийдэв  “арай ч хэлэхгүй байлгүй дээ”  гэсэн хамгийн эцсийн итгэлээрээ бүхнийг цэглэхээр шийдэж Бэнээс холбоогоо таслав. Энэ нь Бэний хувьд өөрийг нь доромжилж байгаа үйлдэл мэт санагдаж бүх нууцыг нь Жэйний найз нөхөд эцэг эх гээд танидаг бүхэнд нь задруулж орхив. Өөрийг нь хаяад явсан Жэйнд гомдсон сэтгэлээ тайлахын тулд архи ууж хайртай хүнийхээ амьдралыг нь сүйрүүлэх гэсэндээ өөрийгөө зүхэх боловч Жэйнийг бүр ч илүүгээр үзэн ядаж байсан юм. Ингээд зүгээр орхих нь шударга бус юм шиг Бэнд санагдаж Жэйнээс хариугаа нэхэхийн тулд байнга доромжилж сүрдүүлсэн мессеж бичиж өөрийгөө бага ч гэсэн тайтгаруулж байлаа. Тэр одоо ажилгүй, хайрлуулах бас хайрлах хүнгүй ганцаардмал бас хаягдсан зөвхөн Жэйн л бодогдож түүнийг хайрлах боловч тэр хэмжээгээрээ үзэн ядаж байлаа.

Харин Жэйний хувьд Бэнээс ирэх дарамт доромжлол бүхэнд сэтгэлээр унаж арай ядан тэсэх боловч Бэнийг өөрийнх нь нууцыг задруулаагүй байгаа гэдэгт итгэсээр л байлаа. Гэвч сарын дараа эх нутагтаа ирээд бүхнийг мэдэж маш их сэтгэлээр унав. Гомдсон сэтгэлийнх нь хажуугаар Бэнээс ирэх доромжилсон хараасан мэссэж сэтгэлийг нь сэмлэх шиг л болов. Өөрийнхөө амьдралаараа дэнчин тавьж байж хэлсэн нууц бүхэн нь хүн хүний ам дамжигдсан зугаа болж найз нөхөд гэх хүмүүсийн хорон хорон ёжилсон үгсийг арай ядан тэвчиж өөрийгөө тайтгаруулсаар байсан боловч Бэн түүний нууцыг хэлээд зогсоогүй өөрийнхөө хардаж байсан сэтгэлийнхээ үнэн гэдгийг гэрчлэх мэт Жэйнийг өөр олон залуустай явалдаж байгаад салсан гэж хүмүүст тараажээ. Жэйн үхсэн юм. Түүний амьдрал бусдын доог тохуу болж хүнд итгэх итгэлээ алдаж хичнээн Бэнийг үзэн ядаж гомдож цөхөрч байсан ч сэтгэлээ бага ч атугай тайтгаруулахын тулд үлдсэн цорын ганц найзтайгаа уйлж суухаас өөр муу зүйл хийж чадаагүй юм. Түүний амьд байх ганц шалтгаан нь эцэг эх нь байсан бөгөөд тэр амьсгалж чадах ч сэтгэл зүрх нь аль хэдийнээ үхсэн байлаа. Харин Бэн одоо хүртэл Жэйн рүү мессеж бичдэг…

Хэн нэгэн чамд итгээд нууц гэж ярьсан л бол хичнээн уурлаж бухимдаж гомдож байсан ч тэр хүнийй нууц чиний зэвсэг болох учиргүй. Энд Жэйний нууцыг бичихгүй. Учир нь түүний нууц түүний амьдрал байсан юм. Хайр өмч болохын цагт хосууд өшөөтөн болдог…

6 Comments

  1. tulga says:

    hairiigaa hezeech hardku gj hudalaa yriad ch yahaw ghdee l dahj hardku ter min hol bgaa ch gsn nadad unen ch gdgin bi medej bga hernee l hardchaad bdin

  2. ZOchiiin says:

    zaluugiin hardaj ehelsen n busguin nuutstai holbootoi bh. bodwol zaluugiin itgeliig aldaj hardalt uuusjeee!!!

  3. jane says:

    oguulbertei bodlogo shig.haha. zaluu emegtei hund ymar l surtei nuuts baihav dee. neg bol huchinduulsen neg bol buruu zamaar yvsan.iimerhuu l nuuts baina daa.

  4. bbbb says:

    hen n hen be gdg n sonin bish setgeliin utsiig chn hunduj nulimsiig chn gargahiin tuld detalchilj bichih shaardlagagv end tr nuutsad n heregt durlah shaardlagagv neg hun uuniig unshaad hardalt serdeltiin tuhai negiig bodwol sainsan neg hun uuniig unshaad hvnii chamd itgej helsen nuutsiig hen ngnd amnii zugaa bolgoj heleheesee umn en vg tr hund yaj nuluuluhiig bodood vzeesei gj hussendee bichsiin 

  5. Zaluu 33 says:

    bbbb chi Sara yumuu 🙂 . Taavar taalgah gej bgaa yum shig iim yum bitii oruulj baildaa yu geed heltsiin bol gesen l bodol torj bna oor setgel hodolgoson yum alga

  6. bbbb says:

    Naizad maani tohioldson ywdal. Odoo ter maani ene horwood bhgvi bolson. Gehdee amia horloogvi ee. Tuuniihee amidralaas n sedewlej bichsen ym , oruulsand bayrlalaa adminaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.