Гэхдээ хожимдсон ч байж магадгүй…

couple

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд. Энэ миний амьдрал. 24-тэй одоогоос 4 жилийн өмнө хайртайгаа анх танилцаж түүндээ анхны харцаар л дурлаж билээ. Түүнээс хойш жил хагасын дараа түүнийтэйгээ анх үерхэж хайрын сайханг мэдэрсэн. Миний бүх зүйлд анхных минь байсан. Амьдралд минь учирсан миний аз жаргал гэрэл гэгээ минь. Амьдрал минь тийм дардан шулуун байсангүй анхандаа бүх зүйл сайхан байлаа. Бусдын адил хэрүүлтэй өдрүүд түүний минь чийгтэй сормуус, дэндүү олон удаа гомдоосоон. Хэн ч биш байхад намайг анх хайрлаж юу ч үгүй намайг өөд нь татаж зорилго намайг мөрөөдөлтэй болгосон хүн. Мөнгөгүй үед мөнгө өгч хоолгүй үед минь хоол хувцасгүй үед минь хувцас авч өгдөг хэн ч тоохооргүй гудамжны ажилгүй мөнгөгүй надад бүхнээ зориулсан тийм хүнтэй би учирсаан. Хүнийг яаж хамгийн агуу хайрлаж болохыг харахыг хүсвэл тэр хүнээс л харж болно.

Харин би гэж хүн хүн гомдоохоос цаашгүй хайрлаж мэдэхгүй тийм хүн өдөр бүр гомдоож зовоож архи ууж найзуутайгаа зугаа цэнгэл хөөж явна муухай муухай үг хэлнэ харанхуй шөнө хаяж явна машинтай явж байхдаа хэрэлдвэл шууд буулгаад хаяад л явна гээд зах зухаас нь хэлэхэд би ийм муу хүн дээ. Өөрийн муухай ааш гаргадаг үйлдлээ бичих гэсэн багтахгүй юм шиг байна. Тэгээд иймэрхүү хоёр жилийг өнгөрөөгөөд хийх ажилгүй намайг Солонгос явуулж өгөв. Хамтдаа ирээд би ажиллаад тэр минь сураад амьдралаа босгох гээд хичээж зүтгээд л. Би өөрийгөө олж авах гээд бас засрах гээд л даанч түүнийгээ байнга уйлуулаад гомдоох юм.

Их огцом ууртай болохоороо уурлахдаа дандаа муухай үг хэлээд байх юм өөрийн мэдэлгүй. Үг их хүчтэй гэж үгээр хүн алж бас амьдаруулж болдог гэж үнэн үг шүү. Өдөр бүр инээж явдаг их хөөрхөн охинг би өнгөрсөн хугацаанд уруу царайлсан нулимстай нүдтэй охин болгосон инээмсэглэлийг нь хүртэл мартахаар. Анх энэ хүн надад хайртай юм чинь яаж л бол яаж харьцаж болно гэж бодсон би тэнэг одоо гомдоосоор байгаад өөрөөсөө түлхээд хайрыг нь хөргөөд хайргүй болж байгааг нь мэдэрч эхлэхэд би гэж тэнэг хүн ухаан сууж байна. Одоо урьдын муухай зан аашаа хаяад шал өөр хүн болох гээд хичээж байгаа. Хайртай хүнээ алдмааргүй үүрд хамт байхыг хүсээд мундаг хүн болох гээд явж байна. Алдаагаа ойлгоод үнэхээр их хайртай гэдгээ мэдрээд хичээж байгаа. Гэхдээ хожимдсон ч байж магадгүй эмэгтэй хүний сэтгэл нэг хөрөхөөрөө эргэдгүйн гэсэн. Тэнэг байжээ би.

За нэг ийм тэнэг хүн хайртай хүнээ авч үлдэх гээд хичээж л байна. За тэгээд ах эгч нар минь хараах нь хараагаад муулах нь муулаад урам өгөх үг хэлэх нь хэлээрэй…

29 Comments

  1. заааз says:

    Ямар их тэвчээр вэ. Чи уг нь азтай залуу байж. Хаягдвал тэгээд азгүй залуу л болох нь дээ. За хичээгэрэй.

  2. Nomi says:

    Omg ungursun amidral min yag iim l bjde odoo ene zovlongs chn salax gd blku nads zuuraad yvuulku xetsuu l bn zaluuchd min dee uxaant bai l daa yag ed zaluu nasiig mederdeg ue deer ni xairan tsag zav urj setgeliig ni siicheed bjin gd boddoo uneheer muuxai shuu emegt xun gdg ix aguu xumuus yumdaa 

  3. Anar says:

    bvsgvi xvn chin jargax gj tordgiim za zowooj xanasan bol xoloo ooo zail

  4. uugii says:

    Yylzah ychrah tawilangvi hvmvvs ychirdaggvi bh.hywi tawilangiin erheer boldoggvi um boldoggvi l bh.ylam sn hicheegerei

  5. hehe chi odoo ter ohintoigoo muudaltsad jhn um uuchaad eswel uugaad suuj bn te hehe cham shig malnuud uhaardaggui umoo eruul bolood l mart chihna eswel ter nyaltsanhai huuhen chin ergeed shalchignaad guigeed erhee er bar bolson aash zan chin sedrene ingej ywsaar neg huuhed gar ch bas onchirno tiim bolhoos mal mini ailiin ohniig zaluu shn bgaa deer ni sal tsaashida chamaas shn hun chamtai hamt nhaas shn amidral huleej bgaach um biluu harin chi heseg mal shig zutgeed uz tegeed jinheneese uhaan suuj magadgui

  6. тиим says:

    Оройтоогүйээ. Эмэгтэйчүүд бид нар чинь эрчүүд та нарыгаа уучлаад л явдагшд. Гэхдээ би бол нөхөрөө уучилж чадаагүй ор сураггүй хаяад л зугтсан. Зугтсандаа одоо ч харамсдаггүй. Одоо хүртэл хорон үгнүүд занасан харц нь харагдаад байдаг.

  7. uurt ni says:

    uurt ni helehgui yu chi

  8. muug says:

    Uhaaral hojimdoogui baigaasai amjilt husei

  9. Ken says:

    Чи нэгэнт тэр хvнээ алдаад явуулсан хойноо л ухаарсан байх. Одоо тэр хvнээ тайван орхи явуул. Нэгэнт чи хайрлаж чадаагvй бол учруулсан шигээ буцаагаад авчихдаг юм. Харамсал гунигаа тайлагдтал гашууд, боломжтой бол уучлалт гуй. Ийм хvнийг тэсвэрлэж хамт байсан хvн маш тэвчээр хатуужилтай юм. Чамд хайртай байсан болохоор л алдааг чинь уучилдаг байсан биз. Гомдоох тоолонд чинь сэтгэл нь яаж сэмэрч байсан бол. Хvний охин vрийг гомдоох хэрэггvй байждээ. 

  10. amidral chamd hairtai says:

    Uuraa barij chadahgvi bol naad hvvhnee zvgeer l yvuul.

  11. sainaa says:

    EMEGTEI hunii suld ni chihend ni bdag yum shuudee. Sain saihan ug heleh tusam gereltej bdag. Muuhai ug heleh toolond untarch bdag gene shuu

  12. enkhee says:

    bi 2 huugee cham shig bolgohguin tuld odoonoos hicheej l bn. Hairluulj sursan hun huniig hairlaj chaddag. Uruvdultei ch yumdoo. Yahlaaraa iim teneg bolchdog bnaa. 

  13. Хммм says:

    Боломж олгож уучлах тусам битгий даварч бай л даа. Хүн алдсан хойноо л юутай байснаа ухаардаг гэж үнэн үг шүү, хожимдсон ч гэсэн ухаарсан нь яаамай даа. Хажуудаа байгаа аз жаргалаа холоос битгий хайгаарай хүмүүсээ. Эмэгтэй хүн нэг эргэвэл тэгээ л дуусаа. 

  14. TEVCHEER says:

    GER BULIIN MARGAAND YLAGCH GEJ BAIDAGGUI GEDGIIG MEDEHUU MONGOLCHUUD UUL SHIG ER HUN GEJ YMAR HUNIIG HELDGIIG SAIN BODOJ YAV. TEVCHEERTEI UUCHLAH CHADVARTAI HUNIIG UUL SHIG MONGOL ER HUN GEDEG YM.

  15. ..... says:

    Bi bol aldaagaa dahin bitgii davt ene ter gej chamd helehgui. ter hun mash Ih tevcheertei setgeliin hattai busgui yum. zugeer yavuul. Chamaas iluutei ni taarch saihan amidrag. 

  16. эзэгтэй says:

    одоо ухаарч байгаа нь болоо цаашдаа гомдоохгүй байхад л болно амжилт

  17. omg says:

    Yoyo l doo, mashinaasaa huuj buulgadag gene uu, arai ch dee. tsaad hun chini chamaig amidral hemeeh tom unaanaasaa ali ert huuguud buulgachihaj. Chi zugeer zailah muruuruu zailchih.

  18. Урнаа тэнэгт зориулав. says:

    Урнаа! Чи еерее тэнэг. Тэнэг болхоороо муу сонголт хийгээ л биз. Тэнэг хvнтэй тэнэг нь таарна ш дээ.
     ИХЭНХ нь ийм тийм гэж ярьдаг хvмvvc еереесее л болсон, сумтангууд байдаг байх. 

  19. urnaa says:

    Чи яг манай хуучин нөхөр шиг юм бна,Одоо би ганцаараа л даа,Тэр хүн намайг маш их зовоодог байсан Одоо яг чам шиг ойлгоод уучлалт гуйвал би хэмжээлшгүй их баярлах болно доо,Ухаарч байна гэдэг хамгийн том гавьяа Монгол эрчүүд ихэнх н_ь тэнэг шүү дээ

  20. aaa says:

    teneg mal

  21. Harin tegdiimaa. Yadargaatai bdg shd hairtai durtai geed hamag yumand orolcood teer bolood shavar haagaad uuriinhuuruu bh bolomj uguhgui bgm shig salj hagatsaj ch uguhgui aimaar muuhai aashilj huuj tuugaad ch nemergui tiim humuus hairaasaa bolood uuriiguu geegeed une hundee aldaad yostoi lai boldog. Hichneen ih durlasan ch uuruusuu iluu bitgii hairlaarai gedeg shig tung n taaruulq bol uuriiguu hairlahgui hun busdiin hair tataad ch yalaa

  22. bat says:

    Aldaagaa uhaarsan chini sain bolovch davtval uneheer teneg hereg bnoshuu.sain er hun bhiin toloo uragshaa zaluu mini.arhi tamhiig bur hayaarai ahni tegj chadsan ym

  23. asd says:

    чам шиг мангар бацаанууд зөндөө байгаа нь харамсалтай. сайн сайхан бүхэнтэй хөгийн новшнууд нь таардаг нь юутай балай вэ

  24. Ааш муут says:

    Уг нь чи ууртай болхоос огт тэнэг толгой биш л байна даа. Чамд хайртай юм чинь дахин ганц удаа уучлах биш. Евдег сегдеед гуй. Гэхдээ дахиад бас 1 гэсэн боломж байхгvй байх шvv! Чамд ирсэн хувь заяаны шувуухайг еерийн муугаас vpгээв дээ.
     Эмэгтэй хvний сэтгэл нэг эргэвэл буцдаггvй гэж маш vнэн. Би ч бас буцахгvйгээр явж л байлаа. 

  25. baingiin unshigch says:

    zahidliin ezend hicheegeerei gj helie… amjilt 🙂

  26. baingiin unshigch says:

    ene zochin odoo yu ve yun tenegiin… ergvv amisgaa bna daa.. amjilt hvsej chadkun bol amaa tat medwvv…

  27. Owl says:

    зүгээрдээ хө чи өөрийнхөө алдааг ойлгож байгаа бол бас сайн хэрэг ойлгохгүй урьдын адил эргүүтээд байвал хэлэх үг ч алга, одоо архи л битгий ууж үзээрэй дээ наад хүн чинь салаад явбал чи лав галзуурна да

  28. Jiriin negen busgui says:

    Chamaas bi nuhriiguu harlaa.. Odoo bid huurhun ohinoo hotlood, hunees iluu garahgyi ch dutuudaj hotsrolgyi yostoi neg zulgen deer geree bariad zugeer l .. gedeg shig amidarch baina. Amidral bayan, uuriinhuu bolj buteegyig, aldaagaa uneheer olj harsan bol ta 2n ireeduin amidral bidniih shig l baih bolvuu. Ingeed l oilgochihson bol Genet oorchlogoj burhan met sain saihan hun bolohgyi ch odor ireh tusam asuudal tsegtserch JINHENE GER BUL shig amidraldaa oirtsoor baidag yum bn. Tugs hun gej baihgyiee, zugeer l hundleleer hairtaigaa ilerhiilj amidraarai… Aldaag zasaj zalruulj bolnoo… Ter busgui ch saihan ireeduin toloo chamaig ineemsegleed tevreh bolno… Amjilt !!!

  29. zochin says:

    chinii zuv emegtei khun ooroo er khunii khoinoos khairtai gej guikheer tiim zovlon uzdeg yum jamaaraa l bolj 
    Odoo daraagiinkhiig ni olj avch zovoo 
    Amjilt 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.