Би нөхрөө уучилж чадахгүй байсаар амьдралаа дуусгах нь

Woman hiding bruises on face

Би анх нөхөртөө дэндүү бүр дэндүү ихээр хайртай байсан юм. Тэр тийм төгс биш ч би төгсөөр харж чаддаг байлаа. Тэр анхнаасаа л уудаг зантай би тэрийг нь ч нэг их асуудал болгодоггүй байсан юм. Яагаад гэвэл итгэдэг. Миний сонгосон хүн юм чинь ухаарна болино ухамсартай л байгаа гэж итгэдэг байсан. Бид суугаад жилийн дараа хүүхэдтэй болсон. Тэр үед би ч бас шинээр төрж буй мэт л мэдрэмж төрсөн. Нөхөртөө гомдох жижиг сажиг гомдол тэр юу ч үгүй болж үрээ тэврээд намайг үнсэх нөхрөө хараад цаг хугацааг зогсоочихмоор л байсан.

Харин нөхөр тэрнээс хойш бүр их ууж эхэлсэн. Нялх биетэй би нялх үрээ тэврээд л хүлээдэг өглөө архины муухай үнэрт нь толгой өвдөж сэрдэг болсон. Мэдээж тэр бид 2-т хариуцлага нэмэгдэж анхандаа хэн хэнд нь л аргаа олохгүй хэцүү үе байдаг байсан байх. Тэр их ажиллаж би гэртээ суух болж амьдралд орж буй өөрчлөлтөөс тийм амархан залхав уу бүтэн 7 хоног согтуу үүр шөнөөр гэртээ орж ирэхэд нь би тэсэхээ болисон. Төрөөд удаагүй хүний сэтгэл маш эмзэг болдог минийх ч бас тийм байсан. Би шөнө орж ирэхээр нь түүнийг яагаад ингэж их уугаад байгаагаа хэл гэж уурлахад тэр гэнэт аймшигтай болоод босоод ирсэн.

Шал согтуу намайг нүүр нүдгүй балбаад ийш тийш саваад. Гэтэл би чинь хагалгаагаар төрөөд сар л болж байсан хүн шүү дээ. Бүр шөнөжин яг галзуу хүн шиг байсан. Би өөрөөсөө буруу хайж үзсэн ч үнэхээр миний буруу гэж бодож чадахгүй. Би маш их гомдсон. Миний зүрх тэр үед бяцраад унасан байх. Тэр үедээ салаад явах боломж байгаагүй. Ганц сартай үрээ тэврээд явъя гэсэн ч би бэртэл авсан сар хэвтсэн. Тэр хугацаанд нөхөр намайг асарч эмчилж хүүхдээ харсан. Тэгэхгүй гээд яах юм. Тэр надаас маш их уучлал гуйж тухайн үедээ маш их гэмшсэн гэж гуйж байсан. Би тэр үед би хэзээ ч уучилж чадахгүй байх, магадгүй чи үнэхээр гэмшээд насан туршдаа миний өмнө буруутан болж сөхөрч амьдарвал миний дэргэд үлд гэж хэлсэн.

Ер нь бол хүүхдээ аавыгаа мэдэх ч үгүй байхад нь салаад явах хэцүү байсан. Тэр өдрөөс хойш бүтэн 2 жил би шөнө болгон чимээгүй уйлдаг байлаа. Одоо ч бодоход төдийд нулимс урсаастай. Тэр өдрөөс хойш 7 жил өнгөрч. Тэр надад үнэхээр дахиж гар хүрээгүй. Харин миний гэмтэл авсан газар байнга өвддөг. Үүнээс болоод би уучилж чадаагүй. Бас тэр архиа болиогүй. Согтуу байхыг нь харахаар би алчихмаар санагддаг. Тэр өдрөөс хойш би түүнийг бага багаар хайрлахаа болисон. Би уучилж мартахыг маш их хичээж янз бүрийн л арга хэрэглэсэн ч чадахгүй байна. Ганц уучлах арга нь тэрнээс салах л юм шиг байна. Хүнд гомдож амьдрах шиг там гэж алга. Цав цагаан сэтгэлийг хав хараар будсан аймшигт хар араатан.

Гэхдээ хүүхэд маань аавдаа сайн. Тэр 2 бие биедээ сайн. Салахад хүүхэд л хэцүү, салахгүй байя гэхээр өдөр ирэх тусам л би тэрнийг үзэн яддаг болоод байна. Заримдаа толгойгоо юманд цохичихоод бүхнийг мартчихдаг бол сайхнаа гэж бодох юм. Тэр хүн хүний бие сэтгэлд тийм том шарх үлдээчихээд юу ч болоогүй мэт надаас элдвийг хүсч архидаж надаас хайр халамж хүсэх бүрт нь уур хүрдэг. Өөрөөс нь болж өвчтэй болсон гэж бодохоор надад ирээд энэ тэр өвдлөө гэхэд нь хохь нь би өвтгөчихөө юу гээд хэлчихмээр санагддаг тэр хүнд би ер сэтгэл гаргахаа болисон. Тэрийгээ ч хэлдэг.

Тэр хүн надаас яасан ч өөрөө салахгүй юм шиг байна. Хэрэлдээд л байгаад байдаг. Амьдрал ч утгаа алдлаа. Тэр муу хар ус байгаагүй бол би тэрнийг маш их хайрлаж халамжлах байсан байх. Бас тэр хар усаа болисон бол уучлахад арай амар байх байсан. Би хүүхдээ ааваас нь салгаад ор мөргүй хэзээ ч байгаагүй юм шиг л яваад өгмөөр байна. Яамаар ч юм бэ юу надад туслах бол? Яаж би мартах вэ?

13 Comments

  1. Зочин says:

    Архи уудаг ажил хийдэггүй, хийсэн ч олсон мөнгөөрөө уудаг нөхрөө орхиод явахаар эрчүүд дараа нь чи намайг унаж явахад хаяад явсан гэдэг. Хадам нь болохоор чи миний хүүг голсон гэдэг. Гэтэл архичин хүний хажууд бага насны хүүхэдтэй хүн ар гэрээ авч явах гэж яаж ядардагийг хэн ч ойлгохгүй. Зөвхөн өөрсдийгөө л боддог. Ийм амьдралаас гарах шийдвэр гаргах хэрэгтэй. Үр хүүхдэд ч муу нөлөөтэй. Аав бол ингээд л архи уудаг хүн байдаг гэж л ойлгоно. Амар амгалан амьдрах шиг сайхан зүйл үгүй.

  2. Цой says:

    Архинаас гар, чадахгүй бол явлаа.
    Ийм амархан өгүүлбэр. Олон долоон юм яриад шалчигнаад байвал. Энэ амьдрал өөрөө ямар үнэ цэнэтэй болох, цаг хугацаа хэзээ ч буцаж ирдэггүй талаар, хүний нас богинохон талаар сайхан ярилц, хоорондоо нэг ойлголттой болж ав. Тэр хүн өөрийнхөө амьдралыг хий хоосон үрж байгаагаас гадна чиний болон танай хүүхдүүдийн амьрдалыг үрж байна шүү дээ. Архийг аз жаргал гэж үзэж байвал тэрийгээ ганц бие болоод мөнгө эрүүл мэнд цаг хугацаагаа үрээд сайхан амьдраарай гээд салаад амьдрахгүй юу. Хүн өөрөө ухамсарлаж шийдэхгүй бол чи дуугүй мянга харж хүлээгээд юу ч тус болохгүй. Эхлээд маш сайн ярилц болохгүй бол дараагын алхамаа хий
    Эмэгтэйчүүд та нар бас өөрсдөө хурдан шийдвэр гаргаж нэг мөр эцэслэхгүй, юу бодддогоо шууд хэлэхгүй өөрөө ойлгоно гээд тойруулдгаас болоод бас цаг хугацаа, амьдралынхаа хором мөчүүдийг маш ихээр алддаг шүү.

  3. сэтгэгдэл13 says:

    Эмэгтэйчүүд минь доор бичсэн Halyun-c жишээ авч амьдраасай. Хүн амар тайван, айх орчингүй, дарамт шахалтгүй л амьдрах нь ухаант хүн болж төрсний утга учир байлгүй дээ.

  4. 90-ээд оны классик архичны амьдрал бна ш дээ.

  5. Архи says:

    Би нехертэйгээ суугаад бух зуйлийг даадаг, нехер тасарч ойчдог, архи уудаг ажилтай. Тэглээ гээд узэн ядах хэрэггуй. Согтуу хунтэй, орлого олдоггуй зевхен урдэг хунтэй амьдрах амаргуй.Маш муухай ааш ч гарна. Гэхдээ цуцахгуй ярьж, хэрэглж болох бух л заль, аргыг хэрэглээд тулж ажиллаад байхаар дээрддэг л юм. Одоо бол бас ч гэд учиртай ууж, жаахан ч гэсэн менге олох, гэр булээ боддог болсон. Гол нь эмэгтэйчууд бидэнд хатан ухаан дутаад байдаг юм байнлээ

  6. Haluyn says:

    Uu yag bi bn manai nuhur huuhdee tursunuus hoish udur bur uudag bolson gar mar bol hurdegguiee harin hel amaar aimar muuhai zurh zustel doromjildog bolson yostoi l alchihmaar sanagddag bi salii geheer ganthan bololj ugchih ahij tehgui sogtuudaa soliirchihoj namaig ahij hugiin aash gargaval huuj yavuulaarai gedeg ugiig barag 1000 udaa helsen bhaa emegtei hun bodoj bgad ter chigtee yavdag geh unen yum bnlee manai nuhriin tus gej 1ch baihgui bi huuhdee asarna hajuugaar ni hool und ger ornoo tseverleh huvtsas hunar ugaah geed minii ajil duusadhgui ih manai hun muuhai sogtuu nud gargachaad talimaaraad uujil bn bi olon sar bodoj bas tevchsenii etsest salaad 14 honoj bn amar taivan amidral chin hichneen saihan yum be ger oron tseverhen emh tsegtstei uurtuu bolon ohindoo johonl hool za yor ni uneheer happy bnaa

  7. Лалар says:

    Эмэгтэйчүүд. Өөрсдөө ч бас буруутай зодуулан зодуулан уучлан уучлан. Байгаад л байдаг нөгөөдөх нь уугаад. л Зодоод л зоригтой шийдвэр гаргаад нэн даруй салаад дараагийн амьдралаа. Бод. Тэгж чадахгүй бол хохьчин гоншгоноод байх хэрэггүй зодуулаад л хэвтэж бай

    • Hhmm says:

      Heleed nemergui biy setgeleere tuulj duusaqd tertei tergui zugtana. Yahaw zamnaliig dagah gd bgan blguidee

  8. Хайргүй хүмүүс л ийм байдаг юм байна. Би хадамдаа хэлмээр байна. Намайг ойлгохгүй байсан ч хэлмээр санагджын. Намайг энхрийлж хайрлаж үнсэж хэлж нэгч үзээгүй. Хүсвэл сэксддэг. Зөвхөн өөрөө хүсвэл. Би тэдний талынхныг өөдлөөсөө гэж нэг ч хүсдэггүй болсон. Ийм болтол үзэн ядаж байна. Надад одоо чамд хэрэгтэй зөвөлгөө шиг зөвөлгөө хэрэгтэй байна. Би нягтлан өөрөө хичээж байж машин авсан өөрөө аавынхаа гэрт байна. Өөрөө л хичээхгүй бол би энэ хүмүүсийн хувьд хэн ч биш. Амьдрал ийм байдаг гэж би бодоогүй. 2 өдөр уйлж байна. Шаналж байнаоо найз минь.

  9. Би яагаад ч юм чамайг маш их ойлгож байна. Надтай маш адилхан. Хайрлах гэж хичээсэн. Одоо амьдраад 5 жил болж байна. Би маш их гомддог болсон. Одоо бичиж байхдаа уйлж байна. Саяхан гэхэд л доромжлуулсан. Одоо үнэхээр залхаад харах бүрдээ үзэн яджын. Надад саяхан хүртэл та 2 ямар хайртай байгаад нийлсэн биш гэж хэлсэн. Би уучлаж чадахгүй шаналжын. Хүүхдээ хүртэл өгөөд явуулдаг ч юмуу гэж бодож байна. Үнэхээр их гомдож байна. Бүр зүгээр нүдээ аниад өндөрөөс үсэрмээр л санагдаж байна.

  10. Хэн says:

    Хун амсах естой зуйлээ амсдаг. Холбогдох естой 2 учирдаг. Энэ нь чиний удмын уйлийн ур. Тэр нэгэн зодолт магадгуй танай удмын муу ур чамд тусах байсан гэж ойлго. Иймд хэн нэгнийг кзэг ядахын оронд еерт ноогдсон уйлээ эдлээд, амьдралаа харилцаагаа сайжруулахын телее чадах бух ухаалаг арга хэмжээг авдаг юмаа амьдрал гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.