Эхнэрээ үг хэллээ гээд үхнэ хатна гээд л гараад явдаг нөхөр бас хэр ирээдүйтэй бэ?

Sad-Love-Couple-widescreen-wallpapers-with-hd-quality

Сайн байна уу. Би 28 настай нөхөр охины хамт өөрийнхөө аавынд амьдардаг. Би өөрийнхөө амьдралыг бичиж зөвлөгөө авах гэсиймаа. Нөхөртэйгөө суугаад 7 жил болжээ. Сууснаасаа эхлээд одоог хүртэл манайд амьдарч байна. Охиныг минь ой гарантай байхад хадам ээж маань лагерын байшин 2 сая төгрөгөөр авч өглөө л дөө. Мэдээж засвар их хийх хэрэгтэй байсан. Ингээд засвар хийхэд нь би 2 сая төгрөг өгсөн. Тэгсэн засвар дуусахын үед нөхөр маань намайг цайны газрын хоол авчирч өглөө гэж бөөн хэрүүл гаргаад ээжээрээ алгадуулж дүүгээрээ доромжлуулж хөөлгөлөө дөө.

Ингээд хэсэг хугацаанд саллаа. Буцаад эвлэртэл хадам ээж нөхрийг маань гадаад руу явуулна гээд хамаг юмыг нь хөөцөлдөөд жин тан болголоо. Ингээд л нэг өдөр яваад өгсөн дөө. 1 нас гарантай шулагнасан охинтойгоо бахь байдагтайгаа төрхөмдөө үлдлээ. Нөхөр хүний нутагт 2 жил гаран байхдаа надад нэг ч төгрөг явуулж байгаагүй юм байна ээждээ бугдийг нь өгдөг байлаа. Ингээд нэг өдөр нөхрийгөө тэнд өөр хүнтэй болсныг бас тэр тухайгаа ээждээ хэлж ярилцсныг мэдлээ. Тэнгэр газар хөмрөх шиг болж билээ. Хамгийн аймар нь манай нөхөр охиныхоо төлөө ингэж байгаа юм гээд л хадам ээж болохоороо хөгшин европ юмуу монгол юмуу гээд л. Амьдралдаа ийм ээж хүнийг анх удаа харж голдоо ортол гомдож билээ.

За ингээд ахиад л салах тухай яриа өрнөж нилээн хэдэн сар болсны эцэст нөхөр Монголд ирлээ. Аятайхан байх гэж бүх талаас нь үзэж харилцаа маань овоо л дээрдсэн. Сая өнгөрсөн 6 сараас хадмындаа 4 сар амьдарлаа. Бас болоогүй ээ дунд нь ээжийнхээ хажууд нэг гар хүрч хөөж авсан. Тусдаа гарах байр авах талаар ярьтал хадам ээж намайг гражаа зараад урьдчилгаагаа хий гэдийн байна. Нүүрэн дээрээ за гэсэн ч яагаад ч юм бэ өмнөх юм мартагдсангүй. Нөхрийг гадаадад байх хугацаанд хадам ээж нөгөө лагерийн байшинг зараад дүүд нь машин авч өгсөн байсныг мэдсэн болохоор нэг л итгэж өгсөнгүй. Бас л намайг хуурах байх гэж бодоод…

За тэгтэл нөхрийн дүү хүнтэй суужийна сураг гарлаа. Эхнэр нь 4 настай нэг хүүхэдтэй эмэгтэй болж таарлаа. Гэтэл хадам ээж маань бага хүүгээ хадмынд нь амьдруулч чадахгүй гээд 1 өрөө байрны урьдчилгаа өгөөд тусдаа гаргалаа. Энэ үед нөхөр маань ёстой шоконд орсон. Тэгээд л эхнэрээс нь өөр хэн ч үгүйг ойлгосон байх. Мэдээж миний хувьд гомдол дургүй атаархал 3 зэрэг хүрч байсан ч нөхөртөө ямар байгааг мэдэж байгаа болохоор юу ч хэлсэнгүй. 10 сараас ахиад л манай аав ээжинд ирлээ. Гэтэл өчигдөр аавынх нь төрсөн өдөр гээд очихоор боллоо. Би гэнэт л ядуу амьдралаас залхажийна дотор ямар байгаагаа хэллээ. Бусад эхнэрүүдтэй адилхан дэлгүүр хэсч үзмээр байн энэ тэр гээд л. Намайг ойлгоно гэж бодлоо. Тэгтэл өөрийг нь ядуу гэлээ баянтайгаа суу гээд л гараад явчихлаа даа.

Одоо бүр яахаа мэддүггүй ээ. Манай хүн сурдаг. Дээрээс нь манай эгч машиний лизенгийн мөнгө өгч машинтай болсон саяхан бас миний нэр дээр байдаг гражийг барьцаалаад зээл авчлаа. Их өртэй болоод ч тэрүү би сэтгэлээр их унаад байна. Өр гэж үнэхээр хэцүү юмаа. Би өөрөө хувиараа хоолны газар ажилуулдаг. Ойрын үед орлого тааруу тиймхэн л байна. Хүүхдээ бол би л бараг бүх зүйлийг нь зохицуулдаг даа. Нөхөр цэцэрлэгт хүргэж өгч авдаггүй. Би одоо яахуу миний буруу гээд уучлалт гуйх уу энэ чигт нь хаях уу? Ядуу хоосон гэсэн бол 7 жил тэвчихгүй биз дээ. Үнэхээр ухамсар муутай хүн бололтой. Эхнэрээ үг хэллээ гээд үхнэ хатна гээд л гараад явдаг нөхөр бас хэр ирээдүйтэй бэ? Одоо залхаж байнаа. Аан тийн манай нөхөр ердөө ч уудаггүй гадуур иймээ тиймээ зүйлгүй тэр нь баттай гэж боджийна. Өөрт нь бас их хэцүү байгаа байх гэж бодоод л байна.

Дэндүү их юм бичсэн бол уучилаарай…

30 Comments

  1. river says:

    bitgii uuchilalt gui, bitgii zasrana gej bodoj uuriiguu taivshiruul…..hezee ch zasrahgui odoo uuriiguu huuhdee bodood uragshaa harj amidar. ter hun bsn bgaagui chamd ogt yalgaagui l ym bn sh dee…chi amidrach chadhaar l ym bn sh dee yundaa tiim hogiin hovshiin amitaniig boddog ym chamaig huuhdee bodohgui bhad…hezee ch bitgii uuchil guij bn. 

  2. Khankhuu says:

    Эр хүн ер нь сэтгэлийн тэнхээтэй байх ёстой л доо. Наад хүнтэйгээ амьдарвал ирээдүй чинь их бүрхэг байх байх. Салаад бүхнийг шинээр эхэл зоригтой шийдвэр гарга. Насаараа зовох уу? салаад хэсэг хугацаанд сэтгэл тавгүй байх уу? гэдэг 2 сонголт байна. Эр хүн сэтгэлийн тэнхээгүй байх шиг гутамшиг байхгүй. Магадгүй засрахгүй дээ наадах чинь. Та 2-ыг гэх сэтгэл алга. Ийм үед хүнд сэтгэлээ хуваалцах итгэлтэй хүн хэрэгтэй байдаг. Тийм хүн байхгүй бол найз нь чадлаараа туслахыг хичээе. khankhuu_999@yahoo.com

  3. Их мэдэгч says:

    Yooy za bas araichdee buten 2 jil gadaadad ajillahdaa ehner huuheddee mungu uguhgui bhda yaahwdee haha, hudlaa blgui de. Chi tgd naad erguugiuhee yund ni horogdood bdin, sexdee sain yumuu hihihi

  4. emzeg delbeechke says:

    Za yvj yvj arhi uuj tamhi tatdaggvi , nz nuhudgvi orj gardaggvi iimerhvv unjiganuur ymnuud ugaasaa l iim bdg. Yarshigtain bna daa . 7 jil baitugai , 7 n sar ch tesehgvi ym bna. Yahav  7 honog sexdej ashiglaj avaad hayval hayh ym

  5. Bigd says:

    eej chini sain chi muu l yum bna.

  6. Big says:

    Manai eej shig hadam eej oor haana ch bhgui ene ovol manai aav eej manaid irj bid hed 4 sar hamt amidarlaa uneheer saihan bna manai huniig minii ohin minii ohin geed oroi bolgon goe hool hiij ogno buh huvtsas hunar ugaana eej ehner 2 hamtdaa saihan bnoo.manai eej ih zoolon hun l de manai huu yamar saindaa Zoolon setgelt Emeedee. Martii belegndeeree bichij bhavdee . Eej aav ni ehnerees ni sanaa zovood bna Emeegeed bna l gediin neeh hoorhon.Eej ogloo bosood tsai beldene oroi irhed goe hool bas deer ni manai nohoin hooliig hiigeed tavitsan bdag minii eej hamgiin sain Eej 

  7. suki says:

    hund une tsene gej neg um bdag um .chi ooroo urduur ni guiseer une hundgui hymdhan belen bor boljee

  8. Балдаг says:

    Одоо боллоо зайл гээ

  9. юу л яриад явна даа… Ийм ойлгомжтой зүйл харахад хэцүү л байдаг юм байх даа…Юу дутсан гэж хүнд ингэж доромжлуулж амьдрахав дээ

  10. zochin says:

    Eejiin buru ih bololtoi chi mundag yma eej ni ug helj bgagui ym shig bna chamaig salj chadahgui gesen bodoltoi yva hun bhda oro yach ch ashilj bolnoo gej uneherin yaraltai munguni hereg garagui l bol ul hodloh horongoo baritsand bitgi tavia deres ni nohro chi tejedeg hadam chin hugi ni tejeged amidrad l bna gej bodoj bga bh 

  11. enkhee says:

    өөрийнхөө хүүг эр хүн шиг эр хүн болгож чадаагүй танай хадам ээжид хамаг гол буруу нь байна.эр хүн эцэг хүн болж чадахгүй байгаа нялцгай нөхөр чинь эцэстээ ээж дээрээ очоод хэсэг байж байгаад хоорондоо алалцаад тангараг тасраад л дуусна даа.чи ч гэсэн анханаасаа тусдаа л амьдрахгүй бол суухгүй гэж хэлж үзсэн бол ийм юм болохгүй ч юмуу эсвэл тараа таниулах ч байсан юм билүү? салсан нь дээр байх л даа.гэхдээ наад новшийн хадам нөхөр 2тоо муугаа үзүүлэхгүй амьдрах л хэрэгтэй шдээ.

  12. zochin says:

    Yagaad uuriiguu doromjlood bgaag huleen zuvshuuruud, ahij myyhai uildel gargah bolomj olgood haraad syygaad baidag yum ve. Naad hunees chin uur amidral bgaa sh dee. Huuhdee bodood, uuriiguu bodood amidrah heregtei yum bish uu. Hun uuriig chin toohgui. hundlehgui bhad baij l bdag. Bitgii naad humuusee davraa. Avaad syyj chadahgui bol oron geree beldehgui bol yund ni itgej harj suuh ve. Uuriiguu ur huuhdee naad hunguigeer bolgood avaad yavbal deer yum bnadaa.

  13. Kast says:

    Naad archaagui malaasaa salaach hvn ehner hvvhdtei bolwol vr hvvhd ehneree l bodii shvde gtel ysan bhnuu ooriig jin doromjilij amidrch bnasht gants hvvhdee osgoh hetsuu ch gsn salaa yj tewchij amidrahwdee oorinhoo medreleer nadaaj amidruulah gee yu

  14. zochin says:

    tenegiin dotor uujuu gj… er hunee ch hatdaa zailuul. salalt gdg huuhdiin ireeduid l hetsuu l dee ternees tanai nuhur shig hun hajuudaa bailgasnaas nohoi awch tejeesen n hamaagui deer ym bn

  15. unshigch says:

    humuus yagd iim genen bdgiim be odoo malnaas dor setgjaagaa yg naa heveerei uvgun bno iim novshiig yund harj huleesiin

  16. Uhaan Suulga says:

    Er ni hund zarimdaa uhaan suulgah heregtei baidgiinsht. Zurhee changalj baigaad l zugeer salchih, tegeed l har. bitgii nuur ug. uhamsartai hun bol uhaaraad l irne. uhamsargui hun bol tegeed l tsaashaagaa yavsan ni deer biz dee. ugaasaa chamaig zunduu l zovooson bainsht tee. hunii urmand hunii gazar olson mungunuusuu 1 tug ch yavuulaagui hamag yumaa daalgaad l davarch baigaa yum bish uu

  17. Нээрээ says:

    Өө ер нь бол манай залуусын нийтлэг дүр төрх л байна. Архи уудаггүй гэхээр л сайн хүн болчихгүйшдээ. Танай хүн бол дэндүү амин хувиа хичээсэн шогийн гар байна. Дээр нь чи өөрөө давраачихаж.

  18. cool says:

    Salaacheee

  19. S says:

    Chamaig mungu oldog bolohoor l hamt bdag yum bna. Salaad uuriiguu ungulj amidar

  20. чи тэнэг юм уу says:

    Чи нөхөрөөсөө болон бусдад биш өөртөө дүгнэлт хий. Эхний удаа чамайг зодож эвгүй аашгаргах үед нь дахиж ингүүлэхгүй байх арга хэмжээг авах ёстой байсан.чи хадам болон нөхөртөө ямарч үнэ цэнэгүй амьдрдаг юм байна.чамд олон удаа эвгүй зан үзүүлж байхад таслан зогсоож өөрийгөө хэн гэдгээ мэдрүүлж чадаагүй л амьдарч дээ.эм хүн ажилтай анхиатай амтай арчаатай байхад нөхөр хадмууд дорд үзэж дээрэлхдэггүй юм даа.өөртөө дүгнэлт хий

  21. DEEMIDEE says:

    salajee dendyy doromjuulah ymaa

  22. Урнаа says:

    Энэ олон жил тэссэн юм чинь тэснэ гэж одоо битгий өөрийгөө гаргуунд нь хая яагаад шинэ амьдрал эхлүүлж болохгүй гэж хорвоо уужим сайхан шдээ сайхан зүйл бодож өөдрөг бай ганц хүнээс болж бүх насаараа зовох хэрэг юу бнааа. Эмэгтэйчүүд бид хэтэрхий хатуужилтай тэсвэртэй бж чаддаг хүмүүс яагаад өөрийнхөө төлөө ганц тэнэг эрийг мартаж чадахгүй гэж чаднааа цаана чинь сайхан амьдрал бна. Энэ бүхнийг чи миний амьдралын сургамж бсан бна гэж бод аан харин 2дох удаагаа алдаж болохгүй шүү чамд амжилт

  23. xxx says:

    za za enenees nowshiin zaluus zondool bna  salaad gaigui zaluu olj awch chadhuu  arhi uuj gaduur tene deggui ch gesen bas l hogiin gar bna doo chi ooroo med

  24. haha says:

    Арчаагүй хогийн сда вэ наадах чинь, чиний ч гэсэн буруу шт эхнээсээ үүрэг хариуцлагаа хүлээцгээгээд бяцхан ч гэсэн давралт дээр нь гэдийгээд байхгүй юугаа хийж ирсийн. Ухаан муутай л гар байна. 

  25. Gerel says:

    Zugeer l 1 huuhedtei deeree iim uudgui archaagui yumnaas sal chi Uurigee avaad yavchih chadal tai yum baina sh dee ter Hadam n bainga amidrald orood BUTEN ch Ugui 

  26. ax says:

    naad nuhur hadam 2 chin bishee, parazituud yum bishuu?

    amidralaa bodooch, hunii umnuus urund orood baimaargui l baina shuu, chamaig ashiglaj bna. (bichsen buhen chin unen bol).

    ugui gej helj sur, gantsaara baisan ch amidraad baij chadna biz dee.

  27. Boom boom says:

    Uhaan muutai l zaluu bn daa. Uneheer teneg amia bodson archaagui huntei bol hetsuuldee. Huuhdee oor deere avaad ooriig n uhaarch chamaig oilgotol hun gj toohgui baigaad uzehgui yuda. Yun toloo amidarch bga yah gj ur huuhedtei boldgiig uhaaruulah heregtei. Yagaad zaaval emegtei hun buh achaag uurch buhniig uhaarch uuchilj bh yostoim be? Deerees n gar hurj bsn bol uneheer teneg zaluu. Ooriigoo mash saihan avch yav! Gants oldoh amidarliig yagad uhaan muutai zaluugaas bolj stressdeh yostoi gj? Ali boloh oodrog saihan l baildaa!!! Zovhon huuhdee ajlaa amjiltaa amidarlaa l bod tegvel neg ur dun garah bhaa!

  28. qwerty says:

    Tarhinii tyraaltai erhiin teneg uhamsargui teneg nuhurtei boljdee. Emegtei yagaad iim tewcheertei bdag bna aa. Yamar ch bsan bolno butne geed sain saihan zuil bodoh heregtei muuhai yum bodood baiwal chamd buur hetsuu shuu ter neg har yumaa huuj yawuulaad shan amidar. Chi l amidraliinhaa gol dur shuu ter neg yumnii yund n bolood bgad bgan 

  29. ыыыы says:

    Уучлалт гуйж тэнэгтэв. Уучлалт гуйхаар юу хийсэн юм. Ойлгоод ирвэл тэр л биз

  30. Сайн бодоорой says:

    Үнэн арчаагүй нөхөр байна. Хэдий болтол аав, ээждээ тээр болж амьдрах юм. Бушуухан тусдаа гар …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.