Сексийн амьдралаас уйдахгүй байх 5 дүрэм

couple-in-bed

1. Хосууд хайр сэтгэлийг амьдралынхаа чухал хэсэг гэж үздэг атлаа секс хийхэд ердөө 20 минут зарцуулах нь бий. Ажилдаа хариуцлагатай ханддаг шигээ сексийн амьдралдаа ч мөн адил өндөр шаардлага тавьж сур.

new_banner

2. Нөхөр нь долоо хоногт дөрвөн удаа, харин эхнэр нь нэг л удаа загас наадуулахыг хүсэж болно. Гэтэл эл сэдвээр өрнөсөн маргаан нь ихэвчлэн мухардалд оруулдаг. Тиймээс нээлттэй, илэн далангүй ярилцаж байгаарай.

3. Маргаан, зөрчилдөөнгүй амьдрал гэж байхгүй. Эмэгтэйчүүд эр нөхөртэйгээ муудалцаж, түүнд сэтгэл дундуур байгаа үедээ секс хийж чаддаггүй. Гэтэл ялихгүй хэрүүл маргаанаас болж хосуудын сексийн харилцаанд сөрөг хаалт бий болчихдог гэдгийг санаж яв.

4. Жилд нэг удаа амралт зугаалгаар явж, ханьтайгаа аль болох олон цагийг хамтдаа өнгөрүүлэн, бие биеэ хайрлах боломжийг хай. Хосууд улам ойр дотно болохын тулд санаа бодол, хүсэл найдвар, айдас түгшүүрээ ч хуваалцах ёстой.

5. Албан ёсны гэр бүл болохоосоо өмнө хэрхэн болзож байснаа сана. Хаа нэг аятайхан газар очиж ярилцан сууж, бие биедээ дурлаж эхэлж байгаа мэтээр үдшийг романтик өнгөрүүл. Энэ нь сексийн амьдралыг төгөлдөр болгох сайхан боломж юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.