Амьдрал гэдэг гайхалтай

sober-happy-man-1024x696

Хуудсын уншигч хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Гунигтай ч гэмээр юм уу гайхалтай ч гэмээр юм уу эрээн бараан адал явдалтай амьдралаа хуваалцъя гэж бодлоо. Миний бие энэ жил насанд хүрсэн буюу анивчдаг газар орох эрх минь энэ жил л нээгдэж байгаа сэхээтэн айлын жирийн нэг залуу, буруугаар ойлгох хэрэггүй шүү би үнэхээр бар саванд орох дургүй бүр үзэн яддагийг хэлэх нь зүйтэй байх. Хүмүүний амьдрал үнэхээр сонирхолтой юмаа. Эцэг эх, элбэг дэлбэг амьдрал дунд өссөн нэгнээс би дэндүү өөр болохоор ингэж хэлсэн хэрэг л дээ. Бага байхад эцэг минь хилс хэргээр хүний ял үүрч хэцүү нэрт рүү явж эх минь надад хамаг байдгаа зориулах үүргийг авсан ч амьдралын зовлон зүдгүүрийг ганцаараа үүрэхийг хүсээгүйгээс ч юмуу эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийн хязгаараас болсон ч юмуу өөр хүнтэй дэр нэгтгэсэн.

new_banner

Хойд эцэг минь үнэхээр гайхалтай хүн байж таарсан. Юу нь гайхалтай вэ гэж үү? Лардьмагийн нөхрийн дүрд ч хатуудмаар тийм хүн байсан даа. Эхийг минь хий хардаж их зовоодог, зоддог надад ч гар хүрдэг уусан үедээ тэс өөр зан араншинтай болчихдог тийм л хүн байсан. Ээж минь ээлжийн ажил хийдэг, явсан хойгуур нь согтуу ирж хаалга хүчтэй балбадаг тайлахгүй жоохон удвал зодуулахаа сайн мэддэг байсан болохоор хэзээ ч бүтэн нойртой унтаж чаддаггүй байсан. Эндээсээ болж шөнө бүр хар дарж сэрдэг болсон байсан. Шөнө дунд тамхи олж ир гээд хөөж гаргадаг, идэр есийн ид хүйтэнд байрны задгай тагтан дээр олон ч шөнө гадаа хонуулсан даа. Хичнээн хүүхэд байсан ч ээжийхээ сэтгэлийг бодож энэ тухай юу ч хэлдэггүй байсан нь бүх зүйлийг буруу тийш нь эргүүлсэн ч байж магадгүй.

Шөнө бүр согтуу ирж орилж хашгичиж ээжид минь гар хүрэхэд ээжээсээ бас тэр хэнд ч тус болдоггүй бурхан гээч зүйлээс гуйдаг байлаа “өөр газарлуу явъя  энэнээс л дордов гэж дээ” гэж. Ээж минь үнэхээр тэвчээртэй хүн байсан. Гавлын ясаа цууртал зодуулчихаад тэр хүнээс салж чаддаггүй байсан. Эхийгээ хамгаалж чадахгүй бацаан байсандаа үнэхээр гутарч харамсдаг байсан. Эндээс л маш их зүйлийг ойлгож авсан. Биднийг түшиж тулаад авах тийм сайхан нагац, хамаатан садан байгаагүй болохоор, эх минь ганц хүүгээ хоосон хонуулж даарч хөрчих вий гэсэн сэтгэлээр амьдарч байсан гэдгийг. Хар бараан амьдрал үргэлжилсээр 2011 онд ээж минь өөд болсон. Цусны хавдар гэдэг онштой. Гэхдээ тархины гэмтлээс болсныг нь мэдэж байсан. Эмнэлэгт хагас ухаантай тарчилж олон хоног хэвтсээн. Надад итгээрэй.

Эмч нар найдлагагүй гээд тоохоо больсон, хэзээ үхэхээ хүлээн ёолж хэвтэх хайртай хүнийгээ хүн зовохгүйгээр хурдхан явчихаасай гэж хүсдэг юм билээ. Хэвтэж байхдаа хэлж байсан “Эндээс гараад 2-уулаа сайхан амьдарна” гэсэн үг нь одоо ч чихэнд сонсогдсоор л байна… Тэрнээс хойш эмээ өвөө дээрээ очсон.  Амьдрах сонирхол амьдралын идэвхи гээд бүх зүйл буурч цаг нөхцөөх аястай болсон. Амьдралыг минь уруу татах, дээш нь чиглүүлэх янз бүрийн л хүмүүстэй нөхөрлөсөн дөө. 10 жилээ төгссөн ч эхний жилдээ их сургуульд орж чадаагүй хар бор ажил хийн сургалтын төлбөрөө цуглуулж дараа жилээсээ амжилттай төгссөн. Хүн хичээвэл болохгүй зүйлийг болгодог юм билээ.

Одоогоор гэвэл эрх чөлөөт оронд ажиллаж амьдарч мастерт суралцаж байна даа. Хойд эцгийн хувьд гэвэл одоо эхнэр хүүхэдтэй болсон хаа нэгтэй амьдарч байгаа сурагтай байсан. Би хар буруу санаж явсан ч нэгэн цагт эх минь хайрлаж байсан гэж бодогдоод юу ч хийж чадаагүй ээ. Жинхэнэ эцэг минь хэдэн жилийн өмнө суллагдаж бас л эхнэр хүүхэдтэй болсон сураг дуулдсан. Намайг асууж сурж яваагүй. Би ч царайг нь ч харж байгаагүй. Хааяа боддог “Надад бусдын адил баяр хөөр аз жаргалаар дүүрэн хүүхэд нас байгаагүй. Яагаад?” гэж. Хүний амьдрал цаанаасаа зурагдаж ирдэг гэдэг зүйлд би итгэдэггүй. Иймээс л амьдралын төлөө илүү их хичээж мэрийх шаардлагатай нүүр тулсан. Чадсан, болгосон бүтээсэн. Эцэг эхгүй байлаа гээд аль нэг эрхтэн нь ажиллахаа больчихдог юм биш, хүн зовлонд биш жаргалд дарагдаж үхдэгийг л мэдэж авсан. Бас ирээдүйн эхнэртээ халамжтай хань, үрдээ эцэг шиг эцэг байна гэж өөртөө амласан даа. Зовлон амсаж хөлс нулимсаа газар унагаж болно амьдрах итгэлээ унагаж болдоггүй юм шүү. Амьдрал гэдэг гайхалтай…

17 Comments

  1. Zochin says:

    Zarim teneg lalruud bainaa baina dorlig genvv nerniihee ytagiig medehgui nobsh 

  2. hdhdfhhf says:

    Chmaar baharhaj bn uneheer jagal daragddag yum bna, eh hun bas emegtei huniig orowdchihloo uree gl ywahiin muusain erchuud shine ehner bas huuhedtei bolood hmmmm

  3. uugii says:

    zahidliin ezend amjilt husye ulam ilvv saihan gereltej amidrarai aan tiin end 1 medrel setgehuitei heseg humuus bn jishee n dorlig gnv ner shige medrel hvn bh shig bn komment unshihad danda yos zanshil ulamjlal yarisan 1 bol buhniig muu muuhaigair bodoj yarij bichdeg hvn bn iimerhvv sonin humusig bitgii tooj bgarai jingin nohoi hutsjil bdg shvde iim mundag zaluug yaj ingej helj chdjiinee chamd zurh setgel bga yu ???? aygui bol ene zalugin hoid etsegtei buh talara adil 1 hvn bh 

  4. Хаянаа says:

    Энэ хүмүүс нээрээ худлаа хуцахаас цаашгүй юмаа. Учраа мэдэхгүй жоохон хүүхэд юу хийж чадна гэж. Ямар Ким Духан биш. Энэ хүний амьдралаар амьдарч үзсэн аятай л мэдэмхийрэх юмаа. Хүн алдаанаасаа суралцдаг шүү хэзээ ч бүх зүйлийг төгс хийж чаддаг болоод төрчихдөггүй юм. Кино үзсээр байгаад хийсвэр төсөөлөл нь давамгайлсан малнууд тэгэх байсын ингэх байсын тэгэхгүй яасын ингэхгүй яасын гэж хуцахаас цаашгүй нусан буунууд минь жоохон realist үзлээр амьдарна шүү. Амжилт дүү минь. Муугаар явж эхийхээ ясыг өндөлзүүлэхгүйхэн шиг их зүйлийг сурдаг юм шүү. Аль ч газар энэ дээд талын нөхдүүд шиг нохойнууд хуцаж л байдаг юм. Анхаарал хандуулахгүй холуур л явах хэрэгтэй.

  5. kkk says:

    jaakhan khudal shaadag gar shig sanagdlaa kk bas bar savand ordoggui bol sain khun ordog bol muu khunuu iim uruusgul oilgolttoi khumuus yum uzeegui l yumnuud bdag yumdooo

  6. их харамсаж байна says:

    Чи хулчгар. чи эхийнхээ үхэл буруутай. Чи амьралаас юу ч аваагүй, сураагүй байна даа дүү минь. Наад сургуулиа төгсөж чадвал миний комментыг нэг санаарай

  7. dorlig says:

    Eejiigee zoduulj bhad omoorch hamgaaldaggui uhjaahdaa taarsan golog bn daa chi heden ch nastai baga bsan eejiigee omoorch orvolzoj zoduulsanch hamaagui hoid etsegteigee temtseh bsii chi heniig ch hamgaalj chadahgui za nasan turshdaa haramsaj yav. Hulchgar novsh bur sejig hurchlee fuck.

  8. Bolor H says:

    Энэ дээд талынх.
    Чи наад зургаа хардаа. тэнэгийн ккккккккккккккккккккк

  9. Bolor H says:

    Nadad cham shg zaluu taaraasai.

  10. GegeenCom says:

    Zovlong davj daaj uzeed ard n garsan hat suuj haluun chuluu dolooson uls yumiig uneleh jargaj surah tal deer lag bdg shig sanagddiin. Enuugeer duuren jargal daahguin zovlon bolson yadargaanuudaas yalgarch chadsan shigtgee bla gj. Yer n bi gongonoj ganganasan zovhon zovlon deer focuslaj yavdag ulsuudad taltai bish. Hichneen zovson ch uudrug bj chaddag uuriiguu hurtsalj chaddag ireeduigee harj alhdag humuuseer hureeluulehiig husdegee.

    Haa ochij chamd eruul biye bga cagt ene baitugaig davah bho. Eruul setgelgeeg olj avah gj ih zovson bn. Avgai avah gej yarah hereggui amidral umnu chini bn. Aav boloh tiim ch amar bish. Bidnii eceg ehiin uyed yer n l uruu doroi hicheej zutgesen ch oligtoi hureltseegui hund hetsuu uye tuulj niigmeeree l ganhaj bsn uye. Ur huuheddee l uursdiin tuulsanaas iluu deeriig sanal bolgoj uudaggui uhaanaa alddaggui uruudaj doroitloo ch hurdan sehdeg bas bolomjooroo hayalga saitai havi oiriinhondoo iluu garahaar bolj amjq bol bolq. 

    Eruul niigmiin talaar oilgolt avch bga bol ergej irehdee ih uurchlult buteen baiguulaltiin tuuchee bolj yavaarai. Alsaa l harj amidardiim shu oiriin zovlon yu ch bish

  11. Нээрээ says:

    Харин тэгээд л би “хүн эцэг эх, хамаатан саднаа сонгож төрдөггүй, харин сонгож болдог амьдралаа (хань ижил, найз нөхөд) л зөв сонгох чадвартай байх хэрэгтэй гэж боддог юмшдээ. Ум сайн амгалан болтугай. Хичнээн эмэгтэйчүүд ганцаардлаас айсандаа хогийн хөгийн хүнтэй сууж өөрийнхөө ч үр хүүхдийнхээ амьралын там шиг болгож байна. Үнэхээр харамсмаар юм. Чиний хувьд эрэгтэй хүүхэд байсан нь азтай. Хэрвээ охин хүүхэд байсан бол юу ч тохиолдоо билээ. Бэлгийн дарамт, хүчирхийлэл. Эмэгтэй хүн шүдээ зуугаад зүтгэсэн ч гэсэн бэрхшээл илүү их. Сүүлдээ бураа замруу хальтирчихдаг.

  12. Sanal says:

    Gerel anivchdag gazraas l hol yavaarai

  13. зөн билэгч says:

    Aмвдралын хувь хүнд зурсан зураг гэж блгүй яахав. Мэдээж түүний хажуугаар бид хичээх хэрэгтэй. Өөд болоочид маань дээрээс харж бидний төлөө судар хурж түүний ачаар амьдрал маань дээшилж бдгийн. Чиний ээж ч хүүгийнхээ төлөө бас чи үзээгүй эмээ өвөө гээд дээд удмын чинь сүнснүүд тэгэж зүтгэж бгаа блхр амьдралд чинь тус болж өөдөө явж буй юм. Харин хүн бид энэ бүхнийг үнэлж талархан тэдэндээ сүүн өргөл, бас зул өргөж бх хэрэгтэй. Тэгээд таны амьдрал өөдөө байх болно.

  14. Partizan says:

    Er xvn zorig zvrxtei, setgelin xattai, uxaalag bxad amidralin getleshgvi zowlong gatlad l gardag yum. Tsaashdin amidralin jim n amjilt bvtel, az jargalar dvvren baig.

  15. del says:

    Мундаг сайн, сэтгэлийн хадтай залуу байна. Чи бол Монгол улсын манлайлагч залуу. Өөрийн амьдралыг ийм сайн өөрөө авч явдаг чам шиг хүмүүс л Монголд дутаж байна. Сайн эхнэртэй болж сайхан амьдраарай. Аз жаргал эрүүл энхийг хүсэе.

  16. 21 tei yumuudaa boljdee buh zuil sainaar ergej amidral saihan shu gol ni buuj ogch bolohgui tolgoi moron deer bga tsagt bolj l taaraa

  17. Bolor H says:

    “Эрх чөлөөт оронд ажиллаж амьдарч байна” энийг би Америкт гэж ойлголлоо зөв үү? эсвэл буруу юу? Өмнөх амьдралаа(бага насаа) нийнуугүй нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичсэн шигээ бас яаж суралцаж, яаж хичээж, яаж явсанаа, яаж яаж гэх олон асуудлыг хариултыг тодорхой бичсэн бол итгэхээр нийтлэл байна ааа.
    Одооны залуучууд хүнд хэцүү амьдралаас СЭЭВ гээл гарчихсан юм шиг бичих юм. Яг л нэг тииииииийм (хүнд харуулах, батлах нотлох) Social-ын сэтгэлгээтэй болсооон. “би ингэчихлээ” “би тэгчлээ” “өнөөдөр би ууланд алхалт хийлээ” “би Fitness орлоо” “сайхан ном уншлаа” ”gym орлоо” “үдийн хоолоо идчихлээ” ч гэж байхшиг нэг тийм хямдхан бас нэг тийм Fake and Cheap сэтгэлгээтэй болсоон. Магадгүй үүнд Нийгмийн сүлжээнүүд их нөлөөлсөн байх…
    Заа за хүмүүүс намайг баахан доош нь хийнэ одоо больё.
    Хэрэв чиний бичсэн үнэхээр үнэн бол МУНДАГ л байна чам шиг залуус Монголд маань олон байгаасай амжилт…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.