Хүүхдэдээ урам хайрласан зураг авчээ

Зураг дээрх нисдэг жаалын Уильям Лоуренс гэдэг юм байна. Тэр нэг ойтой. Дауны хам шинжтэй гэдгээрээ ах эгч болон бусад хүүхдүүдээс ялгаатай. Хүн байх ёстой 46 бус харин 47 хромосомтой болж төрвөл Дауны хам шинжтэй байдаг. Дауны хам шинжтэй хүүхдийн оюун ухааны хөгжил нь нэлээдгүй хоцордог тул амьдралдаа олон бэрхшээлтэй тулгардаг. Иймд Уильямын аав Алан нь хүүхдэдээ амьдралын бэрхшээлийг туулах урам зориг хайрлахын тулд ийм зураг авсан байна.

Алан хэлэхдээ “Би хүүгийнхээ ирээдүйд тулгарах бэрхшээлийн тухай бодож байгаа болохоор эдгээр зураг миний хувьд онцгой ач холбогдолтой. Би хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй байсан ч гэлээ хүссэн зүйлээ бүгдийг хийж болдог юм гэсэн бодолтой болгохыг хүсч байна” гэжээ.

1 Comment

  1. Han says:

    Hair huremeer bas uruvdmuur umaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.