Нууц амрагууд ингэж зөвлөжээ

Гэр бүлийн хүндээ үнэнч явах нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэвэл маргах хүн гарахгүй байх. Ядаж л нөгөө БЗХӨ тусна гэхгүй, баригдчихвал хэрүүл маргаан дэгдэнэ гэж стресст орохгүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүү ихийг харж явдаг болохоор… Ингээд олон зүйл нуршилгүйгээр эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн сайт дээр гарсан асуулгаас сонирхуулъя.

Энэ сайт нь нөхрийгөө өөр хүнтэй “яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг асуусангүй эхнэртэй эрчүүдтэй “явж” байсан “туршлагатай” бүсгүйчүүдээс туршлагаасаа хуваалцахыг хүссэн байна. Ингэхэд нь бүсгүйчүүд нэг иймэрхүү хариултууд өгсөн байх юм. Ямар нэг дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм та өөрөө нэгийг бодож, хоёрыг тунгаагаад сэтгэдэл, дүгнэлтээ бичнэ биз.

Гэнэтийн сулрал

Надтай явдаг байсан залуу эхнэртэйгээ унтана гэхээс залхаад байна гэж ярьдаг байсан. “Дандаа нэг янзаараа, уйдаж үхмээр” гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр хэдий улиг болсон мэт санагдаж болох ч нөгөө ажлаа арай илүү сонирхолтой, кайфтай болгох гэж л эрчүүд нууц амрагтай болдог гэж санагддаг. Тэр залуу ч надтай нэг оронд орохоороо ёстой баллаж тавьдаг байсандаа. Гэртээ хариад эхнэрийнхээ өвөрт орохоороо юу ч чадахгүй болчихдог байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Яах вэ, хамаг юмаа надад шавхаад үлдээчихдэг байсан юм чинь. Тэгэхээр миний бодлоор бол эхнэр нөхрийн харьцаанд секс цөөрөөд ирвэл нэг л биш байгаагийн шинж мөн.
А.26 нас.

Ажлыг нь шинж

Жинхэнэ нэр, хаягаа хэлэхгүйгээс хойш нуугаад яах вэ, надад эхнэртэй хоёр ч нууц амраг байсан. Эхнийх нь уран бүтээлч, урлагийн хүн. Эхнэр нь дөнгөж төрчихөөд байсны дээр, урлагийн хүн гэдгээрээ дандаа шинэ соргог юм мэдэрч байх ёстой байдаг юм гэсэн. Тэгээд ажлын амралтын өдрүүд гэлтгүйгээр чөлөөт цагаа бүхэлд нь надтай өнгөрүүлдэг байсан шүү. Эхнэртээ болохоор урлагийхантайгаа хаа нэгтэй уулзаад явж байна ойлгоорой гэж худал хэлдэг гэж байгаа. Нөгөө тэнэг нь түүнд нь итгэхийг нь яана. Нөхөр нь ч гэсэндаа хувиа хичээсэн өөдгүй амьтан. Тэгэхээр урлагийн хүн гэхээр нь зөвхөн уран бүтээл туурвих гээд л уран бүтээлч эрэл хайгуул хийгээд явдаг юм гэж тэнэгтэх хэрэггүй байх. Тэр уран бүтээлий эрэл хайгуул гэж юу байдгийг нь би сайн мэднэ. Тэгэхээр нөхрүүдийнхээ худал үгэнд итгэх биш харин ажил хэрэг, үр дүнг нь шалгах хэрэгтэй байх.

Хоёр дахь “ну.а” залуу болохоор надтай хамт ажилладаг байсан. Өдөржин шөнөжин шахуу надтай хамт ажил дээрээ байж байгаад орой хонох гэж л харьдаг байсан. Тэр зуураа ажил дээр, эсвэл найзуудынх нь гэрийг илүүчилдэг байсан. Эхнэртээ болохоор амьдралынхаа төлөө мөнгө хийгээд ёстой нэг завгүй явна гэж донгоддог байсан. Тэгэхээр нөхрийн чинь ажил дандаа гэнэт яаралтай юм гараад, дандаа оройтоод байдаг болсон бол сэжигтэй шүү гэж эхнэрүүдэд хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ гээд ажил дээр нь “санамсаргүй” гэнэтийн шалгалтаар очиж үзэж байсан нь дээр шүү. Үнэхээр ажил ихтэй байвал сайн л биз. Үгүй бол харин…
Б. 32 нас

Шинэ үг

Би нууц амраг ч байж ч үзсэн, бас нөхөртөө араа тавиулдаг эхнэр ч байсан үзсэн. Нөхрийгөө намайр мэхэлдэг гэж зүүдлээ ч үгүй явж байгаад өөрийнхөө нууц амраг залуугийн яриаг сонсож байгаад гэнэт ойлгосон гэх үү дээ. Яасан бэ гэхээр нууц амраг залуу маань намайг дагаад миний хэргэлэдэг үгсийг хэлдэг болчихсон байхыг гэнэт анзаарсан байхгүй юу. /Би өөрөө дизайнер мэргэжилтэй л дээ. /

Харин нөхөр маань болохоор гэнэт сүүлийн хэдэн сар дан хууль зүйн үг хэллэг ашигладаг болчихсон байсан юм. Тэгээд яах вэ юу билээ энэ чинь гэж бодож байгаад тандсан чинь… яг байдаг байхгүй юу. Нууц амраг эмэгтэй нь хуульч, компанийх нь хуулийн зөвлөх хийдэг байсныг нь олж мэдсэн дээ… Бас нээрээ нууц амраг залуугаа эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхыг нь хараад нэг сонин юм ажигласнаа хэлье. Юу вэ гэхээр тэр явж байхдаа дандаа эхнэрээсээ нэг ахлам, хагас алхам хэртэй зайнд түрүүлж алхах гээд байсан. Хөндлөнгөөс харахаар өөрийн мэдэлгүй эхнэрээсээ зай аваад байгаа нь нүдэнд тусч байсан шүү. Дараа би нөхрөө харсан чинь бас яг тэгэж байсан.
Э.27 настай.

Гөлөгнөөд ирвэл…

Би эхнэртэй гурван ч эртэй явж үзсэн. Бүгд л сайхан гэр бүлтэй. Маш нямбай гэдгээрээ хоорондоо адилхан гэмээр юм уу даа. Үс, үнэр энэ тэр гээд ямар ч ул мөр үлдээдэггүй байхыг хичээдэг. Уулзах болохоороо ямар ч үнэртэй ус энэ тэр хэрэглэхгүй байхыг гуйдаг байсан. Би ч гэсэн хэзээ ч өөрөө тэдэн рүү залгадаггүй, мессеж энэ тэр бичдэггүй байсан.

Нэг нь намайг ийш тийш ажлаар, томилолтоор явах болохоороо авч явдаг. Тэгэхдээ эхнэртээ болохоор манай ажлын мэргэжлийн зөвлөх гэж хүн надтай хамт явна гэж хэлдэг. Юмыг яаж мэдэх вэ гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь тэр. Тэгээд ч тэр үү эхнэрүүдэд нь нэг ч удаа баригдаж байгаагүй. Гэхдээ хачирхалтай нь гэвэл эхнэр нь утсаар ярихаар л жинхэнэ “гөлөг” болно доо. Яах вэ ийх вэ, яасан ийсэн, миний хайр майр энэ тэр гээд л утсаа барьчихаад л утсаа бараг л долоохоо шахдаг байсан. Тэгэхээр миний бодлоор бол нөхрүүд чинь гэнэт утсаар ярихдаа гөлөгнөөд ирвэл сэжигтэй шүү. Юмыг яаж мэдэх вэ …
Д. 30 настай.

Урвагчтай нялагнах хэрэггүй

Эхнэрүүдээ эх гэсэн нэрнээс гадна эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдгээ мартах хэрэггүй. Эрчүүд худал ярьдаг ч эцсийн эцэст баригддаг л байхгүй юу. Хэрэв сэжиг төрсөн бол эд баримтыг нь олох хайр хэрэгтэй. Өөр дугаартай болчоод симээ сольж хийгэд байна уу гэдгийг шалга. Оройтож ирдэг болсон бол хармаа энэ тэрийг нь ухаад үз. Ямар дотуур хувцас өмсөж байна, ажилдаа ирэх, явахдаа гэнэт дандаа усанд ордог болчихсон бол ялангуяа нэгжиж үзэх хэрэгтэй. Мессежийг нь унш, мэйлийг нь шалга.

Ажлаас ирэх, явахад нь үнсэх гэхээр бултаад байна уу? Сэжигтэй шүү. Хоёр долоо хоногоос илүү хугацаагаар унтахгүй байна уу? Бас л сэжигтэй шүү. Яаралтай арга хэмжээ ав. Урвагч, мэхлэгч хүнтэй нялагнаад байх хэрэг юу байна. Бүр үнэрлээд үзэж болно шүү дээ. Өөр эмэгтэй хүний үнэртэй усны үнэр гэдэг маш содон байдаг. Нуушаад яах вэ, би өөрөө ч гэсэн олон эрчүүдтэй явж үзсэн эмэгтэй. Тийм ч болохоор хэлж байгаа юм. Харин мэхэлж байгааг нь гадарлаад байгаа мөртлөө баримт олохгүй яваад байгаа бол мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх нь танд ашигтай байгаа хэрэг.
Э. 45 настай.

Бүдүүлэгтэж байгаа бол

Миний нууц амраг залуугийн эхнэр нь компьютер, интернэтийн талаар ямар ч мэдлэггүй байсан нь их сайн хэрэг болсон гэх үү дээ. Далимдуулаад хоёулаа бараг дэргэд нь шахуу мессенжердээд, мэйл бичилцээд суудаг байсан гэх үү дээ. Надад ямар гоё уран үгтэй мэйл бичдэг байсан гээч… Тэгсэн мөртлөө эхнэртэйгээ утсаар ярихаараа бараг эхнэрийнх нь өмнөөс уур хүрмээр байдаг байсан. Аймаар муухай бүдүүлэг ярьна. Бараг л дандаа яах гээд байгаа юм, хуц п… шахуу үг хэлнэ.

Тэгэхээр миний бодлоор бол нөхөр чинь элдэв заваан үг хэрэглээд бүдүүлэгтээд эхэлсэн бол нэгийг бодох хэрэгтэй шүү. Би тэгээд нэг удаа тэсэлгүй тэр залуугаа эхнэр чинь чамайг гадарлахгүй байна уу гээд асууж үзсэн. Тэгсэн чинь би сексийн тал дээр бүрэн хангаад байдаг болохоор сэжиг авдаггүй юм. Тэгээд дээр нь намайг төрөлхийн тийм бүдүүлэг зантай гэж бодоод сурчихсан байхгүй юу гэж хариулсан. Би л лав эхнэр нь байгаад намайг тийм үгээр надтай ярьдаг байсан бол тэсэхгүй ээ…
Г.24 настай.

Гэнэт аз жаргалаар гийгээд ирвэл…

Би найз хүүхнийхээ нөхөртэй нь явдаг байсан. Хүмүүсийн хэлдгээр өөдгүй гичий л байсан байсан гэхүү дээ. Гэхдээ нуугаад яах вэ, би үнэхээр тэр залууд хайртай, тэр ч надад байсан. Гэвч тэднийх гурвын гурван хүүхэдтэй байсан болохоор салж нийлэх хэрэггүй гэж шийдэцгээсэх л дээ. Харин найз хүүхэн маань бид хоёрын талаар огт сэжиг авалгүй яваад байсанд би одоо хүртэл гайхдаг юм. Яагаад вэ гэхээр бид хоёр үе үе “факталдаг” байсан. Жишээлэхэд, би өөрөө цав цагаан дэлбээтэй цэцгэнд дуртай л даа. Тийм болохоор нөгөө залуу маань байсхийгээд л надад цэцэг бэлэглэнэ.

Гэхдээ эхнэрээ мэхэлж байгаа гэдэг утгаараа сэтгэл нь зовоод эхнэртээ бас яг адилхан цэцэг аваад бэлэглэчихдэг. Тэгсэн чинь нэг удаа найз хүүхэн маань надад ярьдаг байгаа “Манай хүн юу болчихоод байгаа юм бол оо. Би цагаан өнгөтэй цэцгэнд дургүй гэдгийг мэддэг мөртлөө байсхийгээд л тийм цэцэг барьж ирдэг болчихлоо. Сэтгэл гаргаад цэцэг аваад ирж байхад нь ямар би сарнай цэцгэнд дуртай, яваад солиод ир гэлтэй нь биш гэж бодоод дуугүй л аваад байгаа. Дээр нь сугалаагаар саяыг хожчихсон юм шиг аз жаргалаар гийгээд, талимайраад л явах болсон” гэж.. Тэгэхээр хүндэт эхнэрүүд минээ нөхөр чинь та хоёрын өнгөрсөн амьдралын чинь нарийн ширийн зүйлсийг гэнэт мартаад ирвэл андуураад байгаагийн шинж шүү гэж хэлмээр байна. Дээр нь гэнэт аз жаргалаар гийгээд тальмайраад яваа бол бүр ч…
С.37 настай.

Өө

Миний нууц амраг залуу шууд л ил цагаан худал хэлдэг байсан. Надтай уулзмаар болохоороо эхнэрээсээ элдэв өө хайгаад, хэрүүл нэхээд эхэлдэг байсан. Тэгэж байгаад хэрүүл дэгдээд ирэхээр хүн амар тайван байлгүй, энд чинь байж суух арга алга гээд хаалгаа саваад гардаг. Эхнэр нь хаачих гэж байхыг нь асуухаар “Нууц амрагийндаа очлоо” гэчихдэг. Ийм хариулт сонссон эхнэр нь хачирхалтай нь тайвшраад үнэхээр нууц амрагийнх руугаа явж байна гэж боддоггүй байсан шүү. Зальтай эр байгаа биз? Ер нь миний бодлоор нөхөр нь зальтай байх тусам эхнэрүүд нь гэнэн, итгэмтгий байдаг юм шиг ээ. Тэр бүү хэл миний үс машиных нь суудлын бүрээс дээр наалдаад үлдчихсэн байсан чинь “Юу дэмийрээд хий хараад байгаа юм” гэж улаан цагаан загнаж, уурласаар байгаад зөв зүгээр мултарчихсан гэж надад ярьж байсан гээд л бодчих.
Д.32 настай.

Шинэ байрлал туршаад эхэлвэл…

Би сексийн тал дээр тун гарамгай гэмээр нэг залуутай явдаг байлаа. Эхнэртэй залуу. Орон дотор элдэв юм туршихыг нь зөвшөөрдөг байсан. Би ч бас хүн юм болохоор тэр тал дээр өөрийн гэсэн стильтэй, зуршилтай гэмээр юм уу даа. Тэгсэн чинь нэг удаа миний стилийг авгайтайгаа туршиж үзсэн гэж надад хэлдэг байгаа. Миний айсан гэж. /Би өөрөө ч гэсэн нөхөртэй хүн болохоор тэр залууг эхнэрээс нь салгаж хэрүүл энэ тэр дэгдээхийг хүсдэггүй байсан юм./ Шууд л “Тэнэг юм уу, эхнэр чинь өөр хүнтэй болсон гэдгийг чинь мэдчихнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн харин больсон гэж дараа нь хэлж байсан. Тэгэхээр эхнэрүүдээ, нөхөр чинь гэнэт нөгөө ажлынхаа стиль энэ тэрийг өөртэй чинь ярилцаж, зөвшилцөлгүйгээр өөрчлөөд эхэлвэл сэжигтэй шүү… Бас нэг юм нэмж хэлэхэд бид хоёр долоо хоногт гурван удаа яг тогтсон цагт уулздаг “журамтай” байлаа. Мань эр ч яг тэр өдрүүдийн, тэр цагт чухал ажилтай гээд эхнэрээ сургачихсан. Тэгсэн чинь нэг удаа би яагаад ч билээ уулзаж чадахаа байчихсан чинь мань хүн харин эхнэртээ сэжиг төрүүлэхгүйн тулд гэртээ харихын оронд энэ тэрүүгээр хэсч цаг барж байгаад харьсан гэсэн.
М.29 настай.

Эцэст нь дахиад сануулахад эхнэртээ үнэнч явна гэдэг эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм шүү.

25 Comments

  1. dolingor says:

    er ni emegtei humuus chini harin shal toodoggui yum bishuu. Baahan banzaldachihaad yu ch boloogui yum shig l yavj baidagiishde.

  2. Ijlee says:

    Teneg huuhnuuded erchuud urgelj ehneree muulj bdin gaihah zuil bhgui shinehen nuutsdaa gologdohguig hicheej sexdee garamgai gj haragdahiig hicheediin ehnerteigee yag l adilhan sexdene bitgii bardamnl 

  3. bolomj says:

    Neere-d 
    tegeed ih surguuliin bagsh nuhertei zaluu chinii nuhur bolsongui u? Esvel sul doroi  ni chamd bas gologdson  yum uu? 

  4. Bavu says:

    Neeree chinii bichsen chin neeree yu?

  5. Сэвгvй сэтгэл says:

    Яаж ханилсан ханиа хуурч чаддаг байна. Естой л хvн муутай хvний явдал байх. Нандин эрхэмсэг байлгах зvйлээ сэвтvvлж болохгvй дээ. 

  6. Буруу ч юм байхгүй says:

    би одоогоор нөхөргүй лдээ. Санаандгүй тохиолдлоор эхнэртэй залуугийн нууц амраг болчихсон юм. эхэндээ ч удахгүй сална гэж байтал өнөөх чинь салахгүй зууралдаад хайртай дуртай гээд л байсан. сүүлдээ би өөрөө ч дасаж эхэлсэн. Азаар эхнэр нь мэдэж би нэг салж санаа амарав. үүнээс юуг ойлгов гэхээр ирээдүйд хүний эхнэр болсоныхоо дараа нөхөр араар тавьсан байсан ч тэрийг нь өршөөж чадах сэтгэлийн хаттай байх хэрэгтэйг  л ойлгох шив дээ. Тэр эмэгтэйг харин амьдралаа сүйрүүлчихээс нь өмнө аварч чадсанд нь баяртай байдаг юм.

  7. Bvsgvi says:

    Bodit vnen bna… Vnen vgiig hvleej awch sur… Svrjignetsgeeh yumaa 

  8. --- says:

    Хүсээд өдөж айлгүйтээд хандыг хариулаад байгаа сайхан амьтанд үгүй ээ гэхүү. эхнэр нөхөртэй хэн  байх нь хамаагүй шудраад л гарна хэн ч гэсэн. эзгүй хээр алтны хажуугаар нүдээ аниад алхахтай агаар нэг хэхэ. гол нь гэр гудамж 2г ялгаж чад. 

  9. Z says:

    Хэрэгтэй мэдээлэл оруулсан байна. Дээр бичсэн эмэгтэйчүүдийн хариулт ер нь бол амьдрал дээр бүгд байдаг жишээ байна. 

  10. Нээрээ says:

    Сэтгэхүйн тандалт явуулж байхад энэ хүмүүсийн уурлаж бухимдаж байгааг хи хи. Энэ сайт чинь хамгийн гол нь нийгмийн бодит хандлагыг илэрхийлж байдаг. Янз бүрийн юм бичээд хүмүүсийн хандлагыг харж байхад өөрөө өөрийгөө хичээхгүй байж хараад ширээл тавьсан хүмүүс ямар их байдаг юм бэ дээ. Иймэрхүү үзэл бодолтой иргэнтэй улс өөдөлж, дэвжин дэвшихгүй байх нь аргагүй шүү дээ.

  11. hutumsh says:

    Bi neg huuhniig geriinh ortsnii gadaa hurgej ogood yum yarij btal nohor ni ortsniihoo uudend garch ireel tamhiljiinaa yag minii mashinii derged shuu getel ehneriinh ni gar minii boovon deer taviastai. Minii mashin bituu tenntei bolhoor haanaasaa ch dotorhi ni haragddaggui yum tegeel bi ehneriig ni mashindaa shaaj ogsondoo nohor ni 1 metriin zaitai hooloi zasaj bhad l balai hog chin aimaar changa dugaraal door yantsaglaal deer garaal tsonhoor nohoroo harangaa l tsogichihdog  yum daa aimaar duu aldaj tavisan duuschaal bjiital boovoo ugaagaagui bhad amadaa hiigeel tolgoigoo segschij ogdiin saihan amttai jargaagch ed shuu geel. 

  12. sam says:

    ийм балиар байна гэж юу байсан юм

  13. zaluu says:

    er ni bol er em geltgui ihenh ni nuuts amrag bgaashdee.end yarisan huuhnuudiin unen l bna.er huniig burhan iluu harj bhaahaaraar zayasan yumiig yaahav dee.harin ehnertei ertei yavahgui l bhad ug ni boloh yum bgaam.ger oron ehner huuhed bgaa hun oor huuhen zovshoorohgui bol tgj ih haigaad yavaad bh tsag zav bhgui.ihenh ni amidralaa bolgotson erchuud nuuts amragtai bdiin.tiim erchuudtei yavdag geheer bas tsaanaa yum bgaa biz.bi bol nuuts amrag bggui.gaduur duuren ohid zondoo l bna.

  14. gotsoo says:

    erchuudiig iluu yum hardag l gene. ene busguichuud ch gesen nohroosoo oor yum harah durtaidaa heden magtaaliin ug sonsool owort n orchihson l bga biz de. heree hereeniihee hariig gaihaw gegch boloh yuma. huuliinhnii hiisen sudalgaagaar 35-s deesh nasnii nohortoi huuhnuud oor ertei yawaldah, eswel huchinduulj uzemeer sanagddag gej ihenh n hariulsan bdag. tegeel bod oilgomjtoi bna u ugui yu

  15. zochin says:

    Нээрээ пизда vнэн банзал гичий шиг байгаа юм

  16. Нээрээ says:

    4 жилийн өмнө эхнэртэй залуутай уулздаг байлаа. Надаас өмнө олон хүүхнүүдтэй орооцолдож байсан тухайгаа илэн далангүй ярьдаг байлаа. Хамгийн гол нь гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орорх шалтгаан нь эхнэрээс нь болсон гэж байгаа. Уг нь бол мэдлэг боловсрол сайтай, ном бичдэг, их сургуулийн багш эмэгтэй лдээ. Даанч дэндүү шуналтай, бас их доромж өнгө аясаар байнга загнаж харьцдагаас нь болоод нэг л өдөр тэсрээд алга болж өгсөн гэнэлээ. Хамаг мөнгийг нь хамж авчихсан хоол унааны ч мөнгөгүй явуулдаг. Тэгсэн хирнээ байнга өр зээл тавьчихсан гэж уурладаг байгаан. Эр нөхрөө хүндэлж, ойлгож харьцаж байхгүй бол ийм л үр дагавартай байна шүү бүсгүйчүүд минь.

  17. no name says:

    Exneree araar tawij bgaag medej yah ni we. Medexgui bol chamd l amar bna bzd.  

  18. zochin says:

    esod oo, saihan tseverhen, nuuts amrag boloh huurhun, 23 tai BOY bna. Sonirhoh uu? 

  19. zochin says:

    araar tavidag ehneriig yaj tanih ve??? 

  20. esod19@yahoo.com says:

    Сайхан цэвэрхэн нууц амрагууд болох бүсгүй бна ууу

  21. GegeenCom says:

    Huuye azgui avgai nuhruudiin amragiin payan duusqmda.
    Unench bh tiim hetsuu yum bhda

  22. zochin says:

    nuhurtuu unench bj surchihaad daraa ni iim yum saraach, arhichin huuhen shg yum bolov oo.

  23. Creepy man says:

    Эр хүний 13 н мэх гэдэг шиг эмэгтэйчүүдийг өвөртөө оруулхын тулд эрчүүд юу ч гэж бүлтэрж мэдэх улс. Юун төлөө эхнэр нөхөр болчоод өөр хүнээс өөр мэдрэмж хайгаад бдаг бна. 

  24. Хатан says:

    Хүүхнүүд ядаж байхад гэнэн, эрчүүд нь хуурамч, худалч. Энэ сайтад бичиж байгаа нууц амрагийн түүхтэй улсууд бүгд хайртай, дуртай гэсэн байдаг. Хүний амрагийн асуудал завхайрал, өөрийн амрагийн асуудал романс гэж үг сонсож байсан. Дараа нь тэр яриад байсан хайр дурлалын асуудал нь завхайрал гэдгийг ойлгоцгоодог гэж найдъя даа. Энэ яриануудыг уншиж байхад нэг тийм муухай, хөнгөн, завхайрлаа буруу гэж бодохгүй байгаа өнгө аяс анзаарагдаад яах гэж ингэж явдаг юм бол гэж дургүй хүрч байна. 

  25. 33zaluu says:

    Bi ger bulgui. Heden uulzdag busguitei bsan. Nuhurtei nuhurgui yanz yanz. Nuhur chin medchih yum bishuu geheer bi sanaa zovohgui baihad chi yundaa sanaa zovdog yum gedeg bsan. Bi sayhan neg busguid durlasan. Tuunees hoish bi uulzdag huuhnuudee pyalj ehelsen.  Ene busguig naiz busguigee bolgoj amjaagui baigaach bi tuuniig huurahgui gej boddog. Bas deer n namaig songoson emegtei hunii songoltyg bi hundetgeh heregtei. Huuhen bolgontoi untna gesen ch baragdahgui yum chin eldev shaldar buldar sex huuhnuudiig odoo bodohoo bolison :). 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.