Би одоо яах вэ, секс хүнд хэр их хэрэгтэй вэ?

Яг одоо яахаа ч мэдэхгүй уйтгар гунигт автан сууж байна. Олон жилийн өмнө нэг залуутай танилцсан, уулзаж учирсан. Хайртай гэдэг үгийг ч бие биендээ хэлсэн. Халуухан шөнүүд байсаан байсан. Хамгийн их дурсагддаг нь ийш тийш юманд явах хэрэгтэй болоход яг л өөрийнх нь үүрэг юм шиг дуугүй дагаад л хань болоод явдаг байсан. Хэдэн жилийн дараа тэр минь эхнэр хүүхэдтэй болсон. Би түүнээс 2-3 эгч, бас хүүхэдтэй байсан болохоор хүнтэй сууя гэж боддоггүй байсан. Түүнийг өөрийнхөөрөө амьдраг дээ гэж бодсон. Хувийн амьдралаа ч бусдад дэлгэх дургүй, өөрөө болгоод явах минь л сайхан санагддаг байсан. Цалин сайтай ажил олж хийсээр өнөөдөр бүх юм надад байгаа ч аз жаргал л алга. Түр зуурын сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй гэж сэтгэл зүрхээ өөрөөсөө ч нууж явсан минь буруу байж. Түүн шиг над руу тэмүүлдэг хүн ахиж таараагүй гэх үү, би өөрөө л нүдээ аниад өнгөрөөсөн байх.

Тиймээ тэр надад одоо ч хайртай гэж хэлдэг. Анх танилцсанаас хойш 13 жил өнгөрч байна даа. Нэгэнт амьдрал болоогүй болохоор холдоё л гэж бодсон, хайртай гэж хэлэхээс нь ч сүүлдээ залхсан. Хайрынхаа төлөө тэгээд тэр юу хийсэн юм бэ гэж ч гомдсон. Сүүлийн удаа утасны 2 талаас уйлж яриад үүнээс цааш хэн хэнийгээ зовоохоо больё гээд тохироод салах шиг санагдсан. Нэг хэсэг чимээгүй болж мартаж эхэлсэн. Гэтэл тэр мартахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн, сүүлийн үед бүр их залгаж мессэж бичдэг боллоо. Уулзахыг зөвшөөрөхгүй, түүнээс юу ч хүсэхгүй байна гэж хэлсэн болохоор ч тэр үү, мобигийн 20 жилийн бэлгүүдийг өөртөө ирснийг бүгдийг над руу явуулах юм, өөр яаж ч чадахгүй байгаа бололтой, инээд ч хүрмээр юм шиг.

Гэхдээ намайг яаж ийсээр байгаад л уйлуулж орхих юм. Зарим үед яг 2 талд бие биенээ бодож хүсдэг байх, хэдхэн үгтэй мессэж ирэхэд л хоолой зангирч цээж давчдаж ажил дээрээ ч биеэ барьж чадахгүй нулимс урсаад. Дуу цөөтэй ч хэлдэг ярьдаг байсан үгнүүд нь санагдаад, даруухан төрх нь нүдэнд харагдаад байх юм. Тэр үед хэрэв амьдрая сууя гээд шулуудсан бол өдийд ингэж байхгүй байсан гэдгээ л ойлгож байна. Өнөөдөр яг л тийм өдрийн нэг байлаа. Ажил ихтэй байна гэхээр залгаад л за за гээд таслах юм хөөрхий минь. Тэгээд л хайртай шүү гэсэн хоёрхон үгээ бичих юм. Нэгэнт оройтсон баймаар. Юу бодож явдаг юм бол доо тэр хүн. Яагаад эргэж холбогдоод байгаа юм бол. Хүн хүсэл сэтгэлээ захирч дийлэхээ больдог юм уу. Бид 2 одоо залуу хүмүүс ч биш болсон. Намайг ажил дээр ирж харсан шүү дээ.

За яахав намайг за л гэх юм бол эргэж уулздаг болох сонирхолтой л байгаа. Тэглээ гээд бид 2 жаргалтай болох уу. Сексийн хувьд бол өөр хэнээс ч аваагүй ханамж таашаалыг тэрнээс авч байсан үнэн. Хүнээс зайдуу л газар байвал тэврээд үнсээд илж таалаад л унадаг байсан. Гар нь бол хөхөн дээр байнга. Шөнө болоход би нөгөө юмныхаа дараа шууд л унаад өгдөг байхад тэр нээх их унтахгүй бие, хөхийг минь илээд үнсээд хөхөж таалаад өглөө болгодог ч үе байсан. Би одоо гайхдаг юм. Яагаад тэгдэг байсан юм бол доо гээд. За тэр ч яахав, хамгийн гол юм түүнтэй эргэж уулзах уу яахав гэдэг л байна. Би яг одоо энэ чигээрээ байхыг хүсэхгүй болжээ, хүнтэй сууж хүүхэд гаргамаар байна, тэгтэл тэрэнтэй эргэж орооцолдвол ганц 2 шөнийн жаргал эдлэх л юм биз, туушгүй юм гэдэг өөх ч биш булчирхай ч биш хэвээрээ л үлдэнэ. Чин үнэндээ миний дотор миний үзэл бодлыг өөрчлөөд жаахан санаачлагатай хандсан ч болоосой гэсэн бяцхан хөндүүрлэл байдаг болохоор өмнөх шигээ юу ч болоогүй юм шиг инээгээд уулзаж чадахгүй.

Ер нь нүүр тулж уулзана гэдэг хэцүү байна. Ганц удаа үхтлээ архи ууж уулзаад тэрний хүслийг биелүүлээд бодож явдаг бүхнээ хэлээд салмаар ч юм шиг. Ядахад цуг ажилладаг гэр бүлтэй нэг залуу чамд юм бүхэн харамгүй заяасан сайхан хүүхэн гээд нууц амрагууд болъё гээд татаж чангаагаад амар заяа үзүүлэхгүй юм. Үнэндээ эр хүнтэй ойртоогүй олон жил болсон, бүр цаашаа далд орчихсон дур хүслийг минь өдөөж гаргаж ирээд болохгүй маа. Хүлээн зөвшөөрье гэхэд би нь ядахад 2 эр хүнийг хэзээ ч зэрэг бодож чадахгүй хүн юм. Үүнээсээ болж зөндөө тохиолдлыг хажуугаараа гаргаж байсан. Түүнээс тийм ч хөлдүү амьтан биш. Энэ байдлаасаа яаж гарахав. Хүний амьдрал, тэр тусмаа эмэгтэй хүний залуу нас маш богинохон гэдгийг одоо л ойлгож мэдэрч байна. Юу ч бодолгүй архи уугаад хэн нэгий нь шууд дуудах уу яахав???

36 Comments

  1. keke says:

    ter  oroinoo duudaj dee tegeed kk

  2. eegii says:

    nadad ch gesen neg iimerhvv yum tohioldood bnoo. ter ehner hvvhedtei nadaas 6 dvv. 4n jil uulzaj uchraad l yawsan bi gej teneg itgeed l kk tegsen neg odor yagaad ch yum nereer ni fb d hailt hiigeed ehner hvvhdiih ni zurgiig olj harsan da. odoo salaad 7n sar boljiin. odoo ch sanajiin hairtai ene teree geed zalgahiin. ehnereesee salsan gej hudlaa heleed ch vzsen eregtei hvmvvsiig oilgohgvi yum da.
    zahidliin ezend gej helhed ter hvn ooroos chini ilvv ter hvnd hairtai bolood ehner awtsan hvvhedtei boltson bhad yah gej neg shoniig ongorooh gej terentei uulzah yum uu? oor hvntei taniltsaad amidarlaa ilvv utga uchirtai oortoo ch itgeltei amidraa.

  3. hi says:

    chi ter hvndee mash ih hairtai bololtoi bitgii ald . gehdee ter hvndee bvkh setgeliin vnenee hel. Vneheer ter hvndee hairtai bol temts. chadahgvi bol erthen boli.

  4. Зочин says:

    Би бас яг ийм байдалд ороод байна. Салий гэхээр салж болдоггүй, амьдрий гэхээр өөрөө хөдөлж өгдөггүй. Өөх ч биш булчирхай ч биш. Хүмүүсийн бичсэнийг уншихад бусдын нөхцөл байдлыг ойлогдог, сайхан саналаа бичдэг, бас адилхан байдалд орсон хүмүүс олон байдаг юм байна. Харин тэр МАДА гэдэг нөхөр өөрт нь юу ч тохиолдоо билээ. Хамаагүй ингэж муу муухай үгийг урдаа барьж болохгүй.

  5. huurhnuu says:

    Saihan hanitai bolmoor bn dan huuhnuudte ajildag bolhor haanasa ch ergte hunte taniltsdiin bvv mede hun ern ooroosoo boldog ooroo aldaa hiisnee heze hoino medh yumda .bayarud bolhor ontsguich yumshig humus nzohinoo ehnere bayarluulaadl tsagaan ataarhal torj bnshu odo yaaltaich bile.tun udku nada burhan 1sain hanitai uchruulaasai tegul bi maaaaash ih talarhah bnoo.zahidliin ezend helhed 2zaluu 2ula demii bhoo hulchgar er yumshig sanagdlaa uneheer hairtai bsn bol tantai suuh bsn bizde

  6. pou says:

    Эргэж болохгүй ээ эхнэртэй хүнтэй бүү орооцолд, секс чухал чи их богино сэтгэдэг бүсгүй байна. Уг нь дажгүй бүсгүй юм. Жаахан тэвч хавч тун удахгүй хаан хүү чинь ирнэ. харин өөрөө санаачлагатай байх хэрэгтэй.

  7. zochin says:

    Ter peak gj bichsen nuhur ene saitiin bie unelegch mun shig baihiin

  8. zochin says:

    bi ch gantsaar udaan yawlaa.neg busguitei taniltsmaar l bn.

  9. Mada says:

    Архи ууж дуудна ч гэх шиг чи ч угаасаа эрүүл сэтгэхүйтэй гэхэд хэцүү хүн байна дөө. Үзсэн солонгос савангийн дуурьтайгаа амьдралаө хольж хутгахаа болиод газар дээр буу хөөе чи!!!! Уйлж унжиж архи ууж уулздаг юм тэр савангийн дуурь дээр чинь л гардаг байх!!! Шал духлаа байнаа наадах чинь ерөөсөөө ямар ч логик алга 

  10. Mada says:

    Шалл худлаа, инээдтэй юм уйлаад ч гэх шиг, хэдэн насны хүмүүс вэ та нар одоо, уйлж энэ тэр…… Харилцаагаа хүчлэхгүй байснаа өөр хүүхэнтэй суугаад үнэгүй бэлгээ өгөөд л…. Энэ нэг юм хэлэхгүй байна уу? Тийм сүрхий боловсролтой мундаг эмэгтэй мөн юмуу даа чи? Өөригөө хэт үнэлдэг юм шиг санагдлаа. Гоо сайхан, чадалтай, сайн хүүхнүүдийг бол эрчүүд аль эрт аваад сууцан байгаа. Чи ч ярьсан шигээ мундаг хүүхэн биш байхаа хө. Тэр залуу чинь тэгтлээ хайртай байсан бол гүйсээр чирэгдсээр зүүгдсээр байгаал аваад суудаг байхгүй юу, яалаа гэж өөр хүүхэнтэй суух юм? Эр хүний хайр сэтгэл хаана байна тэндээ л байдаг, чамд хайргүй л байхгүй юу!!!! Юун хошгорцын бэ дээ тэр нь худлаа уйлангуут чи дагаж уйлж энэ тэр хүн үхсэн биш үхсэндээ уйлдаг байнаа? Худал юм бол худал о байхгүй юу нэмж хачирлаад аюгүй романтик болгож мөрөөдлөө бичсэн бололтой, яг үнэндээ сексээс өөр юу ч байхгүй л харилцаа байгаа даа 

  11. MR.$ says:

    Дутуу уншчихаж бүүр 2 ын 2 эхнэртэй эр нууц амрагаа болооч гээд байгаа юм юм уу? Тэд чиний ганцаардал дээр дөрөөлж байна. Чамайг бэлэн бороо болгох гэж байхад чи гэж өрөвдөлтэй амьтан архи уугаад очноо гэж байдаг. Шал дургүй хүрчихлээ. Хүүхнүүд ийм хөгийн болохоор сайн эрчүүдэд гологддог байх.

  12. MR.$ says:

    Насаараа ганц бие явъя гэвэл наад залуугаа сонго.
    Насныхаа ханьтай хамт амьдаръя гэвэл өөр залууг сонго.

  13. Балуу says:

    гостуу хүүхнүүд залгаад уулзы гээд байдын ийм учиртай юм уу. шийдцэн дээрээ тавьцан хахах

  14. Bbv says:

    Tr anhnaasaa l chamd tm l ih haurtaiin bol chamtai amidralaa holboh l bsn emegtei hvn tatgalzaj bsn ch eregtei hvn setgel shuluudaad zvtgewel amidral bosdiin theer chamtai sexiin huwid taardag uchraas ehnertei bolson ch araas chn shanalgaad bgan iim bertegchin zantai hogiin amitnaas bolj 2 bvsgvi dr n 2 hvvhed shanaljiin theer chi uuruu uhaantai bj jo changa bai utas etree soliod bvr musun holboogoo tasal ydaj setgel chn hungurnu

  15. peak says:

    hi zahidali ezen odrin mend taniltsay yriltsay aagiimn @ yahoo.com orood ireech

  16. naiz says:

    Чамайг сонгоогүй залуутай цаг алдаж дэмий дээ,Тэр эхнэр хүүхдээ орхихгүй учир чи л хохирно ” хүүхэдтэй залуу ” тай танилцаад ярилцаад үздээ, Та 2 н хэн хэн нь ухаалаг зөв хүмүүс шиг санагдлаа,Зарим нь нэг онцгүй сэтгэгдлүүдийг зүрхэндээ ойр хүлээж аваад хэрэггүй ээ,Чамд аз жаргал хүсье,

  17. boloroo says:

     харин ийм асуудал гардаг л юм байна лээ. чмаайг ойлгож байна. гэхдээ ганцаардлаа гээд өөр шигээ бүсгүйг ганцаардах байдалд битгий оруулаарай. чамд сайхан хань ижил таарнаа итгэлтэй байж болно

  18. --- says:

    Болор H бие сэтгэлийн үнэлгээ мэргэшилтэй юм уу. гайгүй хүүхэнийг гайтуулхад хэр  зардал гарах  бол. Ж- нь чи. жишээ шүү уурлав. Нэргүй (NO NAME) бид 2т туслаач

  19. GegeenCom says:

    Odoo setgelee chuluulj uur amidral bosgpj uur emegtein amidral urj yavaa ter eksee tavij yavuul.
    Odoo bga songoltuudaa bugdiig hayaad tsoo shineer ehel. Zaluu nas chini duuslaa huuye songle ers anguuchil. Bas neg ehnertei hunii nua hiij heden jil eleeh gesiin tegsewr baital emee bolno huuhed chini tomrood uuree orhiod nisehed chi gancaaraa bgada bayartai bj chadah hemjeend bish bol erthen uurtuu taarsan neg yum olj avaad shine amidralaa bosgo

  20. Munguu says:

    Чамтай сексээрээ л таардаг юм байна. Бусад юмаараа бол үгүй. Зөвхөн сексээр таардаг хүмүүс амьрал зохиож чадахгүй.

  21. сод says:

    Гайтай залуу вэ. Аваад суугаагүй байж гай болоод байхын. Чамд хайр ирнэ. Наад хүнийг чинь ор тас мартуулах хүн гарч ирнэ. Тэр болтол хүлээ, 

  22. Сэвгvй сэтгэл says:

    Тэр залууд нvvp егеед хэрэггvй ээ. Чамайг 2 тавиад еер амьдрал vvcгэчээд одоо эргэж буцаад шаль даль гэсэн шог гар байна шvv. 
    Хохьчин ээ, зайл гэдэг газар. 
    Чиний vнэ цэнийг хожимдоод ч гэсэн ухаарсан нь “Бид ялав” байлаа гэж кккк. 

  23. Sain bnuu amidral gdg dan gants uuriin erh ashgig boddog zuil bish l dee odoo tsagt urigu l humus nen tyrynd boddig boljee namaig baga bhd emee min busdiig bodoj bai l gej zahidag blaa chamd tiim chanar bdg bololtoi nadad ch bas bdg gehde odo yed bol humus huniig ashiglahaa l boddog bolson shde chi ter zaluginha ireduig bodod shiid gargad yawulsiin bol yawulsan shig l yawul anhnasa l yawulah durgui bsn bol ter yede zuraldad amidrah bsn odoo buh zuil ungursun ter hunii ehner huhduud gej bgaa ter zaluu ch bas ter yede chamag gehgui uur huhentei suugad yanz yanz bolchod odoo ergej butsad shalichignad bgaa n eriin noen nuruugui l gar bn da za tgd uur helj yariwal ih l zuil bn yer n bol bi er hun er hun shig l noen nurutai l bh yostoi gej boddog harin em hun bol tewchertei uhaalag bh yostoi erchuud bid chin deweruu zangasa bolj aldaj onono shu de ter bugdiig uharulj oilgoj handah chin setgeltei hatan uhantai busguichuud ch howor bolj dee harin chinii uzel bodol yarij bgaa chin busdas bas uur bn shuu tsedee123@yahoo.com holbogdoj zuwlulduj bolno shu

  24. Man says:

    Dunduur n MobiComiin surtalchilgaa yawaad bn shde hha. Chi Mobid ajilladag uu? :)) 

  25. Хатан says:

    Хэдэн ч настай байсан дахиад хайр ирнэ. Чи өөрөө тэр залууг бодож явсаар хүмүүст болон өөртөө боломж олгоогүй байх. Нэгэн цагт чи өөрөө хүнийг хайрлаж, сэтгэл гэгэлзэж үзсэн хүн тэр мэдрэмжээ өөр эхнэргүй, амьдралыг хамт туулах хүнээс хай л даа.
    Эхнэртэй хүмүүстэй уулзлаа гээд юу хожих вэ? Тийм секс хийж байснаас өөрийгөө хангаад явж байсан нь 100 хувь дээр. Эхнэртэй болчхоод өмнөх эмэгтэйгээ эргүүлэх, ойр хавийн эмэгтэйчүүдийг оролдож байгаа арчаагүй, эрийн сүгнүүдийг зүгээр хөөгөөд “ханын цаана” гаргаад шид. 

  26. no name says:

    Болор Н-с юм асуумаар санагдаад байхын. Үнэтэй байхын тулд яах вэ. Би найз залуугаасаа юм нэхэдгүй.  Тэр бас одоохондоо бололцоо муутай бга болохоор юм өгөөд байдгүй. Би ч өгөх болуу гэж хардгүй. Тэр намайг үнэгүй хүүхэн гэж боддог болуу. Би хүнээс юм авбал биеэ үнэлээд ч бгаа юм шиг санагдаад юу ч авч чадахгүй  юм. Намайг юм нэхэдгүй болохоор надаас салдаггүй юм болуу.

  27. bold says:

    шударга ч ухаалаг ч боловсролтой ч бүсгүй юмуудаа. сэтгэл хайрий нь үнэлж чадсан хүнд бол юугаа р ч солихгүй шижир алт болох л байж. харин үрээсээ ялгаагүй хүүхдүүдийн талаар нэг л бодохгүй байна уудаа. хүүхэд л битгий гомдоогорой, тэгвэл хувь заяа чинь хүрээд ирэх цаг болсон байхаа

  28. sam says:

    наад хайртай гээд гонгиноод байдаг залуу чинь шал шалчгар амьтан байна, би ийм залуутай уулздаг байсан юм. хайртай хайртай л гэнэ, тэгээд секс хийхээс өөр ямар ч санаачлага байхгүй. сүүлдээ би залхаад бүр дургүй болоод салсан шд. 
    тэр эхнэртэй залуу бол бүр ч дэмий, зүгээр л нэг шалиг залуу байна. тэглээ ч нэг ажлынх юм чинь дараа нь яриа гараад чи өөрөө л ажил дээрээ муу нэртэй болно шүү. 
    шал өөр шинэ дажгүй залуутай танилц аа.

  29. zochin says:

    Mobicom 20 belgiig uguud baihdaa yahav dee kkk

  30. hsnd says:

    Ядаж л зөв бичдэг хүний захиа унших тааламжтай юм. Хэнээр ч заалгахгүй өөрөө шийдчихээр санагдлаа. Энэ харилцаа гээч чинь нөгөө 20000 хувьсагчтай бодлого чинь жинхэнээсээ байх шүү. Өгөгдөлийг нь илүү мэдэж байгаа нь хариуг нь хурдан олноо гэж

  31. zochin says:

    tanihgvi zalyytai yylz ugluu ych boloogvi ym shig salaad vz

  32. nana says:

    Над шиг тэнэг хүн байдаггүй байх, холдуулж чадахгүй. Сэтгэлдээ бол “энэ чинь эхнэр хүүхэдтэй хүн, би энэний хувьд хэн ч биш, надтай яг адилхан эмэгтэй хүн нөхрөө хүлээгээд шаналж суугаа” гэж мянга түмэн юм боддог ч уулзаад л байсан. Үйлийн үр гэж юм байдаг, тэр нь над дээр буух байх гэж боддогийн, яая гэхэв өөрийн л тэнэгийх хойно. Одоо уулзахгүй сэтгэлээ татах гэж хичээж байгаа л даа, гэвч бурхан мартамхай биш болохоор амсах ёстой үйл лайгаа амсах байлгүй, Захидлын эзэн бүсгүй дажгүй ухаалаг санагдлаа, чиний мэдрэмж, шаналлыг би ойлгож байна. Гэхдээ хожим харамсах юм битгий хийгээрэй. Нэгэнт гэр бүлтэй болсон бол тэр хүнийхээ сэтгэлд нь эрхэм нандин, хүсэж мөрөөддөг хүн нь чигээрээ үлдээрэй гэж л зөвлөе дөө

  33. sainu says:

    Чи бид 2 бараг л адилхан юм. Тэр надаас ах. Хааяа ярина. Би бол холдсондоо л холдьё гэж боддог. Цаг хугацаа л харуулах байхдаа. Сайхан хань ижилтэй болж, сэтгэл амгалан амьдармаар байна

  34. зочин says:

    Чи тэгээд авгайтай 2  хүний нэгийг сонгох гээд асууж байгаа юм уу.Зүгээр л хүний амьдралд гай бололгүй холдсон чинь дээр.Тэдний амьдрал дэвжээд давгүй.сайхан болчихсон байхад чи ан цав суулгаж яах гээвээ.Чамаас салаад өөр хүнтэй сууж амьдрал зохиосон хүнийг надад хайртай гээд бичээд байх чинь утгагүй биз дээ.Амьдралаа.бодож,арай залуухан дээрээ өөрийн ханиа олоорой доо.Эхнэртэй хүнийг бодож нулмис унагаж яваа чиний сэтгэлийг агуу гэлтэй ч биш дээ..Сайхан хүүхэн гээд ч гэх шиг,чи муухай гэж хэлж хүүхэн эргүүлдэг эр байдаггүй..Үнэхээр сайхан эмэгтэй бол  тэр сайханыг эрчүүд тойроод байдаггүй учраас урьд нь амьрал үзсэн хүүхэдтэй хүний хувьд өөртөө дүгнэлт хийгээрэй.

  35. Bolor H says:

    Тэр 20жил 20бэлэг ккккккккккккккккккккк.   Тэр чинь угаасаа л үнэгүйшд. үнэгүй юманд уяраад байхымдаа энэ бүсгүй.  Энэ утгаараа чи ч гэсэн тэрэнд үнэгүй л харагдаж байгаа. Бүсгүй хүн ийм байж ёстой болохгүй. 

  36. Gantsaardaj bnag says:

    jinkhene xairiig chi uneguiduilsen ch baij magad gexdee yum butexgui tusmaa bainga xamt baixgui tusmaa unetei sanagddag gedeg tiim ch baij bno chamd gej xelexed duudmaar sanagdval xuuchin zaluugaa duusaj setgelee uudlax gej oroldson ni deer baix shuu ajliin gazriin zaluugaa duudaj uuriiguu uneguiduilvee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.