Гэр бүлийг бусниулдаг хамгийн аюултай дайсан юу бэ?

alone-couple-girl-lake-love-sad-favim-com-49210

Нэг дэх дайсан: Эхнэр нөхөр xoёpын хэн хэн нь бие биесээ урвадаг бол Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь юмуу, эсвэл хоёулаа ханилсан ханиасаа урвах, өөр хүнтэй эр эмийн эр эмийн харилцаа тогтоох, хормойн дон шүглэх нь гэр бүлийг жинхэнэ бусниулагч юм. Хосууд хайр сэтгэлдээ харилцан хүндэтгэлгүй хандаж урваж шарван ерөөл бусадтай сээтэгнэдэг бол энэ нь гэр бүлийг бусниулдаг нэг онцгой дайсан юм.

new_banner

Хоёр дахь дайсан: Эхнэр нөхөр xoёрын хэн хэн нь хардах донтой бол, Энэ бол бие биедээ итгэдэггүйн гай юм. Жинхэнэ хайр сэтгэлээр гэрлэвэл иймэрхүү зүйл бараг гардаггүй. Гэр бүлийн эр эм хоёрын хэн хэн нь ханьдаа үнэнч бус хандаж бусадтай явалддаг бол энэ нь хардалтыг заавал бий болдог. Гэвч зарим хүн хардах өвчтэй байдаг.

Гурав дахь дайсан: Эхнэр нөхөр хоёр хоёулаа юмуу, хэн нэг нь сэтгэцийн эмгэгтэй бол, Сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл хүнээс тэс өөр зан харьцаа шаарддаг. Үүнийг мэдэрдэггүйгээс эхнэр нөхөр хоёрын хооронд зөрчил тэмцэл гардаг. Иймд өөрийгөө эрүүл саруул гэж итгэдэг байлаа ч жилд 1-2 удаа сэтгэцийн эмчид заавал үзүүлж байх хэрэгтэй. Хүнтэй танилцах бол ээж аав, төрөл төрөгсдийнх нь хэн нэг сэтгэцийн эмгэгтэй эсэхийг нь сайтар анзаараарай.

Дөрөв дэх дайсан: Эхнэр нөхөр xoёрын хэн нэг нь юмуу, эсвэл хоёулaa архинд хэт орж донтсон бол, Байнга архидах, улмаар архинд донтох нь ямар ч сайхан гэр бүлийг зүйл дуусгадаг маш хортой зуршил юм. Архидалт байгаа газар хэрүүл маргаан, үл ойлголцол, зодоон цохион, нулимс, гуниг гутрал, завхайрал, бие биеэ үл хүндэтгэсэн хүйтэн харьцаа, хардалт, үр хүүхдийн буруу хүмүүжил цөм байдаг. Эдгээр нь гэр бүлийн жинхэнэ дайсан юм.

Taв дахь дайсан: Эр эм хоёр хоёулаа харилцааны соёл ярианы эв дүй муутай бол, Гэр бүлийн тайван амгалан байдлыг алдагдуулдаг нэг зүйл бол муу муухай үг хэлж нэгнээ гомдоох, харааж зүхэх, үглэж янших, нэгнийгээ хэт шүүмжлэх, бусдад муучлах явдал юм. Хэн нэгнийхээ өнгөрсөн үеийн түүх намтар, алдаа дутагдлыг уудлан тоочих нь гэр бүлийн харьцаанд сэв суулгадаг. Иймд нэг нэгнийхээ аль муу муухайг биш, харин ч ололттой сайн талыг нь олж хараад түүнийг нь магтаж байвал гэр бүл тайван амгалан байдаг.

Зургаа дахь дайсан: Эхнэр нөхөр хоёр ааш зангийн хувьд хоорондоо таарамжгүй байдаг бол, Гэр бүлийг салж сарнихад хүргэдэг нэг хүчин зүйл бол эхнэр нөхөр хоёрын хоорондын харьцааны зөрчил сөргөлдөөн юм. Тэвчээргүй зангаасаа болж нэг нэгнийхээ үгийг сөрөх, хэрэлдэх, ханийнхаа эцэг эхтэй нь таарамжгүй байх, дагавар хүүхдийг нь шоовдорлох нь гэр бүл сарнихад хүргэдэг болохыг сэтгэл зүйчид судалж тогтоосон байна.

Долоо дахь дайсан: Хэн нэг нь юмуу эсвэл хоёулаа хар амиа бодож өөрийгөө бөөцийлдөг бол, Хүний хань ижил болчихсон хэрнээ хар амиа зөвхөн өөрийгөө бөөцийлөх нь гэр бүлийн бас нэг заналт дайсан юм. Хар амиа боддог, өөрийгөө бөөцийлөх гэж хичээдэг хүмүүс нэг нэгэндээ анхаарал халамж бага тавидаг нь зөрчлийг үүсгэдэг.

Найм дахь дайсан: Эхнэр нөхөр xoёpын хэн нэг нь юмуу эсвэл хоёулаа хувиа хичээдэг бэртэгчин бол, Хувиа хичээж, биеэ нөөсөн бэртэгчин хүмүүс нэг нэгнийгээ яг л зарц албат мэт хэт их зардаг. Хамаг ажлаа ханиараа хийлгэчихээд харин өөрөө ямар ч ажил төрөл хийхгүй дэмий, сул чөлөөтэй байхыг хичээдэг. Энэ нь мэдээж гэр бүлийн маргааныг бий болгодог хамгийн муу зуршил юм.

Ес дэх дайсан: Эцэг эх нь гэр бүлийн дотоод асуудалд хэт оролцдог бол, Эцэг эх нь гэр бүлийн ажил амьдралд хэт оролцдог бол жинхэнэ хорлон сүйтгэгч гэхээс өөр яалтай. Эцэг эх нь гэр бүлийн амьдралд оролцож хутган үймүүлэх юмуу, эсвэл элдвийн ховын үг хэлж хооронд нь яс хаях нь гэр бүлд хамгийн муу нөлөөтэй. Энэ бол залуу хосуудын сэтгэл санааг нь бүр мөсөн эвддэг.

Арав дахь дайсан: Эхнэр нөхөр xoёрын бусдад хандах хандлага нь өөр өөр байвал, Мэдээж эр эм хоёрын хэрэгцээ сонирхол өөр өөр байдаг. Эхнэр нөхөр хоёр бусад хүмүүстэй харьцахдаа харилцан адилгүй өөр өөр ханддаг бол таарамжгүй гэр бүл гэж ойлгож болно. Иймд эхнэр нөхөр хоёр хоёул нэгдсэн бодолтой байхыг хичээх хэрэгтэй. Нэг нэгнийхээ ажил, мэргэжил, хобби, хүсэл сонирхлыг хүндэтгэж нэгэндээ чин сэтгэлээсээ тусладаг байх хэрэгтэй.

Арван нэг дэх дайсан: Хоёр өөр арга барилaap хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүтгэдэг бол, Гэр бүлийн нэг аюултай дайсан нь хүүхэддээ анхаарал бага тавих явдал юм. Мөн түүнээс гадна хүүхдээ зөнд нь орхих, эсвэл бүх бурууг зөвхөн хүүхэддээ тохохоор тулгах зэрэг асуудал гэр бүлийн маргааны эхлэл болдог. Эцэг эх хоёр хүүхдээ нэг нэгнээсээ өмөөрөх нь тэдний хэрүүл зөрчлийн гол эх үүсвэр болдгийг санаарай. Иймд эцэг эх хоёр үр хүүхэддээ яг адилхан шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ингэж чадвал гэр бүлийн элдэв зөрчил маргаанаас сэргийлж амар амгалан амьдрах болно.

13 Comments

  1. zochin says:

    Herew bi bayan ailiin mongotoi ohin bsn bol odiid namaig etseggui osson (aawtaigaa bi 2010 on hurtel hamt bsn um shu horwoogiin jamaar nas barsan)chinii buruu gj helhgui oo minii ber ee geed ul doloochih geed ywj bh bsn.  Ur huuhed ach naraasaa iluu mongiig xailasan uls da. 

  2. oilgodoggui says:

    Tegeed humuusiig hunii mungu avaad bn geheer bur gaihaad bdgiin.Hudulmur hiij olson mungiig ni yaj zugeer avch chaddag um boloo????????

  3. oilgodoggui says:

    Bi uuriigee oilgodoggui sd.Ur huuhed nuhruusuu hurtel uy ch avch chaddaggui.Tursun udruur beleg ene ter uguhuur ni yamar neg dalim gargaj bgad l nuguuhuus ni davuulaad mungu ugchdug.Nuhur maani hurtel chi ene mungunuus heregleechee geed guina.hamt yavj bgad hereglechvel yaj iigeed iluu gargaad butsaah um uu huvtsas ene ter avaad ugchine esvel bagaj ch umuu uy heregteig ni avaad ugchdiin.Tegeed l tolgoi segsreed bdgiin.Bi uuriigee oilgodoggui um.

  4. Esundelger says:

    Setgel sanaa,zan aranshingiin xuwid zoxitsoxgvi baina gedeg vnexeer aimshig 

  5. Baagii d says:

    hey Baagii, chi ih aimhai, hulchgar, bas mash ih teneg bauh, tee. nasan turshdaa parazituudad tegj shuluulna gej bj boloh uu? chamai denduu noomoi bolohoor chin bugd tegj niilj dawarch, chamaig eleg barij bgaam shd, naad shulmas chin uyrchlugduhgui ee, 
    chi er ni dotroo bodoltoi doroo suuritai yawsan chin deer. parazituud hezee ch parazituud bdiim, bi yag chinii ehner shig emiig, chinii hadam taliinhan shig shulamnuudiig shunal ni duusahgui bol shuud jiichihsen. charlaldad, uilaldaad l, hun shig bh mini yaw daa gej haramsaj bgaa ni medregdeed kauftai baisaan bsan.

  6. POP says:

    Baagii-tai ymar aztai xvmvvs ni xamaatan boldog bnaa kkk. Bi bol sanaa zowood nz zaluugaasaa ch mungu nexej chadaxgui yum.

  7. ertyy says:

    Hadamuud as  

  8. baagii says:

    Гэр бүл ах дүү нараас нь бас болноо. Манай эхнэрийн дүү нар гэж сайхан гарууд бнаа. Ажил хийхгүй бид нараас зээлсэн нэрээр мөнгө аваад л бгаад бна Хүүгүй барьцаагүй банк бна гэж бодоод бдгын. Хэдэн жилийн өмнөх зээлсэн мөнгөө өгөхгүй байж нэмээд л зээлээд бна. Би өгөхгүй гэнэ эхнэр өгнө гээд дайн болно доо. Салах нийлэх юм болно ш дээ. Гол нь хэдэн жилийн өмнө 3 н дүүг нь гадаадад байхдаа авчирч орон сууц машин тэрэгтэй болгоод буцааж байсийн одоо боллоо гэхгүй улам л авах гээд байдгийн. Эгч нар нь хүүхдүүдиинхээ сургуулын төлбөрийг төлүүлнэ гээд бөөн юм болж 1 хүүхдийнхийг нь төлөхөөр болсон. За тэгээд бичвэл их юм бна даа ингээд дуусгий.

  9. Даваасүрэн даажаа says:

    Би бол.араао тавьсан, нөхөр мэдсэн. Гэлээ гээд салаагүй байж д байна. Харинч гэдсэн дэх хүүхдийг улам хайрлаад, атаархсан новшнуудын яьцгүй хов үйлдэл гээд итгүүлсэн. Салахгүй хүмүүс салдгүйл байхгүй юу

  10. Zochin says:

    Ih mongo alban tushaal bas ih ewdej bna shvv. Sayhan manai nziin ehner neg compani zahiral bolood tomorch bgaad nohortoo hayagdsan daa. Joloochtoigoo niileed nohoroo dor vzej bgaad iim yum bolson hvn gedeg joogon yuman deer haragdag yum bna lee

  11. Bold says:

    Зүгээр л мөнгө

  12. зочин says:

    dorligoo 1 dehiig ni sain unshdaa. Taslalaas hoish ni sain hardaa.

  13. dorlig says:

    Kk. Nuuts amraguudiig daisand tootsoogui bn shuu. Yamarch gemgui humuus bh ni.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.