ХОЙД ААВ

…Би 30 нас хол давсан нэгэн бүсгүй. Хоёр хүүтэй. Олон жилийн өмнө нөхөр маань Солонгос яваад бие, сэтгэл холдсоноо нуух юун. Амьдралын жишгээр зүтгэж л явна. Хүүхдүүдийгээ “Аав ирэхгүй юмуу” гэж асуух бүрт сэтгэл өвддөг. Саяхнаас нэгэн залуутай танилцлаа. Эхнэрээсээ салсан нэг охинтой. “Амъдрaя болгоё хоёулаа” гэх юм. Анзаарсан ч хүүхдүүдийнхээ сэтгэлийг яах бол гэж таамаглаад хэцүү л байна.

Намайг бага байхад аав маань өнгөрсөн. Ээж маань 4 хүүхэд өсгөх гэж ядарсаан. Намайг 7-р ангид байхад ээж маань нэг хүнтэй нийлсэн. Миний хойд аав. Амьдралд минь орж ирсэн тэр аав бол аугаа хүн байсан. Тэнэг би их гомдоосон. Ахлах ангидаа жаахан оройтож ирчихээд “Юу гээд үглээд байгаа юм бэ, миний аав ч юм шиг” гээд загначихдаг байлаа. Бид 4-т сэтгэлээсээ ханддаг тэр хүнд ямар их ширүүлж байв аа.

Ээжийг зэмлэхэд “Хойд аав биз дээ. Миний амьдрал энэ хүнд ямар хамаатай юм бэ” гээд аашилдаг байлаа. Муу аав минь буруу хараад суудагсан. Надад их гомддог байсан байхдаа. Би тэнэг. Бодох юмгүй ухаангүй байжээ. Хүнтэй суугаад гэрээсээ гарлаа. Энэ үед ч бас тэр аавыг ойшоогоогүй. Надад хатуу ганц үг хэлдэггүй ёстой сэтгэлийн мундаг тэнхээтэй хүн байжээ. Одоогоос 5 жилийн өмнө хойд аав минь уушигны өрөвслөөр өөд боллоо. Ажил явдлынх нь дараа ээж нэгэн захиаг өглөө.

“Охин минь. Ааваасаа хойш ээжийгээ сайн асраарай. Чи миний сэтгэлд ургасан сарнай адил хайрлагдсан охин. Амьнаас минь тасраагүй ч хэзээ ч хүний үр гэж бодож явсангүй. Аав нь чамд гомддоггүй. Чиний хэлдгээр “Хойд аав” ч гэсэн энэ үгний асар том ялгаа буйг жинлэж яваарай. Хүний амьдрал заавартай бус. Би чинь 4 сайхан үрстэй хүн. Охиныхоо хүнтэй сууж хүүхэдтэй болохыг нь харан тэр хөөрхөн жаахнуудыг энгэр өөдөө мацуулж эpхлүүлж хайрлах заяа дутаж.

Үр минь хэрвээ хойд аав болж амьдралд чинь ирсэн бол аавыгаа уучлаарай. Сэтгэлээсээ ургасан сарнай минь мөнхөд дэлбээлээрэй. Аав нь охиндоо хайртай” гэсэн байв.

Би хичнээн өдөр өөрийгөө зүхэж бас уйлж билээ. Аав өнгөрснөөс хойш ээжийгээ их өрөвдөнө. Ээжид минь тэр хүн ямар их түшиг тулгуур болж байсныг ойлгосон. Тэр хүнийг амьдад нь төрсөн охиных нь сэтгэлээр ганцхан удаа халуун дулаан илчийг өгсөн бол.

Нулимс асгараад байнаа…

Гэтэл өнөөдөр би 2 хүүтэй нөхөргүй нэгэн. Сайн залуу бяцхан охиноо дагуулаад босгоор минь ороод ирвэл. Миний хүүхдүүд хойд аав гэж жийрхэж, тэр охин хойд ээж гэж надаас зайдвал яанаа. Еэ Бурхан минь бодоход л нуруу руу хүйт оргино. Одоо тэр аавын сэтгэлийг таниулах гэж бурхан надад энэ орон зайг өгөө юу? Би үдшийн бүрийгээр тэнгэрт хүслээ шивнэж, сайхан сэтгэлт ааваасаа өршөөл эрдэг. “ХОЙД” гэх тэр үгийг үзэн яддаг. Хэрвээ миний хүүхдүүд тэр хүнийг нэг л өдөр яг над шиг “Хойд аав биз дээ” гэж хашгирвал би яанаа. Тэр хүний сэтгэлийг хэмэлж байсан нь миний амьдралд бүү үзэгдэг. Бас “Хойд ээж”.

…Ааваа охиноо өршөөгөөрэй. Бурхан минь Би таны сэтгэлд ургасан цэцэг.
…Хүүхдүүд минь энэ хүний итгэлд бадамласан гал.
…Бяцхан охин минь чи миний Амьдралд шинээр мандсан нарxaн.
“Амьдралаа гэж”.

Тэр “ХОЙД” гэх томъёоллыг сэтгэлээсээ, итгэлээсээ үзэн ядаж, амьдралын баяр баясгалангаас арчсуу.

20 Comments

  1. Huan says:

    Hoid aav narin tuhai dandaa l olnii haraal barsan muuhai yaria l bdg. Getel chi aztai ch dunhuu yum bn. Tursun etseg maani denduu teneg hun bsan uchraas eej bid 2g jargaaj chadaagui ert ch salsan, ert ch uhsen. Tiim bolohoor uhaantai saihan aav nar burhan shig l haragddag. iim saihan aavtai bsan ch boloosoi gej nasan turshdaa haramsaj yavah yamar hetsuu geech. Chamd bol gemgui sn huniig gomdoosoni chini ireesei, ur huuhduud chini ehiinhee uiliin laig amsaasai gej husen eruue duu.

  2. Aash muutai bishee says:

    Kkkk. Ta nar zugeer l uhaarch av gej eniig niitelsen baih. Ene chn ali deer yavaad baisan shd. Hun helehees naashgui gedeg shg l yum.
    Ingetlee ih buhimdah hereggui ee kkk.

  3. sain baina uu xoid eejee, kkk says:

    xoid eejee huvtsas ugaa, hoid eejee hool hii, hoid eejee mungu ug, 
    chi dagavar huuhdee aagnav, tegsen chin, xyts, chi ymar minii erj yum uu, 
    chi chin minii aawiin dagavar biz dee, minii aaw chamaig tejeej bgaaz dee,
    xaxaxa

  4. Агируу says:

    Хүн алдаанаасаа л суралцаж, ахиж алдахгүй байхыг хичээх чинь л амьдрал шүү дээ. Алдаа гаргаж үзээгүй хүн байдаг юмуу, ухаарсан бүсгүй хүнийг яасан муухайгаар хэлдэг юм бэ энэ хүмүүс.
    Чи одоо ухаарсан юм чинь нөхрийнхөө дагуулж ирсэн хүүхдэд ээж шиг ээж байж, өөрийн хүүхдүүдээ ухаантайгаар хүмүүжүүлж, чамтай суусан хүнийг хүндэлж сургах л хэрэгтэй байх.
    Аз жаргал хүсье

  5. зочин says:

    Иймэрхүү маанагууд ухаарах нь юу л бол,хуцаж улихаа урсгасаар дуусдаг юм дооо 

  6. bi l dee says:

    Хүмүүс үнэн л зүйл бичсэн байна ш тээ захидал бичсэн хүүхэн гуай. Юунд нь хуц уль гээд байгаан.
    Тэнэг хүнтэй тэнэгээр нь ингэж л харьций л даа. Хав хав хав

  7. bataa says:

    Aygui uhaarsan bnashde kkk hutsdag gar he he

  8. Hun HUNdee tuslay l da, says:

    Hunii aldaj tuuneesee uhaarsan gemshiliig bitgii buruutgaldaa humuus mini. yagad ingej negniigee muuhai ugeer helj, doromjildog ym be. Ingj haraaj zuhej bga ni ta nar yg tuunees iluu muuhai setgeltai ymaa.

  9. Захидлын эзэн says:

    Та нар хуцаад бай

  10. Hi says:

    Unshaad xooloi zangiraad yilax doxloo. Xvmvvs yamar aimar comment bichee be. Alddag onodog xorboo shvvdee.

  11. UHER MONGOLIIN SETGEHUI GEJ says:

    ER NI EEJIIG CHINI L HAIRLAJ HALAMJILJ CHADAJ BWAL TER HOID GEDEG UGIIG CHUHALCHLAN AWCH UZEH ERH HUUHDUUDED NI BH YOSGUII. EEJTEI CHINI SUUSAN BOLHOOS YAMAR HUUHEDTEI NI SUUJ BGAA BISHDEE gai l.bn. hen negnees boloogui zuwhun uuruu uuruusuu bolj lai tarisan hun hariug ni uuruu amsalgui yadiin. uiliin uree edlehgui bol denduu shudraga bus bolno. uneheer sain huntei taarsan bol huuhduudee hoorond ni ew nairtai bhad l anhaarah heregtei bh

  12. Holy joy ariunjargal says:

    dawaagaa dawaad gar daa.

  13. zochin says:

    ehnii comment uudiig davtaad bichij bn gej bod, ter huneer tejeelgej bhdaa chinii avchirsan hooliig idehgui gej helehgui yaasiin chi? chi chadahgui l dee.

    busdiig zovoosnii chin hariu irj bgaa ni ter dee, odoo chinii eelj. 

  14. Hulan says:

    Unshsan chin uur hurchlee uhaan muutai teneg huuhen be?  chi aaviigaa ungursnii daraa ni oilgood baihda yahav de amid seruund ni 1 udaa saihan ug helj setgeliig ni bayarluulj baihgui yav da minii aavch hoid aav min gehdee bi hezeech hoid ntr gej bodoj uzeegui bi aavdaa uhaangui hairtai urgeljl eruul enhiig husdeg baga baihad min aav min haaya zagnadagl bsn ter ni urgeljl minii tuluu l heldeg teglee geed bi hezeech gomdoj bsangui odoo aav min tsagiin erheer hugshirchee aav eejiigee urt nasalj udaan jargaj ur huuhed bidenteigee olon olon jiliig hamt useeseil gej zalbirdag da

  15. CCC says:

    Сэтгэлийн гүнд байгаа ямарваа нэгэн хар зүйлийг гэтэлгэнэ гэдэг сайхан шүү дээ… Нээх сайхан урт амьсгаа аваад уур бухимдал, гомдол, зүхэл, гай зовлон, ганцаардал, хойд аав гэсэн тэр бодлоо зүгээр л арчаад хаях хэрэгтэй. Би ч гэсэн хойд аавтай. Бас л түүнийгээ их ч зовоодог байсан юм. 1-р курсэд байхдаа нэг л орой ааваасаа уучлал гуйх ёстой юм байна гэж бодоод бараг бүтэн шил архи ууж байгаад гэртээ очоод ааваасаа уучлал гуйсан юм. Зөндөө ч уйлсан. Бүх л юмаа ярьсан. Тэрнээс хойш миний сэтгэлийг өвтгөдөг байсан бүхэн ор мөргүй үгүй болсон. Харин аавтайгаа илүү ойр дотно болж илүү их хамтдаа байдаг болсон. Тэр өдөр сэтгэлдээ байсан бүхнийг уудлан гаргаж хаясан явдал минь амьдралыг минь орвоногоор нь өөрчилсөн юм. Хойд ааваараа би бахархдаг аа!

  16. zochin says:

    Chi archaagui zantai ohin bsan,ter chigeeree l  tuluvshsun bgaashde.Hund ter bur zayadaggui tursun aavaas iluu saikhan aaviig gomdoochihood yundaa gon gon geed bgaan,za ohin bhdaa genen bj gj bodohod huntei suuj amidrald hursen hoinoo hurtel ter huniig uzehgui bsan gheer chmg ter hunii umnuus uuchlahgui bna daa,Chi bol teneg oroolon,gantsaaraa horvoog tuul ,yah gj hunii saikhan huuhduudiin eej bolj jujigleh geev,chi tednii amidrald gai buu bol,chinii hatuu hargis zan hund jargal uguhgui,deer hunii bichseneeg nugler ugeer bish idsen uusanaaraa tulj ah duud ni tusalsan alsdaa chinii huuhded buyan bno.Bas nuhuruusuu salsan salaaguigee medeegui bj uuriinhuu az jargaliig erj haichihajee,hun gomdooson hun jargah erhtei yu bodood uzeerei,avgai min

  17. зочин says:

    Нэлээд хүн муутай хүн.бна даа чи,олон жил амьдарчихаад тэр хөөрхий аавыг өвчтэй байхад нь ч гэсэн нэг удаа баярлуулчихгүй.Чамайг яасан гэж тэр хүнд өширхөв,энэ бол цэвэр чиний тэнэг ухаангүйнх.Одоо чи хойд ээж гэж дуудлвал их юм шдэ,чамайг хойд шулмас гэх байлгүй,Тэр хойд аавыг үнэхээр өрөвдчихлөө.Чиний нөхөртөө хаягдах,хойд эх болох зовлон тэр сайхан сэтгэлт аавын сэтгэлийн зовлонгийн хажууд юуч биш гэж бодлоо.Тэр хүн ямар их сэтгэлийн шаналгаатай чиний эхтэй сууж насыг өнгөрөөсөн бол,өрөөлийн хатуу сэтгэлт тэнэг охиныг аргадан байж.Чи нүгэлээ нэг үгээр намжилчихана гэж бодоогүй биз дээ,биеээрээ сэтгэлээрээ үзэх ёстой,чи эх хүн бол шүү.Тэнэг.

  18. zaluuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu says:

    Nulims duslaj bnaa. Nadad hezee ch tiim sainch muuch hoid aab gej hvn bsngvee. Chi aztai ussun bnaa

  19. uiliinur says:

    Davahgui gesen davaagaar 3davj,uulzahgui gesen huntei 3uulzdag gedeg enedee.Hun yamar nugel hiine tuuniigee ergeed uuruu amsdag gedeg yag l baigaa bizdee?!

  20. Номын залуу says:

    Чи ер нь ухаан муутай дээр нь хүн муутай новш байна. Бодвол тэр хойд эцгийнхээ олсон мөнгөөр авсан хоолыг ухаангуй цуслаж, хувцасаар нь бөгсөө бишгүйдээ халхалсандаа. Тэр хүнд үнэхээр хүнийрхэх байсан юм бол хэлсэн үгийг нь тоохгүйтэйгээ адил олсон мөнгийг нь идэхгүй байхгүй. Даанч чи чадаагүй л дээ, аягүй бол үүнийг бодох ухамсар одоо хүртэл тархинд чинь буугаагүй байгаа. Одоо та бүү матрын нулимас унага, үнэхээр тэр хүний өмнө нүгэлээ наминчилмаар бол тэр хүний хойдход буян хийж, ах дүү төрөл төрөгсдийнх нь амьдралд нэмэр хийж, хөшөө босго. Үүнд зарцуулсан мөнгөний хэмжээ чиний 7-р анги буюу 1990-ээд оноос нас барсан 2012 он хүртлэх хугацаанд чиний тэр хүнээс сорсон мөнгөнөөс их байх хэрэгтэй. Мөнгөний ханшийг бас 1990-ээд оноор бодох хэрэгтэй. Даанч чам мууд тэрийг хийчих хоншоор дутна.

    Цагтаа тэр хүнийг шимэгчилж байсан шигээ чи аягүйдвэл нөхрийгөө солонгос явсаны дараа олсон мөнгийг нь цуслаж цуслачихаад, хажуугаар нь өөр эртэй явалдаж байсан байгаадаа. Тэрийгээ энд бие холдоно гэж сайхан тайлбар өгч байгаа биз. Учир нь чам шиг новшнууд хүнээс зүгээр юм авахыгаа хэвийн зүйл гэж боддог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.