Чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйлээ яаж мэдэх вэ?

depressed_woman_sitting_alone_in_the_dark

За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би гэдэг хүн бараг 4 жилийн өмнө захидал бичиж байсан байх юм. Хүмүүсийн бичсэн, зөвлөсөн байснаар нөхөр маань намайгаа 2, 3 жил хуурч явсан байна лээ. Хамгийн тэнэг нь би өөрөө мэдээгүй, нууц амраг гэх эмэгтэй нь өөрөө надруу ярьж (архи уусан үедээ) хэлсэн, тэр үед би итгээгүй нөхөртөө итгээд өнгөрөөсөн. Тэгээд 1 сар орчмын дараа тэр 2-н хоорондоо мессэж бичиж байхад нь яг үйлдэл дээр нь барин авч би гэдэг тэнэг итгэмтгий эмэгтэй бүх зүйлийг ойлгон ухааран мэдсэн юм даа.

14518826_10155205107529045_564542178_n

Гэвч тэр хүүхэн нь намайг мэдэхээс өмнө гадагшаа явсан гэж байгаа. Ингээд л бөөн юм болсоон. Салъя гэсэн салаагүй, охин минь гараад 1 настай болсон байсан. Нөгөө хүүхэн харин гадагшаа явсан, бас болоогүй ээ жирэмсэн гэж нөхөрт маань хэлсэн хооронд бичилцсэн байсан. Бүхэл бүтэн 2 жил нууцаар явалдсан байгаа юмдаа. Үнэхээр аймшигтай. Би юу ч мэдээгүй амьдраад л…

Энэ үйл явдлаас хойш би гэдэг хүн үнэхээр муухай ааштай, өөрийгөө ч ойлгохоо болиод яахаа мэдэхгүй байна. Найзгүй бүүр ямар ч найзгүй гэж боддоо. Гадагшаа гарч ордоггүй, баар сав гэх мэтийн газарт ороогүй 5 жил болж байна. Ажил дээрээ ч дотны найзгүй. Өөрөө өөрийгөө таньж мэдэх, чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйлээ яаж мэдэх вэ? Зожиг ганцаардмал болсон. Ямар гарц надад хэрэгтэй вэ? Зөвлөөч…

14 Comments

  1. woman says:

    Ер нь явж явж эрэгтэй хүн эхнэрээ ямар зан ааштай байхыг бий болгодог юм байна. Эхнэртээ яаж ханддагаас шалтгаалж эхнэр гэдэг хүн жинхэнэ сайхан ааш зантай болох эсвэл шулмас болдог юм байна. Энэ эмэгтэйн ийм байдалд орсон нь нөхрийн буруу. Эмэгтэй хүний дотоод сэтгэл зүрхэнд байгаа тэр гайхалтай гоо үзэсгэлэн, ааш, мөн чанарыг олж гаргаж ирсэн эр хүн бол жинхэнэ ЭР ХҮН мөн.

  2. mongolian.zaluu@yahoo.com says:

    Сайн байна уу. 
    Чин сэтгэлээсээ яахаа мэдэхгүй байгаа бол хэн нэгэнтэй сайн ярилцаад үзээ. Дотор чинь онгойгоод одоогийн харж байгаагаас арай өөрөөр харах байх.

  3. Zoloo says:

    Hi, SECRET. Zov bodoj, zov yum bichsen baina.

  4. secret says:

    Bi nuhurtuu unenhuu hairtai, nasan turshdaa ch hairlana l gj boddog. gehdee suulin ued uneheer saihan zaluustai uchrahgui ungurvul aldas boloh yum shig sanagdaad bdg bollo. Bi ch saihan l huuhenl dee, hen ch nmg huuhedtei ailin ehner geheergui bie haa tsarai zustei. Haach yavsan erchuud erguulj bdg. Gadaadad ch bas. Er hun l bol yalgaagui er hun l bdg yum bna. Uneheerin saihan erchuud erguuled guihad n tas zuruudled suudag bsan. Neg udaa neg zaluu helj bilee, chamtai ene horboo der dahij uulzaa ch bilu bolomjig aldmaargui bnaa geed. Neere l surgulia tugsud salad yavhad dahij taarah bishde. setgel dotro saihan huntei uchirch yavsan dursamj l uldeh bolhor, bi ch bas bolomjig ashiglaj bhar shiidseen. Nuhur min ch bas haaya amjuuldag l bhdaa.

  5. N. says:

    Ээ хөөрхий бид чинь яаж л амьдраад бна даа.

  6. Ur erdene says:

    Iim yumgui amidral hovor baihoo. Gantshan chamd tohioldood bgaa yum bishee. Minii naiz nuhud, manai nuhur ch ingej l baisan. Novsh gej.
    Gehdee bi salah tuhai ogt bodoogui. Ur huuhdee avaad yavchih chadalrai mundag huuhnuud saldag l baih. Nad shg olon huuhedtei, ted ni aav amitai bol yaj ch chaddaggui. Uuriiguu zoliosolj amidardag yum bna. Tom bolood huuhduud min oilgoh biz dee. Etsgees ni salgaad hezee jargana gej yavah ve dee gej l boddii ?

  7. non says:

    мэдээж хууртагдана гэдэг амаргүй асуудал, гэхдээ энэ их гомдол, шархтай ингэж удаан яваад хэн хохирч байна, чи өөрөө л өөрийгөө зовоож байгаан, чи л өөрөө өөрийгөө ийм зожиг ууртай робот болгож байна. зарим эмэгтэйчүүд харин ч ийм юмны дараа амьдралыг өөр өнцгөөс хардаг, өөртөө илүү хайртай, илүү нээлттэй, идэвхитэй болдог. наснаасаа илүү овортой, баргар ууртай, хэн ч хүсэхгүй авгай болохоосоо өмнө доторхоо уудалж гарга. бусдын хийсэн буруу үйлдлийн төлөө ингэж их өөрийгөө шийтгэж яана.

  8. kkk says:

    nohoroo ajlinhaa busguitei (bid neg gazar ajildag bsn ) yavdag bsnig suuld medeed nada hezuu bsn martaj chadahgui salya gehleer nohor salahgui tegeed arai hiij amrtaad huuhedtei bolood bi shine ajild orson getel bi ooroo ajlinhaa zaluutai untsan inged bodhoor  20-30 jil tsor gants huntei bn gedeg neg bodloor mash hetsuu bogood uitgartai yum bn gedgiig medsen nohroo buren uchilsan nohort maani bas l iim bsn bhdaa gej bodson 

  9. Raijin says:

    Ярьсан зүйл чинь ижил санагдаад ярьмаар санагдаад байх юм миний нэрэн дээр дараарай ярилцах бол

  10. Raijin says:

    Чамайг ямархуу байдалтай байгааг ойлгож байна аа хайртай хүндээ хэт үнэнч байж өөрийгөө нийгмээс тусгаарлаад хайрцганд хийгээд олон жил болчихоор харьцах хүн байхгүй маш хэцүү л юм байна лээ би ч гэсэн чамтай ижил шалтгаанаар салаад одоо харьцаж ярьдаг хүн байхгүй хэцүү л байна тэхдээ fitness ч юмаа ямар нэгэн хийх юмаа олчихвол арай дээрдээд эхлэнэ дээ

  11. hair gej yu ve says:

    Hair gej yu ve?  7 sariin umnu minii honoos guideg bsan  zaluug uuruu sain gedgee medej bsan ch  orhison. Engiin bdag l ucchral udahq martana zugeer bolno gej bodson. Getel urgelj setgeld uyatai oiriin saruudad bur ih sanaad bh yum. Uuriiguu mash ih gaihaj bn. Bi umnu n dandaa l shohoorhol gemeer bogino nastai durlaltai uchirch bsan. Saindaa l sar tolgoid bsan bh. Bi tiim ch ih hiisver setgehuitei bish iimerhuu zuil deer busdiig bodvol huurtsugluh n baga bdag. Zaluus hand hayad harah zereg uildel uzuulbel buur yamarcch sonirholgui boljee. Atsan shalaand orchihson yum shig sanaad sanaad l bh yum. Uulzaad uucchlalt guival nud n oroi deeree garah bh daa? Ene odoo hair yum bhdaa?  

  12. Goo says:

    Erchvvd l emegtei hvnii zang ewddeg yum daa. Setgel zvrheneese hairlaj bsan hvn mini araar tawihad amidral vneheer utgagvi boldog. Mash iheer vzen ydaj yag oor shig ni zan gargahiig hvsewch vr hvvhdee geh setgeler bvhniig tewchdeg. Ene ih tewcheer dotroos urj tasdan aash zan ewdercj,  buhimdaj, ooriigoo ch tanihaa baidag. Gehdee etssiin etsest neg muu hogiin amitnaas bolj ooriigoo ingej zowooh hereg bna uu gej bodood ooriigoo choloolj surah heregtei. Tvvniig hairlaj, vzen yadahaa ch boli. Ter bol hen ch bish gedgiig l oortoo oilguul

  13. egel.zaluu says:

    saina uu zowlong chine iolgoj bnaa herewee huswel nadtai holbogdooroi ene tohoildold chamd yu heregtei chine helj ugch chadna shuu 30 tai zaluu. huswel my fb ruu add hiigeerei my hayg wolfsmgl

  14. Волод says:

    Өөрөө явалд. Өөр яахав дээ. Салаад дэмий л байх. Тэхдээ 1 хүүхэдтэй бол салсан ч яахав

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.