Уриалга! Нэг нэгнээ хүндэлцгээе

Та бүхэнд захидал очих өдрийн мэндийг хүргье.

Би бээр энэ сайтын анхны хэдэн уншигчдын нэг байсан бөгөөд, ажлын их ачааллаас болоод хэсэг завсарласан байсан юм. Хаа нэг сэтгэгдэл бичээд зөвлөгөө, сэтгэлийн дэм өгөөд явдаг, тогтсон нэр ус хаяггүй байв. Сүүлийн үед буцаад уншихад хүмүүсийн ярилцдаг сэдэв, хандлага маш их өөрчлөгдсөнийг харлаа. Илүү нээлттэйгээр боддог болсон, зарим сөрөг хандлага өөрчилөгдсөн гэх мэт дурдаад байвал олон жижиг эерэг зүйлс ажиглагдавч, мөн дуугуй өнгөрмөөргүй сөрөг зүйлс байна.

Энэ сайтыг анх олж мэдчихээд туйлын ихээр баярлаж билээ. Яг л өнөөгийн Монголын маань нийгэмд тулгамдаж буй том асуудалд хариулт болон гарч ирсэн. 10 жилд байхад минь ийм сайт байсан ч болоосой гэж хүртэл бодсон. Яагаад гэхээр энэ сайтаар дамжуулж хүүхэд залуучууд болон насанд хүрэгчидийн эрүүл мэнд, сексийн боловсролд зориулсан мэргэжлийн болоод бусад хүмүүсийн өгөх зөвлөгөө, тулгамдсан асуудлаа бусадтай хуваалцаж зөвлөлдөх, олон талаар харж сэтгэлгээг задлахад тусалдаг гээд бидний бүрэг Монголчуудад ёстой л нэг хэрэгтэй байсан. Хүмүүс ч нэг нэгэндээ чин сэтгэлээсээ, дотроо сайн тунгааж байж хэлж зөвлөдөг нь бичсэн үг бүрийн утга нь бэлхнээ харуулчихна.

Харин сүүлийн үеийн пост, түүний доорх сэтгэгдлүүд зэрлэгшиж ямар ч замбараагүй болж.
Зөвлөгөө өгөхийн оронд зүгээр харааж зүхсэн, доромжилсон, тэнэг мангараар нь дуудсан ер нь бол шархалсан сэтгэлийнхээ хор шарыг эсвэл нийгэмд бухимдсан стрессээ гаргахаар орж ирсэн хэдэн нөхдүүд шиг л аашилцгааж байна. Ах нь, ахын дүү, бацаанаа гэж байгаад ямар ч ах хүний авиргүй аашилсан хэсэг бүлэг, ямар ч постын доор унтаж хэвтэх, банзалдаж явалдах хосоо олох гэсэн имэйл холбогдох хаягаа бичсэн ангаж цангагсад, амьдралд нь ухаан хайрлахын оронд өөрийгөө дөвийлгөхийг оролдогсод гээд хамгийн чухал зөвлөгөө гэх үнэт зүйлээ алдсан хүмүүс л энд байна.

Энд ухаантай ч бай мангар ч бай, хүн өөрт нь асуудал тулгараад шийдэл гарцаа олж чадахгүй тулгамдчихаад байгаа учир энд захиа бичиж суугаа шүү дээ. Түүн дээр нь та хэд зөвлөгөө өгөхгүй байж сэтгэл санаагаар унагаж нэмэрлээд байх хэрэг байх хэрэг байна уу үгүй юу. Мэддэг хүрээндээ, мэдлэгийнхээ түвшиндээ эерэгээр хандаад нэг нэгэндээ чин сэтгэлээсээ зөвлөөд явбал яасан юм бэ залуусаа!

Мөн буруу муухай сэтгэгдэл бичигчидээс, гадна нээлттэй чөлөөтэй хандлагтай болж байгаа нь сайн авууштай ч үүнийг хэт задгай гэж ойлгож хүлээж авж байгаа хүмүүс байна. Ялангуяа араар тавилтыг дийлэнхи олонхи нь зүгээр явдал шиг хүлээж авж байгаа нь үнэндээ л таалагдсангүй. Хүн хүний бодол өөр, амьдрал өөр мэдэж байна, гэхдээ энэ бодлоо дотроо бодоод нийгэмд уриалахгүй байвал яасан юм. бэ? Энэ сайтыг нас залуу, цус шингэн өчнөөн олон хүүхдүүд, залуухан гэр бүлүүд уншиж байгаа шүү дээ. Ах нь зааж дүү нь сурдаг учир ах нар нь ах шиг байцгаамаар байна!

Эцэст нь секс бол порно биш. Азарга шиг, бух шиг, адгуус амьтад шиг аашлах үе байх ч дийлэнхи үед бие сэтгэлийн ариун нандин холбоон дээр суурилсан хүний мэдрэмжийн хамгийн дээд амт нь юм шүү. Нэг нэгнээ үргэлж хүндэлж, ойлгож харьцацгааж байгаарай.

3 Comments

  1. Цой says:

    ene boroo odoo bollishdee – Сайтын зүгээс бүр хэт хараал, хэрүүлийн шинжтэй биш бол шууд нийтлэх байхаа. Бид өөрсдөө харин тэнэг ч бай мэдээжийн зүйл ч бай асуудалд л хүлээцтэй буурьтай хандчихад болмоор санагдана. Зайлуул үнэхээр тулгамдаад мэдээжийн зүйлийг харж ойлгож чадахгүй болсон болоод л эндээс асууцгааж байгаа шүү дээ.

    zaluu – 2008 оны намар уншиж эхэлсэн санагдана, одоо мартчихжээ. Би ч бас хэсэг оролгүй байж байгаад саяхнаас л буцаж орлоо. Нийгэм өөрөө тэр аяараа өөрчлөгдөөд илрэл нь энүүгээр цухалзаад л байна. Гэхдээ өөрийн бодолгүй, төлөвшөөгүй байгаа залуу үед, энэ хэдэн балиар юмнуудын сэтгэгдэл коментууд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа. Тийм болохоор л эмзэглэж бичсэн юм. Тэрнээс хэн нь луувангаа иднэ үү лаагаа иднэ үү. Хэн нь хажууд нь хараад зогсож үглэх нь үү хамаа алга

  2. zaluu says:

    Анхны уншигч гэхээр хэдэн оны юм яриад байна.Би анх энэ сайтыг 2010 оны зунаас идэвхтэй ордог байсан.Тэгээд хэдэн жил тасраад сүүлийн 2 жил орж байна.Нээрээ тэр үеийг бодоод байхад хүмүүс их ёс суртахуун муутай зэрлэг болсон юм шиг.Бас хэтэрхий их лесби груп сэкс энэ тэр гээд л их өөр болжээ гэж санагдсан

  3. ene boroo odoo bollishdee says:

    zugeer oruulj baigaa zahidaldaa l shuultuur tavichih hergtei shdee vnen hudal medegdehgui hachin2 ymnuud asuutsan terend ni humuus tohirson l yum helj ugch baigaasht. Zugeer haraad l bhad suuliin uyd bvr utgagui2 ymnuud asuuj bdag shuu LOL harin ter setgegdel heseg deer holbogdoh haygaa uldeegeed zovlogoo ugnu ntr bvr ineedtei ter yvahgui ymaa humuus odoo boliosoi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.