Утсаа авахгүй юм…

stock-footage-sad-crying-emotional-woman-talking-on-mobile-phone-tracking-shot

Сайн байцгаана уу? Би 22 настай эмэгтэй. Одоо том гэдэстэй удахгүй төрнө. Найз залуутайгаа амьдраад 2 жил гаран болж байна. Хамт амьдрахаасаа өмнө бараг 4 жил үерхсэн. Нилээд урт хугацааг хамт туулсан болохоор бие биенйхээ занг сайн мэднэ л дээ. Гэхдээ сүүлийн үед төрөх дөхсөн болохоор янз бүрийн юм бодогдоод байна уу эсвэл үнэхээр асуудал гараад байгаа эсэхээ сайн ялгаж мэдэхгүй байна.

Найз залуу маань надад их хайртай гээд л араас их гүйдэг байсан л даа. Тэгээд үнэхээр итгэж болохоор хүн юм шиг санагддаг байсан. Минй төлөө бол бүхнээ зориулж чадахаар хүн. Бид 2 анх байр түрээсэлж амьдардаг байсан. Хоёулаа оюутан болохоор юм юм дутагдаад их л хэцүү байдаг байлаа. Хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд их ядарна. Гэхдээ л муудалцах үедээ муудалцаад эвлэрэх үедээ эвлэрээд болоод л байдаг байсан.

Одоо бид 2 манай аав ээжийн гэрт хамт амьдарч байгаа. Би өнгөрсөн хавар сургуулиа төгссөн болохоор одоо хүүхдээ төрөхийг хүлээгээд гэртээ сууж байгаа. Харин найз залуу маань төгсөх курсын оюутан. Надад тулгараад байгаа асуудал гэхлээр найз залуу маань хамт байхдаа учиргүй хайртай халамжтай хэвээрээ юм шиг мөртлөө хичээлдээ явах ч юм уу гэрээс гараад явахаараа л утсаа ерөөсөө авахгүй юм. Яг гэрт ирж байгаа үедээ ч юм уу ер нь хэрэг гарсан үедээ надтай утсаар ярьдаг л даа. Гэхдээ ихэнхдээ залгахлаар утсаа авдаггүй. Бүх дуудлагыг тэгээд авдаггүй юм болов уу гэхлээр үгүй. Ямар нэг танихгүй дугаараас залгах юм бол зүгээр л аваад ярьдаг. Зөвхөн миний дугаарыг л авдаггүй. Яагаад тэгдэгийг нь ерөөсөө ойлгохгүй юм.

Өмнө үерхдэг байхдаа намайг жирэмсэн болоогүй байхад бараг санамсаргүй утас руу нь дохиход л яасан юу болсон гээд л яриад мэссэж бичээд салдаггүй байсан болохоор одоо ийм зан гаргаад байхлаар нь их гомдох юм. Тэгээд аав ээж энэ тэртэйгээ хамт байдаг болохоор чөлөөтэй ярилцаж ч юм уу эсвэл сэтгэлээ онгойтол уйлж ч болдоггүй. Өнөө маргаашгүй төрөх гэж байгаа болохоор гэрээс гарах ч боломжгүй. Дэмий л нууцаар нулимсаа арчаад өрөөндөө өдөржин ганцаараа бүгэх юм. Ийм утсаа авдаггүй зангийнх нь талаар зөндөө л ярилцаж үзсэн. Асгарлаа уйлаад уурлаж ч үзсэн.

Түүний хэлдэг зүйл нь “Утсаа сонсоогүй”, “Одоо ёстой дахиж ингэхгүй үргэлж утсаа авч ярьж байна” гээд л аргадаад сүйд болно. Тэгээд 2-3 хоног гайгүй байж байгаад л нөгөө зан нь хөдөлчихнө. Тэгсэн мөртлөө архи уугаад ч юм уу гадуур хоноод яваад байсан юм байхгүй л дээ. Хичээлээ тараад өдөртөө ч юм уу эсвэл нилээн орой ч юм уу хүрээд л ирдэг. Тэгээд л яагаад утсаа авахгүй байсaн гэхлээр юу ч дуугарахгүй. Одоо ч гэсэн залгаад л утсаа авахгүй болохоор нь нулимс урсаад сууж байна. Хичээлээ тараад гадуур өөр охидуудтай уулзаж байгаад оройтож ирдэг юм болов уу гэж бодох юм. Тэрнээс өөрөөр бол яагаад зүгээр л аваад ярьчихаж болдоггүй юм болоо.

31 Comments

  1. Sok says:

    Manai nuhur  bs tgdg bsan bi barag udur bolgon uildag bsan bha  tgd uuruu ingj helsen chimg jiremsen bolhoor uur ohiduud huurhun haragddag bsn gj  ene vgiig sonsood. Minii  ter ih hair. Yu ch vgvv blsondoo odoo harin huurhun 2  vr mini  tom bolood. Bid 2 n bair soligdsondoo  odoo bol minii ardaas bngiin  hardaastai  uilaad l gvijiin  kk. Uhaantai. Zaluu huud zunduu l. Bdg. Gehdee  ihenhi iim mal bdag ymshigee jiremsen ved n busad vyees ilvv hairlaj halamjlahgv bl uur hezee. We

  2. yamar ch asuudal alga says:

    naad hund ch yamar ch asuudal alga, chi zaabal ter ruu zalgaj utsaa avsangui gej nervteh hereg alga. Chamd uurt chin hiih um baidaggui umuu, nuurendee mask tavi, nom unsh eruul mendee bod gedsen deh huuhdee bod, haniigaa oroi irehed ni saihan hool beld, geree tseverle, usee yanzal, huvtsas hunaruudaa ugaa cham shig huuhnuud er huniig zalhaagaad, alingii ni alduuldag baihgui yu, uurtuu archaatai amidraldaa zorilgotoi baigaa ch archaagui amitan be chi. utsaa avsangui gej uilj baidag gai baigaa daa

  3. t1 hog says:

    Za jiremselheer yadgiig medehgvie er ym bolhoor chamaas asuumaar sanagdchihlaa udurt hed zalgadag ym be nuhur chin bvgdiin bish zarimiin awdagvi gej oilgoloo zalgaal haa bna yu hiij bna 
    Hurdan ir bla bla geed l bnuu? taiwan bai uur hvn bol baihgvie bainga ingej zalgaad baihaar yu hiij baigagaa hiltsen , iswel chamaig medej bga gesen ved awahgvie bainga tailbar tawij, hervvl sonsoh tuwugtuishd yg cham shig ingej zalgadag awgaitai naiz bga zvgeer ajlaa hiij bsanch awgainhaa utsiig awdaggvi bolchdog ym bilee ingej hii hardaj zalgaad baiwal chamd l hitsvv
    Svvldee chamd vnnee yrihaa bolino,gaduur garsanch hudlaa hilne tigeed chi naiz nuhudrvv n zalgaj asuudag bol nuhur chin naiz nuhudgvi chi ner hvndgvi bolj taardag ym bilee. hvvhdee bodood muu zvil bodoh hereggvi irehd n ineemsegleed haluun dulaan hirvvl uruulgvi baiwal
    Ymarch ir hvn ger amitail baina za za baahan hereggvi ym bich chlee
    .

  4. Jiremsen says:

    Sain yy. Minii duu zuvhun uuriiguu hevlii deh uree l bod,Gadnaas irehed ni saihan ineemsegleleer ygt,egcn ni ch gesen jiremsen 20-d honogiin daraa turluu,chamtai adilhan gerte nuhru huleeged l hevtej bdag,uuriigu zygaatsyylah zuil olj hiigeerei,myy bodlin huleesend bitgii avtagdaarai za amjilt

  5. Далила says:

    харин тийм. манай дүү жирэмсэн үедээ их эгдүүтэй байсан шүү. нэг удаа би ажлаа нилээд эрт тараад цэцэг төвийн тэрүүгээр явж байсан чинь нээх гэрэл гэгээ татуулаад л аймаар том гэдэстэй мөртлөө цоглог алхаатай, эрээн палажтай охиныг харсан чинь манай дүү явж байсан шд. маруужин долоочихсон, үсээ дээрээ шуугаад боочихсон, тортой юм санжигнуулчихсан, юм юм руу сониучирхаж хараад л… хичнээн хөөрхөн эгдүүтэй харагдсан бэ?
    бас төрөх гээд эмнэлэгт хэвтсэнийх нь дараа нөхөр нь эргэх гээд очоод гадаа нь хүлээж байсан чинь тэндээс гарч ирж байгаа хүүхнүүд дандаа ярвайсан ядарсан, нуруугаа тулсан ууртай байсан гэсэн. тэгсэн чинь манай дүү ёстой үнэн цоглог, нүүр дүүрэн инээчихсэн гүйж гарч ирээд, 20 хоногийн илүү тээлттэй, гэдэс нь аймаар том мөртлөө “алив та ийшээ суу, алив миний дүү эмчдээ үзүүлсэн үү? алив та хэнийг эргэж яваа юм бэ? би дамжуулаад хэлчихье” гээд л … нөхөр нь хараад үнэхээр нь эгдүүтэй, хайрлаж хүндэлмээр санагдсан гэсэн шүү.
    захидлын эзэнд хэлэхэд гэрээс гарахгүй бол улам л уйдаж, санааширч, бүх болохгүй зүйлс санаанд ороод байдаг юм. ядаж хагас бүтэн сайнд нөхөртэйгөө өглөө эртхэн ууланд авираарай. нөхөр чинь бас л зөндөө л олон шаналалтай, санаа нь зовж л яваа байлгүй дээ.

  6. zuzu says:

    Dalilagiin duu yamar huurhun uhaantai mundag ohin be. Chi yag ene ohin shig bailda. Neeree bi urid ni nuhruu hardaad l bnga zalgaad l , namaig er toohgui bga um shig sanagdaad l utsaa avahgyu bolohoor ni bur zevuu hurch shar gozoigood l zalgaad bdag bsan. Neg sain hereldej avaad ih zuil bodsondoo. Ternees hoish utasdah ni hardah ni tsuursuur odoo barag utasdahaa bolison doo. Tegeheer baidal ih uur bolson. Heruul garahaa bolison. Bi uuruu stressdehee bolison. 

  7. ооьл says:

    Би урьд нь найз залууруугаа нэг ч залгадаггуй тэр л залгадаг байсан.харин жирэмсэн болоод тэрний анхаарал халамж багадаад бх шиг санагдаад утсаа авахгуй уед нь уурлаад гомдоод хэд хэдэн удаа уйлаад яг чам шиг юм болсон.гэхдээ унэхээр хуухдээ гаргаад амьдрана гэж бодож байгаа бол маш их тэвчээр хэрэгтэй дээ.Би тэвчиж чадахгуй тэр нэг л худлаа юм шиг санагдаад суулдээ хэруул маргаан болоод хуухдээ авхуулаад 2 тийшээ болсон доо.Нэг талаас тэрний амьдралд надад хуухдийн аав болход бэлэн биш итгэл дуурэн биш байсан гэдгийг мэдэж авч салсан.ногоо талаас хуухдээ авхуулж сэтгэл санаа маш их хямарч маш удаж байж мартсан.одоо ч санаанд ороод хэцуу байдаг.хэрвээ би тэвчээртэй байсан бол одийд бид хамтдаа байх байсан.гэхдээ тийм их тэвчээр гаргаж чадахгуй байсан гэдэгтээ итгэлтэй бна.яаахаараа эмэгтэй хун биеийн асар их оорчлолтонд орж хямарч байж ганцаараа тэвчих естой юм бэ.хуухдийнхээ толоо эцэг болох гэж бгаа хун ч гэсэн тэвчээртэй байж эмэгтэйдээ хундэтгэлтэй зан гаргаж тэвчих естой биз дээ.

  8. g says:

    yer ni iim uye bdag yum shig bgaan. ankh araas guigeed l hair halamj ih tavidag bj bgaad heseg hugatsaand ter ni bhgui toohgui bgaa yum shig medremj turuh uye ehnii jiluuded hosuudad bdag zuil shig sanagddad. tegeed ur huuhed garaad amidral urgeljleed ireheer yun ingej gomdoj hardaj suuh manatai. ali ali ni l zuulruud shal uur bolchihnoo. bi ch bas tegdeg l bsan. bi bol nadru zalgahgui bna gej uuraldag bsan. uuruu zalgah geheer ih zan zulgaagaad zalgahgui bj nuhruu gants zalgaad asuuchihad yadag bnaa geed l. jiremsen bolohoor iluu hair halamj shaardaad uuruu ikh huleelt uusgeed terendee nervteed bdag yumaa. odoo bol daraagiin huuhduud deere ch bas halit gants yarichihsangui gej boddog ch toohoo bchdag yum.bilee. yarimaar bol uuruu zalgaad l. uridiih shig neeh zalgahiig ni huleehgui. uuriigee barij surah heregtei. zalgamaar bsan ch tevcheed l uuralmaar bsan ch ineegeed l. uurlaad l bval eregtei hun ulam holdono. ted chin saikhan aashtai, uursdiig ni stressduulehgui bval hailaad l bna shte. niigem iim stresstei bhad gertee yadaj taiwan bg l dee

  9. Ms Eem says:

    chi bainga zalgaad bhar daramttai sanagdaad avdaggui bz… bitgii olon zalga.., ingej bgaad uuruusuu tulheh gj bgan

  10. mn says:

    Hadminda bga er hun ymar l oligtoi baiw gj.emegtei hund l hetsu bdg shde.manai nzin aw ejteige nohorteigo hamt amidardag bsin.orlogogui tgd nz mani jirme bolod ih l hetsu bsn.nohor ni ym ch dugardagui ih buhimdu ym l bol gerluge ywchdag bsn gn.tegsen neg odor utsand ni msg ired neg huhentei ywdag bsnig ni meded boon ym blsn.gehde nz mani uchilj ohino torulj hoeula ajiltai bolj bairand orod odo uneher saihn amidarch bga.zalu humus olsoj darsan ch bie daj etseg ehese tusda amidrah heregtei ym bile.

  11. Er hun says:

    Hadmiinda baidag bolhoor l tegdeg yum bailgui de. Magadgui tsaadah chin gertee harij geriinhenteige uulzdag baij bolnoshde. Chi jiremsen bga bolhor emzeg baih n argagui. Gehde er hunii huvid bas hamaagui er huniig sul tavij bolohgui shuu. 

  12. Далила says:

    онцын чухал хэрэг гараагүй бол битгий залгаж байгаарай.  залгачихаад “юу байна, юу хийжийна” гээд юу ярих гээд байгаа нь мэдэгдэхгүй дахин дахин залгах их ядаргаатай санагддаг. аль болох БИТГИЙ залгаж бай.чи гэртээ хийх юмаа олж ядаад уйдаад, илүү дутуу бодол бодогдоод, сэтгэл гутралд ороод байгаа байх. 
    манай дүү л лав жирэмсэн байхдаа тэгж байн байн нөхөр лүүгээ залгадаггүй байсан шд. харин завтай болсон дээрээ гээд үхтэлээ сайхан амарч унтдаг байсан, гэрээ бас их хөөрхөн бөндөгнөж байгаад цэвэрлэчихнэ, урьд нь ажилтай үедээ яараад будаатай хуурга, гурилтай шөл л хийдэг байсан чинь жирэмслээд гэртээ байгаа дээрээ гээд хийж үзээгүй хоол хийдэг болж байсан. 

    магадгүй танай нөхөр чинь жирэмсэн эхнэртэй, төгсөх дөхөөд байдаг, хадмындаа амьдраад байдаг, цаашдаа яаж шалгалт, дипломоо хамгаалж, хаана яаж ажиллах вэ, хүүхэдтэйгээ эхнэртэйгээ хадмындаа амьдраад байх хэрэг үү, хүүхдээ хэрхэн яаж тэжээх билээ гээд бөөн л сэтгэл нь зовж л яваа байлгүй дээ. 
    хүүхэдтэй болж байгаадаа баяртай бай, магадгүй нөхөр чинь эрт тараад ирэхээр нэг л их гомдоллож, уйдсанаа гайхсан, намайг хайрлахгүй байна гэж үглэсэн эхнэр байгаад байвал баярлахгүй шд. тэгснээс би ээж болох гэж байна, чинийхээ үр удмыг хэвлийдээ тээж байна, бид 2-ын аль сайн сайхныг дуурайсан хөөрхөн маамуутай болох гэж байна, одоохондоо аав ээжтэйгээ амьдарч байгаа ч цаашдаа залуу эрүүл саруул хүмүүс байртай болж л таарна, анхны төрөлтийн дараа ээжтэйгээ хамт байх нь ханьтай түшигтэй байх болохоор битгий санаа зовоорой энэ тэр гээд баяртай баясгалантайгаар гэр лүүгээ яарч тэмүүлж ирэх нөхцлийг нь ханга л даа. 
    бөндгөр гэдэстэй байгаа үеийнхээ зургуудыг сайн аваарай. 
    манай дүү жирэмсэн байхдаа бөндөгнөөд л энд тэнд очиж , ажилтай үедээ уулзаж амждаггүй байсан найзуудтайгаа уулзаад л, ойрд уулзаагүй хамаатны ахмадуудынхаараа цайны сүү барьж ороод л, жирэмсэн эмэгтэйн дасгалын дамжаанд яваад л, дэлгүүр хэсээд л, интернэтээр бараа захиалж аваад, тэд нарыгаа тарааж байна гэж гүйгээд, гэхдээ ерөөсөө машинаар биш, дандаа бөндөгнөөд тайван удаан, юм хум сонирхонгоо алхаад л явжийдаг байсан.  нөхөр нь бүр хаана юу хийж явна гэж ажлынхаа завсараар залгаад л… жирэмсэн болоод манай эхнэр улам завгүй болчихлоо гээд л инээгээд байдаг байсан. ээж нь амар тайван байсан болохоор их гоё намуухан зөөлөн уйлдаггүй тайван хүүтэй болсон шд. 
    миний дүү битгий гутралд ороорой, бүр болохгүй бол сайхан зузаан хувцаслаж аваад зайсан майсан ч юм уу гадуур сайхан агаарт алхахгүй юу. гэтр байгаад байвал улам л гутралд орно шүү

  13. Tovog says:

    Huuhnuudiin zan yum shigee. Zorilgogui bj demii zalgadag ni. Er em humuus yalgaatain deer yalgaataigaa ter bur anzaardaggui yum bn. Olon huntei gazar bhad gants nohoriin chini utas l duugaraad aahan odoo ochloo geed baih ni er hund ichmeer sanagddiin. Bid bazaand ortson gej heluulehees nerelhedeg uls. Deer helsneer tanihgui dugaaraas bol hen yariv, hereg zorig yu bn geed avch l taaraa. Ehner zalgaad nogoo l yumaa yaridag, irj bn uu gej asuudag bol avaad ch hariult ni todorhoi, odoo garlaa, hicheel deeree bn, avtobusand suuj bn.   

  14. GegeenCom says:

    Oo bas ter nuhruur yah geed bainga zalgaad bdyn be
    Lav  tiim hartai ch yum shig dependant archaagui humuus ih zalhmaar teertei sanagddag 
    Chi zugeer l duugai bi jiimee gedgeeree turii barimaar bga bol naad zaluudaa amidaar n hicheel zaa esvel msgeer bicheed haaya biye haa asuuj bvl jiimee ems ih bayarladag talaar evteihen helj bai
    Bi uuruu tiim nyaltsgar bish neeh huneer archluulah geed bdg hun bish l dee gehdee tiimerhuu yadargaatai huuhnuudiig zunduu harj bsn gol n tiim erhelmeer anhaaral halamj avmaar bdyn bol zalijin bai er hunii tulhuur oldog bai

  15. Er says:

    Utsaa awhaar inge teg. Hna yu hged bna ene ter gej tsagdsaar bgaad hashraatiim bishuu. Bi law uur huuhen shuuhangui bsan ch ingeed bdag bolhoor ehneriin duudlaga irhed haaya duug n haachdag

  16. smile says:

    Eej boloh gej bgaad ni bayar xvrgie. Utsar bitgii zalgaj bai mash muu vr dagavartai. Chuhal medeelel heleh vedee l zalgahad bolno sh dee. Er ni olon hunii dund bhdaa utsaa avaad hairaa enee teree geed nyaltsaganaad bh er huni imijiig mash muuhai haragduuldag. Gantsaaraa bhdaa oor. Tiim bolohoor nogoi huniihee talaas bas jaahan bodoj baigaarai

  17. bebenee says:

    bitgii het olon zalgaad bai utgagui shd, haya haya taivshraad ireheeree ter uuruu zalgaval zagana biz, chi zalhaaj baina gesen ug, utsaar zalgah tootoi ni deeree, heregtei uedee l zalga neeree shuu

  18. saaral says:

    agaa n hvvhedgu bhda law honuutawr showdal yvchdag bsn ch ehner  jiremsen bolonguut  estoi  honi  bolj  ehner  ataman  blsn  do  kkk  hvn  hvneesee  l  boldg  bhaa

  19. D says:

    ene humuus chn ymr muuhai yum bichdeg yum be. arhi dars uuhgui gaduur dotuur honoogui bval gaigui shdee uur ohiduudtai yavaldlaa ghd uduruur tgd yavaad bhuu yavaldah yum bol oroi l garj orno shd. tanaid amidarch bga yum chn chamaig magadgui genetiin surprise barih geel hicheegeed hd hdn ajil ntr hiigeed guigeed yavj bj magadgui shdee sain eireh talaas bodood taivan bj bgad huuhdee gargahgui yu doo amjilt

  20. tednii tugeemel zan says:

    chi jiremsen yum chini araar tavij l yavaa biz.

  21. Gegee says:

    Zalgahgui orhiod uz. Tegeheer uuruu yasan geed zalgana. Jiremsen baij uuriiguu taiwan bailgah heregtei shuu

  22. 1 says:

    Baga zereg mordlog yabuulbal yasiin. Tom gedestei ch bolomjtoi bol taxi holslood mordood vzvel yasiin gej zovlomoor bn

  23. Ялдам бvcгvй says:

    Дээрээс нь нэмж хэлэхэд (туршлага) манай нехер намайг: чи ереесее надруу залгахгvй юм аа. Надад хайргvй юм уу. Намайг санадаггvй юм уу. Манай найзуудын эхнэрvvд нь байнга л залгах юм гэдэг ш дээ ккккк. 
    Би vvнийг еерийгее vнэ цэнэтэй оршихуйн нэг хэлбэр гэж бодожугаа кккк ;)))
    Учиргvй л амин чухал хэрэг биш бол би одоо ч нехерлvvгээ тvpvvлж утас цохидоггvй. 

  24. Ялдам бvcгvй says:

    Хамтын амьдрал гэдэг тийм амар зvйл биш ээ кккк. Эхний veд бол хань болж буй  хvнээсээ хэтэрхий хамааралтай болоод байгаа мэт жаахан таагvй сэтгэгдэл тереед байдаг. Залгавал залгана л биз гээд их зантай бай охин минь. Дээрх бvcгvйн бичсэнээр араас нь хэт их яав ийв гэж юу хийдэг юм. Ер нь Энэ юу ч биш vv. Амьдралын аяны их замд ечнеен хэцvv зvйл тохиолдоно. 
    Нялх vpээ хvлээж байж арай еер охидтой орооцолдоно гэж байхгvй биз.
     Харын муу манан татуулж суухынхаа оронд гадаад vгсийн сангаа баяжуулах ч юм уу хvvxэдээ хэрхэн есгех талаар эсвэл амаржиж байх veдээ хэрхэн амьсгалаа зев зохицуулах гэх мэт еертее хэрэгтэй зvйл судалж, цагаа зориул. Уйлж унжаад еерийгее хий дарамтанд оруулаад байвал чамаас “усан нvдэн гvнж” л терне  шvv kkkkk. 
    Нехрее ирэхэд нэг л урвайсан ууралсан хvн угтаад байвал харин ч бvp цааш нь тvлхэж, сонирхолгvй болчих байх шvv. 
    За за олон таван баахан л юм бичив. Авах гээхийн ухаанаар тунгаана биз ээ. Амжилт залуухан ээж минь 🙂

  25. Ivy says:

    Chi odort he’d zalgadag um be? Zalgaad yu yaridag um be? 
    Tuvugtei l baigaa baih. Oor surtei shaltgaan baihgui baihaa.

  26. cool says:

    Zugeer l tuvugtei baidag yum baigaa bizdee. Busad tanihgui hun bol yu yarih yah gej yarij bgaag ni medku bolohoor avch bga shte.

  27. M says:

    Chi bas bainga zalgaad avku bhaar ni ulam zalgaad zalhaad bj magad

  28. busgui says:

    zugeer l muruur ni hayachihsan deer bh daa, yag minii 10jiliin umnuh nuhur anhandaa suid baisan … teg tegseer utasaa avahaa bolison . odoo bol namaig toodoggui sh dee, charguuldaj une tsenee aldah hereggui yum bna lee shuu , bi het charguuldaad une tsenee aldsan daa.

  29. jimm says:

    Eswel huurhii amitan chamaas nuutsaar ajil hiij bga ch yum biluu 

  30. tt says:

    Yg tegdiim daa

  31. idree says:

    Er ni bol hetsuu l yum bn da chi zugeer l tewcheertei bai. Bitgii too. Ooriigoo estresgui taiwan bailgaj sursan ni deer udahgui torood huuhed chin garaad ireheer oor bolnoo. Amidral uneheer bayn shuu. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.