Нөхрөөсөө залхлаа

Би өнөөдөр нөхөртэйгөө 18 жил амьдарлаа. 2 охин 1 хүүтэй энгин л амьдралтай. Нөхөр жоохон уудаг би түүнийг тэвчдэг сайн эхнэр байх гэж хичээсээр дүрдээ итгээд их хол явжээ. Энэ биш байна энэ бол амьдийн там гэдгийг сая л ойлгож байна. Сүүлдээ би царайчилж айх боллоо. Өөрийнхөө санаснаар гүтгэж доромжилж дээрэлхэх, хажууд нь хэвтэхгүй бол сүрдүүлэх зэрэг санаанд оромгүй үйлдэл үзүүлж байнөө. Хардах тусам нь тэрийг нь батлах гэсэн юм шиг адал явдал тохиох юм.

Бид уг нь сайхан найз нөхөдтэй гэвч би тэдэнтэй хамт байхас залхах болсон яагаад гэвэл нөхөр зүгээр уудаггүй маш муухай авир гаргана. Сүүлдээ надтай гэрэлсэн нь алдаа байсан гэх боллоо. Би түүний амьдралыг үрсэн хүн боллоо. Юу ч гэх вэ дээ. Гутарсан амьдралд чичлүүлсэн хүн болох вий гээд салж чадахгүй юм даа. Дүү нар минь архи ууж гэртээ чимээ ихтэй ирдэг нөхөр бол хэзээ ч засрахгүй. Ямар нэг байдлаар чи л буруутан болно шүү. Эртхэн салж сайхан амьдралд хөл тавихийг хүсэе. За ийм л байна.

12 Comments

  1. Өөр секс says:

    За архичид бол хэцүүдээ. Ядаж л аливаа зүйлийг тунгаан бодох чадваргүй болчихсон байдаг.

  2. Би ч бас зовж байна says:

    ХҮНИЙ АМЬДРАЛД ЮУ Ч ТОХИОЛДОНО, ЧАМАЙГ БИ ОЙЛГОЖ БАЙНА БҮСГҮЙ МИНЬ, ЧИ ХҮНТЭЙ СУУЖ БУСДЫН АДИЛ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХЫГ ХҮССЭН. ГЭСЭН Ч ЧИНИЙ САНАСНААР БОЛООГҮЙ, ЧИ ЭР НӨХӨРТЭЙ ХАЛАМЖТАЙ БАЙХЫГ ЭРХЭМЛЭСЭН.
    ГЭХДЭЭ ЧИ НЭГ ЮМЫГ ДУТУУ ОРХИЖЭЭ БҮСГҮЙ МИНЬ, ЧИНИЙ НӨХӨРТ ЧИНЬ БАС ӨМНӨХ АМЬДРАЛ ГЭЖ БИЙ, ӨМНӨХ АМЬДРАЛДАА ХЭНД ХАЙРТАЙ БАЙСАН, ЯМАР ХҮҮХЭНД ХАЯГДАЖ ЯВСАН ГЭЭЛ ТҮМЭН БЭРХШЭЭЛ Ч БАЙЖ БОЛНО, ЭСВЭЛ ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ӨНЧИРЧ ҮЗСЭН Ч ГЭХ ЮМУУ, ЧИ ХАЙРТАЙ НӨХРИЙНХӨӨ ЗОВЛОНГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ТҮРҮҮЛЖ БУРУУТГААРАЙ.
    ЭР ХҮН ЧИНЬ ИТГЭЖ БАЙСАН БҮХ ЗҮЙЛ НЬ ЗАМХРАХААР Л, ӨӨРӨӨ ХҮСЭЭГҮЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ ЭХЛЭХЭЭРЭЭ Л ЯМАР НЭГЭН ЮМАНД ШАЛТАГ ХАЙЖ БУСДАД УУР ЦУХЛАА ГАРГАДГИЙМ………….
    БИ Ч БАС ТИЙМЭРХҮҮ Л АСУУДАЛТАЙ ХҮН, ХАЙРТАЙ ОХИНООСОО САЛААД 8 ЖИЛ БОЛЖ БАЙНА, ХАЙРТАЙ ОХИНТОЙГОО ЭРГЭЭД НИЙЛЭЕ ГЭЖ ХИЧНЭЭН ХҮССЭН Ч БОЛОМЖГҮЙ. ТЭГЭЭД БИ ГАНЦААРАА БАЙХГҮЙ ӨӨР ХЭН НЭГЭН ХҮҮХЭНТЭЙ ГЭРЛЭЖ АМЬДРАЛАА ХОЛБОЁОО ГЭЖ БОДОЖ БАЙГАА.
    ГЭВЧ БИ АЙЖ БАЙНА, ХҮНИЙ ОХИНЫГ ЗОВООЧИХВИЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ИХ САНАА ЗОВЖ БАЙНА, ӨНГӨРСӨН АМЬДРАЛ МИНЬ ТИЙМ Ч ЖАРГАЛТАЙ ӨНГӨРӨӨГҮЙ, ХҮНТЭЙ БИ ХАНИЛЖ ГЭР БҮЛ БОЛЛОО ГЭХЭД ТЭР БҮСГҮЙГЭЭ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАЖ ЧАДАХУУ, ЖИНХЭНЭЭСЭЭ ТЭР БҮСГҮЙГ ХАЙРЛАЖ ЧАДАХУУ ГЭДГЭЭСЭЭ БИ ЭМЭЭЖ БАЙНА, ГЭХДЭЭ БИ БАС ИНГЭЭД АМЬДРАЛД ГАНЦААРАА ЯВЖ ЧАДАХГҮЙ НЬ, ИНГЭЖ АМЬДАРСАНААС ЗАРИМДАА ҮХСЭН Ч ЯАДГИЙМ ГЭЖ БОДОХИЙМ………….egshigtsam300@yahoo.com

    • Bayra says:

      нөхрийнхөө зовлонг мэдэхгүй байж битгий нөхрөө буруутгаарай гэнэ үү хахахаха хуцдын. ер нь арчаагүй ганц цохилт даахгүй эрчүүд эхнэр хүүхдээ хүчирхийлдэг юм шдэ. согтуу хөлчүү газуу амьтас дунд шөнөжин зүв зүгээр ууж идэж явж явчаад гэрийн босго давуутаа арслан барс шиг болдог новшууд л байдышдэээ. хэдэн жил цагдаа сэргийлэхэд ажилласан. инээдтэй ч гэмээр юм уу, эмэгнэлтэй ч гэхиймүү юм юм болно. манай эмэгтэйчүүд харин ч хоншоортой шүү. нүд амаа тэс цохиулчаад нөхрөө авы, чамд ямар хамаатайн гээл цагдаатай зад хэрэлдээд л нөгөө нэг муу арчаагүй юм аа аваад явдышдээ хөөрхийс. өдөрт ирсэн дуудлаганы ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл. цагдаа нар гайгүйг нь үлдээгээд гайтайг нь баривчилдаг. яалтчгүй л эхнэрээ зодоод цус нөжтэй нь хутгачаагүй бол цагдаа нэхх тоохгүй. ганц нэг нүд тэсэрсэн, цохиулсан энэтэр бол хамаагүйшдээ. тэгээд тэр дэвээд байгаа нөхрийг нь харахаар ишшшш чааваас гэмээр амьтан. цагдаа магдаа харахаараа гөлөг болчино. яваад өгөхөөр нь цагдаа дууддаг хэн бэ гээд дэвнэ. манай нийгэм ийм л байна да. эрэгтэй хүүхдүүдээ олигтойхон хүмүүжүүлэхийг боддоо ээжүүд минь.

  3. eegii says:

    bi salsan. saihan l bn. arhi uudag l bol shuud zugt

  4. БАТ says:

    ХҮНИЙ ОРОНЦОГ СҮГ БОЛСОН АРЧААГҮЙ НӨХРҮҮД БН АА АРХИЧИН ДЭЭР НЬ БАС ЧАДАХГҮЙ БАЙЖ ХҮҮХЭНД ДУРТАЙ АВГАЙ ХҮҮХДЭЭ АМЬДААР НЬ ТАМЛАЖ БАЙГАА ҮХДЭГГҮЙ ШЭЭСНҮҮД БН ШҮҮ

  5. jar says:

    хардах тусам нь адал явдал тохиох юм гэдэг чинь юу гэсэн үг вэ, өөрөө ч бас зүгээргүй юм биш үү.

  6. Лол says:

    миний амьдралтай бараг адилхан юм бна. Архичин хүн хэзээ ч засрахгүй. Хэлдэг үгнүүд нь ийм адилхан бх гэж. Тэр новш миний амьдралыг үрчихээд одоо ажилгүй байрныхаа мөнгийг ч төлөх чадваргүй новш юмаа ийм нөхөр гэж байдымуу. Цалин аваал архи ууна. Би одоо үнэхээр ядарч бна. 20 жил засрах болуу гэж хүлээж бдаг би хамгийн тэнэг

    • зочин says:

      архинаас гарсан хүмүүсийн уулзалт болдог шүү. Тэрэнд очоод нэг суугаад үзээч.

    • зочин says:

      өнөөдөр 12 цагаас уулзалт нь болдог юм. Ямар нэгэн төлбөр энэ тэр гэдэггүй болохоор зүгээр. Шийдэл олох юм бил үү. 88833672 утсаар яриад очих боломжтой.

  7. Zochin says:

    Энэ олдмол зан шүү дээ. Архи уудаг хүн элдвийн юм ургуулан бодоод тэрэндээ итгээд эхэлдэг. Сэтгэцийн эмгэгтэй болох шинж эхэлж байна. Уг нь танай хүнд авах сайн зан чанар байгаа болоод л анх нийлсэн байх тийм үү. Тэгэхээр тэр хүнд сүүлийн үед хүмүүс сайхан үг хэлэхээ байсан. Чи ч адилхан байхаа. Хаяж сална гэхгүйгээр архинаас холдуулах гээд үзвэл яадгийн бол. Тэр талаар бодож үзсэн үү. Танай хүн бас бодсон үе байгаа бол тэрийг нь дэмжих хэрэгтэй дээ. Би энэ асуудлыг туулаад өнгөрсөн болохоор мэдэж байнаа ямар хэцүү гэдгийг нь. Одоо архи дарсны асуудал байхгүй сайхан амьдарч байна. Салалт гарц биш шүү.

  8. Harduulaad uhleeeeeeeee sda says:

    Sda arhichin, hvvhenchin, showchin, pc chin, moriitei chinguudiin omnoos bi neeree uilee uzej bnaa. Ooriigoo omoorch hereldseer adgiin amitan bolchloo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.