Гэр бүлээ аврах сүүлчийн оролдлого

– Хүлээцтэй бай, гомдлыг мартаж сур. Уурласан үед бодлогогүй, дараа нь харамсахаар эвгүй үг хэлэх явдал байдаг.

– Түр хугацаанд тусдаа амьдар. Бүх чөлөөт цагийг хамтдаа өнгөрөөх нь мэдээж гэр бүлийн зохицолтой чанарын илрэл. Гэхдээ зарим тохиолдолд нөхцөл байдлыг өөрчлөх, ганцаараа байхыг хүсдэг шүү дээ. Бүр бие биенээсээ ядарч залхаж ч болно. Тиймээс түр хугацаанд саланги, тусдаа амьдрахад хохирох зүйл байхгүй. Харин ч ашигтай. Учир нь түр зуур салсан хосууд харьцаандаа дүгнэлт хийх, бие биенээ санагалзах, улмаар гэр бүлийн харьцаанд шинэ уур амьсгал оруулах боломжтой болж байгаа юм.

– Үүнийг эмгэнэл болгон бүү хувирга.

– Өөрийн гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Он жилүүд өнгөрөхөд нөхрөө татах гэсэн эрмэлзэл суларч, эмэгтэй өөртөө анхаарал тавихаа больдог. Зарим эрчүүд эхнэрийнхээ доройтож байгаа байдлыг (навсайсан гэрийн халат, хаяхаар болсон шаахай, оо энгэсэггүй нүүр царай гэх мэт) дотроо таашаалгүй харж, болж өгвөл сексийн харьцаанаас зайлс хийдэг. Залуухан нууц амрагтай болох нь ч байна. Тиймээс эрчүүд нүдээрээ дурладаг гэдгийг бүү мартаарай.

– Шүүмжлэлийг тайван хүлээж ав. Хамтран амьдрахад шүүмжлэх, зэмлэх зүйл зайлшгүй гардаг. Гэхдээ шүүмжлэхэд бас учир бий. Хэрүүл өдөх байдлаар, өөлж гоочилсон шүүмжлэл бол харьцааг муутгахаас цаашгүй. Шүүмжлэл тодорхой байх ёстой. Шүүмжлэхдээ түүний сайн чанарыг онцлоод, юун дээр алдаж байгааг нь анхааруул. Зөвлөгөөөгч болно. Харин байнга зэмлэх, тохуурхах ёжилсон байдалтай асуудалд хандаж хэрхэвч болохгүй.

– Жижиг сажиг зүйлийг үнэлж сур. Гэр бүлийн амьдрал жижиг сажиг зүйлээс ихэвчлэн бүрддэг. Эдгээр нь баяр баясгалан нэмэгдүүлдэг учиртай. Та нөхрөө ирэхэд сайхан хоол хийж инээмсэглэлээр угт. Шалихгүй зүйл. Гэхдээ энэ чинь л харьцааг сайжруулах чухал алхмын нэг юм шүү дээ. Төрсөн өдөр, гэр бүлийн баяр, тэмдэглэлт үйл явдал энэ бүхэнд бие биедээ хайр, анхаарал тавь. Өндөр үнэтэй бэлэг авах албагүй. Гол нь та үүнийг мартаагүй, үргэлж хайр халамж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийл.

– Гэр бүлээ аврах, харьцаагаа сэргээх горьдлого, оролдлогыг хаяж болохгүй.Хэрэв нөхөр (эхнэр) архичин, хар тамхичин, гаж донтон биш л бол гэр бүлээ аврах гэж оролдоод үз. Зуун хувь аз жаргалтай гэр бүл гэж байхгүй. Харин харьцаагаа улам халуун дулаан, боловсронгуй болгох нь зөвхөн хосуудын үүрэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.