Жирэмсний шинж тэмдэгүүд

Жирэмсэн болсныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэгүүдийн талаар товч танилцуулж байна.

Жирэмсний анхны долоо хоногт ургийн хэмжээ вандуйны чинээ байдаг ч гэлээ бүх эрхтэнүүд нь бүрэлдээд эхэлчихсэн байдаг болохоор өдийд хүчтэй эм тариа хэрэглэх, тамхи, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэвч жирэмсний өдий үед эмч нар хүртэл тусгай шинжилгээ хийлгүйгээр жирэмсэн болсон эсэхийг баттай хэлж чаддагүй болохоор бие даан хөл хүнд болсон гэдгээ тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг.

Иймд хөл хүнд болсныг илтгэх анхны шинж тэмдэгүүдийг эмэгтэйчүүд мэддэг байхад илүүдэхгүй.

Биеийн юм ирэхгүй байх. Сарын тэмдэг ирэхгүй байх нь хөл хүнд болсныг илтгэх үндсэн шинж тэмдэгүүдийн нэг юм. Гэхдээ биеийн юм ирэхгүй байх шалтгаан нь жирэмслэлттэй хамаагүй, өөр зүйл байж болох тул бүрэн найдах хэрэггүй юм. Жишээлэхэд, витамины дутагдал, дааврын өөрчлөлт, сэтгэл санааны гэмтэл, зарим халдварт өвчин г.м. шалтгааны улмаас биеийн юм ирэхгүй байж болно.

Хоол идэх дуршил нэмэгдэх. Дуртай хоолны төрөл өөрчлөгдөх. Хөл хүнд болсон эмэгтэй хүн өөрөөсөө гадна бас нэг амь тэжээх шаардлагатай болохоор хоолны дуршил ихээхэн нэмэгддэг. Мөн бие махбодийн өөрийн шаардлагаас хамаараад шавар, шохой г.м. жирийн үед бол идэж боломгүй зүйлсийг хүртэл идэх нь бий. Эмэгтэй хүний бие махбодь дутагдаж байгаа элементээ олж авах шаардлагатай болоход ийнхүү эмэгтэй хүний хоолны дуршилд өөрчлөлт ордог гэж үздэг.

Дотор муухайрах. Жирэмсний бас нэг шинж тэмдэг бол дотор муухайрах, бөөлжих, ялангуяа өглөөд хүчтэй бөөлжүүлдэг шинж тэмдэг байдаг. Гол төлөв үр тогтосны дараах эхний хэдэн сард тодор муухайрах үзэгдэл ажиглагддаг. Энэ үед шинээр бий болон төлжиж байгаа хүүхдийн бие махбодь их эмзэг байдаг болохоор хоол, хүнсэнд агуулагдаж байдаг хортой бодисуудтай өөрөө бие даан тэмцэж чаддаггүй. Тиймээс ургийг хамгаалахын тулд эмэгтэй хүний бие махбоди өөрчлөгдөн хувирч хоол, хүнсэнд агуулагдаж байдаг нян зэрэг маш эмзэг ханддаг болдог. Үр дүнд нь дотор муухайрах, бөөлжөх үзэгдэл ажиглагддаг.

Сэтгэл санаа өөрчлөмтгий болох. Хэт уцаартай болох, уйламтгай болох, сэтгэл санаа хувирамтгай болох, нойрмоглох, сэтгэл гутралтай төстэй байдал олох зэрэг мэдрэлийн системтэй холбоотой өөрчлөлтүүд ажиглагдаж болдог. Үр дүнд ялихгүй зүйлд гомдох, уурлах г.м. зүйлс ажиглагддаг.

Ойр ойрхон шээлгэх. Жирэмсний эхний саруудад шээс ойр ойрхон хүрдэг. Өдөр ирэх бүр томорч байгаа умай болон бэлиг эрхтэнүүдийг тэжээлийн бодисоор хангаж байдаг цус хэвлийн хөндийд дүүрсэн байдагтай холбоотой. Энэ бүхэн нь давсгийг дардаг. Мөн бодисын солилцоо хурдасч, хүний бие махбоди дахь шингэний хэмжээ ихэсдэг болохоор бөөр илүү эрчимтэй ажиллаж эхэлдэг.

Хөх томрох. Үр тогтсон мөчөөс эхлэн хөхний булчирхайнд өөрчлөлт орж эхэлнэ. Хөхний хэмжээ томордог. Сүү ялгаруулах үе шатанд бэлдэн хөхний булчирхай өөрчлөгддөгтэй холбоотойгоор ийм үзэгдэл ажиглагддаг.

Жирэмсний эдгээр шинж тэмдэг танд ажиглагдаж байгаа бол эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Эмч үзлэг хийгээд, Эхо-д харж, жирэмснийг батлах шаардлагатай шинжилгээ хийх чиглэл өгнө. Мөн эмийн сангаас жирэмснийг шалгах тест авч өөрөө шалгаж болно. Ингэхдээ тестийг 2-3 удаа давтан үзэж баталгаажуулах хэрэггүй.

Үүнээс гадна биеийн юм ирэлгүй 1-2 хоног саатахад хэд хэдэн өдөр дараалж өглөөд, сэрсэн даруйдаа босолгүйгээр шулуун гэдэснийхээ халууныг жирийн халууны шилээр хэмжиж шалгах арга байдаг. Халууны шилийг шулуун гэдэс рүү 5-7 см оруулна. Ингэж үзэхэд шулуун гэдэсний температур тогтмол 37 хэмээс өндөр байгаа бол жирэмсэн болсныг илтгэнэ.

SOURCE: www.103.mn

4 Comments

  1. ugi says:

    Gaigui bhoo maa 1 nz jiremsen bhda medehgui hd hd usan gsn mini medhin ew ervvl hvv tursun tiim boloor odoo medsenes hoish dahij uuj bolohgui shvv erthen hyanaltanda ororoi amjilt

  2. Гантуяа says:

    4piwo uusan uedee jiremsen bolchjee. Yah bol unetei zowlogoo ogooch. Medeej buduuleg bish.

  3. Bvsgvi says:

    Nuhurtuu surprise bariydaa… 3-18nd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.