Орал секс амны рак үүсгэдэг

Сүүлийн жилүүдэд АНУ-д папилломавирусын халдвараас гаралтай амны хөндийн хорт хавдрын гаралтын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэ сэдвээр нарийн судалгаа явуулсан Жон Хопкинсын их сургуулийн судлаачид нь үүниийг орал буюу ам секс хийх моод хүн амын дунд газар авсантай холбон тайлбарлажээ.

Хүний папилломын вирус нь амны салст бүрхүүл, залгиур, хэлний хорт хавдар үүсгэж болзошгүй нь хэдийн тогтоогдсон зүйл. Үүнээс гадна хүний папилломын вирус нь умайн хүзүүний хорт хавдар гэсэн хавьгүй олон тохиолддог өвчин үүсэх гол шалтгаан болж байдаг. Энэ хоёр тохиолдлын аль алинд нь халдвартай хүний бэлиг эрхтэнтэй хавьтах буюу бэлгийн замаар вирус халдварладаг.

Судалгаа хийх явцад эрдэмтэд нь 1973-2004 онуудад АНУ-д бүртгүүлсэн амны хөндийн хорт хавдрын 45,7 мянган тохиолдлыг авч үзжээ. Энэ бүх тохиолдлыг вирусын гаралтай халдвараас хамааралтай ба бусад хүчин зүйлийн нөлөөгөөр гэж хоёр хувааж үзсэн байна. Ингэхэд 17,6 мянган нь вирусын гаралтай, 28,1 нь бусад хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн байжээ.

Үүний дараа хорт хавдрын тоон өсөлтийн динамикийг шинжилж үзсэний дараагаар сүүлийн жилүүдэд хүний папиллом вирустэй холбоотой хорт хавдрын тохиолдлын тоо, түүгээр өвдөгсдийн нас хоёр нь тууштай өссөөр ирсэнийг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан хугацаанд хүний папиллом вирусээр үүсгэгдсэн амны хөндийн хорт хавдрын тохиолдол жил бүр 0,8% нэмэгдсээр бараг 25% өссөн байна.

Судалгаанг явуулсан эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ аймшигтай үзэгдэл нь орал секс нь ямар нэг хориотой зүйл байхаа больсон, дундаж америкийн хүний бэлгийн хавьтагчдын тоо нэмэгдсэн гэсэн хоёр шалтгаантай ажээ.

Мөн үүнтэй зэрэгцэн хүний папиллом вирустэй холбоогүй амны хөндийн хорт хавдрын тохиолдлын тоо нь буурч байгаа нь үүний нэг баталгаа гэж эрдэмтэд үзжээ. Тухайлбал, 1973-1982 онуудад папиллом вирустай холбоогүй хорт хавдрын тоо өсөлгүй тогтвортой байсан бол цаашид буурч эхэлсэн байна. Ингэж буурах болсон нь эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд хүчтэй сурталчилсны үр дүнд тамхи, согтууруулах ундааны хэрэглээ буурсантай холбоотой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.