Залуусыг ойлгоход туслах 70 зүйл

Охидуудаа найз залуу, нөхрөө ойлгохгүй байна уу. Бүсгүйчүүдийг л ойлгоход бэрх залуус дэлгэсэн ном шиг байдаг гэж бодсоор л байх уу, Үгүй шүү хүн л хойно залуус ч гэсэн далд утгатай мессеж өгдөг. Мэдээж тэднийг ойлгоход хэрэг болох зарим зүйлсийг бүсгүйчүүдэд хүргэе.

1. Залуус яг үнэндээ хөөрхөн харагддаг охидын араас явдаггүй. Тэд цэвэрхэн, аятайхан охидыг илүүд үздэг.

2. Залууд та нэг минут таалагдаж болох юм, харин тэр дараа нь мартаж орхидог.

3. Залуу чинь чамайг ойлгохгүй байна гэж хэлбэл энэ нь чамайг түүнийхээр бодохгүй байна гэсэн үг.

4. Утсаар ярьж эхлэхдээ “Чи юм хийж байна уу”, “Хоолоо идчихсэн үү” зэрэг ердийн асуултуудыг асууж байгаа нь сандралаасаа гарч байгаа нэг арга.

5. Залуус бүхэл өдөржингөө өөр охидыг эргүүлж байж магадгүй, гэхдээ унтахынхаа өмнө сэтгэлээсээ сайн охиноо үргэлж боддог.

6. Чи залуудаа үнэхээр таалагддаг бол тэр бүх муу зан аашыг чинь тоохгүй өнгөрөөнө.

7. Залуус охидын инээмсэглэлд үнэн голоосоо дуртай.

8. Залуус охидын анхаарлыг татахын тулд юу ч хийж мэднэ.

9. Хуучин найз залуугаа ярихад чинь залуус дургүй.

10. Залуус чамд маш олон зүйл хэлэхийг хүсдэг ч чаддаггүй. Тэгээд тэр олон зүйлээ хэлэх хүч чадлаа олж авдаг нэг зуршил нь “100 татах” болдог.

11. Залуус уйлдаг!!!

12. Залуус хэзээ ч тэгтлээ их мөрөөдөж, найддаггүй.

13. Залуугаа уурлуулах гэж бүү өдөөн хатга. Надад итгэ, тэр үнэхээр уурлана шүү.

14. Залуус хаягдсан охиноо эргүүлж авах гэж ихэвчлэн их тэмцдэг, энэ нь тэднийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү болгодог юм.

15. Та залуугийнхаа зүрхэнд л хүрсэн бол түүнд буцах зам үгүй.

16. Охид гарт нь хүрэхэд залуус галзуурах шахдаг.

17. Залуус хэн нэгнийг эргүүлж байхдаа сайн зусардагч байдаг, харин үнэхээр сайн охинтойгоо ярихдаа гацаж орхидог.

18. Залуус удаан хугацаагаар “мммм” гэх буюу чиний тусламж хүссэн гуйлтанд чинь татгалзаж байвал зүгээр л түүнд чи таалагддаггүй гэсэн үг.

19. Охин нь “үгүй” гэж хэлэхэд залуу нь үүнийг “маргааш дахин хичээгээд үзье” гэж сонсдог.

20. Залуус гомо нарыг үзэн яддаг.

21. Залуус ээждээ хайртай байдаг.

22. Залуу чинь чамд 2ш сарнай авахын тулд үдийн хоолныхоо мөнгийг золиосолж чадна.

23. Өөрт нь сайн охины тухай залуус нэлээн боддог. Гэхдээ энэ нь тэр охинд сайн гэсэн үг биш.

24. Түүнийг сонсохгүй л бол чи хэзээ ч залуугаа ойлгож чадахгүй.

25. Хайртай гэдгээ чамд нэг л удаа хэлсэн бол тэр үнэхээр хайртай гэсэн үг.

26. Анхааралтай бай. Залуус хов живийг охидоос илүүгээр тарааж чаддаг.

27. Залуус өөрсдийнхөө тухай маш нээлттэй байдаг.

28. Залуудаа итгэхээсээ өмнө туршиж үзэх нь сайн хэрэг. Гэхдээ түүнийг хэтэрхий удаан бүү хүлээлгэ.

29. Анх эргүүлж байх үедээ ямар ч залуу муу байдаггүй.

30. Залуус тийм хөөрхөн биш ч үнэхээр сайн охидоо шүтэн биширдэг.

31. Та 2-ын хооронд байгаа асуудлыг шийдэх талаар найз залуу чинь хамгийн сайн найзаас чинь тусламж асуудаг бол эцэстээ тэр 2 “асуудал үүсгэж” болзошгүй гэсэн үг.

32. Залуу чинь чамд бэрхшээлийнхээ тухай ярьж байгаа бол түүнийг сонсох хүн хэрэгтэй болжээ. Чи заавал зөвлөгөө өгөх гэсний хэрэггүй.

33. Чамд залуу чинь сайн гэдгийг илэрхийлэх энгийн үйлдэл нь чамайг шоолж байхад харагдана.

34. Өөр хэн нэгэнтэй холбогдохыг чинь холдуулах замыг залуус олдог.

35. Богино юбкатай охидоос илүү тархитай охидыг залуус хайрладаг.

36. Залуус ямар ч зүйлийг хэтрүүлэн ярьдаг.

37. Охидын хэлсэн нууцыг залуус хадгалж чаддаггүй.

38. Залуус маш их боддог.

39. Залуусын уран сэтгэмжид хязгаар үгүй.

40. Залуусын өндөр нь тэдэнд үнэндээ хамаагүй зүйл, харин жинд тэд нухацтай ханддаг.

41. Залуутайгаа дотносохоосоо өмнө чи юу хүсч байгаа хэлэх ёстой.

42. Залуус гологдож, хаягдаж үзсэн туршлагатай байх ёстой. Учир нь хэзээ ч хаягдаж байгаагүй, хэн нэгнийг хайрлаж, шаналж үзээгүй бол тэд эрийн цээнд хүрээгүй л байна гэсэн үг.

43. Төсөөлөөгүй нөхцөл байдал үүссэн үед залуус охидоос илүүтэйгээр өөрсдийгөө буруутгадаг. Бүр биеэ ч гэмтээж болзошгүй.

44. Залуу чинь тайван байхыг хичээн дүр үзүүлж байгаа бол хөлөрсөн эсэхийг нь шалга.

45. Залуу чинь чамд ганцаараа үлдмээр байгаагаа хэлвэл энэ нь “ирээд намайг сонсооч” гэсэн утгатай.

46. Залуу чинь чамд хайртай бол хамгийн сайн зан чанаруудаа гаргаж үзүүлдэг.

47. Түүнийг нухацтайгаар ярьж эхэлвэл сонс.

48. Залуус сул дорой бус эмэгтэйлэг байдалд дуртай.

49. Залуус өөрсдөөс нь чанга цохьдог охидод дургүй.

50. Өөрт нь сайн байгаа охидыг залуус дорхноо мэдэж болно, гэхдээ охидыг хэлэх хүртэл хэзээ ч түүндээ итгэлтэй биш байдаг.

51. Хоол хийдэг охидод залуус дуртай.

52. Залуус ээжтэйгээ адилхан охидыг таалдаг. Тоглоогүй шүү.

53. Залууд чинь энгийн нүдээр харж байгаагаас илүүтэй проблемууд байдаг.

54. Залуугийн чинь найз түүний тухай бүхнийг мэддэг. Үүнийг ашигла.

55. Битгий их зан гарга. Залуус эхний татгалзлын илэрлээр л буугаад өгчихөж магадгүй шүү.

56. Охидоос илүүтэй яриасаг залуус охидын тухай сэдэвт бүр илүү болдог.

57. Залуус охидыг үнэхээр хачин, тааварлахын аргагүй шийд гаргадаг гэж боддог. Гэхдээ л тэднийг хайрласаар байдаг.

58. Чиний ярьсан шог ярианд дүнсгэр, дүр үзүүлэн инээхчээ болж байвал түүнд таалагдахгүй, зүгээр л эелдэг байхыг хичээж байна гэсэн үг.

59. Залуус охидыг ерөнхийлөн авч үзэх хандлагатай байдаг. Гэвч тэднийг мэдээд ирэхээрээ буруу байжээ гэдгээ ухаардаг юм.

60. Хараал хэлдэг охидод залуус үнэхээр дургүй.

61. Залуусын хамгийн эмзэг цэг нь өвдгөнд бий.

62. Проблем гарвал залуус тайван байхыг хичээдэг, гэхдээ ухаан санаа нь аль хэдийнээ үүнээс гарах арга замыг бодож байдаг.

63. Хэрвээ залуу чинь гадаад байдалдаа санаа зовдог бол юм засахдаа ч гэсэн сайн биш гэсэн үг.

64. Чамайг араар чинь хуурч байгааг мэдэхэд тэр 2 дох боломж өгөхийг гуйх болно, түүнд өг. Харин түүнийг дахиад барихад тэр дахиад боломж өгөхийг гуйвал түүнийг хайхрахгүй орхи.

65. Та найз залуутайгаа байхад чинь сайн эрэгтэй найз чинь чамайг үргэлж хараад байвал найз чинь чамд хайртай, атаархаж байна гэсэн үг.

66. Тэр чиний өмнө уйлж байвал үнэхээр шаналж, зовж байна.

67. Хэрвээ чамайг хэн нэг залуу гэнэт болзоонд уривал яагаад гэдгийг нь асуу.

68. Тэр чиний дуу хоолойг чинь сонсохгүйгээр нэг ч шөнө унтаж чадахгүй байна гэж хэлж байвал.. түр хүлээгээрэй. Тэр үүнийг өөр охинд бас хэлж л байгаа. Зүгээр л зусар үг хэрэглэн, чамаар тохуурхаж байгаа нь тэр.

69. Залуус хэтрүүлэгтэй аашилдаг охидод дургүй.

70. Залуус харилцаандаа нухацтай хандаж байвал чамд чиний түүнд хайртайгаас илүү хайртай байдаг.

Та ямар нэгэн секс тоглоом хэрэглэж үзсэн үү?

  • Үгүй (77%, 1,034 санал)
  • Тийм (23%, 306 санал)

Нийт санал өгсөн хэрэглэгч: 1,340

Loading ... Loading ...

2 Comments

  1. cute cats B says:

    Уусан архи нь гарч буйг ч хэлэх ?? ??р мэдрэмж т?рж б?сг?йн булбарайхан уруулыг удаан гэгчийн сорон ?нслээ. Баагийгийн хувьд нэгэн мэдээллийн байгууллагад сэтг??лчээр ажилладаг б?г??д т??ний ажлынх нь газар тэдний сууж буй газрын ойролцоохон нь харагдлаа.

  2. GegeenCom says:

    Kkk kuukduud iim deeree l huulhun

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.