Секст дуу авиа маш чухал…

Эр хүн нэг цагт зургаан удаа сексийн тухай бодож байгаа бол түүний г эрүүл гэдэгт итгэх болно гэсэн үг ч бий. Тэгэхээр сексийн тухай бодол эрчүүдийн толгойд өдөржин шөнөжин эргэлдэж байдаг гэсэн үг юм.

Эмэгтэйчүүд учирсан эрчүүдийнхээ тухай маш бага мэдээлэлтэй байдаг гэнэ. Зарим хүүхнүүд “Би энэ хүнийг ерөөсөө ойлгохгүй байна” хэмээн хэмээн аргаа баран ярьдаг. Үүний учир юунд байдаг вэ?

  • Эрчүүдийн чин хүсэл мөрөөдөл бол залуу хүүхнүүдийн сэтгэлийг урвуулах явдал байдаг. Санасандаа хүрсэн эр хүн, өөрийгөө залуухан бас хүч чадалтай байгааг дахин мэдэрч баясдаг. Энэ үед эхнэр нь ч бас бие, сэтгэлээрээ цэл залуу байхыг хичээх хэрэгтэй.
  • Эрчүүд сексийн тухай байнга бодож явдаг. Эр хүн таалагдсан хүүхнүүдтэйгээ сексийн байр сууринаас л ханддаг. Эрчүүд секс мөрөөдөлдөө түргэн шуурхай ханддаг. Эмэгтэйчүүдийн хэмжээний тэсвэр тэвчээр, янаглан цэнгэх чадвар эрчүүдэд байдаггүй.
  • Секс бол эрчүүдийн оюун бодлыг эззмддэг. Эрчүүд үргэлж шинийг мөрөөднө. Үүнээс болж амраг хосуудын харьцаа муудаж ч мэднэ.
  • Секс бол хуурмаг жүжиглэл бус, хоёр биедээ уусан шингэх эмзэг торгон мөч юм. Эмэгтэй хүн ичиж зовохоо болих тэрхэн мөчид эрчүүд аз жаргалыг ханатал эдэлж, бас тэгээд бусдад аз жаргалыг бэлэглэдэг.
    Хэрэв эр хүн чамруу дайрвал, чи түүн рүү хоёр дахин их хүчээр дайрах ёстой. Секс бол хоёр хүний дайн юм.
  • Хүүхнүүд гол төлөв бүх биеэ үнсүүлж бие илүүлж таалуулахыг хүсдэг. Үнсэлт бол секст уриалан дуудаж дур хүслийг төрүүлдэг.
  • Секст ердөө ганцхан “Та юу хүснэ, түүнийгээ л хий!” гэсэн хууль байдаг.
  • Секст дуу авиа маш чухал. Эрчүүд үг сонсохоосоо илүүтэй авиа сонсож тачаадаг.
  • Эрчүүдийн хувьд дотно, энхрий ялдам дуу хоолой хамгаас чухал бөгөөд энэ нь тэдний зүрхийг нь гижигддэг аж.
  • Секс бол ердийн нэг үйлдэл бус, урьдаас бодож тооцоолсон гайхамшигт урлаг юм. Хүүхнүүдийн хувьд эрчүүдийг өмнөө сөхрүүлэх гол зэвсэг бол ялдамхан инээмсэглэл.
  • Хэрэв бүсгүй та ялдамхан инээмсэглэж, эр хүнийг хайрлан харж чадвал хүссэн бүхэн тань биелнэ гэдэгт итгээрэй…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.