Жинхэнэ учрал дараа нь болдог

Хайр бол бүхий л оршихуйн хууль, бүхий л амьд зүйлсийн амьдралын утга учир юм даа. Энд хүмүүс ХАЙР-г хүсэл тачаал, биологийн хэрэгцээтэй их хольж хутгах юм. Гэхдээ энэ нь ХАЙР биш гэсэн үг бас огт биш. Дурлал, шохоорхолд ч хайрын хэлтэрхий бий… Энэ бол аугаа хайранд хүрэх эхний шат гэж ОШО гэгээнтэн хэлсэн байдаг. Бид цаашаа явах хэрэгтэй. Гэтэл бид энэ хуял тачаалын шатан дээрээ гацчихдаг. Энэ шат удаан үргэлжилдэггүй. Хэсэг хугацааны дараа салхинд хийссэн мэт өнөөх сайхан мэдрэмжүүд маань ор мөргүй алга болсон байдаг. Бид бие биенийхээ гадна хэлбэрт (дуу хоолой, өнгө үзэмж, хөдөлгөөн, хэлбэр галбир) эхлээд дурладаг. Энэ буруу биш…

Угаасаа л байгалийн хуулиар ингэж эхлэх ёстой. Тэгээд бид биенийгээ гадна талаас нь илүү их мэдэхийг хүсэж, юу ч үлдээлгүй мэдчихдэг. Тэгээд л уйдчихдаг. Одоо түүнд нь сонин содон юм юу ч үлдээгүй. Энэ үеийг хосууд маань давж чадвал ХАЙР-н дараагийн үе рүү буюу биенийхээ дотоод руу өнгийдөг. Тэнд гадна талынхаас хамаагүй илүү эрдэнэс, илүү хайр, илүү амар амгалан нуугдаж буй. Өөрөөр хэлбэл эсрэг хүнийнхээ жинхэнэ дүртэй уулзаж, жинхэнэ учрал тэнд болно. Та бүхэнд аугаа ХАЙР-г хүсье.

1 Comment

  1. ХАЙР says:

    Тийм шүү. Би өөрөөсөө чухам энэ миний бие махбод юунаас үүдэлтэй, анхдагч тэр оч юу байв гэж бодсон, Тэр бол эцэг эхийн минь бие биендээ тэмүүлсэн, байгалийн хууль болох ХАЙР байж. Би хайраас үүдэж, Хайранд өлгийдүүлж, Хайрлуулж өссөн, тиймээс одоо миний хийх зүйл бол өөрийн мэдэрсэн, хүртсэн тэр ХАЙРыг бусдад түгээх л юм даа.. Та бүхэн минь бүгд л хайрын далайн дусалнууд юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.