Түүнд итгэж түүнийг тэжээж амьдарсан он жилүүддээ харамсаж байна

couple_fighting_640

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 42 настай. Нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, амьдрал маань өөдрөг нөхөр охины хамт боломжийн амьдарч байлаа. Нөхөр маань энэ амьдралын явцад арван хэдэн жил хамт амьдрахдаа ажилгүй би бүх зүйлээ болгодог байсан. Дундуур нь ганц хоёр жил ажиллаж байсан ч олигтой цалин авч байгаагүй. Бас мэргэжилгүй болохоор ажил ч олддоггүй байсан юмуу хийх дургүй надаар тэжээлгэж амьдрах сонирхолтой байсан ч юмуу ямартаа ч ажил хийж мөнгө олох хүсэлгүй байдаг байсан.

Би болоод байгаа болохоор нэг их тоодоггүй байсан л даа. Ингээд 2014 оны эхээр бие маань өвдөж эрхтэн солиулахаас нааш болохгүй байдалд хүрээд гадагшаа явж эмчлүүлэх боломжгүй учраас монголдоо эмчилгээ хийлгээд байж байна. Нэг үеэ бодвол бие маань их сайжирсан. Өвчинтэйгээ эвлэрч чадахгүй шаналж шаналж одоо л нэг сэтгэл санаагаа өөдрөг байлгаж дахин амьдралаа өөд нь татна даа гэж байтал нөхөр маань өөр хүнтэй болсон байх юмаа. Бид 2 анх нэг гэртээ ороход манай нөхөр өмссөн хувцастайгаа л ирсэн. Би ажил хийж гялалзаж явахдаа хүний унадаг унааг унуулж аль сайхан хувцас хунар авч өгч, өөд нь татаж явсан.

Гэтэл намайг өвдөөд ядрахын цагт өөр хүнтэй намайг хуурч явсан байх юм. Тэр хүүхэн нь мсж бичээд залгаад хоорондоо ярьсан яриа нь утсан дээр бичлэг болоод хадгалагдсан байсан. Миний авч өгсөн унаагаар тэр хүүхэнтэйгээ самуурч явсан гэхээр сэтгэлд багтахгүй юмаа. Тэгээд баригдахаараа дахиж би хэзээ ч чамайгаа гомдоохгүй, би угаасаа буруу юм хийж байна гэдгээ мэдээд больчихсон байсан юм гээд байхаар нь за яахав намайг босож ч чадахгүй хүнд байсан үед минь миний дэргэд байсныг чинь бодоод нэг удаа өнгөрөөе гээд байж байтал дахиад өөр дугаараар нөгөө хүүхэн нь ярьдаг байсныг нь мэдээд би хөөгөөд явуулчихлаа. Тэгээд тэр хүүхэн руу нь нөхрийнхөө утаснаас доромжилсон мсж явуулсан чинь манай нөхрийг бичиж байна гэж бодоод над руу зөндөө юм бичсэн. Тэр хүүхэндээ намайг удахгүй үхнэ, тэгээд 2уулаа сууя гэсэн юм шиг байна лээ.

Хүн гэдэг аймаар байх юмаа. Намайг өвдөөд хэвтэхэд манай амьдрал тэр доороо л уналтанд орсон. Тэгэхэд тэр ажил хийж мөнгө олж чадахгүй хоол унд муутай өдөр хоногоо арай ядан өнгөрөөж байсан. Би ах дүү найз нөхдийнхөө дэмээр л өдий босож ирсэн. Тэр хүүхэнтэйгээ амьдрах гэж байгаа бол зүгээр л надад хэлээд яваарай гэж өмнө нь хэлээд байхад яагаад намайг ингэж хүнд байдалд оруулах болсоныг ойлгохгүй байна. Миний сэтгэл маш их өвдөж байна. Намайг эрүүл саруул мөнгө төгрөгтэй явахад наалдаад салахгүй байсан хүн намайг өвдөөд ирэхийн цагт ийм зан гаргаж байгаад би үнэхээр харамсаж байна. Би маргааш шүүхэд өргөдөлөө өгч гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Түүнд итгэж түүнийг тэжээж амьдарсан он жилүүддээ харамсаж байна. Тэр эр хүн шиг амьдралаа авч явж тэжээж байсан бол Би ажлын төлөө ингэж зүтгээгүй бол өвдөхгүй ч байсан юм билүү. Хүн чинь танигддаггүй юм байнаа. Яаж нүд рүү минь хараад худлаа ярьж чаддаг байнаа. Ийм эрчүүд олон байдаг болвуу?

26 Comments

  1. dfasdf says:

    Suulgatsn shde  medegui mu.

  2. mongolia says:

    ene bol mongol zaluuchuudiin niitleg torh.bi gaihahaa boliod 20iod jil bolj baina.tsohorso geh uu de.emegtei hun bol havriin tsetseg.tiimees zovhon ooriigoo l bodoh heregtei.olon huuhed gargaj zovoh ch hereggui.bidend zovoh programm suulgaagui biz dee burhan,huuhnuud ee

  3. shiva says:

    egch mini hurdan edgeerei, bas tanai nuhriin umnuus ichij baina, uzen yadaj baina, altaar buuljsun ch ta ergej bitgii haraarai, yasan muuhai hun be, ene olon jil ta tanilgui yavah gej, hairan eruul mend! ter novshiin tuluu l gej yavsaar ta iim bolloo shuu dee, ta neeree zaaval salahgui bol taniig uhne gej huleej baigaa ch um biluu, tegeed hamag umiig chini avch uldeed yashkataigaa zavaarch uguh biz, ur huuhdee ch hun shig avch yavh chadahgui dee naad novsh chini. zaaval sal, bas hurdan edgedeg um shuu!

  4. GegeenCom says:

    эрүүл саруул мөнгө төгрөгтэй явахад наалдаад салахгүй байсан хүмvvc
     өвдөөд ирэхийн цагт хогийн зан гаргаж байгаад гайхах гэжvv

    Bi ch aztai 30 hureegui bhda tariif n tanij shiidee gargasan ta harin ih cag aldaj dee.

    Sain humuus gedgiig n medchiheeree ingeed muunuud n shavaad bdyn joohon har sanaa buyu amidralyn har ugaan suudaa egch mini zaaval nuhur ch bish yer n l hen ch bsn uruu doroi yavah cagt chini nulimah l bh.

    Bi harin unaltaa zuv zuils chigluulj chadsan sehsen bosson davsan tegeed ter shimegchded bolomj olgohoo bsn ogoo avaatai l uzdeg uuriin umchuu nudlen hamgaaldag setgelee avarch avch uldej surch l bga. Yer n l changa l huuhen bolood bn ulam hatuujsan gehiimuudaa. Ta ch barag ene zugiin yumandaa bol nas hargalzahgui balchiraaraa bn daa huniig unshij surna gedeg bas ajillagaatai ed bn shw

  5. hitch says:

    ai humuunii horwoo.. 

  6. Ялдам says:

    Гэрэлд. Тэвчээртэй гэхээсээ илvv ухаалаг бvcгvй юм аа чи. Салаад хvvxэд л хохирно. Чи мааааш зев бодолтой байна. Энэ бvx явдалыг нь мэдсэн юм чинь чи яасан чиг л болох эрх челеетэй байлга еерийгее. Яадаг юм гое залуутай болзсондоо ч яадаг юм. 
    Ингэхэд манай нехер ч бас нэг иймэрхvv байдалтай байгаад байдаг. Яг хvvxэн шуухантай эсэх нь четгер бvv мэд. Заримдаа энэ тухай бодохгvй байх нь амар санагдах юм. Мэдэгдэхгvй явж чадаж байвал гэдэг шиг

  7. Хм says:

    Ээ эгч минь наад муу баас чинь салах маш гое шалтаг еерее гаргасан байна  ш дээ. Харин ч азны юм. Ингэж хогын зан гаргасан дээр нь дереелеед шимэгч хорхойноос ангижирах хэрэгтэй. Охин vpтэй хvн чинь юундаа ганцаардах бэ. Ешиглеед хеедег газар шvv. Элдэв шалдав зvйлд санаагаа чилээлгvй биеэ сайхан тэнхрvvлж аваад дахиад гялалзаад байгаарай. Амжилт хvcье. 

  8. ... says:

    Nadtai yag iimerhyy neg zaluu taarsan, bi ternees zugtaad gadaad garsan odoo ter uuruusuu egchmed dagavar hyyhedtei hyyhentei suusan gesen surag sonsohneen hadamuud n ih sain gesen terend, hyyhedtei hyyhend nuhur oldoj baigaa n ih yum gej bodson baih, ajil hiideggyi bas tejeelgedeg, avgainhaa bairiig tyreesleed 2 uulaa ahiind ch gelyy baidag yum yarisan. Harhad ih saihan er hyn shig zaluu yaagaad iim archaagyi baidag yum bol doo, iim amidrald byr amtashsan yum shig baigaan. Bi tyynii hysseniig ugduggyi baisan bolohleer horhoitoi araand n zuugdaad ih hezyy amidarch baisan shyy

  9. emegtei says:

    zuv yum hiijee.suvdaar uilaad erdneer buuljuud irsn chig bitgii nuur uguurei.iim eriin orotsgoor yaadgiin.odoo biee sn bodoo.huuhdiinhee toloo uuriinhoo toloo amidran shuu.emchigeenii zardal heregtei bol msj ilgeeh tusgai dugaar ajluul.bid msj bichnee.mun handiviin dans ch gesn neegeerei bolomjooroo tuslii

  10. f says:

    iim yumnuudiin shinj chanar ug n unshaad todorhoi bna. ajilgui. ajillah sonirholgui shaltag helne. ingehed anzaarahgui bna gej uu? hun olsvol yu ch hamaagui ajil golohgui hiine. ta nar olsohoos n hamgaalaad bgaa bolohoor yamar ch ajil hiih shaardlagagui bolchihoj bgaa yum.

  11. f says:

    zov sal. chamaig alah gej oroldoh ch yum bil uu? hurdan salj cholootei bolgoj yavuulsan n deer. chamaig uheheer yumiig chini avaad ter huuhentei suuna gej bodoj bgaa yum shig.

  12. бүсгүй says:

    энэ эрчүүд эмэгтэй хүнээр гуйлгахдаа яасан ч ичихээ байцан юм бэ дээ. эрийн шийр гэж мэдэхээ байчиж. хариугүй өчүүхэн нялзрай юмнууд л байна даа.

  13. нээрээ яах вэ says:

    Салсан нь зөвөө. Ядаж сэтгэлийн зовлонгүй амар тайван амьдарна ш дээ. Би бас л паразит нөхөртэй байсан. Ер нь амьдралаа аваад явах чадалтай, сэтгэл сайтай хүн дээр паразит өөрөө ирээд уран сайхан үгээр хуурч толгой эргүүлсээр байгаад наалдчихдаг юм байналээ.

  14. bvsgvi says:

    Iim nowsh zunduu nadtai neg ni bj bgaad sayhan salhaar shiideed bna bodhoor uur hvreed bhiin nowshnuudig burhan shiitgeh bha neriig ni zuragtai ni gargaad tawimaar l bhiin

  15. Busgui says:

    huntei suumaargui sanagdchihlaa bn

  16. Zochin says:

    Saihan ohiduudaa iim zaluust bolomj ugulgui segsreed unagaagaach dee nuruunaasaa, davraad neg bish nileen hedeer n shimdeg zaluusaas tegj baij niigem salna. Segsertsgee.

  17. Ариука says:

    Эрчүүд яагаад ийм сонин болчихсон юм бэ. Би дөнгөж амьдрал эхэлж байна. Тэгтэл миний нөхрөө байлгахыг хүссэн залуу маань нэг иймэрхүү юмаа. Тогтсон ажил байхгүй. Өөрөө ч ажил хийх дургүй юм шиг байгаа юм. Би ханиад хүрээд, хоолой өвдөөд халуураад үхэх шахам хэцүү байсан ч дөнгөж шинэ гэр оронтой болж байгаа юм чинь гээд тэсээд ажиллаад л байсан. Тэгэхэд нэг амар гэж хэлээгүй мөртлөө өөрөө ганц хуруугаа алхаар зохисныхоо төлөө бие муу байна гээд ажлаа таслаад хэвтэх юм. Яасан ч хариугүй юм. Ёстой бүү мэд болж байна даа. 

  18. эмзэгээшкэ says:

    Eriin orontsog ch boldoo chaavaas. Salsan chin sain ym bolj. Vheheer chin bairiig chin l avah gj bhgvi yu daa uur yadgiin , tgd l salahgvi bsn bhgvi yu. Uuchilaarai gehdee ene barag l vnen shvv. Bair bish ymaa gehed sanaarhsan 1ym bnada

  19. bi says:

    iim erchvvvd olon bdiin bn da.bi ch gesen ene egchiin adilaar er nuhurtuu itgej amidraliinhaa toloo bvh l chadlaaraa zvtgej bsan.ter hunii mon chanariig tanij awaad erthen salsandaa l odo bayarlaj bna.Shimegch prazit shig hajuudah hania merj hemlej gundaadag bas owdoj zowhod ni oor huntei zawaarch yawdag balair hunees erthen salj ooriigoo bodoh shiidwer gargasandaa oorto bayralaj yawdag da.Ta chadnaa amjilt husie eruul enh bhiig husie.sain ehneriinhee nomor noolgoor haluun hairand ni jargaj amidarch yawsanaa hojim ni uhaaraad amidrald hol aldaaad irheeree shantraad butsaad guigaad irdeg yum bnlee shuu ter ued ni ergej butsahguigeer hatuu changa bgaarai.amjilt.egchee.

  20. Гэрэл says:

    Чи бид 2 нас чацуу юм байна. Бид нэг хүүтэй. Амьдарсан бүх хугацаандаа би хорвоогийн хамгийн сайн нөхөртэй бүсгүй гэж өөрийгөө бодож жаргалтай байдаг байсан. Гэтэл саяхан нөхрийгөө энэ бүх хугацаанд маш олон найз бүсгүйтэй байсныг олж мэдсэн. Заримтай нь 6-7 жилээр холбоотой байхаар барахгүй зэрэг олон хүүхэнтэй найзалж байж. Тэр бүсгүйчүүд бүгд нөхрийг маань эхнэрээсээ салаад гадаад явуулчихсан ганц бие гэж боддог, өөрийгөө түүний ганц хайртай хүн нь гэж ойлгодог байж. Гэтэл нөхөр маань өдөр бүр гэртээ ирж хонодог, хааяа л найзуудтайгаа ууж иддэг, тэгэхдээ оройтохгүй ирдэг байсан. Өдрийн цагаар хэн нэгэнтэй нь уулздаг, хагас бүтний аль нэгэнд хөдөө ажлаар явах нэрээр тэдэнтэйгээ буудалд өнждөг байж. Маш их ажилтай завгүй гэж өөрийгөө ойлгуулаад нэг хүүхэнтэй 7 хоногт ганц л уулздаг байсан юм даг уу даа. Би энэ бүхнийг олж мэдсэнээс хойш сэтгэл санаагаар тамлагдаж, сална гэж хүртэл бодож үзсэн. Гэвч салаагүй л байна. Надад амлаж, дахин хэзээ ч тийм зүйл болохгүй гэж итгүүлэхийг хичээж байгаа. Намайг хэзээ ч зодож цохиж байгаагүй, надад халтар гараар ч хүрдэггүй нандигнадаг. Толгой нь эргэж самуурсан цаг үеийг ардаа орхиод урагш харж амьдрая гээд л гуйж байгаа. Би салах хэцүү, хамт байх хэцүү байдалд ороод хэдэн сар болж байна. Заримдаа бүхнийг мартаад амьдрахад болохгүй зүйлгүй юм шиг, заримдаа маш их гомдоод холын хол явмаар. Ганц хүүхэнтэй уулзсан нөхрөөсөө хүүхнүүд салдаг байхад би мянган бүсгүйтэй нөхрөөсөө салаагүй л байна. Салах маш амархан ч хүүгээ сайн ааваас нь салгах маш том шийдвэр. Хүү минь юугаа ч мэдэхгүй эрхлээд л, хүүхдийн буруу байхгүй болохоор хүүдээ огт мэдэгдэлгүй хоорондоо асуудлаа шийдэхийг л хичээж байна даа.

  21. oloo says:

    erchuud neere yahlaaraa iim bdag bn aa uul shig saihan nomortei tushigtei er hun gj bnuu iim archaagui erchuudeer duurchijee bas sain huni hani baigaa l bh da hun hairtai hundee denduu ih itgeh demii ym bilee.itgel aldaad huurah tsagt ymar hetsuu baidald ordgiiig bi mederseen 1uuchilsan tehdee iimerhuu judaggui eriin hugarhaig sonsohlooor bas aih l ym t1 hun tengeeeree l duusdag gsn uneen ene huuhnuudne ch yatsan ch ichdegui ym tsagaaandaa gartsan hunii amdirald ariun nandin zuil baih heregtei biz deeee

  22. hun bish bnoo says:

    er ni tiimerhuu erchuud hun chanar hunii mus muutai bdag tgd uhaan muutai huvia hicheesen zantai uuruu l bolj bval busad ni hamaagui gj boddog erthen tanih heregt bjdee mini huvid iim humuusiin etsiin shiidver iim bn gdgt neg ih gaihahgui bn. hunii amidrald jujiglelt bj bolnoo amidral uuruu jujig gdg shd gehdee ter hunii sain saihnii tuluu bas tuuniig uchuuhen ch ashiglah har buruu sanaa bh yosgui. ene bol hamgiin tom nugel uneher nugelten bn tamd ochih bhdaa hun bish l gj helmeer bn.

  23. mogi says:

    Tuuniig tenger nirgeg egch mini! Uiliin uree edleh biz ee. Ta setgel sanaagaa taivan bailgaj tenheree bod doo.

  24. HI says:

    Hi? Er em geltgui iim hun baidag l yum baina lee!!!

  25. uugii says:

    Ervvl enhiig hvsie.iim myyhai hvnii derged bj bolhgui ee.ilvv saihan amidraad vzvvld ugh hergtei.har sanaatai hvn bj dee.

  26. zochin says:

    Tewcheertei bas amidrah itgeltei bgaarai hvnii orontsog bolsn ter nohor gegdeh huuramch hvneesee hariugan awy gj bdj bgaa bol hurdan edgereed ervvl boloh chuhal shuu hurdan edgeerei chadaj bwl ter eriin orontsognoosoo salaad amidarlaa shineer ehel neg haalga haagdaj bhd oor haalga bas neegddeg yum shuu ter jargal gj yu bdgiig oilgoogvi ywj bgaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.