Ээжийгээ хайрлахгүй яав даа…

Portrait of tender mother daughter moment

Та бүхэнд энэ өдрийн мэнд. Маш их бичих үү байх уу гэж бодоод, зориг гарган бичлээ. Та бүхэн харааж бүү зүхээрэй намайг. Миний бие, тэртээ тэргүй өөрийгөө маш их үгүйсгэж, үзэн ядаж байна даа. Ээжийгээ алдаад хагас жил гаран болох гэж байна даа. Сүүлийн 10-аад жил гадаадад амьдарч байна, монголдоо ирж очин. Бусдын нүдэнд бол сайхан л амьдарч байгаа хүн.

Сүүлийн жилүүдэд ээжтэйгээ таарахаа больсон. Ээж маань уг нь над дээр жилдээ 1-2 ирдэг байсан, сүүлдээ очихгүй гээд. Уг нь ээжийгээ бол юугаарч дутаагаагүй, ганцхан хангалттай хайрыг л өгч чадсангүйдээ гэж их харамсаж байна.

Ээж маань ер нь бол сэтгэл гутрал, дипрес, ганцаардал гээд монголд эмчийн хяналтанд байдаг байсан. Найз нөхөд байхгүй, гэр орноосоо ч гарахгүй, гарч ор, дуртай юмаа хий, яамар байна гэх болгонд дандаа л үгүйсгэж бөөн хар негатив үзэл, үүгээрээ ч олон хүнийг залхааж өөрөөсөө түлхсэн.

Би ганц хүүхэд нь байж, сүүлдээ залхаад эдийн засгаар нь л хангахаас, яг тулж ярьж ойлгоогүй ээ ээжийгээ, утаар ярихаар ээж маань өөдөөс нөгөө л нэг шалтаг шалтгаан, хар энерги болдог юм байхгүйгээ сүүлдээ залхаад ярих биш хэрүүл болоод дуусдаг байсан.

Монголд 2017 он гарснаас хойш 412 хүн амиа хорлосон гэж мэдээ уншсан, тэрний нэг нь ээж маань. Амьдрах хүсэл зорилго алга гэх болгонд нь байгаа юмандаа сэтгэл хангалуун байгаад, талархаж амьдраа, та ямар бусадтай адилхан, мөнгөний төлөө зовох биш, хайр дааж амьдар энэ тэр гээд… одоо бодохоор би их тэнэг хүн, хүн хайраар л дутахаас…

Ээжийгээ гэрээсээ гарч орж, хүн амьтантай уулз учир гэж загнадаг байсан хүн, яг одоо өөрөө гэрийн буг болоод, орноосоо ч босох хүсэлгүй, юу ч хийдэггүй хүн болчихоод хэвтэж байна даа. 20-оод кг турсан, одоо бол арга яс. Осолдохгүй сайн ханьтай тулдаа л өдөр хоногийг өнгөрөөж байна. Нэг бодлын хорвоогоос хальчих нь амарч ч юм шиг, сэтгэлийн зовлонгүй…

Гэхдээ ард үлдэх хүмүүсээ бодохоор хэцүү, заримдаа ээждээ маш их гомдож, уур хүрмээр. Яаж чадаж байнаа, амиа хичээсэн, юу дутлаа гэж, чиний төлөө л амьдарна гэчихээд, ач, зээгээ ч харж амжаагүй гэж.

Өдөр хоногийг ээжийн тухай дуунууд сонсож, өөрийгөө буруутгаж, амьд байхад нь ээжийгээ хайрлаж, ойлгож, уужим сэтгэлээр хандахгүй явдаа гэж л харамсаж байна даа. Та бүхэн, аав ээж хайртай хүмүүсээ амьд нь хайрлаж амьдраарай.

9 Comments

  1. zochin says:

    hojuu ch gesen eejigee oilgoj bgaa chini sain bna.Haninhaa tuluu uurinhuu tuluu eejinhee tuluu saihan amidar duu mini. Gadaa garch baigalin saihanig harj mederch naiz nuhudteiguu uulz.Zavgyu ajilla.Amidral gedeg saihan shuu.

  2. A says:

    Eejiigee araas buyn sain hiih heregtei tegj gemeen eej tani amar amgalan noirsono. Tegj hewteed eejiin chin suns amirlahgui shuu.

  3. aagii says:

    Yalaa gej ooriigoo ingetlee ih buruutgana be chi hiih estoi yumaa hangalttai hiiisen bna tegj ooriigoo zovoooj yadgii hediii chinii eej ch gesen ter hun oooriin huvi tavilan ooriin uzel bodlooroo amidarsan chi ch bas ooriin huvi tavilangaaraa amidrah estoi hun ene horvood gantsaaraa ireed gantsaaraa l butsdag tiim bolohoor ooriinhoo setgelzuig sain tseverleed buhniig shineer ehel chamd ch bas setgelzuin darhlaa gej yum alga setgelzuichid handaad hajuudah hania zovoohgui erthen ser busgui mini.yun uheh be.

  4. Эр хүн says:

    Биеэ сайн бод эрүүл мэндээ анхаар. Ээждээ буян сайн хий, ном их уншуул. Өөрийнхөө зан аашыг жаахан анхаараад үзээрэй. Ээжийн чин хэцүү зан чанар чамд бна уу гүй юу. Яг адилхан болсоноо хүн анзаардгүй юм. Өнгөрснийг өөрчилж хэн ч чадахгүй. Харин ирээдүйгээ өөрчлөх боломж бий. Чиний хажууд бгаа хүмүүсд бас хэцүү бгаашүү. Чи ганц өөрийгөө биш давхар гэр бүл үр хүүхдээ зовоож бгаагаа ухаарах хэрэгтэй.

  5. Ооо says:

    Хэлээд юүхэв, би ч бас ийм байдалтай байна.би аав ээж 2 оо ойр ойрхон алдсан,миний буруу их бий гэж боддог.дотроо шаналгаатай..бхс ганцаардмал гутранги л явдаг.хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой гээд л хатуу явж байна

  6. Hhhhdbhh says:

    Hun yron setgel zuin darhlaatai bloh ystoi gantsaaraa bhdaa ch az jargaltai bh surah heregtei. Bi ch bas tuulaal ywj ndd bol neg bodliin sonirholtoi amidraliin amt. Bas ooriigoo uuchil zowhon chiniil amidral shuudee

  7. Битгий бууж өгөөрэй says:

    Наад новшын өвчнөөсөө хурдан салаарай. Эхнэр маань сэтгэл гутралын өвчтэй үнэндээ хайртай хүмүүсээ бодож байгаа бол бос бүсгүй минь гэр орноо цэвэрлэ, ажил олж хий гадуур зугаал ээжийнхээ хийж байгаагүй зүйлийг хий. Сэтгэл гутрал гэх наад муухай өвчин чинь удам дамждаг шүү. Ээж чинь өвдсөн шиг чи өвдөнө тэгээд үр хүүхэд тань өвдөнө. Үүнийг чи л өөрөөрөө зогсоох хэрэгтэй. Эмчид үзүүл тусламж ав. Битгий орондоо хэвтэж нас барсан хүний хойноос гашууд ээждээ барих бэлэг чинь чи сайхан амьдрах шүү. Чи сайн явж үр хүүхдээ сайхан амьдруулбал чи аз жаргалтай баяр хөөртэй амьдарвал тэр ээжийнхээ төлөө хийх буян шүү

  8. Ok says:

    odoo aragshaa bish uragshaa harj amidar. durgui buh shig zuruud hun bj l bdg.

  9. baagii says:

    Үүнд чиний БУРУУГ олж харахгүй байна. Тэр хүн өөрийнхөө амьдралаар л амьдарсан байна. Чи ч бас Муу хүүхэд байгаагүй л байна штээ. Эцэг эхээ мартдаг мөн зовоодог Хүүхдүүд зөндөө л байдаг штээ.
    Чи одоо Сайн ханийхаа төлөө амьдрах л хэрэгтэй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.