Умайн хүзүүний хоргүй хавдар буюу миом мэддэг нь хариулаад өгөөч

Senior doctor discussing medical report with female patient

Сайн байцгаана уу? Энэ сайтыг олон хүн уншдаг юм шиг санагдаад нэг зүйл асуух гэсэн юмаа. Миний ээж 50 орчим настай юмаа. Саяхан эмэгтэйчүүдэд үзүүлэхэд миомтай гэж гарсан. Одоо эсмия гэдэг эм ууж байгаа. Миомын хэмжээ маш том болохоор санаа зовоод та нараас тусламж хүсэж байнаа. Баярлалаа…

1. Эсмия эм ууж байхад хажуугаар нь буурийн бохь хэрэглэж болох уу?
2. Буурийн бохь нь хэр үр дүнтэй бэ?
3. Эсмия эм ууж байгаад хагалгаанд орсны дараа дахин миом ургасан тохиолдолд байна уу?
4, Хагалгааг Хятад, Солонгос, Монгол аль улсад илүү сайн хийдэг бэ?
5. Гадаад бол хэд орчим зардал гарсан бэ?
6. Монголд бол аль эмнэлэг, эмч илүү сайн бэ?

Энэ талаар туршлага байгаа хуваалцаач, мэдээж эмнэлэгт хандаад явж байгаа гэхдээ бусдын туршлагыг хуваалцах гэсэн юм шүү, баярлалаа…

4 Comments

  1. 50 хүрчихсэн эмэгтэй хүн саваар яах вэ. эмч нар нь их том миомыг савтай нь авна гэдэгийн. залуу хүмүүс болохоор савтайгаа үлдчих санаатай хөөрхий арга чарга хайгаад л байх юм. харин танай ээжийн хувьд зүгээр авахуулчихсан хамаагүй дээр. элдэв юм хэрэглэх шаардлага байхггүй, эсмия аймар үнэтэй эм ш дээ. зүгээр шууд мэс засалд ор. савтай нь авна гэсэн ч хамаагүй авахуул. хоргүй хавдар ш дээ. аймар юм бишээ. харин ингээд яваад байх нь хүнд нь өөрт их зовиуртай өвдөлт ихтэй, цус алдах эрсдэлтэй шүү

  2. moon says:

    Ууж байгаа эм нь шимэгдүүлэх үйлчилгээтэй юу. Эхний ээлжинд ямар ч байсан эм уу гэж эмч зөвлөсөн үү. Хэмжээ нь том юм бол уг нь авмаар юм. Харъяа дүүргийн аль ч төрөхөд кесевор хагалгаа шиг зүсэлт хийж авдаг. Эмчээсээ зөвлөгөө сайн ав. Хавдрын Авирмэд эмч уг нь их сайн хэлж өгдөг. Тэр эмчид үзүүл

  3. Mioma says:

    Yun buuriin bohi, yun gadaad ve?. Tiim aihtar uvchin bish shdee. 50 orchim nastai, hemjee ni tom yum bol avhuulsan ni deergui yu. Emchid uzuulsen l baimaar yum.

  4. Дээрх хүн-д says:

    би лав эх нялхс хагалгаанд орсон зүгээр бна. Цус багадалтанд орсон бол хурдан авхуул. би тэр буурын бохь нтр хэрэглэж үзээгүй. Цэвэршчихвэл өөрөө шилэгдээд алга болдог гэсэндээ. Би бол савтайгаа хамт авхуулчихсан одоо өвчин зовиур бхгүй схан л бна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.