Гол нь над дээр дахиад ирэх болов уу тэр хүн?

Амьдралд хөгийн юм их тохиолдох юмаа би бүүр яах учраа олохоо болилло. Би 40 гаран настай нэгэн хувийн компанид ажилладаг нээх айхтар мөнгө олоод байдаггүй ч амьдралаа болгоо л байдаг. Би 1 залуутай уулзаж учраад нэлээд удаж байна аа. Бие биедээ жигтэйхэн сайн бие биедээ аль болох тус дэм болоо л хоорондынхоо асуудлыг байнга хамт ярилцаж байж шийддэг уг нь л бол хоорондоо сайн ойлголцдог. Сексийн харьцаа ч илэн далангүй гайхалтай сайхан. Тэр маань их ажилсаг хүнд их тусархуу их сайн залуу надаас нэлээд дүү. Өмнө нь гэр бүлтэй байсан. Би ч 2 хүүхэдтэй.

Саяхнаас бид 2 гадаад гарч амьдардаг юмуу гээд 2-лаа хөөцөлдөж эхэлсэн юм. Тэгээд ирэх 7 хоногт бөөн ажил болгож мөнгө цаасаа хүнд алдан байж төлөвлөсөн ажлаа амжуулахаар болов оо. Гэтэл хайртай залуу маань гэнэт л архи уугаад өмнө нь 3, 4 жилийн өмнө үерхэж байгаад салсан хүүхэнтэйгээ гэрт нь 7, 8 хоног өдөр шөнөгүй архидаад гэнэт алга болчихлооо. Нөгөө хүүхэн нь хамт архидаад явуулахгүй л байгаа юм шиг байна.

Би очиж уулзсан намайг огт тоосон шинж алгоо. Бүүр гайхаж хоцорлоо яагаад гэнэт ийм юм болов оо бүүр гайхаад байна. Тэр хүүхэн нь бид 2 дундуур хэд хэд орж байсан л даа, би ч хэр баргийн зүйлийг тоогоод хашгирч гуагачаад байдаггүй л дээ 1 ёсондоо их хүлээцтэй хүн. Тэр маань ердөөсөө архи уудаггүй ээ. Одоо ажил төрөлдөө ч явахгүй архидсаар л байгаам юм шиг байна. Уул нь тэр хүүхнээ үзэн яддаг өмнө нь үзэж чаддаггүй л байсан яагаад гэнэт гэдэг л байна. Одоо миний хувьд зөвхөн хүлээх л үлдлээ гэхдээ би түүндээ мааш их хайртай надад үнэхээр хэцүү байна. Би гэхдээ уучилна аа хэрэв намайг гээд дахиад ирвэл гол нь над дээр дахиад ирэх болов уу тэр хүн?

9 Comments

  1. kk says:

    Yr ni bol ter huuhen dree bsan bol cham der irlee ch dahial oor huuhentei orootsoldood yvna Uchir n ta 2 nasnii zoruutei oilgoltsohod hetsuu bas chamtai sex hiisnees iluu huuhed gargaagui yum uzeegui john ohintoi sex hiisen n iluu shan sanagdana erchud ugaasaa l tiim de terig n hulen zowshoorood hair mair yriad amidrna gvel amidrahgui yu do

  2. Даваасүрэн даажаа says:

    Олон дүү залуусын амьдралыг үрэхээ больцгоолдоо эгч нараа. Нэх худлаа аман дээрээ хайр ярьсан аниа нар. Яг үнэндээ бол үеийн хүмүүс олдохгүй, амиа бодсон л зан шүүдээ.Сүүлийн үед ийм зүйл хаа сайгүй их болж.

  3. сэтгэгдэл13 says:

    Үзэн яддаг гэдэг чинь байнга боддог л гэсэн үг. Өөртэй чинь бодит амьдралаар, харин тэр хүүхэнтэй зугаа цэнэглийн үүднээс ханддаг байх. Тэгэхээр буцаж ирвэл нь өөрийнхөөрөө л байгаарай. Гэхдээ маш хааяахандаа хамтдаа ууж идэж амьдралаас тасарч байвал зүгээр байх. Угаасаа үр хүүхэд өмнөх амьдралтай тогтсон ажил амьдралтай хүмүүст асуудлгүй байх. Гадаад руу явахаар бол үнэхээр шийдсэн үү үгүй гэдгийг нь сайн лавлаарай. Өөрөөсөө ч бас асуугаарай. Бас гадаадад очоод наад нөхөр чинь буцна гэвэл яах талаар бодож үзэх хэрэгтэй. Бас гадаадад очоод өөр хүүхэнтэй орооцолдох боломжтой эсэх гэх мэт зүйлийг тунгаах хэрэгтэй байх.

  4. Mogi says:

    Chi hogshdoj bgaa teriigee sain oilgodog biz dee.

    • igloo says:

      Chi uuruu hedtei bolood 40 tei huniig hugshduj baina gej bodood baina, 40 nas bol dunguj amidral rheldeg nas azgui garaad yaagaa ch ert huntei duuj huuhed gargacihaad emee uvuu boloh ni holgui yavj baigaa shuu dee. Uneheer 40 nasnaas amidral eheldgiig uuruu meddeggui yum baina kkkk uruvdmuur bolhi setvelgeetei anitad ve

  5. .......... says:

    Эрэгтэй хүн өөрийн гэж бодсон юм аа тийм амархан 1 л өдөр хаяж чаддаггүй юм аа эргэж буцаад гонжироно тийм болоод л хуучин хүүхэнрүүгээ гүйсэн хэрэг чамайг ч бас өөртөө хамаатай гэж боддог бол хүрээд ирнэ ээ гол нь дахин дахин нааш цаашаа гүйсэн жонхуу амьдрал болохгүй л бол
    харин эмэгтэй хүн тэсвэртэйгээр байж байж 1 шийдэхээрээ эргэж харахгүй явдаг юм шиг санагдсан

  6. PARTIZAN says:

    Xeseg zuur tervvger baij bgad irex blgvde bvv sanaa zow

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.