Ганц бие амьдрал яаж дуусдаг бол?

images

Энэ сайтаас өнөө цагийн монголчуудын гэр бүлийн амьдрал, бас бэлгийн амьдралын талаар ерөнхий төсөөлөл авч болно гэж би боддог. Янз бүрийн ажил мэргэжлийн, янз бүрийн насны хүмүүс л энэ сайт руу орж тулгараад байгаа асуудлаа бичиж, бусдын зөвлөгөөг авдаг байх. Нэлээн удаан бодсоны эцэст би ч гэсэн өөрийнхөө амьдралд тохиолдоод байгаа асуудлыг бичиж хүмүүсийн санал бодлыг мэдэх хэрэгтэй байх гэж шийдсэн юм.

Эхлээд өөрийнхөө тухай товчхон танилцуулая. Би 35 настай эрэгтэй. Гадаадад олон жил сурч дээд боловсрол эзэмшсэн. Одоо Монголдоо мэргэжлийнхээ дагуу ажил хийдэг. Санхүүгийн хувьд гэвэл нээх баян чинээлэг биш боловч үе тэнгийнхэнээсээ дутахааргүй л аж төрж байна. Баян, ядуугаар нь эрэмлэх юм бол би өөрийгөө дундаж давхаргад л хамааруулна. Царай зүс, бие бялдарыг минь хүн хараад супер гэхгүй ч бас хүн цочимоор муухай гэж боддоггүй.

Харин одоо надад тулгараад байгаа асуудлаа бичье. Өдий 35 хүрсэн боловч би эхнэргүй, огт гэрлэж байгаагүй. Одоо ч миний үеийнхэн, найзууд маань ихэнх нь хоёр хүүхэдтэй, зарим нь бүүр гурван хүүхэдтэй болсон байна лээ. Бүүр арван жилийн сургуульд байхдаа анх охинд дурлаж байлаа. Анхны дурлал бүтээгүй ээ. Орчин үед харилцаа холбоо, технологи хөгжөөд найз нөхөд, танилууд маань хаана юу хийж явааг фейсбүүк руу ороод л мэдчих боломжтой эрин үе шүү дээ. Анх дурлаж байсан охин /одоо бол бүсгүй/ айлын сайхан эзэгтэй, олон хүүхдийн ачлалт сайн ээж нь болсон байна лээ. Гэхдээ би анхны хайр минь болсон тэр эмэгтэй одоо ч гэсэн үе үе боддог л юм. Анхны хайр их хүчтэй байдаг гэж үнэн байх.

Нас нэмэгдэх тусам хүний танилын хүрээ нэмэгддэг юм байна лээ. Дараа нь, би гадаадад их сургуульд сурахаар явлаа. Оюутан болсон хойноо хамт нэг хотод сурч байгаа өөр сургуулийн монгол залуустай танилцаж, найзууд болсон. Оюутан нас гэдэг хүний амьдралын баг нэг хосгүй сайхан үе байдаг даа. Оюутан байхдаа үе тэнгийнхээ монгол оюутан охинд бас сэтгэл алдарч л байлаа. Үерхэе, дотносоё гэхээр би татгалзсан хариу сонсдог. Сургуулиа төгсөөд Монголд ирж ажилд орлоо. Ажил, албаны шугамаар олон сайхан хүнтэй танилцсан. Хамт ажилладаг, сэтгэлдээ нийцсэн бүсгүйтэй зүгээр л найзууд болж, хоолонд урьж, кинотеатрт очдог л байлаа.  Гэр бүл зохиож, амьдаръя гээд ярихаар л “үгүй” гэдэг хариуг бүсгүйчүүд надад хэлдэг. “Үгүй” гээд эрс татгалзаад байгаа хүнийг би яалтай ч билээ дээ. Би тэр хүнийг хайрлах нь нэг хэрэг. Харин тэр эмэгтэй надад дургүй бол амьдрал баяр баясгалангүй байх биз. Тийм болохоор би зүгээр л харилцаа холбоогоо аажмаар багасгаж байгаад тэр хүнийг зовоож, гуйж шаналгаад байхгүй орхидог. Хамгийн сүүлд л гэхэд жилийн өмнө бас нэг бүсгүйтэй танилцаж болздог байлаа. Бас л бүтэлгүй дурлал.

Би гэхдээ энэ бүсгүйчүүдийн хэнтэй нь ч сексийн харилцаатай байгаагүй. Ар гэрийнхэн, танилууд маань намайг хэзээ эхнэр авах гэж байна даа гээд л үе үе шалгаана. Өдий насны хүн эхнэр хүүхэдгүй байх чинь том асуудал ард нь нуугдаж байна даа гэх хүн ч таарч байсан. Хэдэн жилийн өмнө нэлээн боломжийн чухал төрийн албан тушаал хаших ажлын санал ирж байлаа. Ажлын ярилцлагын үеэр “Эхнэр авахгүй байгаа шалтгаан юу байна?” гэж надаас асууж л байлаа. Шинэ ажилд орж, албан тушаал дэвшсэнгүй гээд харамсаагүй.

Үр хүүхэдтэй болоод цэцэрлэг, сургуульд нь хүргэж, ааваа гэж дуудуулах юм сан дотороо мөрөөдөж л байна. Нас нэмэгдэх тусам мань мэтийн гоонь эр зожиг болдог байх. Сэтгэлд нийцэх хүн ч ховор болсон юм санагдаад байгаа. Бас олон удаа эмэгтэй хүнд гологдсон болохоор дахиад хэн нэгэн бүсгүйд татагдаж, сэтгэлээ уудлая гэхээс зүрхшээдэг болсон. Энэ чигээрээ ажил албаа хийгээд  ганц бие яваад байхад болж л байна. Харин хорвоогийн жамаар хөгширөөд ирэхэд үр хүүхэдгүй, ач зээгүй, үр удмаа ч үлдээж чадахгүй болох байх даа. Хамаатан садан муутай бол амьдралынхаа сүүлийн өдрүүдийг асрамжийн газар өнгөрүүлэх юм биш байгаа л гэхээс айдаг.  Би залуу хүн байж одооноос асрамжийн газар, үхэл гээд дэндүү аймшигтай зүйл бодоод ч байгаа юм уу? Ер нь би угаасаа л ханийн заяагүй хүн ч байж мэднэ. Ганц бие амьдрал яаж дуусдаг бол?

27 Comments

  1. S_S says:

    өөрөө жоохон бууж өгөөд бна уу үгүй юу? манай найз өөрийн чинь үеийн 7  ах залуутай үерхдэг. одоо бараг суух гэж байна даа. тэр залуу өмнө нь бас хүнтэй сууж байгаагүй гэсэн. тэгээд одоо манай найзтай суухын тулд яаж уяраадгыг яруу тодоор үзүүлж бна доо. Манай найз бол үнэхээр сайхан бүсгүй, царай зүс, ажил карьерийн хувьд хэнээс ч дутахгүй, харин тэр залуу царайны хувьд манай найзад тоогдохооргүй, ажил л хийдэг.манай хүн анхнаасаа харьцаатай болохдоо зүгээр л цагийг зуггатай өнгөрүүлэхийн тулд хамт бгаа гэж ил тод хэлдэг байсан тэр залуу ч тэгнэ ингэнэ гэж тулгадагүй бсан. гэхдээ маш халамжтай, маш их эрхлүүлдэг, эмэгтэй хүн дасч дурладаг юм болохоороо одоо бараг суух гэж бна даа.
    тэр залуу маш шаргуу, тэвчээртэй байсны хүчинд маш үзэсгэлэнтэй сайн эхнэртэй болж бна ш дээ АГАА. та магадгүй ажил амьдралд хүний дор ордогүй байх. эмэгтэй хүний хувьд бол өөр шүү дээ. 18-р зуун биш дээ: хэдий романтик эмэгтэй байлаа ч секс хийж байгаагүй хүнтэйгээ сууна гэж бодохгүй, дотроо  таалагдаж байсан ч нийгмйин сэтгэхүй ийм байна ш дээ.Та зүгээр л эмэгтэйчүүдтэй амлалт өгөлгүйгээр цагийг зугаатай өнгөрөө л дөө. хэрвээ таалагдвал маш шаргуу байх хэрэгтэй. Монголоор дүүрэн нөхөргүй эмэгтэйчүүд бна. ганц хоёр  эхнэргүй эрэгтэйчүүд нь ингээд нуугдаад бхаар нөхөргүй эмэгтэйчүүдийн тоо яаж буурах юм бэ айн? хэхэ. Амжилт, зүгээр л өөдрөг бай. таниас юу ч унахгүй.

  2. tuya says:

    Sain baina uu? Bi chinii bichseniig unshaad shiidemgii bish, uurtuu itgel muu, yah geed bgaa ni medegddeggui iimerhuu zaluus bas bdag yumaa tiim l hun shig sanagdlaa Emegtei humuus chini uurtuu itgeltei, shiidemgii, uigagui zaluust tatagddag yum shuu dee! Gehdee chi ih sain hani bolokh hun yum shig sanagdlaa Husvel naizuud bolj zuvluguu avch bj bolno shuu 🙂

  3. Undraa says:

    Bi gants bie emegtei 34 nastai 5 nastai neg ohintoi.bolomjiin ajil hiideg ymarch bsan uuriiguu ohinoo bolomjiin hemjernd awaad ywj chadaj bga.huswel chi nadtai holbogdooroi chataar holbogdood uzii taalagdwal fb ee soliltsii tegeed yu bolohiig ur dun haruulah baih.Harin yaj gedgee chi uuruu meddee! Chi mail hayag uldeej boloh yum.

  4. lol says:

    Udahgui zayaniihaa sain saihan hanitaigaa uchirna daa. Ter boltol ugaasaa chinii humuus bish bolood l butehgui baigaa yum. Buh humuus saihan hani ijiltei az jargaltai amidraasai

  5. Emegtei hun says:

    Bi emegtei hun, nz zaluudaa hairtai, gehdee terend min hun haraad shuud durlah zuil bhguiee, ohidiin yridgaar namhan, tsarai muutai, bayn bish, bs bodi ch bish, gehdee l bi hairtai, hamgiin gol n sex iin taashaal bsn ehendee, tgd l udur udruur dassan, eldev zan aash bhgui, ter n bs nadad tatagdah tom shaltgaan bolson, odoo bol bi zuvhun tuundee l hairtai, hairlasar ch bh bno,
    chamd udahgui az taarna gj naidaj bna, shan busgui olj hanilaarai

  6. Загасарцан царай says:

    ene “kkk” metiin garuud hud shuu, chinii bichlegees uzehed, bichij baigaa baidliig chine uzvel gej ireed, zugeer yag tiim amidral meddeg tegeed tegej baisiin gesen humuusiin ugiig l sonsooroi, tehdee ter huuhnuudteigee untaj ch uzeegui baij amidrii geed baidag bas arai2

  7. egch says:

    Намайг оюутан байхад манай ангид ганц бие цэмбийсэн гое залуу байдаг байлаа,Төгсөөд хэдэн жил болсоны дараа тэр нас барсан манай ангийнхан очсон чинь аав ээж нь хань ижил авж үр удмаа үлдээсэнгүй гээд их харамсаж байсан гэсэн,Сайхан бүсгүйчүүд зөндөө байна даа

  8. kkk says:

    Chinii bichlegees uzekhed uuriiguu khetruulen uneldeg sagsuuduu bololtoi yum tiim khund khuukhnuu durgui
    za  za er ni zaaval ekhner khuukhdeer yadgiin be uuruu uurtuu ezen gants bie baikh shig jargal khaana baina  

  9. Saikhnaa says:

    shuud za gedeg huuhen bhguishdee tsaaduul chin no gej eh;leel yes boliishdee kkk

  10. Saikhnaa says:

    yu l bn gants bie huuhen bhd yasan uurtuu itgelgui yum be zaluu bnaa nzaa uurtuu itgeltei bai er hun sarmagchnaas joohon deer panaaltai bhd boloo ged ug bdgshde tseverch aytaihan ajlaa hged l chuluut tsagaara gaduur dotuur gar taalagdsan huniihe dugaariig ochood av l daa uuruu idevhigui bhd hen chmg gants bie saihan zaluu bn gej medhiin be chi chin er hun shdee emegtei hun udhiig huleegeed bdgiin bish biz?

  11. bayar. batbaatar-t says:

    Chi bujignuulax bxda te kkk. Exner xvvxdiig tatlaa tutlee ntr gej xelj boljoogoo yumuu?

  12. zochin says:

    negent oroitdon yum chin yundaa yarah ve hu, yarval aldaa hiij shulamtai uchirna, ter huuhnuud chin uuriig chin toohgui bgaad bish, uurt chin gologdono gej dotroo uursudduu utgelgui bsan hereg, 

    odoo hariud ni aduu mal songoj bgaa yum, shig shilj songoj bgaad, sain, saihaniig olood suu, tsaaduul chin bas ed mungund iherhen durtai shuu, jhan yum garuuobal nud ni sergeed irj medeh l garuud.

  13. харш says:

    НЭЭРЭЭ-д . таахалзсан шинжсэн залууст юунд дургүйлэнэ. унаа мал авахдаа хүртэл шинждэг байтал. ухаан зүс хэн бээ эдэлгээ даахуу тохирохуу нтр асуудал байна байна. арчаагүй мулгуу намгийн мэлхийтэй там  болж байхаар… Уг залууд хэлхэд итгэлтэй сэтгэлтэй. хүн тэр тусам эр хүн бүхнийг сэтгэл оюунда багтааж хайрлахы нь хайрлаж хаяхы нь хаяж маргаашаар сэтгэмээр ч юмуу. хөлөөр 1 хөглөрч байхад сонин юмдаа. итгэлтэй итгэл төрүүлэхээр байхымуу яамар ч.

  14. GegeenCom says:

    Chi er hun shig shiidmeg huchirheg talaa haruulj sarvaisnaa avdag sanasandaa hurdeg type n bish tegsgeed orhichood bdgiin bishu. Joohon er hun shig bai yu geel ohiduud chamaig erguuleed bjidiin

  15. Man says:

    Chi emegtei huntei yaj harizdagaa helwel huuhen nairah ganz 1-g helj boloh yum. Single bgaagaa l nurshaad bichsen bolhoos chi ooroo zan aashtai, ene ter jaahan detail heregtei bna.
    Bichsenees chin taamaglahad chi emegtei huntei bhdaa biyee het bariad, oortio itgelgui doojoogui haragdad bdg bh. Neg bol unen zarchimch, uitgartai deerees n medremjgui. 
    Emegtei hunii “No” gsen hariultiig eronhiid n “Yes” ged oilgojij bai. Tunirhaj iluu ih anhaaral halamj tawihiig shaardaj helj bgaa gsn ug. Teriig n chi oilgohgui shuud utgaar n oilgood hondiirood bdg bh. 

  16. b says:

    harin tiin shdee tegeel dunguj uulzaj uchirch ehelj bj suuyaa suuya gd dairhaar chin hend ch sonin sanagdna. Emegtei huniig uurtuu dasgaj bj l tm nariin shiriin asuudlaa yarih heregtei 

  17. аги says:

    найзуудаа энэ Амбага чинь юу билээ

  18. Нээрээ says:

    ээ болдог юм болдогоороо болох байлгүй дээ. миний эргэн тойронд царай зүс, бие хаа харсан шалиг залуус л эргэлддэг болохоор сүүлдээ бүр ямар ч сонирхол төрөхөө байсан. бүр дургүй хүрдэг болсон. хүн чанар сайтай эр хүн олдохгүй л байнашдээ. дандаа худал хуурмаг юм ярьсан, таахалзсан, шинжсэн нэг тиймэрхүү

  19. bayar.batbaatar45@gmail.com says:

    hmm, chamtai heseg hugatsaand soligdchih ymsan, tatlaa tulheegui gooni bieiig chin gants jil gamgui edelj bgad terniihee hariud ne ger bultei onor otgon amidraltai bolgood butsaagad ogchih ymsan :p

  20. Ambaga says:

    Za er n bol asuudal yund bna ve gedgig chn olj harah shig bolloo. 
    1t manai Mongol emegteichuud ter bolgon tiim, tegii geed zuvshuurud bdaggui. Hedii dotroo durtai baigaa ch gesen. Ugui gedgig tiim gej oilgood eregtei hvn shantrahgui davshilsaar baih heregtei. 
    2t dotno haritsaand oroogui gedeg chn bas asuudal. Emegteichuud dotno hairtsaand orsni daraa er hvnee mash oor nvdeer ooroor helbel hairin hartsaar harj eheldeg. Dotno haritsaand oroh tusam emegtei hvn ulam dasdag!! 
    Emegtei hvnd tani tsarai torh tiim ch hamaatai bdguimoo. Gol n sanaachlagatai, idevhitei bgarai! Holduu l bj bolohgui shv! Sain emegteitei uchirnaa!

  21. Матрикс says:

    Ганц бие амьдрал БАТ-СҮМБЭР- ийн асрамжийн газар очоод л дуусах байх даа.

  22. саран says:

    Жаахан уйгагүй эргүүлээд үзэхгүй юу даа.Эмэгтэйчүүд чинь бас гуйлгаад байх дуртай шүү.Өөртөө ийм итгэлтэй байж найзгүй яваад байна гэдэг бас бодох л зүйл.Юу нь болохгүй байгааг өдий насны хүн гадарлмаар л юм.Хурдан уурладаг,харамч,их олон юм ярьдаг эрчүүдэд хүүхнүүд дургүй.

  23. Зорра says:

    Царай муутай байвч тасарцан баян бол эхнэр зүгээр л олдоно … Царай ч байхгүй мөнгө ч байхгүй хүнийг хэн тоохийн эр эм ялгаагүй ээ ?. Тэр гадаад дотоод сургууль нээх сонин биш ээ

  24. 789 says:

    БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ЯАХААРАА “СУУЯ” ГЭЖ ХЭЛДИЙН?
    ЭНЭ СЭТГЭЛГЭЭ ЧИНЬ ГАЖИГ БАЙНА ДАА.

  25. nagi says:

    Snuu. Heleed yu geh bi bs suul.n ued tm l ym bodood bdag bolloo. Haanaasa ymar zaluu hailtai bilee. Teglee gd sait.r taniltsalt bish. Bi ch bs gadaadad bdag bolohoor odoohondoo neeh toohgui bnoo. Mongoldoo ochbol l nz nohod hamaatan sadan uglej garna daa. Za boloh bailguidee xo. Amjilt husie 🙂

  26. boloroo says:

    бичлэгийн чинь өнгө аянснаас харахад нээлн дотогшоо,амьдралд ажиглагчын байр суурьнаас ханддаг юм шиг санагдлаа.энэ зан чинь бүёгүйчүүдийн нүдэнд туслах дүр мэт сэтгэгдлийг төрүүлдэг байж магадгүй.Гэтэл эмэгтэйчүүд гэдэг үргэлж л гол дүрд дуртай байдаг.Гэхдээ яг л чам шиг хайж хүсэж яваа сайхан бүсгүйтэй учирах байхаа.Яг нэг нэгэндээ заяагдсан хосууд байдаг гэдэгт би итгэдэг.Чамд аз жаргал хүёе удахгүй сайхан ханиа дагуулаад хөөрхөн үрээ тэврхээд явах ирнээ

  27. Zochin says:

    UUrt chin yamar neg asuudal bgaa yum bish uu? Tuunees chamd shig bolovsrol ezemshsen. uuriiguu avaad yavax bolomjiin zaluud ugui geed bdag ni neg l sonin bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.