Бүгдийг уучилсан ч урьдынх шигээ сайхан найзалж, гэр бүл нь бүрэн бүтэн байж чадах болов уу?

Сайн байна уу? Би 23 настай ганц бие эмэгтэй. Би амьдралынхаа найзыг олсон азтай хүн. Бид 2 найзлаад 9 жил болж байна. Тэр маань 10 жилдээ ангийнхаа залуутай үерхэж байгаад жирэмсэн болоод тэр 2 нэг гэрт орцгоосон юм. Бүхий л цаг мөчид хамт байдаг байсан ч тэр маань хүүхэд төрүүлж гэр бүлтэй болж хамт байх хугацаа багассан ч үргэлж утсаар ярьж холбоотой байдаг байлаа. Түүний нөхөр бид 3 10 жилдээ нэг анги байсан болохоор нөхрийг нь сайн мэднэ. Тийм ч хань болохоор хүн биш гэдгийг нь мэдэж байсан ч яалтачгүй жирэмсэн болчихсон болохоор нэг гэрт ороход нь юм хэлж чадаагүй.

Нэг өдөр 10 жилийнхнээрээ уулзаж ууж суув. Тэр үед найз маань гэртээ хүүхдээ хараад үлдээд нөхөр нь ирсэн байсан. Цааш үргэлжлүүлэн нэгнийндээ очиж нилээн их уусан. Гэртээ харих гээд гарах гэтэл найзын нөхөр таксигаар хүргээд өгье гэсэн. Би ч юм бодоогүй. Гэрийн гадаа ирэхэд тэр дагаж буугаад над руу дайрсан. Би чадлаараа эсэргүүцэж хамаг байдгаараа болохгүй гэдгийг ойлгуулахыг оролдсон. Тэр анхнаасаа чамайг хайрладаг байсныг мэдээгүй гэж үү гээд дайраад л байсан. Арай гэж мултраад гэртээ орсон.

Дараагийн хэдэн өдөр нөхөр нь залгаад л байсан. Би ч эвгүй санагдаад аваагүй л дээ. Найзыгаа бодохоор л хэдий юу ч болоогүй гэсэн түүний өмнө буруутай мэт санагдаад хэлэхээр шийдсэн. Энэ бүхнийг сонсоод тэнгэр нурчихсан юм шиг санагдсан нь ойлгомжтой. Түүнийг тайвшруулж ярилцаж найз маань бодсоноос ухаалгаар хүлээн авч цаашдаа яах тухайгаа ярилцсан. Гэвч түүнд хэлсэн нь хамгийн буруу сонголт байсан бололтой. Зүгээр л үерхэж байгаа хосууд биш бүр хүүхэдтэй гэр бүлийн асуудалд оролцсон нь миний буруу байсан.

Түүний дараагаас найз минь надтай холбоо барихаа больж дуудлагыг минь авахгүй болчихсон. Өөр нэг найзынхаа утаснаас тэр 2 чатыг санаандгүй үзсэн. Намайг бас нөхрийгөө үзэн ядаж байна дахиж харьцмааргүй байна гэсэн байсан. Нэг эхээс төрөөгүй ч эгч дүүс шиг ихрүүд шиг байдаг байсан энэ биений минь нөгөө тал явчихсан юм шиг л санагдсан. Хамгийн гол нь түүний нөхөр нь түүнд намайг дуртай байсан намайг эхэлж оролдсон гэж хэлсэнг бичсэн байсан. Манай найз нөхрийнхөө үгэнд маш их итгэдэг л дээ. Одоо найзтайгаа харьцаагүй 2 сар болж байна. Зүгээр л энэ чигээр нь орхиж найзыгаа алдах уу? Бүхнийг тайлбарлаж дахиад л гэр бүлийн амьдралд сэв суулгах уу? Бүгдийг уучилсан ч урьдынх шигээ сайхан найзалж, гэр бүл нь бүрэн бүтэн байж чадах болов уу? Надад туслаач…

6 Comments

  1. Эр хүн says:

    Ер н найз нөхөд гээд үхэх гэд бдаг гаруудыг ойлгодоггүй. Ах н олдсонтойгоо нөхөрлөөл олдсоноо уугаал аймар дотно биш хөндий ч биш явдын. Туслах үедээ тусалчаал. Зарим хүмүүс найз гэхээр нээх их юм хүсээл амь амьдралаа зориулах юм шиг бодоод байдаг юм шиг бгаан. Нөхөд заримдаа ноход болдог, найзууд дайсан болдог, дайсанууд ч найзууд болдог болхоор найз нөхөдөд ач холбогдол өгөөд байдаггүй.

  2. Girlfriend says:

    Anhnaasaa heleh hereggui baijdee..

  3. Эрхэм says:

    Эхнэрийн 10 жилийн найз дуудаад ажил дээрээ юм хийлгэсэн. Би ч тэрнийг бас эхнэртэй танилцсан үеэс мэддэг болохоор нэг бус удаа харилцан туслалцдаг байлаа. Тэр нэг оройхон яаралтай тус хэрэг боллоо гэхэд нь эхнэр завгүй байсан тул ганцаараа очлоо. Ажлйг нь хийчэхээд явах гэтэл ганц 2 пиво уух уу гэж санад тавьлаа. Гараад 1 газар сууэ пиво уучихаад гэрт нь дөхүүдж өгөхөөр алхаж байхад тэр надад наалдаж өдөж эхэлсэн. Халаалт авчихсан даа ч тэрүү зориг орсон байсаг буудал ороод түүнийг эдлэж өгсөн. Эхнэртэйгээ хийдэггүй бүх төрлөөр секс хийж тэр ч надаас татгалзаагүй. Тэр шөнөө буудалд хоносоноос хойш эхнэртэй маань найз нь холбогдоогүй өдийг хүрч байна. 5 жилийн хугацаанд тэр нөхөртэй болсон. Нөхрийг нь би таньдаг болохоор бас л халуухан нүүр шүү. Эхнэрийн найз гэдэг бол зүгээр л найзынхаа эдэлж буй жаргалйг амсаж үзэх гэсэн шуналт өлөгчин байдаг юм байна

    • 1 says:

      эхнэр чинь азгүй хүн юмаа ийм дурны хонгиотой суучихдаг. эр нөхөр гэдэг найзууда шунаж байдаг адгууслаг хүмүүс байх юм даа, дараа ньтэгээд эмэгтэйчүүдийн буруу, тэр хүүхэн бол эхнэрийг чинь дотроо өрөвдөж байгаа даа мал аа

      • Эрхэм says:

        Боовон хонгио байхад дур байлгүй л яахав. Боов нь босдог л бол эр болгон ийм бодолтой байдаг. Ханд өгвөл хэнийг ч шаана шүү дээ. Хадам ээжийг ч нухаж л явлаа.

      • Эрхэм-д says:

        Дэргэд нь эхнэр гэж хүн байхад өөрөө бол амьтны түвшинд сэтгэж бодож үйлдэж байна гэдэг арчаагүй л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.