НАЙЗ БҮСГҮЙД ТЭНЦЭХ 10 ШАЛГУУР

Эмэгтэй хүний ямар үйлдлүүд эр хүнийг хайр дурлалдаа үнэнч байлгадаг юм бол.

Заримдаа нэг их царайлаг, сайхан биетэй биш ч гэсэн залуус үргэлж араас нь дараалан зогсож байдаг бүсгүйчүүд байдаг даа. Тэднийг хараад хааяа ч болов цагаахан атаархал төрдөггүй гэж үү? Юунд нь байгаа юм бол гэж толгойгоо эргэтэл бодож байсан үеүд байсан л биз дээ. Тэгвэл дараах зөвлөгөөг уншаад богино хугацаанд ч гэсэн хэрэгжүүлээд үзээрэй.

new_banner

Найзуудтай минь сайхан харилц

“Найзуудтай минь хамт цагийг өнгөрөөвөл чи алт л гэсэн үг. Чамтай, бас найзуудтайгаа байхад чамайг уйтгарлах вий гэж санаа зовох хэрэг гарахгүй. Ёстой сэтгэл амарна гэж үүнийг л хэлэх байх.”

Чадамгай сээтэгнэ

“Цугтаа гадуур гарсан үед зөвхөн би л ойлгох сээтэн үг хэрэглэ. Ингэх нь бие биедээ илүү татагдаж, харилцааг ойртуулж өгдөг сайн талтай.”

Битгий хяналт тавь

“Залхаалгүйгээр урам өгч, дэмжих нь эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой чадвар. Дасгалжуулагч шиг биш, хөгжөөн дэмжигч шиг бай.”

Бодлыг минь унш

“Санаандгүй байж байхад хэрэгтэй зүйлийг минь хийж өгч, онцгой, чухал хүн гэдгээ мэдрүүлж чаддаг тийм л бүсгүй надад таалагддаг. Жишээ нь шинэ зангиа авна даа гэж бодож байхад хүссэн зангиаг минь аваад өгвөл гайхалтай биш гэж үү. ”

Халуухан болзоо зохио

“Хоёулаа ингэх үү, эсвэл чи тэгмээр байнауу? гэж асуудаг хүн нь би баймааргүй байна.”

Сайхан бүхнээ түүнээс бүү нуу

“Энгийн үед ч гэсэн тачаангуй шилэн оймс, гоё сайхан гутал өмссөн бүсгүйгээс анхаарлаа салгаж чадах эр хүн байгаа гэж үү.”

Амттай зууш бэлтгэж өгч бай

“Надад сармисаар амталсан хавч шараад өгвөл ч… Ямар хоол байх нь гол биш л дээ. Хамгийн гол нь намайг завгүй байх үед ямар нэг зүйл хийж өгөх нь л чухал.”

Нүүрэн дээрээ зураг зурахаа багасга

Нүүрээ хэт их будсан бүсгүйг харахаар яагаад тэгсэн юм бол гэж гайхдаг шүү. Бид нүүр будгийн компанитай биш, охинтой л болзохыг хүсдэг.”

Жижиг зүйлд ч гэсэн анхаарлаа хандуул

“Миний ярьж байгаа зүйл нэг их чухал биш байсан ч намайг үнэн сэтгэлээсээ сонсоно гэдэгт нь итгэлтэй баймаар байдаг. ”

Үзэл бодлоо илэрхийлэх

“Эрчүүдийн хийсэн онцгүй зүйл бүрийг хүлцэнгүйгээр хүлээж авдаггүй эмэгтэйг бид хүндэтгэдэг. Хэрвээ чамд таалагдахгүй зүйл байвал, шууд л хэлж бай.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.