Эхнэрүүд нөхрөө араар нь тавьдаг 10 шалтгаан

10. Секс хангалтгүй байх

Урьд нь юу ч болж байсан хамтдаа байж бүхнийг туулна гэж боддог байсан залуугийн бодол чинь үр хүүхэдтэй болж ирэхийн үед өөрчлөгдөж, чи ядарч сексээс илүү амарч хэвтэх нь илүү хэрэгтэй мэт бодогдох болно. Тэр үед нь нөхөр нь эхнэртээ хандах харилцаагаа жаахан л сулруулах буюу хоолонд урьж, гадуур гарахгүй болход эмэгтэй хүн өөр нэгнийг хайх эрэлд нууцхан гардаг байна.

9. Муу охин болох

Эр хүний дотор нэгэн төрлийн зэрлэг амьтан нуугдаж байдгийн адил эмэгтэй хүний дотор ч гэсэн жигтэйхэн нялуун тачаангуй зан үргэлж нуугдаж байдаг. Энэ байдал нь ихэвчлэн нийгмийн хүрээлэл өөрчлөгдөх, шинэ найз нөхөд , шинэ ажлын хамт олон болон дунд насны хямралаас болон ил гарах тохиолдол байдаг. Тэр үед та найз бүсгүйтэйгээ амьдрал ярихад нэгэнт оройтсон байх болно учир нь тэр чамтай ярихаасаа илүү хэн нэгэнтэй хамт дотно харилцаа үүсгэхийг илүүд үзсэн байх болно.

8. Биеэ даах

Эмэгтэй хүн биеэ даахаараа илүү секси, дур булаам, хайр татам болсон байдаг.Хэрвээ чиний эхнэр эсвэл найз бүсгүй урьд урьдынхаасаа илүү биеэ даасан байдалтай чамаас хараат байхаа больсон бол нууц амрагтай эсэхийг нь магадлан шалгахад гэмгүй.

7. Өшөө авалт

Хэрвээ эр хүн эмэгтэй хүнийг араар нь тавьж гомдоогоод уучлалт гуйн эвлэрсэн ч гэсэн тухайн эмэгтэйн хувьд нөхөртөө гомдсон гомдол нь хэзээч эдгэрэшгүйгээр тогтсон байх бөгөөд түүнээс өшөөгөө авах мөчийг хэзээч
алддаггүй.

6. Дотно байдал алдагдсан

Гэр байр, машин, гарааж гээд хэрэгцээний бүхий л зүйл байж дутагдах гачигдах зүйлгүй ч гэсэн эмэгтэй хүнд эд баялагаас илүү дотно сайхан харилцаа өөрт нь зориулдаг цаг завыг эр хүнээс хүсэмжилдэг. Дотно харилцаа гэхээр ганц сексийн харилцаа биш юм үүнд жирийн нэг дотно яриа хөөрөө, илэх, үнсэх, тэврэх гэх мэт зүйлс багтана.

Дээрх зүйлсийг нөхрөөсөө хүсээд хариу нь ирэхгүй үед түүнийг халамжилж магтан, энхрийлэх хүнийг өөрийн эрхгүй хүсэмжилж эхэлдэг.

5. Үл тоомсорлол, үл итгэлцэл

Үр хүүхдээ хэрхэн зовж өсгөж хүмүүжүүлж, ар гэрээ авч явахаас авхуулаад биендээ баймгүй их ачааг үүрдэг эхнэрийнхээ хийсэн бүхнийг үл тоомсорлох нь чамд тийм ч сайхан үр дүнг өгөхгүй. Нэг л өдөр өөрийг нь ойлгох хүнийг хүсэмжлэх вий.

4. Сэтгэл хөдлөл алга болох

Эмэгтэй хүн бол тэр чигээрээ сэтгэл хөдлөлийн цөм гэж хэлж болно. Тэдэнд зөвхөн биеийн хүчний тусламжаас гадна сэтгэлийг нь хөдөлгөх чадах зүйлс хэрэгтэй байдаг.

Хэрвээ эр нөхөр нь харилцаанаас зугтаж эхэлвэл эмэгтэй хүн шууд араар тавихгүй ч гэсэн ямар нэг шинэ зүйл өөрт нь үгүйлэгдэж байгааг мэдэрч эхэлдэг.

3. Уйтгартай унтлагын өрөө

Нэг л хэвийн сексийн байрлал, нэг хэвийн газар, нэг хэвийн хүн гээд л бүхий л зүйл нэг хэвийн болох үед эмэгтэйчүүдэд хаана ч хамаагүй, шинэ газар, шинэ хүнтэй байхыг нууцхан мөрөөдөж эхэлдэг. Тиймээс нэг хэвийн уйтгартай бүхнээс татгалзаж, найз бүсгүй болон эхнэрээ дагуулж кино үзэж, ямарч шалтгаангүйгээр үнсэж байгаарай. Мөн түүний төсөөлж ч
байгаагүй гэнэтийн сэтгэл хөдөлгөх зүйлийг нь хийвэл тэр чамд насаараа ч үнэнч байж болно шүү дээ.

2. Нууц төлөвлөгөө

Тэр чамаас салахгүйгээр араар чинь тавьна гэсэн сонголтыг хийнэ. Бүсгүй чинь чамаас харилцаагаа салгахгүй хэрнээ хуурна гэдэг бол чи түүний хувьд эр нөхөр нь хэвээрээ бас чамд хайртай гэхдээ тэр чамаас авч чадахгүй байгаа зүйлээ өөр хүнээс түр болон удаан хугацаагаар нөхөж байгаа гэсэн үг юм.

1. Араар тавьсаны нь хариуг барина

Эмэгтэй хүнийг хэзээч битгий басамжилж бай. Хэрвээ чи түүнийг хуурсан л бол тэр өөрийнхөө гомдол гутрал, итгэл алдалтын хариуг хэзээ нэг цагт марталгүй авна. Чи ичгүүргүй байдлаа эргэж ухрааж засаж чадахгүйгээс хойш түүнээс хичнээн уучлалт гуйж, амлалт өгсөн ч түүний шархалсан зүрх хэзээч урьдынх шигээ зөвхөн чамайг хайрлана гэж найдсаны хэрэггүй.

Эхнэрээ алдахгүйн тулд эр хүн чи юу хийх ёстой вэ?

Түүндээ цаг зав үргэлж гаргаж, хааяа ч гэсэн хөлний массаж хийж өгч, хааяа хамт гадуур алхаж, түүнийгээ магтаж эрхлүүл. Эмэгтэй хүний уян зөөлөн зан нь нэг л өдөр уур хилэнгээр бадрахад чи яагаад ч нэмэргүй болох болно гэдгээ ухаараарай. Түүнд чиний араар тавих боломжийг битгий өгөөрэй.

SOURCE: everyday.mn

8 Comments

  1. ehneree halamjil says:

    buh saihan ehneruudiin nuhruud eniig unshij anhaarch yvbal taarna. emegtei hun yg l tsetseg shuudee, uslaad tordood baival urgaad tsetsegleed l baina. haihrahgui bol hataad gundaad irne. orchlond gantshan huvi baidag tsetseg avchihaad uhuulj baival chinii l hohi ni bolno shuu dee

  2. bahana says:

    Нөхөр минь үүнийг уншдаг ч болоосой.надад бүх шалтгаан нь бна. Гэхдээ би хэзээ ч хуурч бгаагүй л дээ. Эр хүн л эмэгтэй хүнийг эвддэг юм бна гэсэн бодол орж ирж бна.

  3. Хммм says:

    Сонирхолтой л юм даанч бүүр ойрд нэг л юм дутуу санагдаад уур гомдол 2зэрэг төрөөд байсымаа нөхөртөө уншуулах юмсан!!!

  4. G says:

    1 6 7 4 

  5. blah says:

    10.8.4.6-s bolson

  6. Дурлал says:

    Надад тэрийг араар нь тавих хангалттай олон шалтгаан бгаан бна. Тэр өөрөө л буруутай. Намайг басах хэрэггүй л бсан юм. 

  7. tag says:

    10, 8, 6, 4-s bolood

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.