Эрэгтэй хүн цээжээ нүцэглэсэн бичлэг эротик байж чадах уу?

0
Дийлэнх хүмүүсийн хувьд эмэгтэй хүн цээж нүцэглэх нь тун эротик, секси, дур булаам үйлдэл байдаг. Харин эрэгтэй хүн цээж нүцэглэхийг тэнд дур булаам, эсвэл эротик гэж хэзээ ч үзэхгүй. Дэлхийн хамгийн дур булаам эрэгтэй багш цол авсан Италийн математикийн багш 27 настай Пьетро Боселли шалгаж үзэхээр шийджээ. Тэрээр камерын өмнө футболкагаа зургаан удаа тайлж, өмссөн бөгөөд энэ бичлэгийг ахар богино хугацаанд олон арван мянган хүн үзээд эротик, дур булаам байсан гэж үзжээ.

14518238_10155205030129045_892418876_n

Пьетро нь багшлахаас гадна загвар үзүүлж халтуур хийдэг байжээ. Загвар үзүүлдэг явдал математикийн багш хийх, докторын цол хамгаалах шинжлэх ухааны салбарт амжилт гаргахад нь муугаар нөлөөлж магадгүй гээд их нуудаг байж. Гэвч оюутнууд нь түүнийг зураг, нэрээр нь Гууглдээд загварын агентлагтай хамтран ажилладаг болохыг олонд ил болгосон байна. Ингээд зогссонгүй түүнийг оны хамгийн дур булаам багш уралдаанд нэрийг нь дэвшүүлж ялалтад хүргэсэн байна.

Пьетро нь зөвхөн Инстаграмм дээр гэхэд л 1,5 сая гаруй дагагчтай нэлээд алдартай нэгэн болж хувирчээ. Гэвч сүүлийн үед охид хүүхнүүд татаж чангаагаар зүгээр явуулахгүй байна, эрмдийн ажилд нь саад болж байна гэж гомдоллох болсон гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.