ЭНЭ ОДОО БАГИЙН НАЙЗУУДЫН АГУУ ҮЕРХЭЛ ҮҮ?

Сайн байцгаана уу. Би зүгээр л дэндүү хартай хүн үү, эсвэл асуудлыг хэтэрхий эмзэгээр хүлээж аваад байна уу гэдгээ ойлгохоо байлаа. Та бүхэн гаднаас нь хараад нэг эрүүл дүгнэлт өгөөдөхөөч.

ЭРЧҮҮДИЙН БЭЛГИЙН СУЛРАЛЫН ЭСРЭГ ХОЙД СОЛОНГОСЫН БЭЛДМЭЛ

Манай нөхөрт хөдөөнөөс багадаа хамт тоглож өссөн найз нь гээд нэг хүүхэн цамц энэ тэр бэлэглээд явуулчихжээ. Гэтэл манай хүн түүнд нь дуртай нь аргагүй баяр хөөртэй болчихсон өмсөөд л гүйж явах юм. Тэр ч яахав гэж бодъё. Урьд нь тэр хоёр хоорондоо видео коллоор ярихыг нь санамсаргүй сонссон чинь манай хүн өөдөөс нь “Хайртай шүү” гэхэд, нөгөө насан багийн анд нь ч гэсэн урдаас нь “Би ч бас хайртай шүү” гээд л маадгар сууж байх юм.

Миний дотор харанхуйлаад яг ямар учиртайг нь нөхрөөсөө асуухаар “Тэр чинь нөхөртэй шүү дээ, миний багийн л найз, багадаа хамт тоглож өссөн хайртай анд минь байгаа юм” гэж хаацайлна. Үгүй ээ, нөхөртөө, гэр бүлдээ гаргах тэр хайр халамж, нандин үгсээ багийн найздаа байнга гаргаад, бие биедээ хайраа зарлаад байдаг тохиолдол байдаг юм уу? Аль аль нь тус тусдаа амьдрал зохиочихсон, үр хүүхэд, ажил төрөл гээд түмэн завгүй явж байж ийм “агуу андын үерхэл” гэж энэ олон жил байдаг уу?

Надад үнэхээр сонин санагдаад, дотор муухайраад байна. Би үнэхээр хэтэрхий хартайгаасаа болоод жижиг сажиг зүйлийг томруулж хараад байна уу, эсвэл манай нөхрийн энэ харилцаа хэрээс хэтэрчихсэн байна уу? Бүсгүйчүүд ээ, та нар байсан бол яах байсан бэ?

1 Comment

  1. buuk says:

    iim teneg zuiliig oilgohgui endees asuuj bgaa chinii tenegiig dee ugaasaa iim mal turchihsun bolohoor chmg ysn ch yhw l gj bddg bololtoi hohichin l gey dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.