Үнэхээр бид 2-г салахад нөлөөлсөн гэж үү…

tn

Сайн байцгаана уу намайг Т. гэдэг би одоо 30 хүрч байгаа жирийн нэг эмэгтэй. Ээж аав минь намайг боловсролтой юугаар ч дутаахгүй өсгөсөн бас тогссон мэргэжил албан тушаалаараа ажиллаж байгаа гэвч хүнд бүх зүйл тэгш заяадаггүй юм байна.

Би анхныхаа нөхөртэй их сонин байдлаар учирсан бид 2 жил уулздаг байж байгаад нэг гэрт орсон тэр хугацаанд муудалцаж салдаг байсан гэвч надаас салахгүй хайртай гээд ирдэг байсан бас жаахан архинд дуртай хүн байсан боловсролгүй 10 жилээ төгссөн ажил хийдэг байсан. Бид 2 суугаад жилийн дараа хүүтэй болсон жирэмсэн гэдэс минь томорсны дараа бид 2-н асуудал гарч ирсэн. Маш их муудалцаж тэр хүн ч худлаа ярьж архи уудаг болсон. Ажил хийхээ больж бөөн өрөнд орсон. Би жирэмсний амралтаа авчихсан сүүлдээ хоосон хонож үзлээ. Тэгсэн ч би тэвчсэн бүх зүйл ингээд дуусахгүй хүүгээ эцэггүй өсгөхгүй гэж хичээсэн.

Гэтэл ах эгч нар 2, 3 бөөд үзүүлэхэд түүнийг маш том сахиустай сахиусаа авчихвал амьдрал нь тэгширч сайхан болно гэдэг юм байна. би жаахан дургүй л байлаа гэтэл гэрийнхэн н тэр өөрөө сахиусаа авна гэсээр авсан би ч хүүгээ төрүүлсэн гэвч архи уусан нь багассан ч хэрүүл тасрахгүй байсан харин ч хэрэлдэх тоолонд чамайг үхүүлнэ гэрийнхэн чинь миний өмнө сөгдөж мөргөх ёстой гэж үгүй бол үхэцгээнэ гэж сүрдүүлж доромжилдог болсон. Өөр зөндөө зүйл бий ингээд бид 2 хүүгээ 5 сартай байхад нь салж гэр гэртээ байх болсон түүнийг хүүгээ гээд ирэх болвуу алдаагаа ойлгоод гэж хүлээсэн боловч ирэх нь байтгуай хүүгээ нэг ч удаа асуулгүй хүү минь 2 нас хүрсэн. Би ч хүүгээ эрт хувийн цэцэрлэгт өгч ажилдаа орсон.

Гэтэл жилийн өмнө миний амьдралд нэг хүн орж ирсэн тэр хүн надтай танилцахаас өмнө намайг хүүхэдтэй хүнтэй суугаад салсныг мэдэж байсан. Би дахин хүнтэй суумааргүй байна гэж зөндөө хэлж зөвшөөрөөгүй гэтэл тэр хүн чи тэр хүнээс болж яагаад насаара ганцаараа байх ёстой гэж би чадна чамд маш их хайртай гэж үргэлж хэлж байсан. Би ч гэсэн нээрэн тийм ч юмуу гэж бодоод уулздаг болсон. Гэтэл нэг өдөр их хурдан хүүхэдтэй болчихсон тэрэнд хэлтэл гаргая би сайн аав байж сайхан амьдарна гэж надад бүр их урам өгсөн. Ингээд би 2 дахь хүүхдээ гаргасан хүүтэй болсон манай хүн ч хүүтэй болохыг хүсэж байсан хүүдээ сайхан ч нэр хайрласан хүүдээ аминаасаа илүү хайртай тэгэхэд нь би бүр ч их хайртай болж нөхрийгөө гомдоохгүй юм шүү гэж их хичээсэн.

Гэтэл нэг гайтай өдөр анхны минь хүүгийн эцэг нь миний дугаарыг олж яаж мэдсэн юм бүү мэд чамайг наад хүнтэйгээ хэр удаан амьдрахыг чинь харна гэж занал хийсэн тэр үедээ хүүгээ яаж байна асуугаагүй гээд боддоо би ч тоогоогүй тэгээд л орхисон. Гэтэл хүү минь 3 сартай байхад нь бид 2 үргэлж хэрэлдэж муудалцах болсон сүүлдээ нөхөр маань би чамд хайргүй би хүүгээ л бодож байна чамтай амьдрах хүсэл алга би яагаад хүүхэдтэй хүнтэй сууж байсан хүнтэй суух ёстой гэж чадахгүй гээд надаас салчихсан. Би зөндөө гуйсан тэгэх тусам цаашаа яваад байгаа юм шиг санагдаж би хэсэг чимээгүй болсон.

Нэг өдөр уулзая гэхэд нь баярлаад очтол одоо 2-лаа ингээд салая би чамтай амьдрах итгэл алга харин хүүгээ надад өгчих гэхэд нь би хүүгээ өгөхгүй гэсэн гэтэл би хүүгийнхээ төлөө бүгдийг хийнэ харин эргэн нийлж чадахгүй цэцэрлэг сургуульд явахад нь төлбөрөөс нь төлөлцөнө хариуцлагаа үүрнэ гэсэн. Хааяа хааяа хүүгээ асууж хүү дээрээ ирдэг харин би ингээд явуулмааргүй байна бас ингэж амьдармааргүй байна сайн ээж сайн эхнэр байхыг л хүсэж байна. Би яах ёстой бэ надад зөвлөж туслаач бас сайн жинэхэн бөө байвал үзүүлмээр байна. Үнэхээр бид 2-г салахад нөлөөлсөн гэж үү…

18 Comments

  1. zochin says:

    chamd  uchir bna  heruulee bolichih. tegbel l bolood ybvhihna shdee. ymar ch er hun heruultei bhiig husdeggui yum

  2. seku says:

    huuchin nuhur chini buu bish jinken hutgan uimuulegch baina, chi huuchin nuhruu buu muu gej bitgii tenegteed bai, hunii muu yavtsgui er bas hogiin luivarchin l baina shd, chinii saihan bolj baisan amidraliig ataarhsandaa suidelchihsen baina, buugiin erdmeer bish hor nairuulsan baihgui yu daa,  iim buu baidaggui um, bitgii luivarchdiig hoshgoruulj baigaach, tev teneg yag oriflame iin oyungerel shig umnuud baigaa, bugd hudlaa!

  3. зиаа ер нь бол өмнөх нөхөр чинь юм хийсэн нь ойлгомжтой байнөө, тийм их хайртай байсан хүн гэнэт зүгээр хайргүй болчино гэж байхгүй, чи өөрөө янзүр болгоогүй бол тийм амар сэтгэл хувирхыг юм хийж байж л тийм болгоно, үнэхээр сайн угтай сайн бөө дээр очоод үзүүлээд, хийсэн юмыг нь хариулах хэрэгтэйдээ, тэр хүнээ бөө болсны дараа салсан л бол өөр хэн нэгэн сайн хүнийг олж өөрсдийгөө даатгах ёстой байсан юмдаа, чаддаг чадахгүй хүмүүс бөө болж сайн муу тийрэн биедээ буулгачаад чадах чадахгүй хараалаа хийгээд яваад байдаг юм. болгоомжтой л байгаарайдаа,

  4. yoga says:

    Boo, haraal, shivshleg ntr bol orgui zuil bish gdgiig bieree medersendee. Anhaarch yavahad iluudehku. Ter huuchin nohor yum hiisen bj mednee. Hudlaa ntr gj het bodoh hereggui. Bi ch bas hudlaa ntr gj bdoj bgd hetsuudej bsn udaatai.

  5. hm says:

    hun chanar uhamsar chin bolovsorloos iluu shtee humuus ee. mongoloor duuren deed bolovsorltoi nertei malnuud  , tarhinii turaaltanguud yaanaa da huurhiis

  6. nf says:

    huuhedtei huntei suuhgui gesen hernee ooroo huuhdee avaad huuhedgui huntei suuna gej yarih neg l zorchiltei yum. tsag hugatsaa l heregtei. 3 sartai bhad n yunaas bolj hereldeh uu?

  7. nf says:

    za tur orhichihooch. ter 2 dahi n ergej ireh magadlal ondor l yum bna. joohon tsag hugatsaa og.hun chini bas salaad ireheeree tuhain hunii oron zaig uguildeg. ternees sain hun garch irehgui bol buur ch ih buruu zuuil hiisnee uhaardag. chi ooroo salsan nohor olon yum yarisan uu gej asuugaagui yum uu? ternii ugiig tooh hereggui, hezee ch terentei niilehgui ene ter gej helsen yum uu? tuhain margaldaj bh uyedee.

  8. emegtei says:

    2 dahi hun luu chin yarij daraa daramt uchiruulsan bhaa, hichneen shutleggui sain hun bailaa ch mongoliin niigem ter chigeeree buu geed tenegtej bhad bas setgel sanaand ni nuluuluh l bh daa, huugee aviya gej bga bol er ni l ih dajgui zaluu bna daa uul ni.

  9. haha says:

    chamd ch ter bas chinii orootsoldson erchuuded ch ter bolowsrol unen bolowsrol heregtei sanagdlaa, uuchlaarai

  10. zoloo says:

    eo yaaltsin ve ene erchuud chin hund itgej bolohgui ym bh da ehniih ch ter 2dahi chin ter arai ch de yu gehiin ve ter hun chin chamd tegj helsen bol lam buu n tuslah ym uu du 2huugee avaad l saihan amdrahgui yu hetsuu l de neg bol baga huugee aavd ug
    huude hairtai bgaa n sain

  11. мино says:

    Гайтай юмнууд салсан ч гай болж байдаг. Хүүгээ өгөөд яахын хүнд хүн илүүдэхгүй. Дахиж хүнтэй суух гэж төрүүлсэн үрсээ салгана гэж үү 

  12. x says:

    Harin boo moogoos biti ai.odoo tiim unen boo hovor.hovsgold taigad l baigaa.boogoor yvbal mongo ih urne shu.bas hudalaa

  13. x says:

    2 dah nohor chin gaigui hun shig l baih ym.evlereh geed dahiad neg oroldood uzehgui yu.yaj 2 hunees huuhedtei hotsroltoi bish.ehnii nohor hel am hiigeed baigaa ym bol tom huugee etseg deer n bailgaj bolohgui yu.

  14. rofl says:

    yuun ter boo moo ve chi ooroo ovoo aashtai gar yum bishu? yuunch boo moosogiin. aytaihan oodoos ni hereldej uraldahgui chimeegui ug helee ololtsoj boldguimu haashai gar ve

  15. . says:

    Монголд худлаа ярьсэн бөө нь ямар ч олон болцон юм, мөнгө олох нэг арга нь л байх да. Сүүлд суусан нөхөр чинь яаахав эхлээд чамд талтай болоод болно бүтнэ гэж бодсон байх л да гэтэл бодит амьдрал гэдэг чинь яаг үзээд ирхээр өөр шүү дээ

  16. Busgui says:

    Huug n ogson n deer baih daa 2 hunii 2 huuhedtei tsaashdaa chinii amidral duusna shuu dee busgui min.Naad hun chin shiidjee.

  17. Omg says:

    darhad buyu yazguuriin boo sn gdiin blee er n td ehnii amidral dree aldchihaad 2 dahi dr n belen tsetsen vgend n yun ch amarhan itgedeg ym bileedee vr hvvhedtei bolohgv gd hamgaalalt etr heregleed surchihaach hoishdoo bolgoomjtoi baiii td ch 2 dahi nuhur chn ih setgeliin hooroltei nuhur bololtoi aliwaag sn tungaaj boddoggv shuud setgel hoorlooroo bi sn hvn gsn bag zvvgeed l dairaad bsn bololtoi td jiremsenii veiin hymral etriig chn ch teschih chadwargv amarhan shantarchihaj bgan blgvdee ehnii nuhur chn sahius bish uurtuu albin chutgur l buulgachihsan bh boo gdg chn ih nariin deg jaygtai bdiim shvv dee ulaach hvn hen durtaigaa haraagaad ywj chaddaggv ym harin odoo boo ih bolson bolood ch ter vv jinhene sahiustai hvn howor orond n baahan engiin neg zolbin svns albin oor dree buulgatsan triigee sahius gd bodchihson nuhdvvd olshirson ted naraas bolj l boogiin ner hvnd unaad bgam shvv dee 

  18. Dr says:

    huuchin nuhur chin shine nuhurluu chin yariad zanal hiilsen yum bishuu? slahagui bol haraana ntr gej ain? hun ch tegeed bolovsroliihon hemjeegeer setgedeg shuu dee. 10 tugssun hun ter hemjeendee setgeh baih.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.