Би амьдралд шантрах эрхгүй

iwallfinder.com-happy-family-life-di-siji-27084

Сайн байцгаана уу? Энэ сайтаар сэтгэлээ нээсэн олон зүйлийг уншиж, олон зүйл дээр өөрийн үзэл бодлоо бичлээ. Өөрийнхөө амьдралаас алдсан гээсэн амсаж буй аз жаргалаас хуваалцмаар санагдлаа. Би оюутан байхдаа бүх л хүмүүсийн адил сайхан хайр дурлал халамж хайранд умбаж өөрөөсөө ах хүнтэй үерхэж байхдаа жирэмсэн боллоо. Гэтэл тэр өдрөөс л миний бүх зүйл орвонгоороо эргэсэн дээ. Тэр уурлаж хүчээр эмнэлэгт аваачиж хүүхдийг минь авахууллаа. Би ч уурлаад чам шиг новшоор яадын гээд л хаяад гарсан. Тэгээд нээх сайхан бүх зүйлийг мартагнаад хэвийн амьдралдаа орж байхад дахиад л тэр гарч ирээд хайртай дуртай гээд аав ээжээ авч ирээд л гуйж гуйвшаад буруу юм хийжээ дахиж тийм юм хийхгүй гээд л сарыг буулгаад ирж чадна гэх нь олгүй авч суусан даа.

2 жил хачин сайн тэнгэрийн амьтан хайртай дуртай гэсэн хүн л байлаа. Би ч итгээд хүүхэдтэй боллоо яг 7 сартай бараг төрөх төхөлж байхад тэр ажлаар гадагшаа явсан. Би хүүхэддээ өөртөө анхаарч төрөх үед амжаад ирэх байх гээд хүлээдэг байлаа. Тэр ч ирж амжаагүй би гэдэг амьтан туних өвдөх үрээ харах аз жаргалыг зэрэг мэдэрсэн дээ. Төрөөд 4 цагийн дараа дөнгөж тэнхэл ороод залгатал найз нь утсыг аваад Минжээ минь дээ чи хэний хүүхдийг төрүүлчихвээ гэж их л сэтгэл зовнож хэлж байсан нь одоо ч тодхон санагдаж байна. Тэр үед ирэхийг хүсээгүй найз нартаагаа уугаад мэлхий гарсан болов уу юу гарсан бол гээд инээлдэж байсан гэсэн нэг найз нь уур нь хүрээд утсыг нь аваад тэгэж хэлээд биеэ бодоороо гэж хэлсийн байна лээ. Тэр хүүгээ 4 сартай болсон хойно л ирсэн. Ирээд хүүгээ харчаад юу ч хэлээгүй. Их л хөндий хүйтэн хүн өдөр болгон согтуу. Сүүлдээ надад гарч хүрдэг болсон.

Хүн харахад юугаар ч дутахгүй бүх зүйлтэй сайхан гэр бүл байсан ч тэр гэрт аз жаргал байгаагүй. Хадам аав миний талд ордог байсан ч ээж нь хүүгээ өмөөрөөд л бөөн юм болно. Бүүр та 2 залуу байна дахиад хүүхэдтэй болчихно хүүгээ ахдаа \нөхрийн ах\ өргүүлчих гэдэг байсан. Би ч миний үр юу гэж өгөх юм бэ гээд их хэрэлдэнэ. Сүүлдээ хадам авгайг харахаас нүд хорсдог болсон доо. Одоо ингээд бодох тусам үр хүүхэддээ хүн хайртай ч амьралд нь оролцож болохгүй юм. Зөвөлгөө өгж засаж зална уу гэхээс амьдралд нь оролцох хамгийн буруу зүйл. Сүүлдээ ч тэр өдрийн од шиг сард 1 юмуу 2 удаа л ирдэг болж би ч залуу хүн болохоор өөр сайхан амьдрал хүснэ биз дээ. 3 жил эхнэр нөхөр мөн ч юм шиг биш ч юм шиг явлаа. Сүүлдээ би залхаж хүүгээ тэврээд хүйтэн хөндий 3 өрөө байранд ганцаардаж хүүд минь аав надад эр нөхөр хэрэгтэй гэдгийг ойлгож хатуу шийдсэн дээ. Уйлж санаж ганцаардаж өнгөрөөсөн 3 жил хайран санагдсан. Аав ээжтэйгээ зөвлөж байгаад байраа машинаа зараад л шинэ амьдрал бий болгохоор тэрний амьдралаас зугтсан.

Өөрийнхөө сэтгэл зүрхэнд хүртэл их цэвэрлэгээ хийсэн дээ. Тэгээд одоо би хүүтэйгээ амар тайван айж сандрахгүй хэрүүл уруулгүй хүн хүлэээж шаналахгүй санаа амар аз жаргалтай амьдарч байна. Тэр гэнэт ухаан орсон юм шиг хүүгээ санаад байна гэж ээж рүү маань залгадаг. Ээж хааяа хүүтэй нь уулзуулдаг. Гэхдээ би бол тэр хүнтэй одоо зүгээр таньдаг хүн шиг мэндлээд л өнгөрдөг. Би ганцаараа хүүгээ өсгөж байгаа ч ядарсан үедээ тэр хүнээс өрөөсөн оймс ч гуйхгүй гэсэн хатуу зарчимтай амьдардаг. Хүнээс дутахгүй сайхан л амьдарч байна. Бас сэтгэл санаа нийлсэн сайн хүнтэй хамт амьдараад 4 жил болж байна. Хүү маань ч дасаад хааяа ааваа гэж дууддаг дотно болсон.

Одоо өнгөрсөн амьдралаа иргэж харалгүй энэ хүндээ үр хүүхдийн гаргаж өгөөд л амьдарна гэж боддог. Хүү маань 8 хүрчихлээ дүүтэй болох болсон гэж боддог доо. Инэгээд товчхондоо хүн болохгүй юмыг болгох гэж зүтгэж хайран залуу нас цаг хугацаа алдсан байдгыг ухамсарлалаа. Одоо надад амьдралд шантраад суух биш улам урагшаа сөрөх л эрх байна. Эрхэлж тунах гэнэн хонгор залуу нас нэгэнт ард дурсамжаар дүүрэн үлдсэн. Ирээдүйгээ аз жаргалтай сайхан амьдралаар төсөөлж байна…

14 Comments

  1. t1 hog says:

    S chi tiim azgvi hvvhenvv iswel naizuud chin ymarch ir hvn chamd  vnheer hairtai bol hvvhedtei bolloo gihed chin chamaig ulam ilvv hairlana za chamd amjilt hvsii jinhen hairaa olooroi

  2. t1 hog says:

    Amjilt hvsie sain hantai saiihan midarch bgad chin. hvvgee ter itseg nerttei uulzuulahgvi baij boldogvi ymuu ? nuhurtuu hvvhdiin gargaj uguh chin zuw hvn l ym chin uuriin hvvhdee harhiig hvsej bga za chamd dahln dahln az jargal hvsii

  3. bebenee says:

    neg busgui zuv shiidver gargasand tun ih bayarlaj baina, iim busguig gomdooj baisan azgui teneg novshiin ereer yah ch um bilee. ter muu novsh uur neg busguig amidaar ni tamlaad l yavj baigaa baikh daa 

  4. mn says:

    amidral gedeg tewcheer bas temtsel ym da.zahidlin ezner baharhaj bn.hun er ni uragsha l harj amidrah heregtei.onoodor tewchchih margash saihan zuil hulej bga gedeg de.busdin huhdig osgoh shidwer gargana gdg amargui sain zalu gj naiday.

  5. Er hun says:

    Az jargal husii. Mongol busguichuudeeree ih baharhdag shuu.

  6. uugii says:

    Ireedvid sain saihniig hvsie.aldaa l biz zalyy nas um chn. 

  7. bat says:

    Etceg togtoolgoj huuhdiin tetgeleg avaachee huuhded chini heregtei.bi ih muu shunaltai huuhentei suugaad salsan 1ohintoi sar bur 300000iig ohiniihoo dansand hiideg.het ni ohind mini heregtei

  8. ...... says:

    Ter er guie mun azgui eree!  Chi ch ih tevcheertei busgui yum. Anhnaasaa l hucheer huuhdiig chin avhuulj bhad l ergelt butsaltgui holdoh heregtei bj de. Yamar oligtoi er hun huuhdiig ni teej bg emegteig hucheer chireed yavah ve de. Boloh bhaa, buteh bhaa, uurchlugduh bhaa geed l busgui hun huleegeed l, itgel naidvaraa hadgalaad l, …. etses suuld ni hamag zaluu saihan nas ni  ungurchihsun, nuguu uchnuun jil showdaj tenej huuhendej yavsan erentser hezee hoino uvguruud irehiin tsagtaa uhaan suuj …ter er guie mun azgui eree, uuruu uurtuu zovlon huraaj yavj 

  9. GegeenCom says:

    Hm bardam chadaltai huuhnuudiin huuhduuded ch erhiig n edluulj hulchgar hariuclagagui ecguuded hucheer shang n ugch l bh heregtei sanagddag shde. End tendgui huuhed hiisen yamar ch hamjaargagui nisch buusan balai yumnuudiig oogshuulsen sonin niigem bosgoj bn da bid

  10. Ялдам бvcгvй says:

    S минь чи тийм олон эр мэддэг юм уу. Ямарч энэ тэр гээд мен бурах юм аа тэ ккккк. Чиний ойр дотны хvvxнvvд эсвэл тийм эрийн тэнгэргvй азгvй гарууд байдаг юу уу? 
    Жирэмсэн эхнэрээ хайрлаж, беецийлсен залуус зендее байдаг ш дээ. Уучлаарай. 
    Захианы эзэнд: хvн болгон муу байдаггvй юм аа. Зев шийдвэр гаргасан байна. Одоо тэр емнех залууг харамсаж, амаа барьтал сайхан амьдар. Аз жаргал хvcье 🙂

  11. S says:

    Duutei bolgoh gej yraad hereggui. Yamarch er hun ehneree jirmee bolonguut hair n bhgui boldog. Uchir n avdagaa avsan bolohoor

  12. Tsolmon says:

    ger buliin margaand neg huniih ni 100% buruu gej bdaggui gedgiig setgel zuich ch ger bul sudlaach ch heldeg chamd bolohgui zuil bas baidan l bh ooroo bol enhiin tsagaan tagtaa nogoo ni har heree meteer bichjee bi 2 r talaas harj bna

  13. undraa says:

    Зовсны эцэст жарганаа Нэг ийм үг байдагдаа Элбэг хангалуун юугаар ч дутахгүй хэрүүл уруултай орчноос Амар тайвар газар хатсан талхны хэлтэрхий нь дээр гэж Эгчээ та жарганаа амжилт

  14. ... says:

    az jargal hysie, hyn hyleehgyi bolj chadna gedeg hamgiin sain hereg…(yuruusuu yuug ch hyleeh hereggyi yum bn lee)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.