Таны өөрөөсөө асууж амьдралаа өөрчлөх 6 асуулт

1. Мөнгө чухал биш байсан бол та юу хийх байсан бэ?

Ямар нэгэн зүйл хийх хэмээх уг ойлголт нь ажил хийх, зугаацах, өөрийгөө хөгжүүлэх гээд хүний үйлдэж болох бүхий л зүйлсийн утгыг агуулж байдаг. Тэгвэл мөнгө гэж байгааггүй бол та чухам юу хийх байсан бол?

14518826_10155205107529045_564542178_n

2. Хэн намайг аз жаргалтай байлгадаг вэ?

Таны бүх найз таныг аз жаргалтай байлгадаг уу? Тэдний хэнтэй нь ч та цагийг хамт өнгөрөөхдөө хөгжилтэй эсвэл зугаатай байж чаддаг уу? Магадгүй хэн нэгэн нь таны амжилтаас хойш чангаадаг уу? Хэн нь таныг өөд нь татаж, урагшлуулж байна?

3. Хэн миний баатар вэ?

Дэлхий дээрх таны хамгийн их хүндлэн биширдэг гурван хүн хэн бэ? Тэдний яг юу нь таны хүндлэлийг авахад хүргэдэг вэ? Тэрхүү үнэт зүйлийг нь та өөртөө бий болгож чадах уу? Та өөрөө өөрийнхөө баатар болж чадах уу?

4. Өөрийгөө магт гэвэл та юу гэж хэлэх вэ?

Төсөөлөөд үзье. Та өөрийнхөө оршуулах ёслол дээр үг хэлэхээр болвол яг юу гэж ярих вэ? Яг өнөөдөр та нас барчихвал өнгөрсөн амьдралынхаа талаар хэрхэн, юу гэж ярих байсан бэ? Тэрхүү таны өөртөө хэлэх магтаалын үгс яг юу гэж байх байсан бол?

5. Би илүү их авдаг уу эсвэл илүү их өгдөг үү?

Бусдад та өгөхөөсөө илүү тэднээс авдаг уу эсвэл авахаасаа илүү өгдөг үү?

6. Би юуг илүү сайн чаддаг вэ?

Энэ бол таны амьдралдаа юу хийж чаддаг талаар өөрөөсөө асуух хамгийн чухал асуулт. Нөгөөтэйгүүр та мөн юу хийж чаддаггүйгээ ч асууж болох юм. Тэгэхээр та чадахгүй зүйлээ чаддаг болж чадах уу?

1 Comment

  1. Fm says:

    1.mungu chuhal bish uchraas bi busdad tuslaj tedniig uhaaruulah yamar ngn zuil hiimeer bh blaa yer ni hiideg l dee.
    2.minii hairtai hun namaig jargaltai blgadag.busad humuus tuuniig maani guitsehgui bh.
    3.minii hairtai hun minii baatar bas amjilttai yavj bgaa nuhruudiin ehneruud bol baatar shuu.uhaantai
    4.gantshan l magtah yum bna mash unench unench ni dendsen hun odoogiin niigemd zohihgui.zohih hunee olvol yamar goy vee
    5.bi ih ugdug gj uuriiguu boddog
    6.chadahgui zuilee chaddag gj boddog shuu
    Odoo ta nar hariul daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.