20 жилийн дараа эдгэрдэг /1/

Ямар ч шаналгаа 20 жил болоод өөрөө эдгэдэг юм уу даа. Эдгэх эдгэхдээ бүр эргээд харин ч шаналгаа биш дуртай болчихдог юм байна. Өөртөө тохиосон явдлыг ярих уу байх уу гэж их л бодлоо. Сексийн жаргал зовлонгоо хуваалцдаг сайт мөртлөө заваан балиар гээд хараагаад байдаг хүн олон байхаар бас зовох л юм. Гэхдээ хамаагүй ээ, бичнэ ээ. Их тодорхой бичмээр байна, уг нь. Гэхдээ Монгол жижигхэн учраас танигдах зовлон гэж бас байна байна.

Би одоо 45 хүрч яваа, гадаадад гэр бүлээрээ амьдардаг хүн байна. Эхнэртэйгээ нийлээд хорин таван жил болж байна. Яг дөнгөж сууж байхад болсон нэг эмзэг явдал 10 гаруй жил бид хоёрын амьдралыг шархлуулсан юм аа.

Эхнэр бид хоёр оюутан байхдаа танилцсан юм. Хоёр хөдөөний хүүхэд оюутны байранд юу юугүй нэг өрөөнд орчихлоо. Тэгж байтал нэг хэрэг дэгдлээ дээ. Шоронгоос нэг нөхөр гарлаа гээд оюутны байраар үймүүлж байна. Гай чинь манай хүнтэй 10 жилдээ үерхэж байсан гэнэ. Олны хоморгонд шал дэмий хэрэгт ороод, анх жил зургаан сар явах болоод, очиж хэргээ нэмүүлээд бараг 4 жил болоод гарч ирж байгаа юм уу даа. Анх явахдаа хүлээх үү гэхэд нь хүүхэд байсан хойно манай хүн хүлээнэ ээ л гэчихэж. Нутгийнхаа хэдэн залуусынхаар архи уугаад л, нэг их мундаг баатар шиг л юм. Тэгж байснаа манайд ч ирлээ дээ. Тэр үед шоронгоос гарсан хүн гэхээр их аймаар байлаа. Чи миний эхнэртэй суучихсан юм байна тээ гэж мэгээд л эвгүй аймаар юм аа.

Тэгснээ за сайхан эр хүн шиг ярьчихъя, чи жаргаагаарай… юу юу ч гэлээ, сүүлд нь ганц шил архи олоод ир сайхан эр хүн шиг танилцъя, тэгээд би явлаа, ахиж ирэхгүй, та хоёрыг зовоохгүй л гэнэ. Архи ядаргаатай ховор байсан үе, гараад айж өглөө. Шаг маг гээд л хайлаа. Цаг орчим яваад ирсэн, оюутны байрандаа ирсэн, өрөө түгжээтэй, нүдсэн чинь жаахан азнаснаа эхнэр тайлж өгч байна. Нэг л эвгүй сэтгэгдэл түг гээд л ороод ирсэн, зүрх түргэсээд. Нөгөө гар өө за, гээд л архи задлаад уугаад, за боллоо гээд яваад өгөв. Үлдсэн бид хоёр нэг л хачин. Яасан гэж асууж чаддаггүй. Эхнэр ч шал өөр юм яриад л. Би хүч хүрэхгүйдээ багтраад, ахиад ирвэл архинд хор хийгээд алчих юмсан гэж хүртэл бодсон. Ашгүй өнөөх чинь тэгээд эргэж ирээгүй алга болсон, гэхдээ бид хоёр тэр оройны тухай огт ярилгүй арваад жил болсон юм. Сэтгэлд удаан байсан.

Арваад жилийн өмнө манайх хүүхэд шуухадтай айл болчихсон, гадаад руу гарлаа. Тэр үед нэг удаа архи ууж зориг ороод мартагдах шахсан тэр явдлын тухай асуусан, “нэг юм болсоон, би яримааргүй байна” гээд өнгөрсөн, гэхдээ нөгөө хор өгөөд алчих юм сан гэдэг сэтгэл бүр алга болсон байв. Хүүхэд шуухад, гадаадад ажил олох гээд… Шарх ч аньчиж. Нөгөө этгээд нутагтаа очоод хэрэг тариад эргэж нэг шоронд яваад, дараа нь гараад архинд ороод нас барчихсан. Надтай надгүй тэгээд үхчихсэн, санаа зовохоо ч болилоо.

Тэгтэл хоёр гурван жилийн өмнө их өөр сонин юм болсон. Эхнэр бид хоёр би архи, эхнэр вино уугаад өнгөрсөн баларсан юмаа хаа хамаагүй ярив. Нөгөө явдлаа асуусан чинь “Тийм ээ, би тэгэхэд унтсан” гэнэ. Юун уур хүрэх, сэрэл хөдлөөд ирдэг юм даа. Маш хачин. Тэгээд ахиад нэлээд уулаа, овоо ч согтлоо, бүх юмаа нарийн ярь гэж би шаардлаа. Чи уурлахгүй, дараа нь доромжлохгүй гэвэл би бүгдийг нь ярьж өгье гэнэ. Тэгээд андгай тавьж байгаад яриулсан. Аймаар муухай юм болсон юм билээ, гэхдээ тэр нь аймаар сэрэл хөдөлгөөд, ярьсан манай хүн ч дуртай, тэр шөнө жинхэнэ гоё унтсан бид хоёр.

Олон хүн доромжлохгүй, ойлгоно гэвэл тэр өдөр намайг архинд явсан хойно юу болсныг нэг бүрчлэн ярьж өгье дараагийн захиандаа. Одоохондоо энэ. Муу муухай явдал 10 жил болоод эдгэдэг, 20 жил болоод бүр эсрэгээр үйлчилдэг юм байна аа л гэж…

22 Comments

  1. Sonin says:

    Sonin yum be

  2. Мж says:

    Арчаагүй л эр юм чи өөр юу гэхүү дээ. Гэхдээ сонсоход тааламжтай л бна. Хүн ер нь өөрөө чөтгөр юм бишүү

  3. Juni says:

    Heregt durtai mulguu amitad mine naadah chine zohiol shde. Gvi mun genen murtluu hvnii muud durtai hvmvvs shvv kk.

  4. zorig says:

    ehner maani ih udaan hugatsaand barag 3,4 jil nuatai baisniig sayahan medsen, hezee 1tsagt edgereh bolov uu?

    • ? says:

      сайнуу Өөртэй чинь ярилцмаар байна. ямар нэг social хаяг үлдээгээч

    • Эрдэнээ says:

      Эдгэнэ ээ эдгэнэ. Цаг хугацаа бүхнийг эмчилнэ

  5. зочин says:

    Үргэлжлүүлээд бичээрэй.сонирхолтой байна

  6. амжилт says:

    хүлээж байна шүү

  7. hurelhuu says:

    hudlaa bhoo

  8. H says:

    Энэ тэнэг гэж хэлэхэд дэндүү гоёдмоор зүйл бичсэн тэнэг вэ… Би базтайгаа хийсэн шөнийн тухай гээд нэг хүүхдийн зохиолоос ч долоон дор бичсэн хүний л бичвэр байна.

  9. sukhee says:

    Үргэлжлүүлээд бичээрэй сонирхолтой байна.

  10. 30 тай залуу says:

    яг ийм сонирхолтой юм л энэ сайтнаас уншмаар байдаг.

  11. Цой says:

    Чи хүний сонирхлыг яаж татдагыг мэдэх үү?
    Мэдэхгүй. Яаж?
    Маргааш хэлье.

    Иймэрхүү солонгос сериал шиг яг оргил хэсэг дээрээ дараагын анги энэ тэр гэж гунжирмааргүй байнаа :P. Өнөөдөртөө багтаагаад дараагын захидлаа илгээгэрэй.

  12. Boldoo says:

    Ter shorongoos gardag zaluu zuuraldalgui salsan n boljdee. Za tegeed yag yaj sex hiisen gj bn. Hurdan oruulaarai

  13. Tsogoo says:

    Za yag minii sonirhdog sedev boloo yavchlaa shuu unshaad bsan chn. Daraagiin hesegtee neg zviliig bas todruulaarai. Tegj yarih uedee ta 2 heden nastai bsiin ternees hoish ta 2 n sex amidral.yamar bolj oorchlogdsiin geedl.

  14. Sarnai says:

    Taalagdajiin zaluu min. Tsaashaa yu bolsnii n sonsii kk.

  15. Hey says:

    Yriulay

  16. 23 says:

    Sonin yum ingej ehneree edlvvlj basiniig sonsoh tiin saihnuu chi ch bas archaagvi zaluu yum aigaad aa ehneree hairtai hvnee tegej ogood l ywdag bi bsan bol alaltsaad hoogood ywuulah bailaa gehdee bitgii iim sonin zohiol bich envvgeer dvvren dontoi durakuud bn ydaj tarhindan zow yum hii

  17. Po says:

    Like share hj uldseniig n unshina u gd link tawichaach ??????????????

  18. Mmm says:

    Unshaad yagaad ch yum ineemseglel torloo. Setgeldee os honzon sanahgui amidrana gedeg saihan shuu. Urgeljleliig n zaaval bicheerei.

  19. Baldan baina says:

    Bich bich horhoi hurchiw baina

  20. Уншмаар байна says:

    Нээрээ сонирхолтой түүх байна. Яг юу болсныг нарийн сайн яриулмаар байна шүү. Үргэлжлүүлээд бичээрэй хө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.