Өндгөвчний уулинхай буюу киста

kista-dermoidnaja-lechenie-jaichnika

Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уулинхай буюу киста юм.

Ерөнхий

Киста буюу уулинхай нь хагас шингэн зүйл агуулсан уут маягий, нимгэн ханатай хөндий юм. Yүссэн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн хэлбэрт хуваадаг

1. Фолликулярын уулинхай – өндгөн эс нь өндгөвчинд байрладаг фолликус хэмээх гэрт боловсордог. Фоликул хагарч өндгөн эс гадагшилж хэвлийн хөндийд орох ёстой байдаг. Энэ үйл явц явагдахгүйгээс фолликул шингэнээр дүүрч сунан ууланхай үүсдэг.
2. Шар биетийн уулинхай – харьцангүй ховор тохиолддог. Фолликулаас өндгөн эс гарангуут оронд нь бэлгийн онцгой даавар ялгаруулдаг эсүүдийн бөөгнөрөл болох шар бие үүсдэг. Энэ нь аажимдаа шимэгдэн алга болдог. Энэ үйл явцад гажуудал vvссэн тохиолдолд уулинхай үүснэ.
3. Бусад. Өндгөвчинд шингэн, салслаг агуулсан жижиг хавдрууд vvсэх боломжтой. Заримдаа өөх, тос ба үс мэтийг агуулсан ч байх тохиолдол байдаг /дермоид киста/.

Зарим уулинхай жирэмсний сvvлийн хугацаатай адил хэмжээнд хvртэл томорч болдог.

Шалтгаан

Өндгөвчинд уулинхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагааны алдагдсаны улмаас болно. Мөн үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас бас болдог.

Үр дагавар

Арван уулинхайны долоо нь vйл ажиллагааны нэг зvйлд хамаардаг бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэхэд аяндаа зүгээр болдог. Гэвч цаг тухайд нь арга хэмжээ авахгvй бол томорч өвдөлт vvсгэн, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Зарим үед уулинхай нь нарийхан иштэй мөөг шиг хэлбэртэй болдог. Биеийн хүчний ачаалал болон ямар нэгэн бусад шалтгаанаас болон хөл нь мушгирах эрсдэлтэй бөгөөд энэ vед уулинхайг тэжээгч цусны судаснууд дарагддаг. Ингээд тэжээлгүй болсон уулинхай үхжиж, идээлэн хэвлийн хөндийд хагардаг. Энэ нь аюултай хvндрэл болох хэвлийн гялтангийн үрэвсэл vvсгэдэг. Тvvнээс гадна өндгөвчний уулинхай нь үргүйдлийн шалтгаан болж болно. Нөгөөтэйгvvр хамгийн аюултай vр дагавар нь хорт хавдар болж хувирах явдал юм.

Шинж тэмдэг

Ер нь бол мэдэгддэггvй. Өөртөө уулинхай үүссэнийг эмэгтэй хүн сэжиглэж мэдэх аргагvй. Энэ өвчний vед ихэвчлэн ямар ч зовиур илэрдэггүй. Зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжилж болно. Тиймээс ихэнхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр санамсаргүй илрүүлдэг. Харин мушгирсан суурьтай уйланхай vvссэн тохиолдолд энэ нь мухар олгойн үрэвсэлтэй төстэй шинж тэмдэг өгдөг. Ийм үед цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Оношлогоо

Өндгөвчний уулинхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Эхлээд бага аарцагийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийлгэж уйланхайны шалтгааныг тодорхойлох бөгөөд дааврын шинжилгээ хийлгэнэ. Зарим онцгой хэцvv тохиолдолд зөвхөн дуран оношлогооны тусламжтайгаар зөв оношийг тавина. Мэс засалч хэвлийн хананд хэд хэдэн жижиг зvслэг хийгээд тvvгээр тусгай харааны багаж (лапароскоп) оруулж дотор эрхтнvvдийг нь томруулан хардаг. Өвчтөн хэвлийд нь маш хvчтэй өвдөж буй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн тохиолдолд эмч нь өндгөвчний уйланхайн хагаралтыг мухар олгой -н үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн дайвруудын хурц үрэвсэлтэй андуурахгvй байх нь маш чухал. Учир нь тэдгээрийн шинж тэмдгийн илрэл нь хоорондоо маш төстэй байдаг.

Эмчилгээ

Дааврын үйл ажиллагааны алдагдлаас vvссэн уйланхайг дотоод шүүрлийн булчирхайн эмч эмчилдэг. Тэрбээр өвчтөнд дааврын эм бичиж өгнө.

Хэрэв уулинхай vvссэн шалтгаан нь өндгөвчний vрэвсэл байх юм бол уулинхайны эсрэг эмчилгээ хийхийн өмнө үрэвслийг арилгана. Нөхөн сэргээх эмчилгээ, үрэвслийн эсрэг эм, витаминууд болон антибиотик нь сайн нөлөөтэй байдаг.

Уулинхайг яаралтай авах шаардлагатай болсон тохиолдолд дуран ашиглана / хvйсний хавьд бага зэргийн зүсэлт хийн/. Зөвхөн хэмжээ нь хэт томорсон эсвэл хэт авианы шинжилгээний үр дүн эргэлзээ төрүүлсэн үед л хэвлийн хөндийг нээж авна.

Эмэгтэй хүн бүр нас хамаарахгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх ёстойг анхаарах хэрэгтэй. Үзлэгт ороогүй тохиолдолд өндгөвчний уулинхай үүссэн эсэхийг түүнийг хэт томорч хүндрэл бий болгохоос нааш мэдэх боломжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.