Юу хүсч байгаагаа мэддэггүй эрчүүд

confused-man1

Юу хүсч буйгаа мэддэггүй эрчүүд байх юм. Манай нөхөр намайг гадуур гарч дэлгүүр хэсэх, тоглоом тоглох гэх мэт энтэртаймэнт хийлгэх дургүй, ядаж 1 өдрийн сургалт семинарт сууж мэдлэгээ дээшлүүлэе гэхээр гэртээ бай хүүхдээ хар гэнэ. Гэртээ л байлгаад байх санаатай. Гадуур гарч нааш цааш явахгүй хүн чинь таргалахаас яахав. Тэгэнгүүт тарган байна муухай байна тур гэнэ. За турая гээд гаргадгүй юм чинь гэртээ дасгал хийх гээд интэрнэтээр дасгал тавингуут 3 хүүхдээ хар, хоолыг нь хий битгий өлсгөөд бай гэнэ.

За тэгээд гэрээсээ ажлаа хий бас хүүхдээ хар гэнэ. Ингээд л гэрт эргэлдсээр байтал өдөр дуусч байгаа юм да. Энэ ч яахав хүүхдүүд цуг унтаж байна гээд секс хийхгүй. 2-с 3 сар болж 1 хийнэ. Жилд үсрээд л 12 удаа секс хийнэ дээ. Хүүхдүүдээ тусдаа унтуулж сургая гэхээр бага байна гэнэ. Өөрөө мөнгөөр хүүхэн аваад унтчихна. Сүүлийн үед намайг хараад л уурлаад байгаа. Бодвол гайгүй юмтай таарсан юм шиг байгаан.   Тэгсэн хэрнээ дахиад хүүхэд гаргана ч гэх шиг. Би одоо тээгч эх юмуу хаашаа юм. Одоо бүр дургүй хүрээд жоохон юм дээр уур хүрээд хэрэлдэнэ. Утга алга.

Хүний залуу нас ингэж өнгөрөх гэж. За тэгээд ингэж хэлэнгүүт архи ууж шоудаж зугаацаад эрчүүдтэй унтаад явах нь залуу нас уу гээд л донгосч өгнө дөө. Хүн үр хүүхдээ харж баясдын, чи бол тийм биш байна гэнэ. 3- н хүүхэд тээгээд төрүүлээд өсгөж байгаа хүнийг тэгж хэлнэ гэдэг доромжлол ч юм шиг. Чааваас гадуур гарна гэхээр архи тамхи завхайрал л бодогддог юм шиг байгаан. Уг нь сурсан юмаа олшруулаад жаахан ч гэсэн юм сураад, фитнес энэ тэрд явж өөрсдийгөө л хөгжүүлэх тухай ярихын. Тэгж яриад л эсрэгээрээ адлагдах юм даа. Одоо яалтай ч билээ дээ.

10 Comments

  1. Bi bol uuriinhuuruu l zutgene yadgiin aash muutaigaarai heluuleh l blgui hvn 1 l amidarna chi uuriinhuuruu bai 

  2. cahirmaa says:

    Заавал асууж зөвшөөрөл авах хэрэг юу байна, хүүхдээ харуулах хүн олоод 7 хоногт 3 өдөр фитнест явах, эсвэл саунд суух, хурал семинарт суухал заавал асуугаад л зөвшөөрөл аваад л гэрээр дүүрэн мэтгэлцээд л, хэлэх шаардлага алга ш дээ, өө тийшээ яваад ирлээ тгэхэд л болно ш дээ

  3. ulemj.s@yahoo.com says:

    Chi erh chuluug edleed uzeech

  4. zaluus says:

    nohor chin oor huntei yawaad bdgiim bol hetsuu de nogoodohdoo daschaad neg odor salbal yana. ter uyed chi garaad hiij chadah yumgui ajil golood chamaig awahgui tiim bdald hureh wii de. amidral tiimch amar bish shu de. yuch tohioldoj medne. bodoltoi l amidar yadaj fase naiztai bol setgelee uudaldag bodol sanal soliltsdog bh heregtei hun hundee dem ogch setgelee huwaaltsaj amidardag yum sh de. yor n gehdee tsaash n yariad bhgui eregtei naiztai bol er hun talaasaa nohriin chin br suuriig oilgoj chamd unend oirtson zowolgoo ogno.

  5. saraa says:

    Uurtuu dugnelt hii.uuruusuu uurchlultiig ehel. Zaaval fitnest yvahguigeer gertee goyo shn boloh uchnuun bolomj bn Surch medeh hugjihud ch neg udriin surgaltaas iluutei neg yumiig barij avaad tuushtai uz sudal med, medleg bolgo. medlegee chadvar bolgo. Medlegtei chadvartai uurtuu archaatai ger ornoo shn avaad yvchihdag emegteig aldahguin tuld erchuud bugdiig chinii tuluu hiideg yum 

  6. GegeenCom says:

    Chi yagaad ugeer n bgad bdyn. Huvi hunee hugjuulj zulgehiig busdad naidaad suuh hereggui sanaatai amidarAa. Chamaig saijruulchlaa gehed chi ulsuj uheheergui boltoloo uuriiguu huchirhegjuul. Ih sul doroi hun yumaa. Hanilsan hania yahnuudee salchaal muul

  7. exner says:

    Zewvvn nuhur we. Muu nowshiig aldaa garganguut ni huuguud ywuul. Erthen darj awahgui bol tolgoin deer chin garaad suutsan nuhur bnadaa

  8. Nyamaa says:

    chinii l songolt shde, hen ch chamaig iim huntei suu gej huchleegui l bh.

  9. emegtei says:

    bi eemegtei, nuhriiguu ingej doosh hiiseer bgaad neg l udur saltsgaasan, buruul yum bilee.

  10. Хэрэмхэн says:

    наад нөхрийг чинь даварсан давсаг гэдгийндаа уншаад уур хүрчихлээ чи ч гэсэн гайгүй юмтай таарсым шиг бн хүүхэн аваад унтчихдгын гээд хээв нэг бичихийн ийм эхнэр нөхөр гэж бнаа бас хннн би лав ойлгохгүйн бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.