Бэлэг эрхтэний хөгжлийн гажиг

download

Ерөнхий

Эр бэлиг эрхтэний хөгжлийн гажиг нь  эрхтэний хэвийн хэлбэр, хэмжээ, байрлалын төрөлхийн өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл энэ бүх өөрчлөлт нь бүр эхийн хэвлийд дэх хөгжлийн явцад бий болсон өөрчлөлт.

Явц

Эр бэлиг эрхтэнийг заавал шулуун байх ёстой гэсэн ташаа бодол түгээмэл байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ эрхтэн нь  ихэвчлэн тайван байдалд байхдаа л шулуун мэт байгаад хөвчрөх үедээ ямар нэг хэмжээгээр муруйдаг. Ийм байдлыг хөвчрөлтийн   өөрчлөлт гэж нэрлэдэг бөгөөд  дийлэнх тохиолдолд физиологийн эмгэг биш юм. Учир нь  бэлэг эрхтэний хэлбэр нь хүний биеийн бусад хэсгийн адил өөрийн гэсэн онцлогтой. Иймд эрхтний хэвийн үйл ажиллагаанд саад болдог хэлбэрийн өөрчлөлт  туйлын ховор.

Жишээлэхэд, бэлиг эрхтэн -ий төрөлхийн муруйлт нь хөвчрөлтийн өөрчлөлтөд хүргэдэг. Үүний шалтгаан нь хөгжлийн гажилт, тодруулбал хөндий биеийн нэг талын дутуу хөгжил юм. Гэхдээ  бусад бүх зүйл нь хэвийн болохоор муруйлт нь зөвхөн хөвчрөх явцад л мэдэгддэг.

Илүүтэй их тохиолддог ( 0.1-0.5 хувь ) бэлиг эрхтэний гаж хөгжил нь крипторхизм юм. Энэ гажуудлын үед эхийн хэвлийд дэх ургийн хөгжлийн явцад нэг, эсвэл хоёр төмсөг хоёул хуухнаг -т буугаагүй байдаг. Төмсөг нэг бол хэвлийн хөндийд үлдсэн ,эсвэл цавины сувагт гацсан байдаг. Энэ нь нярай хүүхдүүдэд цөөнгүй тохиолддог ч дийлэнхдээ эхний зургаан сарын хугацаанд төмсөг нь өөрөө байгалиас заяасан байрлалдаа ордог. Ихэвчлэн баруун төмсөгний гаж байрлал тохиолдох бөгөөд зүүн талынх цөөн, хоёр төмсөгнийх маш ховор.

Хуухнагт буугаагүй төмсөг хэвлийн хөндий юмуу цавины сувагт байрлаж болно. Энэ тохиолдолд цавины   нугалаас орчимд том биш  овгор зүйл тэмтрэгдэнэ. Заримдаа төмсөг огт байхгүй байж болно. Энэ нь анхнаасаа төмсөг үүсээгүй ( агенези ) эсвэл төмсөгний хэлбэржилтийн хөгжил оройтосных байдаг. Нэг талын төмсөггүй байхыг   монорхизм,  хоёр төмсөггүй байхыг  анорхизм гэнэ. Цавинд байрласан төмсөг нь хавчигдаснаас гэмтэл авах аюултай.

Хэрэв төмсөг хэвлийн хөндийд байвал хуухнагын халуунаас 2-3 хэмээр өндөр халууны нөлөөнд өртөгддөг. Цаг тухайд нь хагалгаа хийхгүй бол 10 нас гэхэд л ийм төмсөгт хатуурлын өөрчлөлт явагдаж эд нь аажмаар холбогч эдээр солигддог. Энэ нь үргүйдэл -д шууд хүргэнэ.

Шээсний сувгийн гаж хөгжилд  төрөлхийн шээсний суваггүй байх( аплазия), шээсний сувгийн доод хананы хэсэг байхгүй( гипоспадия), дээд ханын цууралт ( эписпадия) ордог. Хэрэв шээсний сувгийн гадна амсар ( сүв) шодой -н үзүүрт биш доод гадаргад байрлаж байвал ийм байдлыг гипоспадия гэх ба энэ байдал нь ургийн хөгжлийн бүр 10-14 долоо хоногт үүсч хөгждөг. Шээсний сүв хаана байрлаж байгаагаас  нь хамааран толгойн, баганын, хуйхнагын, хярзангын гипоспадия гэж ялгадаг. Хэрэв шээсний сүв  шодойн дээд гадаргад нээгдэж байвал эписпадия гэнэ. Мөн түүнчлэн шээсний суваг хоёр байж болох ба энэ үед нэмэлт суваг нь хаа нэгтээ шодойн  хажуу талд нээгддэг.

Эрхтэний богино таславч нь төрөлхийн гажигийн нэг юм. Энэ нь гажиг нь бэлгийн харьцааны үед хүчтэй өвдөн бэлгийн амьдралыг хүндрүүлж байдаг. Мөн таславч урагдвал хүчтэй цус алдалт үүсэх эрсдэлтэй.

Бэлэг эрхтний гаж хөгжилд мөн тээрхийн арьсны нарийсал  буву фимоз болон парафимоз хамаарна. Гермафродитизм ( манин ) буюу хүйс тодорхойгүй байх эмгэг нь хамаагүй  ховор тохиолддог. Үүнийг жинхэнэ ба хуурамч гэж хоёр хуваадаг. Хэрэв хүнд төмсөг, өндгөвч хоёулаа байвал жинхэнэ манин, харин хүйс нь тодорхой ч өөр хүйсний хоёрдагч бэлгийн шинж агуулж байвал хуурамч манин гэнэ. Эрэгтэй хүүхдүүдэд гермафродитизмыг эрхтэн болон хуйхнагын дутуу хөгжил, гипоспадия, хоёр талын төмсөгний гаж байрлал дагалдаж байдаг.

Эмчилгээ

Оношлогооны үед гадаад үзлэгийн зэрэгцээ дааврын шинжилгээ болон бэлгийн эрхтнүүдийн допплерографын шинжилгээ хийнэ. Шээсний сувгийн хөгжлийн өөрчлөлтийн үед мөн шээс бэлгийн  эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийнэ.

Эр бэлэг эрхтний гаж хөгжлийн эмчилгээ нь зөвхөн мэс засал юм. Тиймээс нөхөн сэргээх мэс засалчид хандах  зайлшгүй шаардлагатай байдаг. Одоо үед хэдэн арван ийм хагалгааны төрлүүд бий болсон. Хүний өөрийнх нь эдийн тусламжтайгаар нөхөн сэргээх аргыг ( уртасгах, өргөсгөх ) ихэвчлэн хэрэглэдэг болсон. Зарим  хагалгаанууд жишээ нь эрхтний хөвчний пластик  зэрэг нь хурдан бөгөөд хөнгөн байдаг ба эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байдаг. Шодойн муруйлтын үед хагалгааг зөвхөн бэлгийн амьдралд саад болж буй тохиолдолд л хийнэ.

Бусад бүх тохиолдолд энэ гажигын засалт нь цэвэр гоо сайхны чанартай байдаг.

Төмсөгний гаж байрлал заримдаа өөр гажигтай хавсарсан байдаг. Юуны түрүүнд бөөрний гажигтай хавсрах нь цөөнгүй тул эмч төмсөгний гажигтай өвчтөнд бөөрний хэт авианы шинжилгээ болон экскреторный рентгенографийн шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг. Мөн төмсөг хуухнагт байхгүй байх нь  өөр хэсэгт ( төмсөг цавины суваг, шодойн уг орчимд байрлах г.м ) байрласантай холбоотой байж болох  тул зохих хэсгүүдэд хэт авианы шинжилгээ хийх шаардлагатай. Төмсөгний гаж байрлалын үед түүнийг буулгах хагалгаа хийх буюу түүнийг байх ёстой газар руу нь шилжүүлэх боломжтой байдаг бол  төмсөг хатингаршсан үед  хуухнагийг хэвийн хэлбэртэй харагдуулахын тулд хиймэл төмсөг л тусалж чадна. Ингэсэн тохиолдолд хуухнагт силикон эрхтэн байгааг маш анхааралтай бэлгийн хамтрагч ч  мэдэж чадахгүй.

SOURCE: www.103.mn

2 Comments

  1. Зорра says:

    Кк

  2. Bolor H says:

    yamar tach zaluu, tevrehsen dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.